Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2024/00094/И |
Дугаар | 130/ШШ2024/00401 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00401
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Х газар /дарга А.Галия/, Хаяг:Б аймаг, Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах,
Хариуцагч: М, Хаяг:Б аймаг, Б сум 5 дугаар багт оршин суух, /харилцах утас:83000221/
Нэхэмжлэлийн шаардлага: Н сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр авсан халамжийн тэтгэврийн мөнгө болох 3,906,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь хариуцагч М д холбогдуулан Н сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр авсан халамжийн тэтгэврийн мөнгө болох 3,906,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Б аймгийн Б сумын 5 дугаар багийн иргэн М хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Н сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн Аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан.
1.2 М д уг асуудлаар уулзахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч хууль бус авсан 3,906,000 /гурван сая есөн зуун зургаан мянган/ төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул иргэний хэргийн шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М ийн тайлбар, зөвшөөрөл:
2.1 Х газрын Мартгүл надаас нэхэмжилсэн 3906000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хувааж төлж өгнө. Хуульд заасан эрх, үүргээ ойлголоо. Дахин шүүхэд хандахгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е ийн шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хариуцагч М ийн тайлбартай танилцлаа. Б сумын иргэн М нь Н сангаас авсан мөнгөө 2025 оны 7 дугаар сарын 27-ны хүртэл төлж өгнө гэсэн тайлбарыг зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч М д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М нь Н сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр авсан халамжийн тэтгэврийн мөнгө болох 3,906,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл төлж өгөхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөвшөөрч тус тус тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5.Хариуцагч М ээс нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 77,446 төгрөгийн тал нь болох 38,723 төгрөгийг хариуцагч М ээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М нь Н сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр авсан халамжийн тэтгэврийн мөнгө болох 3,906,000 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Х газарт 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 77,446 төгрөгийн тал нь болох 38,723 төгрөгийг хариуцагч М ээс гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ