Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2024/00199

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар .........., Б ургийн овогт Д-гийн Н-ын,

Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар .........., Н ургийн овогт М-гийн Т-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 19-ний иргэний хэрэг үүсгэн,хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Т-ээс банз худалдаж авахаар тохиролцож 400,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түүний данс руу шилжүүлсэн. М.Т-с банзаа авахаар залгах бүрд худал хэлээд одоог хүртэл банзаа авч чадаагүй ба буцааж мөнгөө авахаар ярихад 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг буцааж шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй, чатанд хариу өгөхгүй байгаа учир М.Тээс үлдэгдэл мөнгө болох 2,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Н-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Н-ын нэхэмжилж байгаа 2,300,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Т-ийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн 2,300,000 төгрөгийг төлж барагдуулах талаар гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н-аас хариуцагч М.Т-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н-ын худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Т хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч М.Т нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийн тал хувь болох 25,875 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,875 төгрөг, хариуцагч М.Т-ээс 25,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н-ын худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Т хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,875 төгрөг, хариуцагч М.Т-ээс 25,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Н-т олгож, 25,875 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ