Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2024/00348

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2024/00348

 

Улаанбаатар хот

 

 

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* ******* ******* *** тоотод байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,380,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Х. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,380,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* ******* ******* ******* *******" ХХК нь иргэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дугаартай "Барьцаат зээлийн гэрээ" байгуулан 1,404,376 төгрөгийн үнэт эдлэлийн лизинг авах зориулалтаар 1,260,000 төгрөгийг, сарын 3.9 хувийн хүүтэйгээр, 9 сарын хугацаатай зээлдүүлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа зээлээ төлөхийг шаардсан ч төлөлгүй бидний эрх, эрх хууль ёсны ашиг сонирхолд өнөөдрийг хүртэл хохирол учруулсаар байна. Иймд зээлдэгч Х.гaac үндсэн зээлийн үлдэгдэл 1,163,176 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 635,343 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 581,588 төгрөг, нийт 2,380,107 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Х. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ******* ******* ******* ХХК-иас зээл авсан нь үнэн, үлдэгдэл 2,380,107 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний дотор 3 хуваан төлөх болно. Учир нь ажил маань 6 дугаар сарын 01-ний өдрөөс амарч байгаа тогтмол цалингүй амарч байгаа болно. ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй болно гэжээ.

3.Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Х.г дээрх хугацаанд төлбөрөө төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзул гэжээ.

4.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч Х. нь ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,380,107 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний дотор 3 хувааж бүрэн төлж барагдуулах болно, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,380,107 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2,380,107 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний дотор 3 хувааж төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,032 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 26,516 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 26,516 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн

тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ