| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2026/0123/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/121 |
| Огноо | 2026-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2026/ШЦТ/121
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн хөтөлж,
улсын яллагч Б.Урангоо,
шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн *************** дугаартай, ************* индекстэй хэргийг 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ******* аймаг, ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, 02 дугаар хэсэг, 38 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ын ******* /РД:*************/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Б.******* 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байхдаа хамт ажилладаг Ч.*******ы гар утсаар тоглоом тоглон гэж аваад гар утасны дугаарыг ашиглан “Пэй он” гэх аппликэйшнд бүртгэл үүсгэж, 1,600,000 төгрөгийн зээлийн “Хаан банк”-ны данс руу нь авч, Хаан банкны данс руу нь нэвтэрч орж, өөрийн ************ дугаарын данс руу шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байхдаа хамт ажилладаг Ч.*******ы гар утсаар тоглоом тоглон гэж аваад гар утасны дугаарыг ашиглан “Пэй он” гэх аппликэйшнд бүртгэл үүсгэж, 1 ,600,000 төгрөгийн зээлийн “Хаан банк”-ны данс руу нь авч, Хаан банкны данс руу нь нэвтэрч орж өөрийн ************* дугаарын данс руу шилжүүлэн авч хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[1], 2.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[2], 3.Хохирогчийн мэдүүлэг[3], 4.2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших Хаан банкны дансны хуулга[4], 5.Сэжигтэн Б.*******ын мэдүүлэг[5], 6.Иргэний үнэмлэхийн лавлагаа[6], 7.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн[7], 8.Гэрлэсний бүртгэлийн лавлагаа[8], 9.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа[9], 10.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[10], 11.Эрүүл мэндийн даатгалын төлөл шалгах[11], 12.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13] зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэхүү хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөргүй тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр.Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жилийн хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял тохиролцсон тул эрүүгийн хариуцлагын саналыг баталж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүхээс тогтоосон хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3.Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялд, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жилийн хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүхээс тогтоосон хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
[1] Хавтаст хэргийн 01-03 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 04 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 11 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 29 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас