Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2024/00380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Х, Хаяг:Б  аймаг, Д сумын 02 дугаар багт оршин суух,

 

Хүсэлтийн  шаардлага: Б  аймгийн Х уурын зууханд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Б  аймгийн Д сумын О нэгдлийн уурын зууханд 1987 оны 10 дугаар сарын 08-аас 1988 оны 5 дугаар сарын 16-ны хүртэл качегараар, Б  аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 16-аас 1990 оны 4 дүгээр сарын 05-ны хүртэл, Э харьяа Б н Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Д сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 05 дугаар сарын 10-ны хүртэл тус тус машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Х ,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч А ,

Гэрч А /цахимаар/, Ж ,

Орчуулагч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Х  нь анх шүүхэд тус аймгийн Х т 1986 оны 10 дугаар сарын 21-ээс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл качегараар, Б  аймгийн Д сумын О нэгдлийн уурын зууханд 1987 оны 10 дугаар сарын 12-оос 1988 оны 5 дугаар сарын 16-ны хүртэл качегараар, Д сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 16-аас 1990 оны 4 дүгээр сарын 05-ны хүртэл машинистаар, Д сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 5 дугаар сарын 10-ны хүртэл машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг ажилласан жилээ тогтоолгохыг хүссэн тухай шаардлага гаргажээ.

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодруулж, Б  аймгийн Х уурын зууханд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Б  аймгийн Д сумын О нэгдлийн уурын зууханд 1987 оны 10 дугаар сарын 08-аас 1988 оны 5 дугаар сарын 16-ны хүртэл качигараар, Б  аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 16-аас 1990 оны 4 дүгээр сарын 05-ны хүртэл, Э харьяа Б н Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Д сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 05 дугаар сарын 10-ны хүртэл тус тус машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие Х  1977 онд Д сумын 10 жилийн дунд сургуулиас 8 дугаар анги төгсөж эцэг эхийг гарт хүмүүжүүлэгдэж байсан. 1986 оноос 1987 он хүртэл тус аймгийн Х т качегараар ажиллаж байсан. Мөн 1987 оноос 1988 он хүртэл Д сумын О нэгдлийн уурын зууханд качегараар, мөн 1988 оны 5 дугаар сараас 1990 он хүртэл Д сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд машинистаар, 1990 оны 5 дугаар сараас 1994 оны 5 дугаар сар хүртэл Д сумын Эрчим хүчний салбарын машинистаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн байсан.

1.2 Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тус аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад материалаа бүрдүүлж хандахад таны зарим байгууллагад ажилд орсон, гарсан тушаал байхгүй байх тул та ажилласан жилээ шүүхээр тогтоолгоно уу гэж зөвлөсний дагуу шүүхэд хандсан.

1.3 Анх бие шүүхэд шүүхэд гаргасан  хүсэлтийн шаардлагаа Б  аймгийн Х уурын зууханд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Б  аймгийн Д сумын О нэгдлийн уурын зууханд 1987 оны 10 дугаар сарын 08-аас 1988 оны 5 дугаар сарын 16-ны хүртэл качегараар, Б  аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 16-аас 1990 оны 4 дүгээр сарын 05-ны хүртэл, Э харьяа Б н Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Д сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 05 дугаар сарын 10-ны хүртэл тус тус машинистаар ажилласныг тогтоолгохоор тодруулж байна.

1.4 Иймд миний дээрх ажилласан жилийг маань хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Холбооны яам, Б  аймгийн Х даргын 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 84 дугаартай “Орон тоо зохицуулах тухай”, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, БНМАУ, Б  аймгийн Д сумын О нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай “Ажилд томилох тухай”, Э харьяа Б н Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай “Орон тоо, цалингийн схем мөрдөх тухай” тушаал, хавсралт зэргийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд, иргэн Ж , А нарын бичсэн тодорхойлолт, 2024.03.04-нд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч А тэй байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШЗ2024/01204 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад С эд олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 470, 471 дугаартай албан бичгүүдийн дагуу Б  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 402 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х  болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б  аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б  аймгийн Д сумын О нэгдлийн даргын 1987.10.12-ны өдрийн 57 тоот, 1988.05.16-ны өдрийн 39 тоот, 1987, 1988 оны цалин хөлсний баримт, Х даргын 1986.10.15-ны өдрийн 81 тоот, 1987.05.15-ны өдрийн 38 тоот, 1986 цалин хөлсний баримт, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990.06.21-ний өдрийн 116 тоот , 1994.05.10-ны өдрийн 98 тоот тушаалууд болон Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2017/00523 дугаар шийдвэр зэрэг бичгийн баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тус аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад материалаа бүрдүүлж хандахад таны зарим байгууллагад ажилд орсон, гарсан тушаал байхгүй байх тул та ажилласан жилээ шүүхээр тогтоолгоно уу гэж зөвлөсний дагуу шүүхэд хандсан. Миний бие тус аймгийн Х уурын зуух болон Д сумын О нэгдлийн уурын зууханд  тус тус качегараар, Б  аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв болон Э харьяа Б н Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Д сумын Эрчим хүчний салбарт машинистаар ажилласан жилийг маань хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэжээ.

6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

6.1 Б  аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн

61.1.1 Б  аймгийн Х даргын 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 84 дугаартай тушаалын 01 дэх заалтаар Уурын зуух ажиллуулах болсонтой холбогдуулан нэр бүхий  хүнийг уурын зуухны качегарын ажилд томилсны Бугат салбарын хүргэгч үйлчлэгч байсан Х  нарыг 1986 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн томилсон байна.

6.1.2 Мөн даргын 1987 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн “ажлаас чөлөөлөх” тухай 38 дугаартай тушаалын 01 дэх заалтаар Уурын зуухны халаалт зогсоохтой холбогдуулан Т , Х , С нарыг качегарын үүрэгт ажлаас мөн өдрөөс эхлэн бүр чөлөөлж, аймгийн ХНХ-ийн хэлтсийн мэдэлд шилжүүлсэн байна.

6.1.3 Б  аймгийн Д сумын О нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 57 тоот тушаалын 01 дэх заалтаар нэгдлийн уурын зуухны качегар  нэр бүхий хоёр хүний авч ажиллуулсан нэгэн хүсэлт гаргагч Х  ба түүнийг 10 дугаар сарын 8-аас эхлэн томилсон байна.

6.1.4 Тус сумын О нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “нэгдлийн зарим нэг цэг салбарын ажилчдыг ажлаас чөлөөлж бусад байгууллагад шилжүүлэх тухай”  39 тоот тушаалын 01 дэх заалтад М -ын Төв хороо,С -ийн 1988 оны 2-р тогтоолын заалтыг үндэслэн нэгдлийн мэдэлд байгаа халаалтын зуух, цахилгаан дизель станцын ажилчдыг 5-р сарын 16-аас эхлэн сумын Н -ний мэдэлд хавсралт ёсоор шилжүүлсний хавсралтын хүмүүсийн нэрсний жагсаалтын 9-рт Х  качгераар нэр орсон байна.

6.1.5 Б  аймгийн Д сумын О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1988 оны баримтад Х ийн 01-05 дугаар сар дуустал хугацааны  цалин хөлсний бичигдсэн байв.

6.1.6 Э харьяа Б  Эрчим хүчний Нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “орон тоо цалингийн схем мөрдөх тухай” 116 дугаар тушаалд С -ийн 1990 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн №142 тоот тогтоолын дагуу Нийтийн аж ахуй үйлчилгээний Яамыг татан буулгаж аймгийн хэмжээний дулаацуулгыг зуух, дизелийн цахилгаан станц тэдгээрийн шугам сүлжээг ажиллах хүч,зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн хамт  тус ЭХНҮйлдвэрт шилжиж байгаатай холбогдуулан 01 дэх заалтаар Хөдөө сумдын дулаан ба дизелийн станцуудын ажиллагчдын орон тоо, цагийн тарифт цалинг хавсралт №01 заасан хэмжээгээр 1990 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн баталсны 01 дүгээр хавсралтын 3 дугаар хуудсанд YII Д сум гэсний нэрсний жагсаалтын 16-рт Х  машинист гэж бичигдсэн байна.

6.2 Түүнчлэн Б  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 402 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х  1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Гэрлэлтийг бүртгэх №15 дугаартай анкетын нөхөр буюу Х ийн Хөдөлмөр эрхлэлтийн байдал гэдэг дээр бичигдсэн хэсэгт нийгмийн бүлэг “ажилчин” ажиллаж байгаа байгууллага “Х ”  гэж  мөн 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөтөлсөн ХААТР-11 дүгээр маягтын нийгмийн бүлэг гэдэг дээр “ажилчин”, ажилладаг байгууллага гэдэг дээр Д сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төв, ажилд орсон 1987 он, эрхэлдэг ажил качегарчин гэж тус тус бичигдсэн байна.

6.3 Мөн хамт ажилласан гэх Ж ,А нарын тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

-А би 1991 оноос эхэлж тус аймгийн Д сумын Эрчим хүчний салбарт машинистаар ажиллаж байгаад тус байгууллага нь 1994 оны сүүлээр татан буугдах үед ажлаас чөлөөлсөн.Миний бие улмаар хөдөө гарч мал маллаж, малчнаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Би машинистаар ажиллаж байхад Х  бас машинистаар ажиллаж байсан. Ажлаас хэзээ гарсан талаар мэдэхгүй гэх,

-Ж  би 1986 онд цэргээс халагдаж ирээд Б  аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Д сумын эрчим хүчний салбарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинист, дизелийн засварчин, тракторчноор ажилласан. Энэхүү ажилласан жилээ тус шүүхээр  2017 онд тогтоолгосон.Х тэй цэргийн албанаас халагдаж ирж тус эрчим хүчний салбарт хамт ажилласан. Би түүнтэй хамт ажиллаж байсны хувьд тодорхойлолт олгосон маань үнэн гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримт  хэрэгт авагдсан байна.

7.Дээрх үйл баримтыг харьцуулан үнэлэхэд хүсэлт гаргагч Х ийн Б  аймгийн Х уурын зууханд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Б  аймгийн Д сумын О нэгдлийн уурын зууханд 1987 оны 10 дугаар сарын 08-аас 1988 оны 5 дугаар сарын 16-ны хүртэл качегараар, Б  аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 16-аас 1990 оны 4 дүгээр сарын 05-ны хүртэл, Э харьяа Б н Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Д сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 5 дугаар сарын 10-ны хүртэл тус тус машинистаар тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.

8.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Б Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Т , нэр Х , 1961 онд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй гэж бичигдсэн ба уг хөдөлмөрийн дэвтрийн ямар байгууллагаас олгосон эсэх нь бичигдээгүй, тодорхой бус, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн гарын үсэггүй, тамга тэмдэггүй байна. Мөн дэвтрийн 5-7 дугаар хуудсанд Х даргын 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 84 тоот тушаалаар 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс тус газарт качегараар, мөн газрын даргын 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 38 тоот тушаалаар мөн өдрөөс качегарын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдсэн ба энэхүү Х даргын ажилд томилж, чөлөөлсөн тушаалын огноо дугаар нь хэрэгт авагдсан тушаалуудтай тохирч байгаа боловч ажлын тухай мэдээнд тус Х тамга бус үг үсэг уншигдахгүй, бөөрөнхий тамгыг дарж баталгаажуулсан байна. Уг дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд ажлын тухай мэдээ бичигдсэн боловч тамга тэмдэггүй, 10-11 дүгээр хуудсанд Э-ийн даргын 1990 оны 6-р сарын 21-ний өдрийн 116 тоот тушаалаар 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Д сумын Эрчим хүчний салбарын машинистаар томилж, мөн даргын 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 98 тоот тушаалаар 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хөдөө сумдын ЭХС-ын уурын зуухнууд мөнгөний эх үүсвэргүйгээс болж цаашид ажиллах боломжгүй болсон тул уурын зуухны машинистын үүрэгт ажлаас чөлөөлөв гэж бичигдсэн боловч эдгээр тушаалууд нь  ээлжийн амралт олгох болон орон тоо цалингийн схем мөрдөх тухай өөр өөр тушаалууд мөн тус Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн тамга бус үг сэг уншигдахгүй бүдэг ХК гэсэн бичээстэй өөр тамга дарж баталгаажуулсан тус тус эргэлзээтэй тул энэхүү хөдөлмөрийн дэвтрийг хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

9.Иймээс хүсэлт гаргагч Х  нь дээрх байгууллагуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

10.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан Т ий Х ийн Б  аймгийн Х уурын зууханд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Б  аймгийн Д сумын О нэгдлийн уурын зууханд 1987 оны 10 дугаар сарын 08-аас 1988 оны 5 дугаар сарын 16-ны хүртэл качегараар, Б  аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 5 дугаар сарын 16-аас 1990 оны 4 дүгээр сарын 05-ны хүртэл, Э харьяа Б н Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Д сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 5 дугаар сарын 10-ны хүртэл тус тус машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЖАРХЫНГҮЛ