Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/84

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн

улсын яллагч Б.Содномиший,

хохирогч Ж.Алтанцэцэг,

хохирогч Х.Хүрэлтогоо,

хохирогч Л.Оюунбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт ******* ******* холбогдох 2*************7 дугаартай, 316/2026/0****/Э дугаар индекстэй хэргийг 2026 оны 03 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймаг, Цагааннуур суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2,  нөхрийн хамт Сэлэнгэ аймаг, ********** тоодод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, *** ургийн овогт Ц.Э, (регистрийн дугаар ****)

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Э* нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг "Дунддаваа" гэх газарт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрийнхээ гадна ил хог хаягдал шатаасны улмаас ой хээрийн түймэр тавьж их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.

    1. Талуудын байр суурь.

Улсын яллагч: Өнөөдрийн шүүх хуралдаанд яллах талын байр сууртай оролцоно. Шүүх хуралдаанд хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан баримтуудыг шинжлэн судлуулж оролцоно гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм бурууд маргахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн асуудалд санал гарган оролцоно гэв.                                                                                                                   

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд,

Шүүгдэгч Ц. нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг "Дунддаваа" гэх газарт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрийнхээ гадна ил хог хаягдал шатаасны улмаас ой хээрийн түймэр дэгдэж иргэдэд 122.040.794 төгрөгийн, Сэлэнгэ тариа ХХК-д 117.868.003 төгрөгийн, байгаль орчинд 8.628.305.762 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдов.

Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын 2025 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн 090/03 дугаартай "...гал түймрийн голомт үүссэн нөхцөл байдал нь поошиктой хогийн үнс нурам болон хүний буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарсан нь үндэслэлтэй байна..." гэх дүгнэлт (1хх-ийн 87-р хуудас).

Хохирогч ******* 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  "...Манай суманд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гал түймэр гарсан. Манай малын өвөлжөө нь сумын төвөөс баруун урагшаа 18 орчим километр Яргайтын өвөр гэх газарт байдаг байсан ба түймэр гарснаас болоод манай малын 2 өвөлжөө шатаж дууссан. Тухайн үед манай ээж бурхан болоод нутаглуулаад байж байсан. Манай 2 өвөлжөө юу ч байхгүй шатаж дууссан байсан. Манай хоёр өвөлжөө нь хонь, үхрийн өвөлжөө байсан ба тухайн өвөлжөөн дотор ямар нэгэн мал амьтан байгаагүй. Би өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна..." гэх мэдүүлэг (1хх-ийн 29-р хуудас),

Хохирогч ******* 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Манай суманд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13:00 цагийн орчимд манай ард талд байрлах хөрш Цогням гэдэг айлын гадна талд байдаг хог шатаадаг поошкны ойр хавиас гал гарч хүчтэй салхитай байсан тул түймэр болсон. Тухайн үед газар хуурай байсан ба би гал гарч байхыг хараад очиж унтраах гээд явтал маш хурдтай салхи ихтэй байсан тул бэлчээрийн талбай шатаж эхэлсэн. Тэгэхээр нь бид нар сум орон нутаг уруу залгаж мэдэгдэх хооронд тухайн түймэр маш хүчтэй болж асад уул давсан. Тухайн түймрээс болж манай үхрийн өвөлжөө, хонины өвөлжөө, өвсний хашаа, хонины манай 8 ишиг, 3 ямаа үхсэн ба 27 орчим тооны ямаа, ишиг шатсан байдалтай цагаан хашаа, тугалын хашаа, амбаар дотор байсан мотор, насос 2 шатсан. Мөн байна..." гэх мэдүүлэг (1хх-ийн 34-р хуудас),

Хохирогч ******* 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг "Сэлэнгэ тариа" ХХК-д манаач хийдэг байсан. Би компанийн бригад дээрээ 4 тугалаа хашаад доод талын бригад руу үхэр услахаар явсан байсан. Тэгээд үхрээ усалчхаад буцаад иртэл компанийн хашаан дотор хураагаад тавьсан байсан 8 ханатай баяд гэр, 6 ханатай халх гэр шатсан. Би тухайн компанид манаач хийдэг байсан ба уг компанийн дүнзэн байшин дотор Гэрийнхээ эд хогшлыг хийсэн байсан. Манай эд хогшилд арслантай урт авдар 1 ширхэг, бурхны жижиг авдар 1 ширхэг, төмөр ор 3 ширхэг, хөргөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, угаалтуур 1 ширхэг, том модон ширээ 1 ширхэг, жижиг хээтэй модон ширээ 1 ширхэг, 2 нугастай 1 ширхэг, зургийн жааз 4 ширхэг, 28 инчийн зурагт 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, нарны толь 2 ширхэг, аккумлятор 2 ширхэг, 3 литрийн халуун сав 1 ширхэг, 3 литрийн домбо 1 ширхэг, ууцны цар 1 ширхэг, боовны цар хосоороо 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, мөнгөн аяга их гарын 1 ширхэг, дунд гарын 1 ширхэг, зэсэн дунд гарын аяга 1 ширхэг, тагшин аяга 1 ширхэг, увс аяга 12 ширхэг, 30-н кострул 1 ширхэг, усны цагаан бетон 7 ширхэг /10 литр 3.5 литр 1, 4 литр 1, 2литр 1. 1 литр 1/, жижиг гоструул 2 ширхэг, гурилын сав 1 ширхэг, 50 литрийн ширмэн тогоо 1 ширхэг, 20 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 100, 200 литрийн хэмжээтэй усны поошик 2 ширхэг, 3 литрийн данх 1 ширхэг, 6 ширхэг пивоор сандал, 6х4 хэмжээтэй шалны дрож 1 ширхэг, 3х4, 5х6 метрийн хэмжээтэй 2 ширхэг эрдэнэт хивс, 12 метрийн шалны хулдаас, 1 нүдний дуран 1 ширхэг, дружба хөрөө 1 ширхэг, 4,1 грамм сүйжин алтан ээмэг 1 ширхэг, 3.2 грамм алтан бөгж 1 ширхэг, дээл 8 ширхэг, 4 метрийн хэмжээтэй 3 ширхэг торго, 2 ширхэг алтан нуухтай халтар манан хөөрөг, 1 ширхэг годон гутал, 1 ширхэг үхэр тэрэг, 4 ширхэг тугал, хүүхэд үрчилж авсан гэрчилгээ, цэргийн үүрэгтний үнэмлэх 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг сургуулийн бүх бичиг баримт, алдарт эхийн 2-р зэргийн одон, үнэмлэх зэрэг шатаж алга болсон. Би яг шатсан байшиндаа очиж ухаж үзээгүй байна. Мөн 4 метрийн урттай шургаагаар хийсэн 6 байр, баруун зүүн талын 4 байр битүү өвөлжөө, 4 метрийн урттай шургаагаар хийсэн бөөрөнхий хашаа зэрэг шатаж дууссан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 39-р хуудас),

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас гараад ээж маань бурхан болсон тул алтан хайрцгийг нь нээлгэх гээд Баруунбүрэн суманд явж байсан. Тухайн үед манай Цагааннуур суманд түймэр гарсан талаар манай гэрийнхэн хэлж байсан. Түймрийн улмаас манай 6 ханатай Монгол гэр, 1-2 метрийн урттай авдар 2 ширхэг, модон хоолны шүүгээ 1 ширхэг, бүх хувцас, 48,2 кг ноолуур, авдарт байсан бэлэн 14,000,000 сая орчим төгрөг, модон 2 ширээ, 7 ширхэг пивоор сандал, 4 ширхэг төмөр сандал, гоёлын мөнгөн эмээл 2 ширхэг, оёдлын машин 2 ширхэг, мөнгөн эмээлийн хазаарын бэлдэц 1 ширхэг, суран бугуйл 2 ширхэг, хазаар ногт суран хэрэгсэл 20 орчим, караокены иж бүрдэл 1 ширхэг, машины угаалгын насос 1 ширхэг, нарны сэргээх эрчим хүчний их бүрдэл, шоргоолжин аккумлятор 1 ширхэг, эс 25 самсунг маркийн гар утас 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, ДДИШ-ний станц 1 ширхэг, гэр интернэт 1 ширхэг, тавгийн антен дуран 1 ширхэг, 100 сав 3 ширхэг, 13 ширхэг мөнгөн аяга, 20 литрийн ширмэн тогоо 3 ширхэг, шанага 3 ширхэг, аяга таваг нийлээд 30 ширхэг, газан плитк 1 ширхэг, халбага сэрээ 40 ширхэг, халуун сав 3 ширхэг, цагаан идээний айргийн бүлүүр 1 ширхэг, бүрхүүл 1 ширхэг, жилэвч 1 ширхэг, буузны жигнүүр 1 ширхэг, оросын түмбэн 2 ширхэг, ул боовны цар 2 ширхэг, модон ор 2 ширхэг, хувцасны шүүгээ 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, 52 ширхэг элдсэн хурганы арьс, хананы 6 метртэй эрдэнэт хивс 2 ширхэг, газар дэвсдэг 5 метртэй хивс 1 ширхэг, 16 метр хулдаас зэрэг шатаж дууссан. Ногоон пад тракторын 2 дугуй, аппратур шатсан, 1 чиргүүлийн 4 дугуй нум. 1 чиргүүлийн 2 дугуй зэрэг шатсан. Мөн хонины 4,20 метр шургаагаар хийсэн 18 ширхэг байр, тугалын 4,20 Хүмүүсээс сонсоход Цогням гэдэг айлаас гал алдаж салхины эрчид түймэр гарсан метртэй 6 байр хашаа, 4 метрийн урттай хагас портер зах банз зэрэг шатсан. талаар ярьж байсан. Би тухайн үед өөрөө байсан бол зарим эд зүйлээ авч амжих байсан гэж бодож байна... Түймрийн улмаас шатсан миний эд зүйлсийн үнэлгээтэй танилцлаа. Цогнямынх өчнөөн өрөнд орсон байгаа байх. Би нийт 10 сая төгрөгийг л авчихвал гомдол санал алга..." гэх мэдүүлэг (1 хх 43-р хуудас, 2 хх 71-р хуудас),

Хохирогч ******* 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Манай өвөлжөө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 01 дүгээр баг 7 дугаар бригадын хажууд байдаг байсан. Уг өвөлжөө маань үхрийн өвөлжөө байсан ба 3 метрийн урттай 13 байр, 3 метртэй 4 байр тугалын пүнз, 3 метрийн урттай 7 байр цагаан хөшөө, 3 метрийн урттай 4 байр тэжээлийн хашаа зэрэг түймрийн улмаас шатаж дууссан..." гэх мэдүүлэг (1хx- ийн 46-р хуудас),

Хохирогч 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Манай өвөлжөө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг Чандагтай гэх нэртэй газар байдаг. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай багт түймэр гарсан ба би тухайн үед хонио хариулаад явж байтал хойд талаас түймэр орж ирсэн. Тэгээд манай хонины өвөлжөө, үхрийн өвөлжөө, 2 өвсний хашаа, адууны тэжээлийн хашаа, цагаан хашаа, 1 ямаа зэрэг шатсан... Хүмүүсээс сонсоход Цогням гэдэг айлаас гал гарсан талаар ярьж байсан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 49-р хуудас),

Хохирогч 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  "...2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай багт түймэр гараад манай 5 ханатай өвлийн гэр, 6 ханатай өвлийн гэр, хонины өвөлжөө 1, пүнз 1 ширхэг, хонины цагаан хашаа 1 ширхэг, тэжээлийн хашаа 1 ширхэг, өвсний хашаа 1 ширхэг тус тус шатсан..." гэх мэдүүлэг (1 хх ийн 52-р хуудас),

Хохирогч 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 01 дүгээр баг Чандагтай гэх нэртэй газар амьдардаг. Манай суманд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ой хээрийн түймэр гарч би түймэрт дайчлагдсан. Тэгээд түймрийг цурамд оруулаад ус зөөж байтал хуй салхи эргээд үзэгдэх орчин хязгаарлагдаж эргэн тойрон харагдахаа больсон. Тэгтэл тэр хооронд миний унаж явсан 25-05 СЭА улсын дугаартай Хюндай супер портер маркийн тээврийн хэрэгсэл галд шатаж хүмүүс очоод машиныг унтраах үед урд талын 2 дугуй, кабин тэр чигтээ шатсан байсан..." гэх мэдүүлэг (1 хх-ийн 55-р хуудас),

Хохирогч 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 01 дүгээр баг Дунддаваа гэх нэртэй газар амьдардаг. Манай суманд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай багт түймэр гарч хонины өвөлжөө, үхрийн өвөлжөө, өвсний хашаа, мотоцикл 1 ширхэг, махны амбаар, амбаар дотор байсан эсгий туурга, өвлийн хувцас, 4 хурга 6 хонь гал түймэрт шатаж эндсэн..." гэх мэдүүлэг (1хх-ийн 58-р хуудас),

 Хохирогч 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 01 дүгээр баг Дунддаваа гэх нэртэй газарт амьдардаг. Болсон явдлын талаар ярихад 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай ард талд байрлах Цогням гэдэг айл поошкнд хог шатааж байгаад гал алдаж тухайн гал нь түймэр болсон. Уг түймрийн улмаас хонины өвөлжөө2, үхрийн өвөлжөө, 2 амбаар, тэжээлийн хашаа, өвсний хашаа, 2 портер зах банз зэрэг шатаж хохирол учирсан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 61-р хуудас),

Хохирогч 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 01 дүгээр баг Дунддаваа гэх нэртэй газарт амьдардаг. Болсон явдлын талаар ярихад 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай багт гал түймэр гарч үхрийн хашаа, хонины хашаа, өвсний хашаа, тэжээврийн хашаа, манай дүү Жаргалын хар модон 12 метр куб 6 портер банз, гэрийн эд хогшил зэрэг нь шатсан... Манай хойд талд байрлах Цогням гэдэг айлын гадна талын поошкитой хогоос болж гал түймэр гарч бид нарт хохирол учруулсан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 64-р хуудас),

Хохирогч 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 01 дүгээр баг Дунддаваа гэх нэртэй газар ээжийн хамт амьдардаг. Болсон явдлын талаар ярихад 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би Дархан-уул аймагт байсан ба манай хөдөө гэрт ээж болох Мөнх гал гарлаа гэж ярьсан. Тэгээд Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу ирэхэд манай төрсөн ах Жаргалын гэр рүү гал очиж байсан гэрийг нь ачаад дотор байсан зарим эд зүйлийг үлдээгээд гэрийг нь аваад галаас зугтсан. Тэгээд гэртээ очтол манай гэрийн үхрийн өвөлжөө, хонины өвөлжөө, махны амбаар, өвсний хашаа, мотоцикл, ногоон өнгийн пад тракторын ард талын 1, урд талын 1 дугуй тус тус шатсан байсан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 67-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Сэлэнгэ тариа" ХХК-д 2024 оны 05 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байна. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан гал түймрийн улмаас манай аж ахуйн нэгжийн модон 7х8 метрийн хэмжээтэй гал тогооны тавилга 1 ширхэг, 12х8 метрийн хэмжээтэй модон ажилчдын байр 1 ширхэг, 15х10 метрийн хэмжээтэй модон 2 давхар конторын барилга 1 ширхэг, 12х10 метрийн хэмжээтэй тоосгон засварын газрын байр 1 ширхэг, 4х5 метрийн хэмжээтэй модон манаачийн сууц 1 ширхэг, хар модоор бүтсэн 30 үхрийн өвөлжөө 1 ширхэг, хар модоор бүтсэн 600 хонины өвөлжөө тус тус шатсан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 71-р хуудас),

Хохирогч 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 01 дүгээр баг Дунддаваа гэх нэртэй газарт амьдардаг. Болсон явдлын талаар ярихад 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан гал түймрийн улмаас бог, бод нийлсэн 5 метртэй нар модноос бүтсэн өвөлжөөний 10 байр хашаа, 5 метртэй нарс модноос бүтсэн 8 байр өвсний хашаа зэрэг гал түймэрт шатсан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 74-р хуудас),

Хохирогч 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 01 дүгээр баг 6 дугаар бригад гэх нэртэй газар байдаг. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан гал түймрийн улмаас хонины өвөлжөө 4 метрийн урттай нарс модноос бүтсэн 9 байр хашаа мөн 4 метрийн урттай 5 портер хар банзаар хийсэн дээвэртэй байсан, цагаан хашаа нь 4 метрийн урттай нарсан пирүс модноос бүтсэн 4 байр хашаа, 5 цэвэр банзнаас бүтсэн 3х3 метртэй, цэвэр банзан 2,5 метртэй дээвэртэй жижиг амбаар тус тус шатсан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 77-р хуудас),

Гэрч 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын засаг даргын тамгын газарт Оргих 01 дүгээр багийн засаг даргаар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай багт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай сумын 01 дүгээр баг Дунддаваа гэх газарт байдаг Цогням гэх айлын гадна талд шатаж байсан поошкитой хогноос шалтгаалж ой, хээрийн түймэр гарсан гэж одоогийн байдлаар үзэж байна. Би тухайн өдөр хэсгийн төлөөлөгчийн хамт Цогням гэдэг айлын гадаа очиж поошкноос нь гал алдаж салхины дагуу урд хэсгийн тал газар нь галд авсан байсан. Тухайн өдөр салхи, шуурга ихтэй байсан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 79-р хуудас),

Гэрч 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2022 оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна.Болсон явдлын талаар ярихад сумын оргих 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн Дунддаваа, Чандагтай, Яргайт ууланд гарсан түймрийг 2025 оны 04 дүгэр сарын 28-аас 05 дугаар сарын 02-ны хооронд цурамд оруулж бүрэн унтрааж дууссан. Тухайн түймэр нь ямар шалтгааны улмаас үүссэн талаар мэдэхгүй байна ..." гэх мэдүүлэг (1хх-ийн 81-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6795 дугаартай "Уг түймрийн улмаас нийт 5316,64 га талбай өртсөн бөгөөд үүнээс түймэрт шатсан нийт талбайн 18,8% буюу 997,82 га ой, 77,7% буюу 4129,94 га бэлчээрийн талбай, 3,6% буюу 188,88 га тариалангийн талбайг тус тус эзэлж байна. Цагааннуур сумын түймэрт өртсөн 997,82 га ойн талбайн дотор болц гүйцсэн хөгшин шинэс 138,87, болц гүйцэж буй хус 118,7 га, болц гүйцэж буй шинэс 212,16га, шатсан хус 24,93 га, тармаг нарс 16,77 га, дунд шинэс 274,17 га, шатсан хус 138,07 га, шатсан шинэс 74,15 га тус тус эзэлж байна. Үзлэгээр бэлчээр, тариалангийн талбай нь сэргэж ургасан байх учир хохирол тооцоолоогүй болно. 997,82 га ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 2,876,101,920.61 төгрөг байна" гэх шинжээчийн дүгнэлт (1 хх-ийн 96-105-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914067 дугаартай "...Цагааннуур сумын иргэн ******* эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 41,507,750 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1 хх-ийн 124-р хуудас),

 Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914066 дугаартай "...Цагааннуур сумын иргэн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 9,630,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1 хх-ийн 136-р хуудас),

 Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914065 дугаартай "...Цагааннуур сумын иргэн Д. Мягмарсүрэнгийн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 1,120,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1 хх-ийн 145-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914064 дугаартай "... Цагааннуур сумын иргэн Ш.Бат- Очирын эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 1,326,011 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1 хх-ийн 145-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914063 дугаартай "...Цагааннуур сумын иргэн ******* эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 23,678,980 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1хх-ийн 172-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914062 дугаартай "...Цагааннуур сумын иргэн ******* эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 2,260,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1хх-ийн 180-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914061 дугаартай "...Цагааннуур сумын иргэн Г.Оюунбилэгийн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 622,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1хх-ийн 190-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914060 дугаартай "...Цагааннуур сумын иргэн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах зээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 3,184,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1хх-ийн 203-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914059 дугаартай ”...Цагааннуур сумын иргэн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах зээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 8,620,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1хх-ийн 215-р хуудас),

 Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914058 дугаартай "... Цагааннуур сумын иргэн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 5,850,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1хх-ийн 228-р хуудас),

            Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914057 дугаартай "... Цагааннуур сумын иргэн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 1,798,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1хх-ийн 239-р хуудас),

 Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914056 дугаартай "... Цагааннуур сумын иргэн Б.Төгсболдын эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 3,158,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (1хх-ийн 249-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914055 дугаартай "... Цагааннуур сумын иргэн "Сэлэнгэ тариа" ХХК-н эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 117,868,003 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (2хх-ийн 10-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914054 дугаартай "... Цагааннуур сумын иргэн Э.Даваажавын эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 444,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (2хх-ийн 21-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ШД-125-914053 дугаартай "... Цагааннуур сумын иргэн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлын зах ээлийн бодит үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 5,584,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (2хх-ийн 34-р хуудас),

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/72 дугаартай "... Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багт Дунд даваа, Чандагатай, яргайт гол хэмээх нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 28- ны өдөр гарсан ой хээрийн... түймрийг унтраахад гаргасан зардал болох 13,258,064 (арван гурван сая хоёр зуун тавин найман мянга жаран дөрөв) төгрөгийг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс баримт бүрдүүлэн зарлага болгохыг Засаг даргын Тамгын газрын Нягтлан бодогч (Д. Энхжаргал)-д зөвшөөрсүгэй" гэх захирамж (2хх -ийн 46-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одгэрэлийн өгсөн "...Манай сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтраах үед Засаг даргын нөөц хөрөнгөөс шатахууны зардалд 6,189,364 төгрөг, түймрийн голомтод ажилласан төрийн алба хаагч болон дайчилгаанд ажилласан нийт хүмүүсийн хоол, хүнсний зардал 7.068.700 төгрөг, нийт 13.258.064 төгрөгийн бодит зардал гарсан. Тухайн хохирол төлбөрөөс ******* нь оны өмнө 11 дүгээр сард 5.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан байгаа тул үлдэгдэл 8.258.064 төгрөгийг нэхэмжилж байна. Харин манай сумын байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирол болох 2.876.101.920 төгрөгийг нэхэмжлэхгүй. Би тухайн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцсоны дараагаар сумын удирдлагуудаас санал хүсэлтийг нь авч дотооддоо хэлэлцэж байгаад тухайн хохирлыг нэхэмжлэхгүй гэж шийдвэрлэсэн юмаа. Учир нь ******* болгоомжгүй үйлдлийн улмаас түймэр гарсан, тухайн түймэрт өртсөн газар нь буцаж сэргээд хөрс нь хэвийн болж байгаа тул сумын уугуул иргэнээ ийм их хэмжээний өрөнд орчихсон байхад нь бид бас энэ их мөнгийг нэхэмжлээд яах вэ гэж ярилцсан юм аа. Тэтгэврийн 2 хөгшинд хүнд тусах байх гээд, өөр олон хүний хохирол байгаа учраас, тэдгээрийгээ барагдуулаг дээ гэж бодсон хэрэг. Бидний зүгээс бол ийм байр суурьтай байгаа, харин шүүхээр шийдвэрлэгдэх үед экологи эдийн засгийн хохирлыг хэрхэн шийдвэрлэхийг нь бид мэдэхгүй байна. Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан үлдэгдэл хохирол төлбөр болох 8.258.064 төгрөгийг Төрийн сангийн 100130700914 тоот (Сэ. Цагааннуур Татварын бус орлого) гэсэн дансанд төлүүлнэ. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй..." гэх мэдүүлэг (2хх-ийн 57-р хуудас),

Гэрч О.Цогнямын өгсөн "... Би эхнэр болон 1 зээ хүүтэйгээ хамт амьдардаг. Түймэр гарахаас 2 хоногийн өмнө эхнэр маань гэрийнхээ гадаа поошигт хог шатаасан юм байна лээ. Би тэр үед нь би адуунд явсан байсан байсан. Ямартай ч би эхнэрээ хог шатаасныг мэдээгүй бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эхнэртэй хамт сумын төвд явж байхад эхнэр уруу хүмүүс залгаад "түймэр гарчихлаа" гэж яриад байсан. Тэр үед эхнэр маань надад хог шатаасан, тэрнээс болсон юм шиг байна гэж байсан. Тэгээд л би мэдсэн. Тэгээд шууд харьсан бөгөөд би түрүүлээд харьсан. Тэр үед салхи хүчтэй шуурч манайхаас урагш гал гарч түймэр дэгдсэн байсан. Тэгээд манай сумын засаг даргын тамгын газраас бас ажлын хэсэг, ойн ангийнхан, онцгой байдлын албаны алба хаагч нар ирж бүгд түймрийн дайчилгаанд ажилласан боловч уг түймэр унтралгүй 2 хоног үргэлжилж нэлээн их газар нутгийг хамарч байгаад 2025 оны 05 дугаар сарын 01- ний өдөр цурамд оруулж унтраасан... 2025 оны 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд эхнэр бид 2-оос өөр хүн байгаагүй... Эхнэр бид 2 сумын ЗДТГ-т 5,000,000 төгрөгийг тушаасан бас сумын иргэн болох Хүрэлтогоод 1 тооны унагатай гүү өгсөн. Бас ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-н шинжээчийн зардалд 2,000,000 төгрөгийг төлсөн..." гэх мэдүүлэг (2хх-ийн 59-60-р хуудас),

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн цаг агаарын тодорхойлолт (2 хх- ийн 75-р хуудас)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 08-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт / 1-р хх-ийн 09-26-р хуудас/,

2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны хооронд Оргих 1 дүгээр баг Мухарын ам, Баруун зүүн Чандагтай гэх газруудад гарсан ойн түймрийн хохирлын акт / 1-р хх-ийн 87-93-р хуудас/,

            Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 94-р хуудас/,

            Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 95-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 97-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 98-р хуудас/,

Шүүгдэгчийн регистрийн дугаарын лавлагаа / 2-р хх-ийн 99-р хуудас/

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 100-р хуудас/,

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх талаарх лавлагаа /хх-ийн 96-97-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /2-р хх-ийн 101-р хуудас/,

Шүүгдэгчийн үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 102-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /2-р хх-ийн 103-106-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж, түүнчлэн гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1-д заасан Ой хээрийн түймэр тавих гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчин, иргэн, улсад хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол , хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас ой хээрийн түймэр гарч хохирол, хор уршиг учруулсан байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол , хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж,  байгаль орчин, ой, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх харилцаанд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, харин хараа хяналтгүй, ил задгай хог шатаасан үйлдлээрээ объектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ой хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.4. Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилжээ.

Уг түймрийн улмаас нийт 5316,64 га талбай өртсөн бөгөөд үүнээс түймэрт шатсан нийт талбайн 18,8% буюу 997,82 га ой, 77,7% буюу 4129,94 га бэлчээрийн талбай, 3,6% буюу 188,88 га тариалангийн талбайг тус тус эзэлж байна. Цагааннуур сумын түймэрт өртсөн 997,82 га ойн талбайн дотор болц гүйцсэн хөгшин шинэс 138,87, болц гүйцэж буй хус 118,7 га, болц гүйцэж буй шинэс 212,16га, шатсан хус 24,93 га, тармаг нарс 16,77 га, дунд шинэс 274,17 га, шатсан хус 138,07 га, шатсан шинэс 74,15 га тус тус эзэлж байна. Үзлэгээр бэлчээр, тариалангийн талбай нь сэргэж ургасан байх учир хохирол тооцоолоогүй болно. 997,82 га ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 2,876,101,920.61 төгрөг байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6759 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас иргэд болон аж ахуй нэгжид дараах хохирол хор уршиг учирсан болох нь Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Үүнд:

№

Хохирогчийн нэрс

Үнэлгээгээр тогтоосон дүн

Яллагдагчаас төлсөн дүн

Нэхэмжилсэн дүн

1

Х.Хүрэлтогоо

41,507,750

1 унагатай гүү өгсөн

10,000,000

2

Ж.Мягмарсүрэн

9,630,000

 

-

3

Д.Мягмарсүрэн

1,120,000

 

-

4

Ш.Бат-Очир

1,326,000

 

-

5

Ж.Алтанцэцэг

23,678,980

500,000 төлсөн

20,121,500

6

Х.Алтантогтох

2,260,000

 

-

7

Л.Оюунбилэг

622,000

 

-

8

Ч.Эрдэнэтуул

3,184,000

 

-

9

Ц.Батчулуун

8,620,000

 

Гомдол саналгүй

10

Д.Сувд

5,850,000

 

-

11

Т.Содном

1,798,000

 

-

12

Б.Төгсболд

3,158,000

 

 

13

“Сэлэнгэ тариа” ХХК-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Жанлавмаа

117,868,003

 

Нэхэмжлэхгүй

14

Э.Даваажав

444,000

 

-

15

Н.Тунгалаг

5,584,000

 

-

16

Цагааннуур сумын Засаг даргын тамгын газар

13,258,064

5,000,000

8,258,064

17

Байгаль орчин

8,628,305,761,83

 

Нэхэмжлэхгүй

Шүүх шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар *******аас нийт 81,975,575 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Хүрэлтогоод 10,000,000 төгрөг, Ж.Мягмарсүрэнд 9,630,000 төгрөг, Д.Мягмарсүрэнд 1,120,000 төгрөг, Ш.Бат-Очирт 1,326,011 төгрөг, Ж.Алтанцэцэгт 20,021,500 төгрөг, Х.Алтантогтоход 2,260,000 төгрөг, Л.Оюунбилэгт 622,000 төгрөг, Ч.Эрдэнэтуулд 3,184,000 төгрөг, Ц.Батчулуунд 8,620,000 төгрөг, Н.Тунгалагт 5,584,000 төгрөг, Т.Содномд 1,798,000 төгрөг, Д.Сувдад 5,850,000 төгрөг, Д.Төгсболдод 3,158,000, Ж.Даваажав 444,000, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын засан даргын тамгын газарт 8,258,064 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэснээс хохирол төлөхтэй холбогдуулан завсарлага авах хугацаанд дээрх хохирогч нартай харилцан тохиролцож хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байна.

Бусад хохирогч иргэд болон “Сэлэнгэ тариа” ХХК 117,868,003 төгрөг, Цагааннуур сумын Засаг даргын тамгын газар 13,258,064 төгрөгийг шүүгдэгчтэй харилцан тохиролцсон тул нэхэмжлэхгүй гэсэн бол байгаль орчинд учирсан  8,628,305,761,83 төгрөгийг ой болон бэлчээрийн ургамал нөхөн сэргэсэн үндэслэлээр нэхэмжлэхээс татгалзсан талаар шүүхэд мэдэгдсэн болно.

Харин хохирогч Д.Төгсболдод 3,158,000 төгрөг төлөөгүй байх тул энэхүү хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар.

2.1. Талуудын санал дүгнэлт:

Улсын яллагч: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж оролцож байсан, завсарлага авсан 5 хоногийн хугацаанд хохирогчдод хохирол төлж барагдуулсан, мөн учирсан хохирол уршгийг нөхөн төлөх талаараа илэрхийлж байсныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар албадлагын арга хэмжээ авах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн талаар ямар нэг маргаан байхгүй, тухайн гэмт хэргийг анх удаа үйлдсэн ба эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар эрүүгийн хуралд хэлсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 5 хоногийн хугацаанд шүүхээс тогтоосон төлбөрийг төлж барагдуулж, гомдол саналгүй талаар гарын үсэг зурж баталгаажуулсан. Хохирогч ******* тухайд өвөлжөөний хашааны модны авах саналтай байгаа, өвөлжөөний мод авах зөвшөөрөл гарсан байгаа, өвөлжөө авсан хүмүүс болон авах ёстой хүмүүсийн нэрсийн жагсаалт гарсан байгаа бөгөөд мод бэлтгэх эрхийн бичиг гарсан тул хохирогчдод хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байгаа, дээрх нөхцөл байдлуудаас хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэн хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч *******д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөхөөр тохиролцсон байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэн-Оюунд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах сануулж, биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэв. 

 

          Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.

          2.3. Бусад асуудлын талаар:

          Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Эрдэнэ-Оюуныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1-д заасан “гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 3.158.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Төгсболдод олгосугай.

6. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Р.БАЯРХҮҮ