| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0373/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/276 |
| Огноо | 2026-05-22 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/276
2026 05 22 2026/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
-улсын яллагчаар Б.Лувсанцэрэн,
-шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Лд холбогдох эрүүгийн 2534000000368 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ж.Л / /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Л нь Төв аймаг, Эрдэнэсант сум, Баянтуул 3 дугаар багийн нутагт “Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар” буюу улсын тусгай хамгаалалттай нутагт хамаарах “Баянбулаг” гэх газраас 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнаж амьтны аймагт 3.690.000 төгрөгийн хохирол буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т аасан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо тухайн амьтны экологи, эдийн засгийг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж амьтны аймагт нийтдээ 7.380.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Л нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2534000000368 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Ж.Л нь Төв аймаг, Эрдэнэсант сум, Баянтуул 3 дугаар багийн нутагт “Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар” буюу улсын тусгай хамгаалалттай нутагт хамаарах “Баянбулаг” гэх газраас 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнаж амьтны аймагт 3.690.000 төгрөгийн хохирол буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо тухайн амьтны экологи, эдийн засгийг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж амьтны аймагт нийтдээ 7.380.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-12 тал/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-21 тал/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №3640 дугаартай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 тал/,
-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №96 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 24 тал/,
-Эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-30 тал/,
-Шүүгдэгч Ж.Лын сэжигтнээр өгсөн “...Би Төв аймаг Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг "Өндөр улаан" гэх газарт ээж Г.Ж дүү Ж.Л-Эрдэнэ нарын хамтаар мал маллан амьдардаг. 2025 оны 07 дугаар сарын 17 ний өдөр гэртээ байж байх үед Манай нутгийн ах болох н.А болон н.М мөн танихгүй нэг залуу хамтаар цагаан өнгийн Toyota Prius маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн юм. Тухайн үед н.А ах надад хадлангийн газар болон өвс харахаар явъя гэж хэлсэн юм. Би зөвшөөрч явах үед ээ. Н.А ах болон н.М мөн хамт явж байсан эрэгтэй нарт хандаж Замдаа ганц нэг "Тарвага" агнах уу? гэж хэлсэн. Тэр үед н.А ах болон н.М мөн хамт явж байсан эрэгтэй нар нь за тэгье гэж хэлсэн. Ингээд би өөрийн гэрээсээ Тоз-78-01 маркийн ангийн буу авч машин дотор нь суугаад явсан. Ингээд Орой 17 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх газарт байрлах А ахын өвөлжөөний зүүн талаас дош нь дээрээс 3 тооны тарвага өөрийн Тоз-78-01 маркийн ангийн буугаар буудаж агнаж Тухайн агнасан гэх 3 тооны Тарвага гялгар уутанд хийж Цагаан өнгийн Toyota Prius маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт хийгээд буцаад явж байх үед Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нартай таарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35 тал/,
-Гэрч Л.Агийн “...Би Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багт мал маллан амьдардаг юм. 2025 оны 07 дугаар сарын 16 ний өдөр Намайг хөдөө гэртээ байж байх үед Улаанбаатар хотоос Манай сумын хүргэн болох н.М нь танихгүй эрэгтэй хүнтэй ирсэн нэрийг нь н.Мэндээ буюу н.Мэндсайхан гэж байсан нар нь цагаан өнгийн Toyota Prius маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. н.М нь айлд маллуулдаг үхрээ манайд буюу надад өгч харуулах гэж ирсэн. Ингээд манай гэрийн гадаа майхан барьж хоноод маргааш өглөө нь буюу 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр н.М болон н.Мэндээ нар нь надтай цуг Ж.Л дүүгийн гэрт нь очсон юм. Би Ж.Л дүүгээр хадлан хадуулдаг юм. Энэ жилийн хадлан бэлтгэх газар болон өвсний ургацыг хараад ирье гээд Ж.Лд хэлсэн юм. Тэр үед Ж.Л тэгье гээд замдаа ганц нэг Тарвага таарвал агнах уу гээд гэрээсээ Тоз-78-01 маркийн буу буюу галт зэвсгээ аваад машин дотор суусан. Ингээд бид 4 цааш явж Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг "Баянбулаг" гэх газарт байрлах манай өвөлжөөний зүүн хойн Ж.Л нь Тарвага байвал буудна гээд буугаа аваад машинаас буугаад үлдсэн. Би болон н.М, н.Мэндээ бид гурав машинтайгаа доош уруудаад зогссон юм. Ойролцоогоор 1 цагийн дараа Ж.Л нь ирээд ав гэж бид нарыг дуудсан ба бид гурав очих үед Ж.Л нь 3 тооны Тарвага агнасан байсан. Ингээд тухайн 3 ширхэг Тарвагыг уутанд хийж Toyota Prius маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж дотор хийж цааш явсан юм. Ингээд явж байх үед Горхи-Тэрэлжийн байгаль хамгаалагч нар зогсоон шалгасан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 тал/,
-Гэрч Б.Мын “...Би Улаанбаатар хот Налайх дүүрэг 8 дугаар хороо Тайж 21-03 тоот Хадам аав Ж.Шархүү, эхнэрийн дүү Ш.М түүний эхнэр Х.Оэ нарын хамтаар амьдардаг. Эхнэр Ш.Даваадулам хүүхэд М.Х нар нь Солонгос улсад ажиллаж амьдардаг юм. Би Улаанбаатар хот Налайх дүүрэг 8 дугаар хороо Тайж 21-03 тоот хаяг дээр байшин барьж байгаа юм. 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос найз болох н.М буюу н.М дуудаж өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Toyota Prius Alpha-XW маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгсэл бариулаад Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багт байрлах нутгийн хуурай ах болох н.А гэрт нь очиж уулзаж ярилцаад тэндээ гэрийнх нь гадаа нь найз н.Мэндээ хамтаар майхан барьж хоносон юм. Маргааш өглөө нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би н.А ахтай уулзаад энэ өвөл би өөрийн үхэр малаа авч очин танайхтай цуг өвөлжихийг гуйсан юм. Энэ үед н.А ах надад болно гэхдээ чи хариуд нь манай өвөлжөөний хашаа хороог засаж янзалж өг мөн малын өвс хадлан хадаж өг гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрсөн юм. Би н.А ахад та надтай цуг өвс хадлан хадах юм уу гэж асуух үед н.А ах надад Ж.Л миний хадланг бэлтгэж өгдөг чи Ж.Лтай хамт хадлан хад гэж хэлсэн. Ингээд н.А ахын гэрээс найз н.Мэндээ болон н.А ах нарын хамтаар явсан. Энэ үед замаа мэддэг гээд н.А ах машин барьсан юм. Би замдаа цагаан архи уугаад жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан юм. Удалгүй Ж.Л гэх айлд очиж улмаар Ж.Лаг авч н.А ахын өвөлжөө дээр очиж өвөлжөөний хашаа саравч харах мөн хадах өвс харах зорилгоор хамт явсан юм. Энэ үед Ж.Лаг би буу авч машин дотор суусныг бол мэдээгүй замдаа Тарвага амьтны талаар юм яриагүй. Ингээд н.А ахын өвөлжөө дээр ирж бид нар хашаа саравч үзэж хараад зогсож байх үед Ж.Л гэнэт л алга болсон байсан. Хэсэг хугацааны дараа буу нь дуу гарч Ж.Л бид нарыг дуудсан. Очих үед Ж.Л нь миний машины арын багаж хэсэгт буу болон тарвага зэргийг хийж байсан. Би н.А ах болон Ж.Л нарт энэ юу болоод байгаа юм бэ болж байгаа юм уу гэж асуух үед Ж.Л нь зүгээрээ би байцаагч, байгаль хамгаалагч нараа танина гэж хэлж байсан. Ингээд бид нар буцаад явж байх үед Байгаль хамгаалагч нар ирж зогсоон шалгаж Миний машины арын багаж хэсгээс буу буюу галт зэвсэг 1, мөн тарвага 3 ширхэг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/,
-Гэрч Х.М “...Би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангай 24-119 тоотод амьдардаг юм. 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байх үед Өглөө 09 цагийн орчимд миний багын найз болох н.М нь манай гэрт ирж надад ойрхон хоёулаа салхинд гаръя гэсэн. Би зөвшөөрч би найз болох н.М хамтаар түүний цагаан өнгийн Toyota Prius Alpha-XW маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгслээр Төв аймгийн Эрдэнэ сум явсан. Манай найз н.М нь машин муу жолооддог тул би тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Орой 19 цагийн орчимд байх тухайн айлдаа очиж ойр зуурын юм ярилцаж н.М хуурай ах болох н.А гэх айлын гэрийн гадна майхан барьж хоносон. Маргааш өглөө нь буюу 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бид нар хоол унд хийж идэж уугаад н.М болон түүний хуурай ах болох н.А нар нь хадлан тэжээл болон өвөлжөөний талаар ярилцаад байсан. Ингээд н.А нь жолоо барьж н.М түүний дэргэд сууж би хойд суудал дээр суугаад бид гурав явсан. Хэсэг яваад нэг айлын гадаа очсон ба гэрийнх нь гадаа нэг залуу зогсож байсан. н.А машинаас бууж очиж уулзаад улмаар тэр хоёр гэрт орсон. Энэ үед н.М бид хоёр машин дотроо сууж байсан ба хэсэг хугацааны дараа н.А нөгөө залуу хамтаар гэрээс гарч ирж н.А нь жолоо дээр сууж тэр залуу нь хойд суудал дээр буюу миний дэргэд суусан энэ үедээ тухайн залуу нь үүргэвч үүрсэн байдалтай мөн гартаа Тоз маркийн буу /галт зэвсэг/барьсан байсан. Ингээд бид нар цааш явж н.А гэх хүний өвөлжөө өнгөрөөгөөд уулын модны захад очин зогсоод буу барьсан хүн нэрийг нь Ж.Л машинаас бууж та нар мод руу лав ороод байж байгаарай намайг дуудахаар хүрээд ирээрэй гэж хэлсэн. Энэ үед н.М галт зэвсгийг хараад энэ болж байгаа юм гэж асууж байсан. Хариуд нь Ж.Л нь зүгээрээ би ойн байцаагч нарын танина гэж хэлж байсан. Ингээд Ж.Л нь үүргэвч болон буу аваад явсан. Бид нар тухайн модон дотор ороод зогсож байсан ба ойролцоогоор 40 өөс 50 минутын дараа байх Ж.Л нь бид гурвыг доош уруудаад зүүн гар тал руугаа эргээд хүрээд ир гэж дуудсан. Бид гурав модноос гарч доош уруудан Ж.Л дээр очих үед нөгөө залуу 3 ширхэг тарвага буудаж агнасан байсан. Ингээд бид нар тухайн 3 ширхэг тарвага уутанд хийж машины арын багаж хэсэгт хийж бид нар явсан. Доош уруудаад явж байх үед нэгэн Цагаан өнгийн машин бид нарыг чиглээд ирж явсан ба энэ үед жолоо барьж явсан н.А замаас гарч уруудаж зогссон. Миний дэргэд сууж явсан залуу Ж.Л нь машинаас бууж арын багаж дотор байсан 3 ширхэг тарвага болох буу /галт зэвсэг/ нараа машинаас буулгаж газарт орхиод буцаад машин дотор сууж н.А машинаа бариад хөдөлсөн. Энэ үед Цагаан өнгийн авто машин бид нарын урд зогсож Байгаль хамгаалагч нар бололтой хүмүүс бууж ирээд бид нарыг шалгасан нэг байгаль хамгаалагч нь 3 ширхэг тарвага болон галт зэвсгийг олоод хэн нь агнасан бэ гэж байсан. Энэ үед миний дэргэд сууж явсан болох Ж.Л нь би буудсан гэж үнэнээ хэлсэн. Ингээд бид нарыг авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/,
-Гэрч Н.Эрдэнэбилэгийн “...Би Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Хуулийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаал дээр ажилладаг юм. 2025 оны 07 дугаар сарын 17 ний өдөр албаны авто машинтай мөн байгаль хамгаалагч Х.Содов хамтаар Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар багт байрлах Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох "Баянбулаг" гэх газарт эргүүл шалгалтад гарч ажиллах хугацаанд орой 19 цаг 40 минутын орчимд айлын өвөлжөө уруудаад цагаан өнгийн Toyota Prius маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхаар нь урдаас нь давхиж очин зогсох үед хүмүүс нь машинаасаа гялгар ууттай зүйл болон галт зэвсэг нараа өвс дунд шидээд багажны хаалга хааж байсан ба шалгах үед уг тээврийн хэрэгсэлтэй н.А, н.М, н.Мэндсайхан, Ж.Л гэх 4 эрэгтэй хүн байсан. Уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч нь н.А гэх хүн байсан. Ингээд би өвс дунд шидсэн зүйлсийг нь харах үед Тоз-78-01 маркийн галт зэвсэг мөн 3 ширхэг үхсэн тарвага байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан гэх н.А гэх хүнээс энэ тарвагыг хэн нь хаанаас буудаж агнасан бэ гэж асуух үед өөрийгөө Ж.Л гэх эрэгтэй би Баянбулагийн амнаас би өөрийн ангийн буугаар буудаж агнасан гэж хэлсэн. Ингээд би тухайн галт зэвсэг болон 3 тооны үхсэн тарвага нарыг авч авто машин дотроо хийгээд Toyota Prius маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгслийг араасаа дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбаярын “...Төв аймаг, Эрдэнэ сум, Баянтуул 3 дугаар баг Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар нутаг болох “Баянбулаг” гэх газраас Ж.Л нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 40 минутын орчимд хууль бусаар 3 тооны тарвага агнасан гэх гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол учирсан байх тул тухайн үнэлгээний байгууллагаас гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Х.Оийн “...Toyota Prius Alpha-XW маркийн Х.О улсын дугаартай тэврийн хэрэгслийг би 2025 оны 03 дугаар сарын 06 ний өдөр "Бүрэн финанс" ББСБ аас өөрийн нэр дээрээ гэрээ байгуулж худалдан авч 2025 оны 03 дугаар сарын 07 ний өдөр Манай нөхрийн хүргэн болох Б.М ахад төрсөн өдөр өөр нь бэлэг болгон өгч байсан юм. Миний өөрийн нэр дээр "Бүрэн финанс" ББСБ дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. 2025 оны 07 дугаар сарын 16 ний өдөр Toyota Prius Alpha-XW маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.М ах найз болох Мэндээ ахаар жолоодуулаад Төв аймгийн Эрдэнэ сум руу явсан байсан. Би тухайн үед гэртээ байгаагүй. Дундговь аймгийн Баянжаргалан сумын 100 жилийн наадамд явсан байсан. Сүүлд сонсоход Төв аймгийн Эрдэнэ сумаас хамт явсан гэх Ж.Л нь 3 ширхэг Тарвага агнасан гэж сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/,
-“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №ТЦ25-61 дугаартай “...Шинжилгээний объектын 2025 оны 07 дугаар сарын 17-ны зах зээлийн үнэлгээ нийт 25.285.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 71-79 тал/,
-“Нуман-Алтай” ХХК-ийн 2025 оны №13/082 дугаартай “...Тус 3 ширхэг амьтны монгол нэр нь Монгол тарвага, латин нэр нь Marmota sibirica зүйлийн амьтан байна. Тус амьтан нь ховор болон нэн ховор амьтны жагсаалтад орохгүй. Тарвага агнасан гэх газрын солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна.
Тус амьтныг агнаснаар амьтны аймагт 3,690,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо амьтны аймагт учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлдэг бөгөөд үүнээс амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр нь 7,380,000 төгрөг болж байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 93-96 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №ЕГ0125/1989 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги "9400858", замаг "858" дугаартай буу галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг ажиллагаатай, буудна. Уг бууг цаашид ашиглах техникийн боломжтой. Уг буу аюулгүй ажиллагааны нөхцөл хангана. Шүүх шинжилгээний ерөнхий газарт эрэн сурвалжлагдаж буй галт зэвсгийн мэдээлэл, сан байхгүй. Уг галт зэвсгийн үйлдвэрийн үндсэн хийц, загварыг өөрчлөөгүй. Шинжилгээнд ирүүлсэн буунаас загвар болгон авсан хонгио, хошуу галт зэвсгийн, адилтгал мэдээллийн нэгдсэн сан бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн хонгио, хошуунуудын гадаргуу хэсэгт үүссэн мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106-111 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №ЕГ0325/5056 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 9400858 дугаартай, замгийн 858 дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн байна. Буудлага үйлдсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 116-117 тал/,
-Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-122 тал/,
-Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн шинжилгээний 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №4 дугаартай “...Тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй тул тархвар судлалын холбогдолгүй байна...” гэх шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 124-125 тал/,
-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №07/695 дугаартай “...Танай 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47/02-4506 тоот албан бичгийн дагуу солбилцлыг зурагт оруулан шалгаж үзэхэд Төв аймаг, Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт улсын тусгай хэрэгцээний Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хамаарна байна...” гэх албан бичиг /1-р хх-ийн 127 тал/,
-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №409 дугаартай “...Тус 3460 дугаартай гомдолд дурдагдсан 2, 3, 4 дүгээр цэгүүд нь байгалийн цогцолборт газрын Баянбулагын ам тусгай хамгаалалттай газар нутагт хамаар байна...” гэх албан бичиг /1-р хх-ийн 129 тал/,
Шүүгдэгч Ж.Лын “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2534000000368 дугаартай прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Би хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...Би Төв аймаг, Эрдэнэ сум, Баянтуул 3 дугаар баг, “Өндөр улаан” гэх газарт ээж Г.Ж, дүү Ж.Л-Эрдэнэ нарын хамтаар мал маллан амьдардаг. 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байх үед манай нутгийн ах болох н.А болон н.М мөн танихгүй нэг залуу хамтаар цагаан өнгийн Toyota Prius маркийн Х.О улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн юм. Тухайн үед н.А ах надад хадлангийн газар болон өвс харахаар явъя гэж хэлсэн юм. Би зөвшөөрч явах үед ээ н.А ах болон н.М мөн хамт явж байсан эрэгтэй нарт хандаж замдаа ганц нэг "Тарвага" агнах уу гэж хэлсэн. Тэр үед н.А ах болон н.М мөн хамт явж байсан эрэгтэй нар нь за тэгье гэж хэлсэн. Ингээд би өөрийн гэрээсээ Тоз-78-01 маркийн ангийн буу авч машин дотор нь суугаад явсан. Ингээд Орой 17 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх газарт байрлах н.А ахын өвөлжөөний зүүн талаас дош нь дээрээс 3 тооны тарвага өөрийн Тоз-78-01 маркийн ангийн буугаар буудаж агнаж, тухайн агнасан гэх 3 тооны тарвага гялгар уутанд хийж цагаан өнгийн Toyota Prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт хийгээд буцаад явж байх үед Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нартай таарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165 тал/ зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Л нь Төв аймаг, Эрдэнэсант сум, Баянтуул 3 дугаар багийн нутагт “Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар” буюу улсын тусгай хамгаалалттай нутагт хамаарах “Баянбулаг” гэх газраас 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнаж амьтны аймагт 3.690.000 төгрөгийн хохирол буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо тухайн амьтны экологи, эдийн засгийг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж амьтны аймагт нийтдээ 7.380.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Л нь тусгай хамгаалалттай газар нутагт амьтан агнасан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна:, 2/байгалийн цогцолборт газар” гэж хуульчилсан бөгөөд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №07/695, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №409 дугаартай албан бичгүүдээр гэх албан бичгүүдээр шүүгдэгч Ж.Лын 3 тооны тарвага агнасан гэх Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Баянбулаг гэх газар нь , Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.
Тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, агнасан, барих ба дээрх тусгай зөвшөөрөлгүй агнасан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.
Шүүгдэгч Ж.Л нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнасан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хуульд “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн...” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Ж.Л болон түүний өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Лд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн: “Шүүгдэгч Ж.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Шүүгдэгч Ж.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Ж.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюунтүлхүүрээс: “Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулдаг. Шүүгдэгч Ж.Л нь 52 настай, ганцаараа мал маллаж амьдардаг, тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Мөн 2020 онд ослын улмаас хавирга, эгэм хугарч, элэг бяцарч мэс засалд орсон байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх зорилготой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хангалттай ойлгож ухаарч, ийм зүйл хийж болохгүй гэдгийг сайн ойлгосон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Ж.Лын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Лд 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Лын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад шүүгдэгч урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаа зэрэг хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж, 4 дэх хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Л нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар “Нуман-Алтай” ХХК-ийн 2025 оны №13/082 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 7.380.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд төлж барагдуулсан /1-р хх-ийн 168 тал/ байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Лын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гол төмрийн 9400858 дугаартай, замгийн 858 дугаартай ТОЗ маркийн буу 1 ширхгийг улсын орлого болгож,
2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3640 дугаартай шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гол төмрийн 9400858 дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн эсэхийг тодорхойлох зорилгоор 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн № 5056 тоот шинжээчийн дүгнэлтэд хавсрагдсан гол төмрөөс авсан арчдасыг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахыг, Эрүүгийн 2534000000368 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ж.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...72-20 УБӨ улсын дугаартай Toyota prius alpha маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигчид нь буцаан олгох...”,
-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Toyota prius alpha маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй гэж үзэж байгаа учраас Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.Оэд буцаан олгох...” саналыг тус тус гаргасныг шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан талуудын санал хүсэлт зэргийг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Лыг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн яллах дүгнэлтэд иргэний нэхэмжлэгч Х.Оийн эзэмшлийн “Toyota prius Alpha-XW” маркийн “Х.О” улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан талаар дурдаагүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал хүсэлтийг хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Х.Оэд буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА