Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00396

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Х газар /дарга А.Галия/, Хаяг:Б аймаг, Ө  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах,

Хариуцагч: Ө, Хаяг:Б аймаг, Б  сум 02 дугаар багт оршин суух,

Нэхэмжлэлийн шаардлага: Н сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр авсан халамжийн тэтгэврийн мөнгө болох 5,922,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь хариуцагч Ө д холбогдуулан Н сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр авсан халамжийн тэтгэврийн мөнгө болох  5,922,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Б аймгийн Б  сумын 2 дугаар багийн иргэн Ө  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Н сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн А ын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан.

1.2 Ө д уг асуудлаар уулзахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч хууль бус авсан 5,922,000 /таван сая есөн зуун хорин хоёр мянган/ төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул иргэний хэргийн шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ө ийн тайлбар, зөвшөөрөл:

2.1 Миний бие Ө  Б аймгийн хөдөлмөр халамжийн  сангийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Б аймгийн хөдөлмөр халамжийн сангаас авсан 5,922,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө  нь Н сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр авсан халамжийн тэтгэврийн мөнгө болох 5,922,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Ө ээс нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 109,702 төгрөгийн тал нь болох 54,851 төгрөгийг хариуцагч Ө ээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Ө  нь Н сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр авсан халамжийн тэтгэврийн мөнгө болох 5,922,000 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Х газарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 109,702 төгрөгийн тал нь болох 54,851 төгрөгийг хариуцагч Ө ээс гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        А.ЖАРХЫНГҮЛ