Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/01455

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/01455

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: төв байранд байрлах, ГБ ХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Э /РД:/, С.Б /РД:/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа

/нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГБ ны хариуцагч Б.Э /РД:/ хамтран хариуцагч С.Б /РД:/ нар нь 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр ГБ тай ЗГ/240512515* дугаарт зээлийн гэрээ байгуулан 18,000,000.00 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан бөгөөд мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ЗГ/2405125159А дугаарт дахин зээлийн гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 16,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 20,649,810.74 төгрөг болгож, жилийн хүүг 13,2 хувь, 30 сар болгон дахин зээл авсан болно Хариуцагч Б.Э, С.Б нар нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийг хүсэлт гарган авч байх үедээ оршин сууж байсан тоотод оршин суудаггүй нь Баянзүрх дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 101/ШЗ2024/0244* дугаарт захирамжаар шийдвэрлэгдсэн болно. Иймд Б.Э, С.Б нарт эрэн сурвалжлах ажлыг хуульд заасны дагуу төрийн эрхий бүхий байгууллагад "Эрэн сурвалжлах шийдвэр гаргах үүрэг өгч бидний ажилд тусална уу  гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/0244* дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ГБ ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Э, С.Б нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

ГБ ХК, Б.Э, С.Б нар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Зээл болон барьцааны гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Б.Э, С.Б нар нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э, С.Б нар тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/0244* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Б.Э /РД:/, С.Б /РД:/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Э /РД:/, С.Б /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Б.Э /РД:/, С.Б /РД:/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ГБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Б.Э /РД:/, С.Б /РД:/ нарыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч ГБ ХК-ийн төлөөлөгч Э.Э /Утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС