Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ЦШТ/144

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, 
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З, 
Орчуулагч Д.З,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч M X Q, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.О нарыг оролцуулан ту шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 20** оны ** дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлтэй, ...............................................................................
Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тугай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль буаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: 
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 12-17 дахь хуудасны тал),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 24-25 дахь хуудасны тал),
-Хууль ёсны төлөөлөгч Г.Б “...Буруутай этгээдээр нөхөн сэргээлт хийлгэж буцаж хэвийн болгуулах саналтай байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 22-23 дахь хуудасны тал),
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 27-42 дахь хуудасны тал),
-Гэрч С.Ж "...ажлын хэсгийн ахлагч Б.А Б.Г утгалын цэг ухахад машин техник, зардлаа өөрөө гарган ажиллаж, нүхнээс гарсан шороог боломжтой бол ашиглая гэсэн саналтай байгаа тухай надад мэдэгдсэн. Иргэн Б.Г утгалын цэг ухах талаар ямар нэгэн ажлын гэрээ байгуулаагүй, хэзээ, яаж ажиллах талаар тохироогүй, тухайн утгалын цэгт ажиллах бүрэлдэхүүн томилох, шийдвэр гараагүй байхад ажлын хэсгээс нэг ч албан тушаалтан оролцуулалгүй дур мэдэн С у багт утгалын цэгийн нүх ухаж, шороо ачсан үйлдэл хийсэн. .ямар машин техник, хүн хүч, хэзээ ажиллах талаар надад огт хэлж мэдэгдээгүй бөгөөд өөрийн ажилладаг "Х и" ХХК-ийн болон буад иргэдийн хувийн машин техникийг ажиллуулсныг сүүлд нь тодруулж мэдсэн болно. А болон Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, газрын даамал, буад ажлын хэсгийн хүмүүс мэдээгүй гэж бодож байна. Хэрвээ энэ тухай мэдсэн бол ажлын хэсгээс хүн томилон оролцуулах байсан. Иргэдийн мэдээллээр Цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч үйлдлийг таслан зогсоож, машин техникүүдийг журамлан, ачсан шороог хяналтад бүрэн авч, шалгаж байна. Сумын Засаг даргын хувьд мэдээлэл авсан даруйд ту газарт ажлын хэсгээс С у багийн засаг дарга Э, БОАХМэргэжилтэн Б нартай хамт нөхцөл байдалтай танилцсан. Тухайн ухсан газраас у гарсан, цагдаагийн албан хаагчид машин техникүүдийг зогсоосон байдалтай байсан. Ухсан нүхнээс у гарсан тул у бохирдох эрсдэлтэй учир энэ газар сэг зэм утгах цэг байгуулах боломжгүй гэж үзсэн.

Энэ газрыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон С у багийн засаг дарга Э утгалын цэг байгуулах боломжтой гэж үзэж байсан юм. Ажлын хэсэгт утгалын цэг сонгох, байгуулах талаар захирамжаар болон биечлэн бүх талаар нягтлан судалж, холбогдох заавар, журмыг мөрдөн ажиллах үүрэг чиглэл өгч байсан. Тугай хамгаалалттай газарт утгалын цэг байгуулах боломжгүй.
ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засаг даргын захирамжаар томилсон оролцуулалгүй, хэзээ ажиллах тухай хэлж мэдэгдэхгүй өөрийн дураар утгалын цэг ухах нэрээр жоншны олборлолт хийсэн үйлдлийг эрх бүхий байгууллага шалгаж, шийдвэрлэнэ гэж бодож байна..." гэх мэдүүлэг (2 дугаар хх-ийн 59-62 дахь хуудасны тал),
-Гэрч Б.А “...Г ярихдаа Жоншны агуулгатай шороо байгаа эсэх талаар үзээд сэг зэм хийгээд буцааж булж өгөх мөн дахиж нэг утгалын цэгийн нүх ухаж өгөх талаар ярилцаж тохирсон. Албан ёсоор гэрээ хийж албажсан зүйл байхгүй амаар тохирсон. Би бол цэг зааж өгөөгүй багийн засаг дарга мэдэж байгаа. ... Манай сумаас 192,000,000 төгрөгийн хүсэлт гаргасан төсөв хөрөнгө нь шийдэгдээгүй байгаа сэг зэм утгах талаар бол аймгийн засаг даргын 20** оны 02 дугаар сарын 20-ны А/** захирамж гарсан тухайн захирамжийг дагаж сумын засаг даргын 20** оны 03 дугаар сарын 13-ний А/** дугаар захирамж гарсан. Тухайн захирамжид ажлын хэсгийн ахлахаар миний бие томилогдсон..." гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 44-45 дахь хуудасны тал),
-Гэрч Э.Ш “...Найз М хашаанд тавьсан байсан "Howo" маркийн, улаан өнгийн "**** ***" улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодон, М даган надаас гадна "Howo" маркийн гурван тээврийн хэрэгсэл нь А сумын зүүн урд талын постоор ертөнцийн зүгээр тийш 10 гаран км зайд яван, экскаватор, ковш байсан газарт очиход, овоолсон шорооны хойд талд зогсон ковшоор шороо ачуулан, А сум руу буцсан. Би "Howo" маркийн тээврийн хэрэгсэлдээ шороо ачихдаа хучаагүй байсан болохоор цагдааг зогсоосон байх гэж бодсон..." гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 47 дахь хуудасны тал),
-Гэрч Э.М “...Би Д аймгийн А суманд үйл ажиллагаа явуулдаг “Х и” ХХК-ийн захирал болох М /жинхэн нэрийг нь мэдэхгүй байна/ нь 20** оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өглөөний 10 цагийн орчимд над руу залган Д аймгийн А сумын С у бригадаас шороо зөөлгөнө гэж дуудахаар нь ганцаараа очсон. Би 20** оны 03 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний Норд Бэнз маркийн тээврийн хэрэгсэлд 11 цагийн орчимд нэг экскаваторыг ачин Д аймгийн А сумын С у бригад гэх газарт аваачиж өгсөн юм. ... Би Д аймгийн А сумын С у бригадад “Х и” ХХК-ийн ухаж гаргасан шороог би өөрийнхөө Howo маркийн, улаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 20** оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагаас эхлэн гурван удаа “Х и” ХХК-ийн Д аймгийн А сумын баяжуулалтын газарт буулгасан. Дөрөв дэх удаагаа Н, Ш, А нарын хамт тус тусдаа тээврийн хэрэгсэлдээ Д аймгийн А сумын С у бригадаас шороо ачиж явахдаа, А сумын зүүн урд талын постод цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 51 дэх хуудасны тал),
-Гэрч М.Б “...20** оны 03 дугаар сарын 24-ний өдөр би адуундаа явж байгаад манай багийн Улаан зээг гэх газрын орчимд 1 ковш, 2 экскаватор, ачааны нэг автомашин (траллер)-тай хүмүүс газар ухаж байсан. Бас түлшний ёмкостой машин байсан. Би очоод нэг өвөр монгол хүнтэй нь уулзаад энэ юу болж байгаа юм гэж асуухад үхсэн мал утгалын цэг байгуулж газар ухаж байна би “Х и” ХХК-ийн менежер байгаа юм гэж хэлсэн. ...Би тухайн ухсан нүхийг нь харахад малын сэг зэм булах нүхнээс хамаагүй том, гүнзгий у гарсан харагдаж байсан. Тэгэхээр нь арай ингэж ухаж болохгүй гэж хэлээд нүхийг нь тойрч харчхаад бичлэг хийчхээд адуугаа үргэлжлүүлээд хайгаад явсан. Сумын төвд орой нь ирээд бичлэгээ фейсбүүк заруудад тараагаад энэ юу болж байна вэ гэж байршуулсан. Мөн А нутгийн эзэд төрийн бу байгууллагын тэргүүн Б болсон зүйлийн мэдэгдсэн.....Тэгээд Б ах бид 2, хамтраад тухайн нүх ухаж байгаа газарт очихоор явж байхад өөдөөс 4 том оврын автомашины гэрэл гарч ирээд замд нь зогсоож уулзахад М гээд А сумын залуу Хово автомашинтай шороо ачаад явж байсан нөгөө жолооч нарыг нь танихгүй М хэлэхдээ тамгын газрын шороог ачиж явж байна гэж хэлсэн. Тэгээд Б ах цагдаад мэдэгдсэн байсан тул тухайн 4 машиныг шалгуулж саатуулсан. Нүх ухсан газрыг Б ахтай хамт очиж үзэхэд өдөр үзсэн байсан техникүүд байсан. Нэлээн шороо гаргаж овоолсон байсан. Нүхнээс нь у гарсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх- ийн 55 дахь хуудасны тал),
-Гэрч Ж.Э “... тухайн нүхнээс гарсан шороогоо техник хэрэгсэл ашиглаж байгаа компанид өгнө гэж ярьсан тэгээд Г над руу утсаар залгаад техник үүдээ нөгөө нүх ухах газраа аваад ирсэн байна гэж хэлсэн би тухайн үед яваад очиход нэг экскаватор ачаад ирсэн байсан өөр техник ирээгүй байсан тэгээд одоо ингээд ухаж эхэлнэ гэж ярьж байсан. ... Тухайн газарт 3 өдөр газар ухах ажил явагдаж гаргасан шороогоо бүтэн С өдөр буюу 24-ны өдөр А сум руу ачилт хийгдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 57 дахь хуудасны тал),
-Гэрч Ц.Б “...өөдөөс олон машины гэрэл ороод ирсэн тэгээд бид хоёр өөдөөс нь явж очоод гэрлээрээ дохисон боловч зогсоогүй тэгэхээр нь машинтайгаа урдуур нь ороод зогсооход хамгийн эхний машинаас манай сумын залуу болох М бууж ирсэн тэгэхээр нь би бичлэг хийгээд юу авч яваа юм бэ та нар гэж асууан чинь тамгын газрын шороо ачиж явна гэхээр нь би Б дээшээ машин руу нь гараад ямар шороо байгааг нь харчих гэсэн чинь гарч хараад бууж ирэхдээ жоншны агуулгатай шороо байна гэж хэлсэн тэгээд бид хоёр хөдлөөд өөдөөс машин ирж байгаа зүйл харагдахгүй байхаар нь буцаад сум руу орж ирсэн тэгтэл цагдаа нар нөгөө машинуудыг зогсоосон байсан. ...Тэгээд би Г таньдаг болохоор очоод чи яагаад газар ухаад байгаа юм бэ гэхэд албан ёсны зөвшөөрөл байгаа юм уу гэхэд миний өөдөөс Г зөвшөөрөлтэй ухаад гарсан юмыг нь ав гэж Жаргалсайхан хэлсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 59 дэх хуудасны тал),
-Гэрч Б.Э "... Тухайн газар нутагт сэг зэм утгах нүх ухах талаар ямар нэгэн зөвшөөрөл гараагүй би сэг зэм утгах нүх ухах газрын ерөнхий нэршлээр нь тухайн орчимд гэж хэлсэн яг тэнд ухах талаар бол мэдээгүй өөрсдөө очоод ухсан байсан. ...20** оны 03 дугаар сарын 24-ний орой манай багийн цахим групп дээр энд олон техник хэрэгсэлтэй нүх ухаж байгаа талаар мэдээлэл иргэдээс орж ирсэн тэгээд би арга хэмжээ авч зохих хүмүүст мэдэгдсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 61 дэх хуудасны тал),
-Гэрч Б.Б "... Би 20** оны 03 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш З манай гэрт ирээд экскаваторын операторын ажил байна, сумын мал утгалын нүх ухах ажил байна өдрийн 100.000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд тухайн өдөртөө з хамтаар А сумын С у баг руу явж очиход 2 экскаватор, 1 ковш, 1 трапер байсан, Г байсан. Г надад ухах хэсгийг зааж өгөөд би 2 экскаватороор ээлжилж жолоодон газар ухсан. Хатуу хэсэгт нь молдоктой экскаватор ашиглаад, зөөлөн хэсэгт нь шанагатай экскаватороор газар ухсан. 03 дугаар сарын 21-ний үдээс хойшоос эхлэн 24-ний 17 цаг хүртэл газар ухах ажил хийсэн. 25-наас ажилд гараагүй, техникүүдээ таталт хийсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 63 дахь хуудасны тал),
-Гэрч Т.З "... Уг асуудал болсны дараа Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн холбогдох албаны хүмүүсийн хамтаар очиж GPS Garmin багажаар солбицол авсан. Тухайн ухсан нүхний солбицол болох Баруун хойд 45°52'19.10"N 109°28'34.90 Е, Зүүн хойд 45°52'19.90"N 109°28′35.50"Е, Зүүн урд 45°52' 18.50"N 109°28′38.00"Е, Баруун урд 45°52'18.30"N 109°28′37.50"Е эдгээрийг Google Earth Рго программаар шалгахад дээрх Улаан зээгийн орон нутгийн тугай хамгаалалттай газар дотор орж байсан. Орон нутгийн төрийн байгууллагын зүгээс зохих зөвшөөрөл олгогдоогүй учир хууль хяналтын байгууллагууд шалгаж зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх байх. Ер бол орон нутгийн тугай хамгаалалтай газар нутаг тул техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хохирол учруулсан этгээдээр гүйцэтгүүлэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 56-57 дахь хуудасны тал),
-Гэрч Б.Г “...Тэгээд 20** оны 03 дугаар сарын 21-ний өдөр уурхайгаас техник хэрэгслүүдээ ачиж очоод тухайн газартаа ухаж эхэлсэн 3 өдөр ухаад 4 машин жоншны агуулгатай шороо ачиж баяжуулахын хашаанд буулгаад дахин 4 машинтай жоншны агуулга бүхий шороо ачиж явж байгаад 20** оны 03 дугаар сарын 25-ны өдөр цагдаад баригдаад саатуулагдсан.
20** оны 03 дугаар сарын 10-даар сумын засаг даргын тамгын газар дээр явж байгаад сумын Засаг даргын орлогч дарга А-тай тааралдсан чинь танай ажиллаж байгаа юу гэхээр ажил эхлээгүй байгаа гэсэн. Тэгэхэд сэг зэм утгах гэсэн чинь техник тоног төхөөрөмж олдохгүй байна танай компани тулаач гэсэн. Би захиралд хэлье гэсэн. Тэгээд би захиралд хэлэхэд гарах зардлыг яах юм бэ? гэсэн. Тэгээд би Засаг дарга Ж орж уулзахад наад ажлыг чинь орлогчоор ахлуулсан ажлын хэсэг томилсон байгаа. ...Би захиралд хэлье гэсэн. Орчуулагч З дамжуулан яриад сум оронд тулах юм байна гэхэд тэгье гээд зөвшөөрсөн.
Жоншны агуулгатай шороо гарч байсан. Өргөөшөө 20м уртаашаа 60 метр, доошоо 5 м ухагдсан байсан. У гарсан хамгийн гун газар нь 6 метр байсан. Анх хэдэн метр ухах талаар ярилцаагүй. Би өөрөө утгалын цэг байгуулж явсан ба ийм том хэмжээний газар ухахаар яриагүй. Би 10х20 хэмжээтэй гэж хэлсэн. Гэтэл захирал буруу ойлгоод том ухуулсан байсан. Би томоор ухчихсан байхаар нь гайхаад өнгөрсөн юм. Тэгээд ухаж байхад нь гүний у гарч ирсэн. Дороос нь у гараад ажлыг зогсоогоод 3 машин шороо үйлдвэрт буулгаад ачсан 4 машин байхад цагдаагаас ирээд шалгасан. Одоо авсан шороо машин техникийг битүүмжилсэн байгаа..." гэх мэдүүлэг (2 дугаар хх-ийн 63-66 дахь хуудасны тал),
-Гэрч БНХАУ-ын иргэн М ш ч “...манай үйлдвэрийн дэд дарга Жин ээр дамжуулан Г ярьсан манай компаниар сэг зэм утгах нүх ухуулах саналтай байгаа талаар хэлсэн тэгээд би өөрөө очиж байгаад засаг дарга Ж уулзъя гэж хэлсэн ирээд би Г хамт засаг дарга Ж өрөөнд нь очиж уулзсан тухайн үед ямар ажил байгаа талаар тодруулахад тухайн газарт зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг яаралтай дулаан орохоос өмнө ухаж булах талаар ярьсан хорогдсон малын тоо бол сумын хэмжээнд маш их гэж хэлж байсан тэгээд Ж Г намайг дагуулаад очоод үзээд ирээ гэж ярьсан өөрөөр бол ямар нэг ямар хэмжээтэй ямар газар ухах талаар бол яригдаагүй би тухайн газрыг очиж үзээд эргэж ирсэн тухайн үед ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй..... Тэгээд манай ажилчид очоод нүх ухаж байх хооронд жоншны агуулгатай шороо гарсан өмнө нь Г засаг дарга болон орлогч нартай ярьж тохирсон байсан болохоор гарсан шороог нь үйлдвэр лүү татсан. Би тухайн сумын засаг захиргаатай ямар нэгэн хийсэн гэрээ бол байхгүй манай ажилтан Г уулзаж ярилцаад нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажил өмнө бол манай Компани сум орон нутагт нэн шаардлагатай зүйлээ амаар яриад зөндөө туалж дэмждэг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 73-74 дэх хуудасны тал),
-“А” ХХК-ийн 20** оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн **************дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (1 дүгээр хх-ийн 86-129 дэх хуудасны тал),
-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ газрын мэргэжлийн байгууллага "Г-Э” ХХК-ний экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт (1 дүгээр хх-ийн 131-189 дэх хуудасны тал),
-Ашигт малтмал, газрын тосны газрын 20** оны 04 дүгээр сарын 04-ний ******* дугаартай албан бичиг (1 дүгээр хх-ийн 193 дахь хуудасны тал),
-Д аймгийн Засаг даргын 20** оны 02 дугаар сарын 28-ны өдрийн A/***, 20** оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаартай захирамж (1 дүгээр хх-ийн 204-209 дэх хуудасны тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр,  Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.16-д заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагаа бөгөөд ашигт малтмал олборлох гэдэг нь газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн унаас ашигт малтмал ялгаж авахыг хэлнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно”, 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэжээ. 
Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэжээ.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэргийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгч нь төлөөлөн шийдвэр гаргасан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд шударга ёсны зарчмын үүднээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд, хуулийн этгээдийн гэмт хэрэг нь түүний эрх бүхий албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйгээр бодит биеллээ олдог тул хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны үйлдсэн хэрэг гэж ойлгож хэрэглэх нь зүйтэй.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан. 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эсхүл хамтран шийдвэр гаргасан этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. 
    Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул “Х и” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэлээ.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлүүдэд ту ту заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар Д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч “Х и” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай. 
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгагдсан этгээд “Х и” ХХК-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
3.Хэрэгт шанагат ачигч 1 ширхэг, ***** шаланз 1 ширхэг, ***д маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, Beiben *****О улсын дугаартаай машин 1 ширхэг, **** Ур дугаартай машин 1 ширхэг, ***** улсын дугаартай машин 1 ширхэг, **** улсын дугаартай машин 1 ширхэг, ****** улсын дугаартай автомашин 1 ширхэг, ***** улсын дугаартай автомашин 1 ширхэг, ***** улсын дугаартай автомашин 1 ширхэг, нийт 10 ширхэг автомашиныг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгосугай. 
4.Цагаатгагдсан этгээд “Х и” ХХК нь хохирлоо нөхөн төлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд хандаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 
5.Энэ хэрэгт шүүгдэгч будад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 
6.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АРИУНЗУЛ