Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/216

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Е.М-,

шүүгдэгч А.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Е.А-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт А-ийн Ж-ад холбогдох эрүүгийн 2613000000219 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны ....... дүгээр сарын .......-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Б- суманд төрсөн, ........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, ээж, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Б- сумын ..... дүгээр /Шар тохойт/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, И овогт А-ийн Ж-, регистрийн дугаар:БЕ...................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

   Шүүгдэгч А.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2,28% согтолттой байхдаа ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Б- сумын 4 дүгээр /Шар тохойт/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.” гэв.

 

2. Шүүгдэгч А.Ж- мэдүүлэхдээ: “Одоо ухамсарлаж байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Е.М- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруугийн маргаангүй оролцож байна. 2,700,000 төгрөгийн торгох ялаас 300,000 төгрөгийн торгох ял үлдсэн. Шүүгдэгч нь гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Эрүүгийн 2613000000219 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:

4. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

5. Эрх бүхий албан тушаалтны “Иргэн А.Ж-ын согтуурлын хэмжээг шалгахад 2,28 хувьтай байсан талаарх” тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

6. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

7. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 23 дэх тал/,

8. Шүүгдэгч А.Ж-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг дарга болон тус сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг шинжлэн судлуулав.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

9. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

10. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ж-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

11. Шүүгдэгч А.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2,28% согтолттой байхдаа ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Б- сумын 4 дүгээр /Шар тохойт/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

12. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

13. Эрх бүхий албан тушаалтны “Иргэн А.Ж-ын согтуурлын хэмжээг шалгахад 2,28 хувьтай байсан талаарх” тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

14. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

15. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 23 дэх тал/,

16. Шүүгдэгч А.Ж-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би тогтоолыг уншиж, танилцлаа хүлээн зөвшөөрч байна, ...Би 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Б- сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт найзынхаа гэрт өөрийн ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээ хийлгээд тухайн гэрт “Сэрүүн” нэртэй 2,5 литрийн 2 ширхэг шар айргийг хувааж уугаад би өөрийн гэр лүү явж байтал замд сумын цагдаа зогсоож драйгер багажаар үлээлгэхэд 2,28 гэж гарсан. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

17. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

18. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.”, -Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ. 

19. Шүүгдэгч А.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 10-13 дахь тал/ тул шүүгдэгч А.Ж-ын “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж ойлгоно.  

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

21. Шүүгдэгч А.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2,28% согтолттой байхдаа ... БӨҮ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Б- сумын 4 дүгээр /Шар тохойт/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

22. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

23. Шүүгдэгч А.Ж-ын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хайнга байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

25. Шүүгдэгч А.Ж-ын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

26. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тус аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох дүгнэлтийг гаргаж байна. Тус шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх. Шүүгдэгч А.Ж-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 05 сар, 03 хоногийн эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх эрх хасах нэмэгдэл ялыг 03 жил, 08 сар, 03 хоногийн хугацаагаар тогтоох” гэх дүгнэлтийг,

27. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

29. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

30. Шүүгдэгч А.Ж-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

31. Шүүгдэгч А.Ж-ын хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хавтаст хэргийн 7 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 10-13 дахь тал/ аар тогтоогджээ.

32.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой юм.

33. Шүүгдэгч А.Ж-ыг эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч А.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

34. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч А.Ж- нь энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн, өмнөх ялаа эдэлж дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн, мөн ял шийтгэлтэй хүнийг тэнсэх тухай ойлголт Эрүүгийн хуульд тусгагдаагүй зэргийг харгалзан үзэж өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.  

35. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 83.2-т “Ялтан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохгүй” гэж заажээ.

37. Шүүгдэгч А.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт ... БӨҮ улсын дугаартай, “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 10-13 дахь тал/ ба 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсоноор эрх хасах нэмэгдэл ял таслан зогсоогдох тул түүний эдлээгүй үлдсэн эрх хасах ялын хугацааг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

38. Шүүгдэгч А.Ж- нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас 27 хоногийг эдэлж 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 01 /нэг/ жил, 05 /тав/ сар, 03 /гурав/ хоногийн үлдэгдэлтэй байна.

39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.  

40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил, 05 /тав/ сар, 03 /гурав/ хоногийн эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх эрх хасах нэмэгдэл ялыг 03 /гурав/ жил, 08 /найм/ сар, 03 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоов.

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ж-ад оногдуулсан 1 /нэг жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Б- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулав.

43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

44. Шүүгдэгч А.Ж- нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болно.

45. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ж-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт А-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Ж-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг болон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/89 шийтгэх тогтоолоор оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил, 05 /тав/ сар, 03 /гурав/ хоногийн эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх эрх хасах нэмэгдэл ялыг 03 /гурав/ жил, 08 /найм/ сар, 03 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.   

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ж-ад оногдуулсан 1 /нэг жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Б- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч А.Ж- нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ж-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч А.Ж-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.