| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00406/И |
| Дугаар | 103/ШШ2024/00347 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2024/00347
| 2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 103/ШШ2024/00347 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум *** дүгээр баг, ******* ******* оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,709,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш. нь хариуцагч Б. холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,709,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.2020 оны 8 дугаар сард Б.Отгогбаатар нь манай улсын дугаартай автомашиныг ******* дүүрэгт хүргүүлэн авсан (4,000,000 төгрөгөөр тохиролцсон). Гэтэл нь 2022 онд 1,000,000 төгрөгийг, 2024 оны маш олон удаа утсаар ярьж байж 500,000 төгрөгийг өгөөд сураггүй болсон. Самарт явж ирээд, шинэ жилээр, цагаан сараар гэх мэтээр үлдэгдэл мөнгөө өгнө гэсээр өгдөгггүй, мөн надаас автмашины татварын мөнгө нэхэгдээд байгаа. Надад Сайншандаас *******т очих боломж байхгүй. Иймд Б.аас 2,709,500 төгрөгийг гаргуулж Ш. намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний
бие Ш.гаас улсын дугаартай автомашиныг 4,000,000 төгрөгөөр тохиролцон худалдан авсан бөгөөд одоо үлдэгдэл 2,709,500 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Б. нь Ш.******* нэхэмжилсэн 2,709,500 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,709,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,340 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 29,170 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 29,170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн
тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ