| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00140/и |
| Дугаар | 152/ШШ2024/00198 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 152/ШШ2024/00198
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн, Өлзийт суманд байрлах, .... хувийн хэргийн дугаартай, .... регистрийн дугаартай, Гүнзэгэстэй ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Баянмөнх хороолол .. дүгээр байрны 26 тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Ш ургийн овогт М-ийн Б-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,787,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О /цахимаар/, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Гүнзэгэстэй ХК-тай зээлээр шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлээр шатахуун худалдах-худалдан авах гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. М.Б нь Гүнзэгэстэй ХК-ийн Тосонцэнгэл шатахуун түгээх салбараас 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,191,999 төгрөгийн шатахууныг зээлээр авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 1,191,999 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасан байна. Алданги дээр маргах учир эвлэрүүлэн зуучлалаар орох боломжгүй. Иймд иргэн М.Б-ээс зээлээх авсан шатахууны үнэ 1,191,999 төгрөг, алданги 595,999 төгрөг, нийт 1,787,998 төгрөгийг Гүнзэгэстэй ХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцлаа. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Тосонцэнгэл салбараас 1,191,999 төгрөгийн шатахуун авсан. Түүнээс хойш Увсын шатахууны үнэ хямдарсан учраас Увсаас түлш авсан. Тухайн үед түлш авснаа мартсан байсан ба 2024 оны 2 дугаар сард Гүнзэгэстэй компаниас түлшний мөнгөө төл гэж ярьсан боловч мөнгөний боломж муу байсан тул төлж чадаагүй. 1,191,999 төгрөгийг төлөөд алдангийн хувьд зохицуулж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,300,000 төгрөг, шүүх хуралдааны явцад 120,000 төгрөг, нийт 1,420,000 төгрөг төлж барагдуулсан. Итгэмжлэлээр олгосон эрхийнхээ хүрээнд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК нь хариуцагч М.Б холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,787,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О хариуцагч М.Б-т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,787,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ