Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2026/ШЦТ/166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                              

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Ц.Ариунзул, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагч Д.Зуунай,

иргэдийн төлөөлөгч М.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Шихихутаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бод холбогдох эрүүгийн 2519000000341 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь Дорноговь аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ний байранд 2025 оны 10 дугаар сарын 29-өөс 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө Б.Нтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “галаа олигтой түлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газарт цохиж, зодсоны улмаас биед нь титэм заадасны салсан хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2025 оны 12 сарын 29-ний өдөр хашаа барих ажилдаа гарах гээд байж байхад менежер залгаад 25 дугаар зөрлөг дээр бараа ирсэн байна, тосож авах машин байна уу зогсоол дээр буулгалаа гээд байна гэсэн. Тэгээд М-тай хамт гэрээс нь машиныг нь аваад 25 дугаар зөрлөг рүү очиж ачааг нь тосож авчихаад дэлгүүрээс юм авах гэсэн мөнгө хүрэхгүй болохоор нь хүүгээсээ 100,000 төгрөг аваад 0,5 литрийн хараа нэртэй архи, нэг жижиг ундаа аваад кемп дээр очиж ачаагаа буулгаад заримыг нь урд контейнерт аваачиж хийгээд байж байхад “жоншны уурхай руу хүн ороод байна, очиж булаач” гэхээр нь дөрвүүлээ явж цооноглосон нүхийг нь булчихаад хятад улсын иргэнийг кемп рүү буцаасан. Тэгээд М, Б.Н бид гурав Э гэж айлынд очиж 3, 3 айраг уугаад М-д очсон чинь эхнэрийнх ажилладаг компанийн хоёр жолооч гээд хүмүүс ирсэн архи уугаад сууж байсан. Тэрнээс нь хувааж уугаад би өөрийнхөө авсан архийг гаргаж хуваагаад уусан. Тэндээс эргэж 25 дугаар зөрлөг явж дэлгүүрээс 0,75 литрийн архи авсан. М мөн нэг шил архи аваад эргэж гэртээ ирж бөөндөө хувааж уугаад би авсан архи аваад кемпэдээ ирсэн. Тэгээд бөөндөө гал тогоонд орж хоолоо идчихээд би өрөө рүүгээ орчихоод эргээд гарч ирэхэд Ж гуай шинэ тогооч зурагт үзэх гэсэн нь дуу нь гарахгүй байна гээд 8 өнгөрөөгөөд өрөөндөө орсон. Би дуу нь гарахгүй ч гэсэн зурагтаар кино үзсэн. Тухайн үед талийгаач Б.Н гадаа гал түлэх гээл нүүрс түлээгээ бэлдээд байж байсан байх. Тэгээд хоёулаа дэлгүүрээс авсан 0,75 литрийн архиа хувааж уусан. Талийгаач нэлээд согтоод ширээ дэрлээд хэвтсэн. Би Б.Нт “ахын дүү галаа сайн түлэхгүй бол одоо хүйтэн болоод паар чинь хөлдөнө” гэсэн чинь миний өөдөөс “би өөрөө галчийг иртэл галаа яаж түлэхээ мэдэж байна, танд хамаагүй” гээд босож ирээд гараа зангидаад дайраад байхаар нь би босож ирээд дээрээс нь толгой руу нь цохиод өрөө рүүгээ ороод ороо засаад хэвтэхэд Ж гуай буруу хараад хэвтэж байсан. Тэгээд унтаж байсан чинь хөнжил гараас татаад амандаа үглээд байхаар нь “унтаач” гээд дахин нүүрэн хэсэгт нь цохисон чинь цаашаа явж байгаа харагдсан. Тэгээд үүрийн 4 өнгөрч байхад би бие засах гэж босоод эхнэрийн нуруу өвдөөд байна гээд байсан болохоор нь яаж байгаа юм бол гэж бодоод утсаар залгаж асуусан. Өглөө 6 өнгөрч байхад өрөө хүйтэн оргиод байхаар нь Б.Нын араас нь угзарч “галаа түлээч ээ хүйтэн байна шүү дээ” гэхэд дуугарахгүй хурхираад унтаад байхаар нь нэгэнт өөрөө сэрсэн юм чинь гэж бодоод босож галлаад гал тогоонд орж цай угаад эргэж унтаад 8 өнгөрч байхад босож бие засаад гал тогоо руу орж цайгаа уугаад ажилдаа явсан. Тухайн үед миний баруун гарын чигчий хуруу хөндүүр оргиод тэрүүхэн тэндээ хавдсан байсан. Лантуугаар шон зоож байх үед лантуу гар дээрээ унагаад гар хавдсан байсан. Тэгээд өдөр хоолондоо орчихоод Б.Н боссон уу гэсэн чинь босохгүй хурхираад унтаад байна гэхээр нь өрөөндөө ороод босохгүй юм уу гээд араас нь нэг татчихаад ажил руугаа явсан. 15 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь Ж гуай дуудаад Б.Н эвгүй болчихлоо амьсгалахгүй байх шиг байна гэсэн. Тэгээд очоод үзсэн чинь амьсгалахгүй байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан. Би юуг ч нууж хаахгүй үнэн зөвөөр нь мэдүүлж байна...”

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хүү 1991 оны 10 сарын 18-ны өдөр төрсөн. 18 нас хүрээд ковшийн операторчин мэргэжлээр сургалтад суугаад ажил хийгээд явдаг байсан. Ер нь их намхан, туранхай 55 хил хүрэхтэй үгүй жинтэй, тэрнээсээ болоод цэрэгт ч тэнцдэггүй. Ажил хөдөлмөртөө сайн, хүн болгоны урдуур ахаа эгчээ гээд л түрүүлж хөдөлдөг хүүхэд байсан гэдэг. 2025 оны 12 сарын 30-ны өдөр манай хүргэн над руу залгаад “Насаа эвгүй болчихож гэнэ” гэхээр нь би ажлынх нь хүний дугаарыг аваад ярьсан чинь “танай хүүхэд орой унтаад өглөө сэрээгүй эвгүй болчихлоо” гэсэн. Би 8 цагийн үед энэ талаар сонсчихоод сандраад шууд наашаа унаа олж яваад үүрийн 4 цагт ирсэн. Ирээд цагдаагийн гадна машиндаа байж байгаад өглөө болгосон. Өглөө задлан хийх гээд эмч нар ирсэн байсан би задлан битгий хийгээрэй гэсэн. Намайг харахад нүүр нь хөхрөлттэй, толгой нь зулгарсан шалдлаад тавьсан байсан. Би хараад жаахан хачин болоод ухаан алдаж унасан. Тэгээд эмч тайвруулах тариа хийгээд би эмнэлэгт 30 минут сууж байгаад гарч ирээд хүүхдээ харсан. Эхлээд харахад нүүр нь хөхөрсөн, дух нь зулгарсан байсан. Сүүлд шинжээчийн дүгнэлт гараад хэрэгтэй танилцах гэж нэлээд нааш цаашаа явсан. Хэргийн материалтай танилцахад Д.Б гэж хүн эхлээд унтлагын өрөөнд нэг цохисон гэсэн байсан. Дараа нь гал тогоонд нэг цохисон гэж мэдүүлсэн байсан. Би шинжээчийн дүгнэлтийг бүгдийг нь уншсан. Миний хүүг тархийг нь хагалсан, дух нь зулгарсан, хөхөрсөн, бие нь хөхрөлт, няцралт гэмтэлтэй гэж гарсан байсан. Нэг хоёр цохиход тийм болох уу, нэлээд олон цохисон байх гэж бодож байна. Нэлээд гомдолтой байна, гурван дүү, ээж нь мөн гомдолтой байгаа. Энэ талаар мөн хэлээрэй гэсэн. Би ажилдаа явж чадахгүй гэртээ ганцаараа байгаа. Миний хамгийн том хүүхэд, сэтгэл санааны хохирлоо гаргуулмаар байна....”  гэсэн мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1-р ху/,

Хэргийн газрын нөхөн үзлэгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-р ху/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 145-152-р ху/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 153-160-р ху/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-18-р ху/,

 

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ДОГ0725/479 дугаартай шинжээчийн “...Д.Бын биед баруун шууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. ... учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.... учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. ...цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдлагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 20-р ху/,

 

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ДОГ0625/123 дугаартай шинжээчийн "... А.Б.Нын цогцост хийсэн шинжилгээгээр титэм заадасны салсан хугарал, хуйхны дотор гадаргуу, ясны хальсны цус хуралт, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал баруун хөмсөг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн дал, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралтуудтай, зүүн дух, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. ...амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдан шаантаглаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. амь хохирогч А.Б.Нт эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байна. ...амь хохирогч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. ...амь хохирогч нь 26-28 цагийн өмнө нас барсан байх боломжтой байна..." гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-29-р ху/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ0125/2877 дугаартай шинжээчийн "...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг, цагаан өнгийн футболк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, цэнхэр өнгийн даавуу 2 ширхэг, шар шаргал өнгийн бүс 1 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. ... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртикт 39 мм, 26 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр шинэ урагдалт, 133 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр шинэ ханзралт, 14х4 мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр үүссэн шинэ түлэгдэлт, хар өнгийн цамцанд 17х11 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, 6х7 мм, 6х7 мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр үүссэн шинэ түлэгдэлт, ногоон эрээн өнгийн өмдөнд 48х35 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр шинэ ханзралт, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд 25х5 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, шар өнгийн бүсэнд 20х5 мм, 5х3 мм хэмжээтэй эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, 10х5 мм, 12х10 мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр хуучин түлэгдэлт үүссэн байна. ...шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна..." гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 38-42-р ху/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний лабораторийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГО0125/2877 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 43-49-р ху/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 163-р ху/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 170-171-р ху/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0325/7883 дугаартай шинжээчийн "...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн малгайтай куртик 1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг, цагаан өнгийн футболк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, даавууны тасархай 1 ширхэг, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн бээлий 1 хос, ИБ-10485 дугаартай А. Б.Н гэж хаягласан хатаасан цус зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. ...ИБ-10485 дугаартай А.Б.Н гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг аутосомын хромосомын микросателит локусаар тогтоов. ... Хар өнгийн малгайтай куртик 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг зэрэг дээр цус илэрсэн. ...Хар өнгийн малгайтай куртик 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг зэрэг дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг аутосомын хромосомын микросателит локусаар тогтооход нэг эрэгтэй хүнийх байна. ИБ-10485 дугаартай А.Б.Н гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. ЕГ0325/7884 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Д.Б, Т.Б, С.Ж, Б.М гэж хаягласан хуруу шилтэй цуснуудын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. ...Хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн футболк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, даавууны тасархай 1 ширхэг, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн бээлий 1 хос зэрэг биологийн ул мөр илрээгүй..." гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-59-р ху/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/7884 дугаартай шинжээчийн "...Шинжилгээнд ирүүлсэн Д.Б, Т.Б, С.Ж, Б.М гэж хаягласан хумснууд, №1, №2, №3 дугаартай арчдас-бинт, даавууны хэсэг, Д.Б, Т.Б, С.Ж, Б.Мгэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. ...Д.Б, Т.Б, С.Ж, Б.Мгэж хаягласан хуруу шилтэй цуснуудын ДНХ-ийн тогтцыг аутосомын хромосомын микросателит локусаар тогтоов. ...Д.Б, Т.Б, С.Ж, Б.М гэж хаягласан хумснууд дээр хучуур эс илэрсэн. ... Д.Б гэж хаягласан хумснууд дээр илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтцыг тогтооход нэг эрэгтэй хүнийх байна. Д.Б гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. ...Т. Т.Б гэж хаягласан хумснууд дээр илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтцыг тогтооход нэг эмэгтэй хүнийх байна. Т.Б гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...С.Ж гэж хаягласан хумснууд дээр илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтцыг тогтооход нэг эрэгтэй хүнийх байна. С.Ж гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. Б.М гэж хаягласан хумснууд дээр илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтцыг тогтооход нэг эрэгтэй хүнийх байна. Б.Мгэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. ...№2, №3 дугаартай арчдас-бинт дээр цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь нэг эрэгтэй хүнийх байна. Д.Б, Т.Б, С.Ж, Б.Мгэж хаягласан хуруу шилтэй цуснуудын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. ... №1 дугаартай арчдас-бинт дээр биологийн ул мөр илрээгүй ....Даавууны хэсэг дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна..." гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 64-70-р ху/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1220 дугаартай "...Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ... Д.Б нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэх, удирдан жолоодох чадвартай байсан байна. ... Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Д.Б нь болсон зүйлийн талаар зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Мөн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах чадвартай байна. ... Д.Бод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна..." гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 75-77-р ху/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0826/331 дугаартай шинжээчийн "...3. Сэрээтэрийн С.А (РД:ВЖ68010113)-ийн сэтгэцэд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна.... Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна..." гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 80-82-р ху/,

 

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ДОГ0526/001 дугаартай шинжээчийн "...Амь хохирогч Б.Нын цогцост титэм заадасны салсан хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал, хуйхны дотор гадаргуу, ясны хальсны цус хуралт, хамар ясны хугарал, баруун хөмсөг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн дал, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт, дух, зулайн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. ... Амь хохирогч нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байсан байна. ...Амь хохирогчийн цогцост учирсан хамар ясны хугарал, баруун хөмсөг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн дал, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт, дух, зулайн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. ...Учирсан хамар ясны хугарал, баруун хөмсөг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн дал, эрүү, хүзүү, хэвлийд зулгаралт, дух, зулайн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлд цохигдох, үрэгдэх үед үүсгэгдэх боломжтой. ...Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр хамар ясны хугарал гэмтэл тогтоогдсон байна. ...Амь хохирогчийн цогцост учирсан титэм заадасны салсан хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. ...Амь хохирогч А.Б.Н нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдан шаантаглаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 84-86-р ху/,

 

Д.Б, Т.Б, Б.Мнарын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 94-99-р ху/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 216-227-р ху/,

 

Хууль ёсны төлөөлөгч С.Аийн “...Талийгаачийг эхнэртэй болоход өрх тусгаарлаж айл гэр болоход нь авч өгсөн Монгол гэр ... аймгийн төв дээр байдаг....бие зүгээр байсан.... Хүнд их тусархуу, хүний үгэнд их ордог. Ажилсаг, бие хөнгөн жижиг биетэй хүү байсан. ...Одоогоос 20 гаруй хоногийн өмнө надтай утсаар ярихдаа Баянхонгор аймагт байна амарч байгаа гэж ярьж байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107-108-р ху/,

 

Гэрч Т.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд уурхайн ажилчдын байранд ирэхэд гадаа Болдоо ах, талийгаач А.Б.Н нар сууж байсан. Би өрөөндөө орж хувцсаа сольчхоод туслах тогооч М-тай ажлаа хүлээлцсэн. ... тэгээд орой 20 цаг өнгөрч байхад амарсан. М 20 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу өөрийнхөө хувийн машинтайгаа ганцаараа явсан. Ажилчдын байранд эрэгтэй, эмэгтэй өрөө тусдаа байдаг ба эмэгтэйчүүд зүүн талын өрөөнд, баруун талын өрөөнд талийгаач Н, С.Ж ах, Болдоо ах гурав байдаг гэж бодсон. Маргааш өглөө нь 07 цаг 30 минутад босож сэрээд 08 цагт ажил руугаа орж ажилчдынхаа цайг бэлтгээд 08 цаг 40 минутад ажилчдадаа цайгаа өгсөн. 10 цаг өнгөрч байхад ус тасарчихаар нь хажуу талын эрэгтэйчүүдийн өрөө рүү ороход С.Ж ах баруун хойд талын орон дээр хэвтэж байсан. Талийгаач зүүн урд талын орон дээр урагшаагаа доошоо харчихсан хэвтэж байсан. Талийгаач бүсэлхийгээрээ улбар шар өнгийн бүсээр ороочихсон байхаар нь бүснээс нь татахад сэрээгүй. Талийгаач янцаглаж дугарч байсан ба өөр чимээ гараагүй. Тэгээд би эргэж гарч явсан. Гал тогоо руугаа очиход усаа үзэхэд ус гоожихгүй болохоор нь С.Ж ах дээр очиж асуухад "Ус болдоггүй" гэж хэлэхэд С.Ж гадаах цайны ус дуусчихсан байж гэж хэлсэн. 12 цаг 30 минутад өдрийн хоолоо өгчхөөд 14 цагт амраад 15 цаг өнгөрч байхад нь С.Ж ах манай өрөөнд орж ирээд нөгөө хүн чинь өнгөрчихсөн юм шиг байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг,

 

2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр дахин өгсөн "...Д.Бын ахын байгаа байдал, хэл яриа нь согтуу байсан. ...Д.Б ах хэрэг гардгийн орой буюу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш намайг гал тогоонд байхад "Архи уусан гэж битгий хэлээрэй, гадаадын иргэн байгаа гэж битгий хэлээрэй" гэж хэлсэн. ... талийгаач А. Б.Нын биеийн ил харагдах хэсэг болон нүүрэнд гэмтэл шарх байгаагүй. Нүдэнд тийм зүйл тусаагүй..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117, 141-142-р ху/,

 

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай ажилчдын байрны голын хэсэг 5 өрөөтэй байдаг ба би баруун талаасаа 2 дахь өрөөнд сүүлийн 7-8 хоног ганцаараа байсан. Хамгийн зүүн талын өрөөнд эмэгтэй тогооч байдаг. Зүүн талаасаа 2 дох өрөөнд С.Ж ах, Д.Б, талийгаач Б.Н нар хамт байсан. Орой 18 цагийн үед оройн хоолонд орох гээд байж байхад Д.Б, талийгаач Б.Н нар ирчихсэн байсан. ... Талийгаач надаас галгүй болчихлоо галаа өгөөч гэхэд архи уучихсан халамцуу байсан. ...Тухайн үед цаг 19 цаг өнгөрч байсан. Талийгаач сүүлд орж ирж надаас тамхи асаах гэж гал авахдаа "Намайг нэг татах уу" гэж асуухад нь би үгүй гэсэн. ...Надаас ирж гал авч тамхиа асаасан ба талийгаач их халамцуу дуу дуулж байсан. ...Тэгээд би өрөөндөө ороод хэвтэж байхад төмөр орны хөл плитаны шалан дээр эргүүлэх, түлхэх шиг "Чахарсан" дуу чимээ 2-3-н удаа гарсан. Түүнээс өөр дуу чимээ гараагүй. ...Би гар утсаараа тоглоом тоглоод, фейсбүүк үзэж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад унтсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад хажуу өрөөнөөс 1 хүн гарч гадаа нам даралтын зууханд галлагаа хийсэн. С.Ж ах гал түлж чаддаггүй нуруу нь өвддөг. Д.Б, талийгаач хоёрын аль нэг нь гарч гал түлсэн. Маргааш нь буюу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 08 цагт С.Ж ах талийгаачийг цайгаа уу гэж дуудаж байсан дараа нь Д.Б орж ирэн талийгаачийг ажилдаа гаръя гэж дуудаж байсан. Талийгаач босоогүй. Би дотроо ингэж их шартдаг юм байхдаа гэж бодож байсан. Өдөр 12 цагийн үед Д.Б, С.Ж ах хоёр талийгаачийг хоолондоо орооч гэж дуудахад талийгаач босоогүй. 15 цагийн үед намайг өрөөндөө байж байхад С.Ж ах орж ирээд Б.Н өнгөрчихсөн юм биш үү хачин болчихсон байна гэхээр нь би өрөөнд нь ороход талийгаач хаалганы хажуу талын үүдний орон дээр хөл, гар нь нугаларчихсан баруун талаараа хажуу тийшээ хараад хэвтэж байхаар нь би очиж гүрээний судас дээр хуруугаараа дарж үзэхэд судас цохилохгүй талийгаач хөдлөхгүй байсан. Тэгээд 103 руу залгаж дуудлага өгсөн.

 

...Би талийгаач А.Б.Нын өөдөөс нь харж суусан ба тэр үед биеийн ил харагдах хэсэг болон нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй....Д.Бтой 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх уулзсан албан ёсоор танилцаагүй хамт нэг дор байсан ба Д.Б нь хуйсгануур, сүр сар хийсэн буюу заримдаа пизда би гал түлэхгүй шүү гэж ярьж байсан. 2025 оны 10 дугаар сарын 29-ний орой архи уучихсан үедээ тулаад зогсох юм бол олон юм ярихаар, эрүүл үедээ дуугүй чимээгүй хүмүүс архи уучихаараа янз бүрийн зүйл ярьж, хэл ордог төрлийн хүн байсан. ... Д.Б 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орой ...сумын төв рүү цагдаа руу явахдаа "Архи уусан гэж битгий хэлээрэй" гэж хэлээд санаа алдаж байсан. Мөн өнөөдөр өдөр цагдаагийн гадаа байхдаа Д.Б "Архи уусан гэж битгий хэлээрэй" гэхэд нь би "Наадах чинь задлан орж шинжилгээ авч байгаа нуух хэрэг байхгүй" гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 123-124 -р ху/,

 

Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д.Б нь 2025 оны 10 дугаар сард 14-ний өдрийн үед төрсөн өдөр нь болж шөнө амралтын өрөөний хана нүдэж, ороо нааш нь цааш нь татаж шалан зурж, хөдөлгөсөн, мөн Г гэх бульдозерын жолооч, тогооч нартай хэрүүл маргаан хийсэн. Маргааш өглөө эрүүл болоход нь би компанийнх нь хариуцсан А гэх хүнтэй утсаар ярьж Д.Б 2-3-н удаа архи согтууруулах ундаа хэрэглэж хүмүүстэй хэрүүл маргаан хийж, манай ажилчдыг уруу татаж архи уух гээд байна. Энэ хүндээ яаралтай арга хэмжээ авч өг, соль гэж хэлсэн. Д.Б 3-н удаа архи согтууруулах ундаа ажлын байран дээр уусан ба 3 дахь удаа уухад компанийн удирдлагад нь хэлж мэдэгдсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-р ху/,

 

Гэрч С.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Миний байсан өрөө 2 давхар төмөр ортой өрөө байдаг ба талийгаач Б.Н манай өрөөний баруун хойд талын доод талд Д.Б зүүн хойд талын өрөөний доод орон дээр зүүн талийгаачтай толгой, толгойгоо руугаа харж унтдаг байсан....2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр талийгаач одоо ажил байхгүй гэж ярьж байсан. Энэ өдөр Д.Б шон татах ажилд компаниас томилсон танайх ажилгүй байгаа хүнээрээ галчаа хийлгэ би өр ажилд томилогдсон танайх галаа хүлээж ав гэж хэлсэн. Тэгээд би менежер Бтой утсаар галчгүй болсон талаараа ярьж хэлэхэд менежер талийгаач Б.Ныг галч очтол галч хийж бай гэж хэлсэн. Тэгээд талийгаач галчийн ажлыг хүлээж авсан. ажилчдын байрны үүдэн дээр ирэхэд гал тогооны урд талын сандал дээр Д.Б. талийгаач Б.Н нар тамхи татаад юм яриад сууж байсан. Тэр хоёр архи уучихсан чанга чанга ярьж байсан. ...Намайг гал тогоонд байхад Д.Б над руу "Чи энэ Б менежер танай хүүхэд юм байна ш дээ пизда тэрийг чинь ална, намайг даргад архи уусан гэж матсан байна лээ" гэхээр нь би "Манай удирдлагын хүн манай хүүхэд биш чи юу ярьдаг юм бэ" гэж хэлэхэд Д.Б "Бтоо хэлээрэй, ална гэж хэлээд" уурлаад гараад явсан. Тэгээд амралтын байрны өөрийн өрөөндөө 21 цагийн үед ороод эмээ уучхаад хэвтээд, унтсан. Өрөөнд талийгаач Б.Н, Д.Б нар байгаагүй. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутад сэрэхэд Д.Б босчихсон гараад явж байсан. Талийгаач Б.Н нь баруун хөлийн гутлаа тайлаад орныхоо доор хийчихсэн цүнхтэй хувцсан дээр хөлөө тавьчихсан цаашаа хараад хажуу талаараа хэвтэж байсан. Тэгээд би босож бие засчхаад буцаж орондоо хэвтсэн. Би талийгаачийг шөнө галлагаа хийгээд унтаж байна гэж бодоод дуудаж сэрээгээгүй. ...Тэгээд Д.Б би очоод сэрээчихье гэж хэлээд гарч яваад 10 орчим минут болоод гал тогоонд буцаад орж ирээд "Сэрэхгүй байна, бөх унтдаг хүн байна" гэж хэлээд гараад явсан. Тэгээд би 13 цаг өнгөрч байхад амралтын байранд өрөөндөө амрахаар ороод орондоо орж 20-30 минут гар утсаа оролдож хэвтсэн. 14 цаг болж байхад манай гэр бүлийн хүн утсаар залгаж ярьсан. Тэгээд би 14 цаг 20-30 минутын үед босоод талийгаачийг сэрээхээр дуудахад талийгаач хурхираад байсан. Би "Хөөе чи босолдоо яагаад хоол ундаа идэхгүй байгаа юм", талийгаачийн шар бүснээс татахад сэрээгүй, гараас барихад гар нь хүйтэн байхаар нь би өөрөө айгаад амралтын байрнаас гараад өрмийн ахлах мастерын өрөөнд орж "Миний найз манай өрөөнд байгаа хүнийг үзээдэх эвгүй болчихсон байна" гэж хэлсэн. Тэгээд өрмийн мастер манай өрөөнд орж талийгаачийн гүрээний судас дээр дарж үзээд "Ахаа амьсгалахгүй байна эмнэлэг дуудъя гэж хэлсэн. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад ажилчдын амралтын байрны зүүн тал буюу нам даралтын зуухны зүүн талд байдаг усны худгийн өрөөний хаалгыг нээхэд архины шил унасан ямар нэртэй архины шил байсныг нь мэдээгүй би аваад зүүн тийшээ 5-6 метр газарт шидсэн. Д.Б 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн орой надад айлд очиж Өрөөндөө амраагүй, шөнө орж айраг, ганц хоёр шил архи уусан гэж хэлсэн. ирээгүй.... Гал тогооны урд талын сандал дээр тэр хоёр архи уучихсан чанга чанга яриад байж байсан. Талийгаач Б.Н, Д.Б нарын биед ил харагдах хэсэгт гэмтэл шарх зулгарсан, халцарсан, улайсан байгаагүй зүгээр байсан. Харин маргааш өдөр Д.Бтой таарахад түүний баруун гарын дээд хэсэг их хавдартай харагдахаар нь түүнээс "Гараа яасан юм гэхэд юм унагаачихсан юм" гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг,

 

С.Жын гэрчээр дахин өгсөн "...2025 оны 10 дугаар сарын 29-ний 18 цагийн үед талийгаач Б.Н, Д.Б нар намайг тогоочийг тосоод ажилчдын байрны гадаа ирэхэд гал тогооны гадаа байдаг модон сандал дээр хоёулаа суучихсан чанга яриад өвдөг дээрээ 2 гараа тулаад суучихсан ширүүн догшин зантай, хэлж ярьж байгаа нь ярианы өнгө, биеийнх нь гадна байдал тэгж харагдаж байсан. Хоёр хүн муудалцаад "Чиний зөв, буруу гэсэн" шинжтэй эргээд учраа олох гэж хүмүүс шиг сууж байсан. Тэр хоёр хоорондоо муудалцсан юм шиг байсан. Д.Б, талийгаач хоёр өрөөнд унтаж амраагүй. Намайг 21 цаг өнгөрөөгөөд унтахад тэр хоёр өрөөнд орж ирээгүй байхгүй байсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 129-130, 2 дугаар хх-ийн 36-р ху/,

 

Шинжээч эмч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Титэм заадас салсны улмаас хатуу бүрхүүл дээрх цусан хураа, үүсэж энэ цусан хураанаас тарих дарагдах, тархины эдийн няцрал гэмтлүүд үүсч байна. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюултай тул өөрийгөө удирдаж явах чадвар багатай. Энэ гэмтлүүдийг авсан тохиолдолд тухай хэсгийн цусан хангамж эргэлтгүй болж өөрийгөө удирдах болон өөрөө явах чадваргүй болж, ухаангүй болно. ...Амь насанд аюултай тул энэ гэмтлүүдийг хүн өөрөө өөртөө учруулах боломж багатай. ...Энэ нь согтолтын хөнгөн зэргийн согтолтод хамаарна. Ийм согтолттой хүн өөрийгөө удирдаж жолоодон авч явах чадвартай байна....Амь хохирогчийн биед үүссэн хүүрийн хүүрийн толбо дээр дарж үзэхэд цайрахгүй, хүүрийн толбо нь 18-20 цагийн дотор бол дарахад тодорхой хэмжээнд цайрч буцаж хэвэндээ орно. Амь хохирогч А.Б.Нын биед үүссэн хүрийн толбыг дарж үзэхэд цайрахгүй байсан. Мөн хөшилт дээд, доод мөчдөд тавигдаж байсан. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж амь хохирогч А.Б.Н нь 26-28 цагийн өмнө нас барсан байх боломжтой байна. ...Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна..." гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 121-р ху/,

 

Яллагдагч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн *... Тэгээд буцаад өрөөндөө ороход 21 цаг болж байсан С.Ж ах орон дээрээ хэвтэж байсан. ...талийгаач Б.Н бид хоёр миний орны урд талын цагаан шүүгээний хажууд сууж 25 дугаар зөрлөгөөс авсан Хараа архиа уусан. Миний орон дээр талийгаач бид хоёр суусан ба талийгаач миний баруун гар талд суусан. Гал тогооноос хуванцар аяганд хүйтэн цай авчирсан. 22 цаг өнгөрч байхад унтъя гээд би өөрийнхөө орыг засаад орондоо орчихсон байхад талийгаач унтуулахгүй намайг цохих гээд ч байгаа юм шиг хөнжил зулгаагаад 2-3-н удаа ирэхээрээ нь чангаар одоо унтаач гэж чангаар хэлж, баруун гараараа хамар руу (нүүр лүү нь 1 удаа цохиход) талийгаач хойшоо ухраад цаашаа явах шиг болсон. Манай өрөө гэрэлгүй харанхуй байсан. Тэгээд талийгаач чимээгүй болсон. Тэгээд би шөнө 01 цагт босож бие засахад талийгаач өөрийнхөө орон дээр цаашаа хараад хэвтэж байсан. Тэгээд би бас жоохон унтсан. ...Маргааш өглөө нь 07 цагт сэрж талийгаач цаашаа хараад 15 цаг өнгөрч унтаад байхаар нь орхичхоод галын өрөөнд орж гал түлчхээд байхад С.Ж ах намайг дуудаад "Энэ хүн их эвгүй болчихлоо, босгох дуудахад босохгүй, хөдөлгөөнгүй болчихсон. Тэгээд буцаж гарч ирээд эмнэлэг дуудсан. ...Талийгаач унаж байгаа харагдаагүй ор руугаа явсан. Би тэгээд өөрийнхөө орон дээр буруу хараад хэвтээд өгсөн..." гэсэн мэдүүлэг,

 

2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сэжигтнээр дахин өгсөн "...Би буцаад гал тогоо руу ороод Тэ Жу Ен солонгосын олон ангит киног үзэх гээд ороход С.Ж ах, шинэ тогооч байсан ба тэгтэл С.Ж ах, шинэ тогооч 2 зурагтын дуу гарахгүй байна гээд өрөөндөө ороод амарсан. Би гадаа байсан дэлгүүрээс авсан 0.75 литрийн архиа гаднаас оруулахаар гарахад Б.Нтай таараад гал тогоонд орж ирээд архиа хувааж уусан. Тухайн архиа ууж байгаад Б.Нтай ажлын талаар маргалдсан байх би өмнө нь галч хийж байгаад Б.Н ирээд би үйлдвэр дээр ажиллах болоод Б.Н галч хийсэн. Тэгээд бид 2 Хараа нэртэй шар өнгийн 0.75 литрийн архиа ууж дуусаад Б.Нтай галчаасаа болж маргалдаад Б.Н нь өөдөөс дайраад байхаар нь баруун гараараа Б.Нын хамар хэсэгт нь цохиход хойшоо савж унасан байх тэгээд би шууд өрөөндөө ороод ороо засаад хэвтэхэд С.Ж ах унтаж байсан. Тэгээд би зүүрмэглээд унтах гэж байхад Б.Н орж ирээд намайг татаад угзраад байхаар нь одоо унтаач гээд дахиад баруун гараараа дахиад хамар хэсэгт нь нэг удаа цохиход Б.Н ор руугаа эргээд алхаж байсан. Тэгээд би буцаж хэвтээд буруу хараад унтаад өгсөн. Тэгээд 2025 оны 10 дугаар сарын 29-өөс 30-ны шилжих шөнийн 01 цагийн үед байх гарч бие засаад гал тогооноос аяганд цай хийгээд өрөөндөө орж ирэхэд Б.Н ор нь дээрээ хэвтэж байсан. Мөн эхнэр нуруу өвдөж байна гэж байсан болохоор нойр хүрэхгүй эхнэр рүү шөнийн 04 цагийн үед байх эхнэр Д руу залгаад биеийг нь асуухад эхнэр гайгүй гэхээр нь буцаад унтсан. 6 өнгөрч байхад өрөө сэрүүн байхаар нь босоод Б.Ныг босоод галаа түлэхгүй юм уу? гээд араас нь татахад цаашаа буруу хараад хурхираад унтаад байхаар нь би өөрөө гарч гал түлсэн юм. Тэгээд гал тогоонд орж аяганд цай хийж өрөөндөө оруулж ирээд уугаад буцаад унтаад 08 цаг гэж босоход яаг нөгөө байрлалдаа Б.Н буруу хараад хурхираад унтаж байсан..." гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч Д.Бын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "...архи дуусаж байх үед А.Б.Наас "гал чинь олигтой асахгүй байна, ах нь галлаж байхдаа арай илүү галладаг байсан юм" гэж хэлэхэд А.Б.Н нь "би өөрөө мэдэж байна" гэж хэлээд босоод над руу дайрч давшлаад байхаар нь гараа зангидаад дайраад байхаар нь би босоод баруун гараараа зангидаж цохисон. А.Б.Н нь босоод зогсож байсан. Миний баруун гарын чигчий хуруу 2024 онд үйлдвэр дээр ажил хийж байгаад төмөр унагаагаад хугарсан байсан ба А.Н-лыг цохисны дараа миний хугарсан баруун гарын чигчий хуруу хавдаж хөндүүр болсон байсан. Талийгаач А.Б.Н нь надаас намхан нуруутай ба би баруун гарынхаа доод хэсгээр дээрээс нь доош 1 удаа цохисон. Би архи даадаг. 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр архи уугаад согтоогүй, өөрийнхөө үйлдлийг мэдэж байсан. Би талийгаачийг 2 удаа цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний цохисон үйлдлээс болж толгойдоо гэмтэл авч талийгаач нас барсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 132-134, 167-168, 2 дугаар хх-ийн 30-31, 73-74-р ху/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б нь Дорноговь аймгийн ...сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...ХХК-ний байранд 2025 оны 10 дугаар сарын 29-өөс 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө Б.Нтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “галаа олигтой түлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газарт цохиж, зодсоны улмаас биед нь титэм заадасны салсан хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Бод холбогдох хэргийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, дүгнэлт, хэргийн оролцогч, бусад оролцогчийн мэдүүлгийг үндэслэн хэргийн үйл баримтыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1-р ху/, хэргийн газрын нөхөн үзлэгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-р ху/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 145-152-р ху/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 153-160-р ху/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-18-р ху/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ДОГ0725/479 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 20-р ху/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ДОГ0625/123 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-29-р ху/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ0125/2877 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 38-42-р ху/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний лабораторийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГО0125/2877 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 43-49-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 163-р ху/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 170-171-р ху/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0325/7883 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-59-р ху/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/7884 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 64-70-р ху/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1220 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 75-77-р ху/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0826/331 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 80-82-р ху/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ДОГ0526/001 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 84-86-р ху/, Д.Б, Т.Б, Б.Мнарын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 94-99-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 216-227-р ху/, Хууль ёсны төлөөлөгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107-108-р ху/, гэрч Т.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117, 141-142-р ху/, гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 123-124 -р ху/,  гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1-р хх-ийн 144-р ху/, гэрч С.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 129-130, 2 дугаар хх-ийн 36-р ху/, Шинжээч эмч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 121-р ху/, яллагдагч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 132-134, 167-168, 2 дугаар хх-ийн 30-31, 73-74-р ху/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь амь хохирогч Б.Нын толгой, нүүрэн тус газарт цохиж, зодсоны улмаас титэм заадасны салсан хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Б нь Дорноговь аймгийн ...сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." ХХК-ийн байранд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг шилжих шөнө Б.Нтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “галаа олигтой түлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газарт цохиж, зодсоны улмаас биед нь титэм заадасны салсан хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт үйлдсэн нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нологдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогч Б.Ныг Д.Б нь зодож, хохирогч нь цохиулсан цагаасаа хойш босож ирээгүй, унтаж байсаар байгаад хэрэг болсны маргааш нь нас барсан. Тухайн хэрэг болохын өмнө болон дараа нь хохирогчийг өөр бусад этгээд цохиж зодсон нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэж байна. Тодруулбал Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг нь зөрчиж, хохирол хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо шүүгдэгч хохирогч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь хохирогчтой маргалдан түүнийг зодож амь насыг нь хохироосон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас дээрх зүйлд зааснаар гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь амь хохирогчийг харгис хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон гэж үзэж байгаа. Хэрэг үйлдсэн даруйдаа гэмшээгүй, хэргээ нуух гэж оролдсон. Шинжээчээс мэдүүлэг авахад гавал тархины гэмтэл авсан хүн ухаан алдаж, биеэ авч явах чадваргүй болно гэсэн хариултыг өгсөн. Амь хохирогч гал тогоонд цохиулах үедээ үхлийн гэмтлээ авсан гэж үзэж байгаа. Түүнийг нь шүүгдэгч мэдэж байсан ч тухайн үедээ шууд тусламж үзүүлээгүй. Түүнийг зөөж өрөөндөө оруулсан гэж үзэж байгаа. Мөн хохирогч нь шүүгдэгчээс биеэр жижиг, 150 см өндөртэй, 50 кг жинтэй, согтууралтай байсан буюу биеэ хамгаалах чадваргүй байсан байна. Прокуророос хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилсэн байна. Би хэрэг бүртгэлийн шатанд өмгөөлөгчөөр оролцож чадаагүй. Ийм хүндрүүлэх бүрэлдэхүүн байсан байна гэдгийг хэлмээр байна...” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс прокурорын зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох санал дээр маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс онц харгис хэрцгий аргаар үйлдсэн байна гэдэг санал хэлж байна гэж ойлголоо. Хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч нь титэм заадасны хугарал буюу тархины гэмтлийн улмаас нас барсан гэж гарсан. Шүүгдэгчээс мэдүүлэхдээ эгц толгой дээрээс нь цохисон, цохисон гар маргааш нь хавдартай байсан гэдэг. Тэгэхээр нэлээд хүчтэй цохисон, энэ үйлдлийн улмаас титэм заадасны хугарал гэмтэл үүссэн шалтгаант холбоотой байна. Энэ гэмтлийн улмаас бусад цусан хураа, хөхрөлт үүссэн байна. Бусад дух, хэвлий зэрэгт үүссэн гэмтэл шинжээчийн нэмэлт дүгнэлтээр унах, цохих, үрэгдэх үед үүсэх боломжтой гэж дүгнэлт гарсан. Хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд өмгөөлөгч миний бие байлцсан. Энэ хүмүүсийн байрлаж байсан газар нь гал тогооноосоо гарч байж очдог. Хэрэгт авагдсан зургаас энэ байдал нь харагдана. Энэ байрнуудын нөхцөл байдлыг харахаар 10 метр газар бүхэлдээ хүний өвдөгнөөс доогуур татсан төмөр хашлагатай. Д.Б үнэхээр энэ зулгаралт гэмтлийг мэдэхгүй байна гэж мэдүүлж байна. Магадгүй хохирогч тухайн хашлага дээрээ унаж цохисон байхыг үгүйсгэхгүй. Энэ хэргийн орчны нөхцөл байдалтай харьцуулах харах юм бол ийм нөхцөл байдал байна гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Гэм буруугийн хувьд маргадаггүй, тухайн цохисон үйлдэл нь буруу. Гэхдээ энэ хүний амь насыг хохирооё гэсэн санаа зорилго анхнаасаа байгаагүй гэдэг нь өөрийнх нь мэдүүлгээр маргааш нь босоорой, галлаарай, цайгаа уугаарай гэж хэлж байгаагаас харагдана. Өдрийн 15 цаг хүртэл хэн ч нас барсан гэдгийг мэдээгүй, нэлээд бөх унтдаг хүн байна шүү л гэж бодоод байсан гэдэг. Тэгэхээр алъя гэсэн санаа зорилго байгаагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү...” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтээ: “...Д.Быг хүний амь нас хохироосон гэм буруутай гэж үзэж байна. Өөрөө ч маргадаггүй юм байна...” гэсэн дүгнэлтийг хэрэгт авагдсан үйл баримттай тохирсон үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг санаатай гэм буруугийн хэлбэрээр үйлдсэн ба түүний үйлдлийн улмаас хүний амьд явах эрх зөрчигдсөн нь шалтгаант холбоотой, бусдын амь насыг хохироохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар Хүнийг алах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашиг болох хүний амь насыг хохироосон үйлдэл хийснээрээ Д.Бын үйлдэл нь нийгэмд аюултай байх тул мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хангаж байна.

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь хүнийг алсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь амь хохирогчийг харгис хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон гэж үзэж байгаа. Хэрэг үйлдсэн даруйдаа гэмшээгүй, хэргээ нуух гэж оролдсон гэж тайлбарласан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу  хянан шийдвэрлэлээ.

 

   Хохирол төлбөрийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана гэж заасан. Үүний дагуу хохирлоо нэхэмжилж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д  гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэхээр 118,800,000 төгрөг болж байгаа. Хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр 150,480,000 төгрөг болж байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д хохирогчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж байгаа учраас 163,281,130 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 5,000,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн учраас үүнийг хасаад 158,281,131 төгрөгийг нэхэмжилж байна.Хүн амын дундаж наслалтаас хохирогчийн насыг хасахаар 38 жилийн зөрүү гарч байгаа, оршуулгын зардлын 12,505,000 төгрөг, баримтаар өгсөн 296,130 төгрөгийг тус тус нэмээд 163,281,130 төгрөг болж байгаа гэв.

 

Шүүхээс:Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,

   Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй…” гэж,

   Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж,

   Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж тус тус заажээ.

Оршуулгын зардалд 12,505,000 төгрөг, унааны зардалд 296,130 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 163,281,130 төгрөг нэхэмжилжээ.

Үүнээс нотлох баримтаар тогтоогдсон 643,130 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд /45,99*792,000=36,424,080/ төгрөг нийт 37,067,210 төгрөг

Нотлох баримтаар тогтоогдсон нийт нэхэмжилсэн 37,067,210 төгрөгөөс шүүгдэгч Д.Боос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ат шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг хасаж тооцон шүүгдэгч Д.Боос 32,067,210 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нь амь хохирогчийн үрчилчилж авсан эцэг байх ба түүнтэй хамт амьдарч байсан болох нь үрчилсэн эхийн тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдсон.

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  оршуулгын зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.         

 

  Улсын яллагчаас: “... шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийт 214 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, Энэ гэмт хэргийн улмаас учирсан 32,067,210 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн юүдэнтэй куртик нэг ширхэг, хар өнгийн юүдэнтэй ноосон цамц нэг ширхэг, цагаан өнгийн цус мэт хар өнгийн зүйлээр бохирлогдсон подволк нэг ширхэг, саарал өнгийн өмд нэг ширхэг, хөх өнгийн даавуун өмд нэг ширхэг, ногоон эрээн өнгийн даавуун өмд нэг ширхэг, хагас түрүүтэй үдээстэй гутал хоёр хос зэрэг эд зүйлийг устгах саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

  -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчийн санал болгосон 12 жилийн хорих ялтай санал нэг байна...” гэх саналыг,

 

  -Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Хэдийгээр шүүгдэгч, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх үүрэггүй ч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Энийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээч гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, анх удаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү. Цагдан хоригдсон 220 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт болоод гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохирсон/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

   Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн юүдэнтэй куртик ард талдаа “Nike” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй ноосон цамц 1 ширхэг, цагаан өнгийн цус мэт хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон футволк 1 ширхэг, хар өнгийн футволк 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, ногоон эрээн өнгийн даавуун өмд 1 ширхэг, хагас түрүүтэй үдээстэй гутал хос 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 220 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овогт Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод цагдан хоригдсон 220 /хоёр зуун хорь/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боос нийт 32,067,210 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ат олгож, нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  оршуулгын зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн юүдэнтэй куртик ард талдаа “Nike” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй ноосон цамц 1 ширхэг, цагаан өнгийн цус мэт хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон футволк 1 ширхэг, хар өнгийн футволк 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, ногоон эрээн өнгийн даавуун өмд 1 ширхэг, хагас түрүүтэй үдээстэй гутал хос 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.НАРАНЦЭЦЭГ

 

 

                                          ШҮҮГЧ                         Ц.АРИУНЗУЛ

 

 

                                         ШҮҮГЧ                         Э.БОЛОРМАА