| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/02927/И |
| Дугаар | 101/ШШ2023/05204 |
| Огноо | 2023-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/05204
2023 11 24 101/ШШ2023/05204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Хонгор ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 41,068,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч А. //,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ш.******* нь 2021 оны 12 дугаар сарын 18-нд 60,000,000 төгрөгийг Ө.*******д сарын 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Тэрээр анх мөнгө зээлж авахдаа байраа Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хураагдах гээд байна, түүнийг чөлөөлөөд буцаагаад байраа барьцаалаад мөнгийг чинь буцаагаад өгнө гэсэн. Мөнгөө төлөх хугацаа нь өнгөрч үүргээ биелүүлэхийг шаардахад Байраа барьцаанд тавих гэтэл хамтран эзэмшигчтэй байна, мөнгөө төлөх боломжгүй болчихлоо, байр шүүхийн шийдвэр дээр байгаад байна. Тэгэхээр төлбөрийг төлж чадахгүй байна гэдэг хариу өгсөн.
Ө.******* нь тохирсон хугацаандаа мөнгийг төлнө гэсэн мөртлөө одоо болохоор байраа зарж байж төлнө гэсэн зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Тэгэхээр түүний байр хэзээ шүүхийн шийдвэрээс чөлөөлөгдөх болохыг мэдэхгүй, хамтран эзэмшигч нь байраа зарахыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь ч мөн эргэлзээтэй, хэзээ төлөх эсэх нь тодорхойгүй байна.
Хариуцагчаас гаргасан дансны хуулгаар хэнд төлбөр төлөөд байгаа нь тодорхойгүй байдаг. Тодруулбал Ш.*******ийн эхнэр Д. ны дугаартай данс руу зээл төлөв гэж бичсэн байдаг боловч яг хэнээс төлөөд байгаа нь тодорхойгүй, Хаан ны дугаартай данс байдаг, үүнээс гадна өөр мэдэхгүй данс руу зээл төлөв гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн баримтыг ирүүлсэн байсан. Хэнийх нь тодорхойгүй дансны талаар Ш.*******ийн эхнэр Д. асуухад мэдэхгүй гэснээс гадна гэсэн данс хэнийх гэдгийг, түүнчлэн н.Туул гэдэг хүнээс мөнгө шилжүүлсэн баримт байсныг мөн адил мэдэхгүй гэсэн.
Ш.******* болон Ө.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болохоор зээлийн төлбөрийг Ш.*******т шилжүүлээгүй багаад харин түүний эхнэр Д. данс руу шилжүүлсэн төлбөрийг зээлнээс хасч тооцсон.
Учир нь Ш.******* нь анхнаасаа Ө.*******д хамт ажилладаг хүнээсээ 60,000,000 төгрөгийг зээлээд авч өгсөн. Уг зээлийг ердөө 2 сарын хугацаанд төлчихнө гэсэн мөртлөө өнөөг хүртэл төлөөгүй байна.
Ингээд аргагүйн эрхэнд эхнэрийнхээ нэр дээрх байрыг барьцаанд тавин зээл авч ажлынхаа хүний мөнгийг өгсөн. Тэгээд Ө.******* хугацаандаа мөнгөө төлөөгүйгээс болоод зээлийн ангилал буурч, байрыг нь хурааж авах мэдэгдэл ирсэн, өөрийнхөө байрыг хураалгах эрсдэл үүсссэн учраас тай байгуулсан зээлийн гэрээний дагуу уг зээлийн данс руу төлбөрийг төлөхөөр тохирсон.
Гэтэл хариуцагчаас гаргаж өгсөн дансны хуулгууд байрны зээл төлөх данс бус огт хамааралгүй дансанд мөнгө шилжүүлсэн баримт байна.
Ер нь бол Ш.*******аас мөнгө зээлж авсан тул түүнд буцааж өгөх байтал, түүний эхнэр Д. данс руу шилжүүлсэн баримт байгааг Ш.******* нэгэнт өгснөөр тооцож, хүлээн зөвшөөрье гэсэн. Ингээд 60,000,000 төгрөгөөс 18,931,700 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа тул үлдэгдэл 41,068,300 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Тэрээр 2023.04.13-ны өдрийн баталгаан дээр үлдэгдэл 41,068,000 төгрөг болохыг баталгаажуулж бичсэн, үүнээс хойш төлөлт хйигээгй болно.
Иймд Ө.*******гээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 41,038,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ө.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч А. нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Шура овогтой *******ийн нэхэмжлэлтэй, Ө.*******д холбогдуулан гаргасан, 41,068,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Өлзийхутаг овогтой ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад мэтгэлцэх зарчмаар өөрийн татгалзлаа нотлох бөгөөд баримтаа гаргаж өгнө.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргадаггүй. Ө.******* нь Ш.*******аас 60,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Үүнээс зээл төлсөн дээр манай тал баримтуудаа гарган өгсөн. Хэргийн 54-80 талд төлбөр төлсөн баримтууд хавсаргасан.
Эдгээр дансны хуулгаар 60,000,000 төгрөгөөс Ш.*******, түүний эхнэр Д. дансанд 28,533,551 төгрөгийг төлсөн тул үлдэх 31,466,449 төгрөгийн төлбөрийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа болно гэв.
3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, талуудын хооронд 2021.12.18-ны өдөр байгуулагдсан Мөнгө зээлүүлсэн баталгаа гэх баримт, Ө.*******гийн 2023.04.13-ны өдрийн Баталгаа гэх баримт, Ш.*******аас 2023.07.05-ны өдөр Д.*******т олгосон итгэмжлэл, ХХК болон Д., Ш.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээл төлөх мэдэгдэл, хадгаламжийн гэрээ, цахим зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Ө.*******гийн 2021.12.18-ны өдрийн Баталгаа гэх баримт /хх-ийн 2-6, 20, 45-53,89/
3.2.Хариуцагчаас ирүүлсэн: хариу тайлбар, өмгөөлөгч А.ыг оролцуулах хүсэлт, Ө.*******гээс 2023.10.17-ны өдөр О.д олгосон итгэмжлэл, Ө.*******гийн Хаан ХК-ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн төлөлтийн талаарх тооцоолол, А. Төрийн ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, Ө.*******гийн Голомт ХК-ийн дансны хуулга депозит дансны хуулга /хх-ийн 13, 32-33, 54-80/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ө.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,068,300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Ш.******* нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөгийг, 3,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх,
Ө.******* нь зээлийг, хүүгийн хамт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эргүүлэн төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл 60,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд буюу Ө.*******д шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 41,068,300 төгрөгийг түүнээс шаардсан бөгөөд шаардсан А. эрх зүйн харилцаа үүсгээгүй гэж тайлбарласан.
5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.
6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан мөнгө зээлдүүлсэн баталгаа гэх баримт, хариуцагч Ө.*******гийн 2021.12.18-ны өдрийн болон 2023.04.13-ны өдрийн Баталгаа гэх баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ш.******* нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Ө.*******гийн өмчлөлд 60,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх ба энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх 4-5, 89/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
7. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор Ө.*******гийн Хаан ХК-ийн , Голомт ХК-ийн , А. Төрийн ХК-ийн тоот дансны хуулгыг ирүүлсэн./хх-ийн /
7.1.1. Ө.*******гийн Хаан ХК-ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2022.01.21-ний өдөр тоот дансанд утгаар 2,100,000 төгрөгийн, 2022.02.18-ны өдөр *******гээс утгаар 2,100,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,
2022.04.25-ны өдөр 00 тоот дансанд зээл төлөв утгаар 2,636,020 төгрөгийн, 2022.06.25-ны өдөр зээл төлөв утгаар 2,153,000 төгрөгийн, 2022.06.26-ны өдөр зээл төлөв утгаар 273,000 төгрөгийн, 2022.06.27-ны өдөр зээл төлөв утгаар 210,000 төгрөгийн, 2022.06.27-ны өдөр зээл төлөв утгаар 2,016 төгрөгийн, 2022.07.25-ны өдөр зээл төлөв утгаар 2,636,020 төгрөгийн зарлагын гүйлгээ /хх-ийн 54-60/
7.1.2. Голомт ны тоот данснаас 2022.09.25-ны өдөр Зээл төлөв, , утгаар 2,636,020 төгрөгийн, 2022.12.21-ний өдөр Зээл төлөв, 12 сар, , утгаар 1,396,020 төгрөгийн, 2023.01.11-ний өдөр Зээл төлөв, , утгаар 100,000 төгрөгийн, 2023.01.13-ны өдөр Зээл төлөв, , утгаар 90,000 төгрөгийн зарлагын гүйлгээ/хх-ийн 77-80/
7.1.3. А. Төрийн ХК-ийн тоот дансны харилцагчийн хуулгаас үзэхэд 2022.06.25-ны өдөр тоот дансанд зээл төлөлт , утгаар 2,636,020 төгрөгийн, 2022.08.25-ны өдөр рег зээлийн төлбөр 8 сар , утгаар 2,636,016.66 төгрөгийн, 2022.10.27-ны өдөр зээл төлөлт , утгаар 2,636,017 төгрөгийн, 2022.12.08-ны өдөр зээл төлөлт , утгаар 1,000,000 төгрөгийн, 2022.12.14-ний өдөр зээл төлөлт , утгаар 1,636,020 төгрөгийн, 2022.12.16-ны өдөр зээл төлөв , утгаар 1,477,310.65 төгрөгийн,2023.02.03-ны өдөр зээлийн төлөлтөөс , утгаар 600,000 төгрөгийн, 2023.01.20-ны өдөр зээл төлөв , утгаар 735,500 төгрөгийн, 2023.02.14-ний өдөр зээлийн төлөлтөөс , утгаар 100,000 төгрөгийн, 2023.03.17-ны өдөр зээлийн төлөлтөд , утгаар 45,000 төгрөгийн, 2023.03.13-ны өдөр зээл төлөлт , утгаар 2,300,000 төгрөгийн, 2023.04.18-ны өдөр зээл төлөлтөөс , утгаар 600,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна. /хх-ийн 64-76/
8. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тохиолдолд зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчид эргүүлэн төлөх үүрэг үүснэ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ө.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох 60,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй гэж үзнэ.
9. Хариуцагч Ө.******* нь гэрээний зүйл болох 60,000,000 төгрөгийг бүхэлд нь болон А. данснаас нэхэмжлэгч Ш.*******ийн эхнэр Д. ны дансанд зээл төлөв , утгаар шилжүүлсэн 16,401,884.31 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцохоор тохиролцсон болохыг баримтаар нотлоогүй, тодруулбал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
10. Иймд хариуцагч Ө.*******гээс зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 41,068,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгох нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Ө.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 363,292 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ө.*******гээс 41,068,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ө.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 363,292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2023/15054 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээний үйлчлэл хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ