| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2026/0476/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1188 |
| Огноо | 2026-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., 16.11.1., 10.1-1, |
| Улсын яллагч | П.Удвал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1188
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”, “Хүнийг алах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”, “Үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг,
шүүгдэгч *********** “Хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 22 /хорин хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 22 /хорин хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад,
шүүгдэгч *********** оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********** 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 229 /хоёр зуун хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *********** 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 1.185.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ***********, 347.949 төгрөгийг иргэний нэхэмжлэгч *********** олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *********** хохирол төлбөрт тооцож, иргэний нэхэмжлэгч *********** олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №967 дугаар хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, Toyota Prius 20 маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 6 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж,
Шар өнгийн алчуур 1 ширхэг, элгэн алчуур 1 ширхэг, саарал өнгийн эрээн эрээн судалтай хөнжил 1 ширхэг, сараал өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, улбар шар өнгийн дотуур хувцас 1 ширхэг, саарал өнгийн мак 1 ширхэг, модон иш 1 ширхэг, голоороо салсан модон иш 1 ширхэг, үс мэт зүйл 1 ширхэг, 1 ширхэг үс мэт зүйл, *********** улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан гар утас дээрээс авсан арчдас 1 ширхэг, тээврийн хэрэгслийн арын суудал дээрх хар өнгийн дэрэн дээрээс авсан арчдас 1 ширхэг, тээврийн хэрэгслийн тээшинд байсан хогны уут дотроос хураан авсан салфетка 1 ширхэг, тээврийн хэрэгслийн тээшинд байсан салфетка 1 ширхэг, амь хохирогч *********** гарын 10 хурууны хумс, ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын сандлын бүрээснээс авсан цус мэт зүйл, *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын сандал дээрх хөнжлөөс авсан ялгадас мэт зүйл, *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байсан ягаан өнгийн алчуурын цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуурын зах хэсэг, *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалганы хавтаснаас авсан цус мэт зүйл, *********** 2 гарын арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
11. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** нь 229 /хоёр зуун хорин ес/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *********** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Д.РЕНЧЕНХОРОЛ
М.СОЛОНГОО