Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/00067

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/00067

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, С овогт Н.Б/РД: ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* оршин суух, Ц Т овогт У.Т/РД: ......./-д холбогдох,

 

27,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов. Хариуцагч У.Т эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б би У.Тд 10,000,000 төгрөгийг хүүтэйгээр зээлдүүлсэн. Тухайн үед У.Т нь Цонхны үйлдвэртэй цонхны захиалга их байна. Гэхдээ материал дууссан болохоор цонхоо үйлдвэрлэж чадахгүй байна. Чи надаа бараа, материалын мөнгө зээлээч гээд гуйгаад байсан учраас тохиролцож, мөнгө зээлдүүлсэн.

Мөнгө зээлдүүлэхдээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн 5969212206 дугаартай Хаан банкны данснаасаа Тувааны ............. дугаартай Хаан банкны данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ............. дугаартай Хаан банкны данснаасаа У.Ты ............. дугаартай Хаан банкны данснаасаа руу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрээр удаа дараа надтай утсаар ярихдаа зээлсэн мөнгөө төлнө гэдгээ илэрхийлж, Одоохон ажил бүтнэ. Мөнгө олно гэх агуулгатай зүйлс хэлээд алга болчихдог. Дахиад ярихаар дахиад л өгнө гээд хугацаагаа хойшлуулаад байдаг. Хамгийн сүүлд л гэхэд У.Т нь надаас зээлсэн мөнгөө 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд өгнө гэж бас л худлаа яриад өгөөгүй. Сүүлд өгнө гэсэн хугацаанаас хойш ч жил гаруй хугацаа өнгөрлөө. Тиймээс аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Зээлийн гэрээний үндсэн төлбөр нь 10,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны зээлийн хүү нь 12,500,000 төгрөг, алданги нь 5,000,000 төгрөг болж байна. Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 12,500,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 27,500,000 төгрөгийг хариуцагч У.Таас гаргуулж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Баталгаа, Н.Бгийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, Хаан банк ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн болон 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Шилжүүлгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б хариуцагч У.Тд холбогдуулан үндсэн зээл 10,000,000/арван сая/ төгрөгийг, зээлийн хүүд 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг, алдангид 5,000,000/таван сая/ төгрөгийг, нийт 27,500,000/хорин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч У.Тд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Тус Зээлийн гэрээний 1, 2, 4, 6-д зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6/зургаа/ сарын хугацаатай 10,000,000/арван сая/ төгрөгийг, сарын 5/тав/ хувийн хүүтэй хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ, хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байх тул Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нийт 10,000,000/3,000,000+7,000,000=10,000,000/ /арван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Баталгаа, Хаан банк ХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн болон 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь 10,000,000/арван сая/ төгрөгийг буцаан төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 10,000,000/арван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 10,000,000/арван сая/ төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 10,000,000/арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүд 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан.

Гэрээний 2, 4-т зааснаар зээлийн хүүг сарын 5/тав/ хувь гэжээ.

 

Гэрээний 2, 4 дэх зүйл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Гэрээний 2, 4-т зааснаар сар бүр 5/тав/ хувийн хүү төлнө гэжээ.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол ... тутам төлнө. гэж заасан.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4 дэх хэсэгт зааснаар Гэрээнд хүүг сар бүр төлөхөөр заажээ.

 

Хариуцагч нь 10,000,000/арван сая/ төгрөгийн зээлийн 6/зургаа/ сарын хүүг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүү тооцохоор харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүү тооцох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хүүг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн 6/зургаа/ сарын хүүд 3,000,000/10,000,000х5%=500,000, 500,000x6=3,000,000/ /гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 9,500,000/12,500,000-3,000,000=9,500,000/ /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 5,000,000/таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Гэрээний 7-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг төлөх үүрэгтэй гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 7-р зүйл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь зээлийг буцаан төлж дуусгах 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс алдангийг тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 5,000,000/10,000,000x0.5%=50,000, 2021.12.01-2022.12.01=365, 365x50,000=18,250,000, 10,000,000:2=5,000,000/ /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Таас нийт 18,000,000/арван найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгон, үлдсэн 9,500,000/есөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Таас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгох үндэслэлтэй.

 

И 115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.               Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Таас нийт 18,000,000/арван найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгон, үлдсэн 9,500,000/есөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Таас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

, С.ХИШИГБАТ