Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2024/00180

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух, регистрийн дугаар ......., Б ургийн овогт П-ийн О-ийн,

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..........., Ш ургийн овогт Б-ийн Г нарын,

 

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ......, Б ургийн овогт Я-ын Ө-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлагаа: Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, Б.Г, хариуцагч Я.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О, Б.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Я.Ө-аас үхэр авахаар тохирч 1,200,000 төгрөгийг бэлнээр, картнаас 300,000 төгрөг уншуулж өгсөн. Нэг гунан үхэр зүсэлж заагаад өвөлжүүлж өгнө, тугалтай үхэр өгнө гэж хэлсэн. Я.Ө үхрийг усанд ороод үхсэн гэж хэлсэн. Увс хүнсийн үхэрчин Далайгаас асуухад үхэр үхээгүй гэж хэлсэн. Я.Ө надад тугалтай үхэр өгнө гэж хэлээд надад худал хэлээд юу ч өгөхгүй байна. Иймд Я.Ө-аас надад тугалтай үхэр эсвэл 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.О-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Картнаас 300,000 төгрөг уншуулж авсан нь үнэн. П.О манай талбайд шувуу үргээхээр ажиллаж байсан. Ажилласан хугацааны цалинд 700,000 төгрөг дээр 300,000 төгрөг нэмээд 1,000,000 төгрөг өгөх ёстой байсан. Гэтэл П.О тэр мөнгөндөө 2 охин бяруу авна гэж бид зүслээд тохиролцсон юм. Хавар нь шар цоохор бяруу нь 100 га талбайн усанд орж үхсэн, нэг үхэр нь байгаа. Үхсэн нэг үхрийг нь төлөх боломжгүй тул нөгөө нэг бяруугаа ав гэхэд заавал тугалтай үхэр авна гээд байгаа юм. Хэрэв тугалтай үхэр авахаар бол 2024 оны 4 дүгээр сард өгөх болно гэжээ.

 

Нэхэмжлэгч П.О, Б.Г, хариуцагч Я.Ө нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид харилцан ярилцаж тохиролцсоны үндсзн дээр нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг хасаж үлдэх 1,000,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сард багтаан хариуцагч Я.Ө нь нэхэмжлэгч Г, О нарт төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.О, Б.Г нар хариуцагч Я.Өт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.О, Б.Г, хариуцагч Я.Ө нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг хасаж үлдэх 1,000,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сард багтаан хариуцагч Я.Ө нь нэхэмжлэгч П.О, Б.Г нарт төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувааж хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгч П.О, Б.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Өаас зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тал хувь буюу 14,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.О, Б.Г нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.О, Б.Г, хариуцагч Я.Ө нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг хасаж үлдэх 1,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сард багтаан хариуцагч Я.Ө нь нэхэмжлэгч П.О, Б.Г нарт төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч П.О, Б.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ө-аас улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.О, Б.Г нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ