Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 152/ШШ2024/00190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Буянт ухаа ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Д-ийн Ж-ын,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Д.Ж 1967 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн. Д.Ж 1986 онд Увс аймаг дахь ХАА-н техник мэргэжлийн сургууль төгсөөд 1986 оны 8 дугаар сараас Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгоны заводод нормчноор ажиллах болсон. Дараа нь 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс тус трестэд тоосгочноор 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. 1992 оны 6 дугаар сард Барилга угсралтын трест нь хувьчлагдаж хэд хэдэн компанид хуваагдахад Д.Ж нь Өгөөмөр ББХК-д ажиллаж байсан. Д.Ж 1990 онд том хүүгээ төрүүлэхээр жирэмсэн, амаржсаны 60 хоногийн амралтаа авсан боловч буцаж ажилдаа орсон ба энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал олдохгүй байх тул шүүхээр ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Ж-ын 1986 оны 8 дугаар сараас 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Өгөөмөр ББХК-д тоосгочноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 570 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Улсын барилгын харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 218 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 558 дугаар Кранчны дохиочдын курс зохион байгуулж хичээллүүлэх тухай тушаал, хавсралт, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилгын материалын пүүсийн захирлын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/09 дүгээр Тасралтгүй удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, хавсралт, гэрч Л.Д, С.Д нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Л.Д, С.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Д.Жын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ж-ын 1986 оны 8 дугаар сараас 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Өгөөмөр ББХК-д тоосгочноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Жын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Д.Ж-ын хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 570 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Доржийн Жын 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.

 

4.2. Д.Жын 147181 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ...1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймаг дахь ХАА-н техник мэргэжлийн сургуулийн сүү хүлээн авагч, боловсруулагчийн ангид элсүүлэв, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг дахь ХАА-н техник мэргэжлийн сургуулийн сүү хүлээн авагч, боловсруулагчийн ангийг төгсгөв, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Барилга угсралтын трестэд тоосгочноор томилон ажиллуулав, 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Өөрийн хүсэлтээр тоосгочны ажлаас чөлөөлөв гэх бичилтүүд хийгдсэн байх ба тухайн бичилтүүд нь Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 570 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Улсын барилгын харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 218 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 558 дугаар Кранчны дохиочдын курс зохион байгуулж хичээллүүлэх тухай тушаал, хавсралт, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилгын материалын пүүсийн захирлын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/09 дүгээр Тасралтгүй удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, хавсралтуудтай тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.

 

4.3. Улсын барилгын харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 218 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 558 дугаар Кранчны дохиочдын курс зохион байгуулж хичээллүүлэх тухай тушаал, хавсралт, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилгын материалын пүүсийн захирлын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/09 дүгээр Тасралтгүй удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, хавсралтууд нь нэхэмжлэгч Д.Жын 1986-1993 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул эдгээр тушаалуудыг хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзэв.

 

4.4. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 190 дүгээр архивын лавлагаанд: Д.Ж-ын ажиллаж байсан Өгөөмөр ББХК 1993 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэжээ.

 

4.5. БНМАУ-ын Хүн амын регистрийн 044 дүгээр картад: Овог, нэр Доржийн Ж, ажилладаг байгууллага Тоосгон завод, эрхэлдэг ажил нормчин, эрхэлж эхэлсэн он 1986 гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдалтай хамраалтай мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн болно.

 

4.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Д, С.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Л.Д Миний бие 1970 оноос 1992 хүртэл Барилга угсралтын трестийн тоосгоны үйлдвэрт бригадын даргаар ажиллаж байсан. Д.Ж 1986 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн бөгөөд оройгоор 10 дугаар анги төгссөн. Д.Ж нь 1987 онд Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгоны заводод нормчноор /тоосго зөөж ачдаг байсан/ ажилд ороод 1990 он гартал ажилласан гэж, гэрч С.Д Миний бие 1974 оноос 1990 хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгоны үйлдвэрт өрлөгчин, нормчноор ажиллаж байсан. Д.Ж 1986 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Д.Ж нь 1987 онд Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгоны заводод нормчноор /тоосго зөөж, ачдаг/ ажилд орж надтай хамт ажиллаж байгаад 1990 онд ажпаасаа гарсан гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Д.Жын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, БНМАУ-ын Хүн амын регистрийн 044 дүгээр карт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилгын материалын пүүсийн захирлын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/09 дүгээр Тасралтгүй удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, хавсралтууд зэрэг баримтуудаар няцаагдаж байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

 

5. Иймд Д.Ж-ын 147181 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 570 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, тодорхойлолт, Улсын барилгын харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 218 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 558 дугаар Кранчны дохиочдын курс зохион байгуулж хичээллүүлэх тухай тушаал, хавсралт, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилгын материалын пүүсийн захирлын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/09 дүгээр Тасралтгүй удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, хавсралт, БНМАУ-ын Хүн амын регистрийн 044 дүгээр карт зэрэг баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борлууд ургийн овогт Доржийн Жын 1986 оны 8 дугаар сараас 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Өгөөмөр ББХК-д тоосгочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Д-ийн Ж-ын 1986 оны 8 дугаар сараас 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Өгөөмөр ББХК-д тоосгочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ