Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/01043

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 14 181/ШШ2024/01043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* хаягт оршин суух,******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хаягт байрлах, ******* /РД:*******/-д холбогдох,

 

210,098,412 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1137 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 759 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар тогтоолын дагуу аас , талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг гаргуулж Ё.Сүхбаатарт, 1 дүгээр давхарын хамтран өмчлөлөөс ыг хасч, Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нараас 210,098,412 төгрөгийг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн №17250398 дугаар хэрэг үүсч, албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Уг ажиллагааны явцад Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нараас гаргуулж д олгох ёстой байсан 210,098,412 төгрөгийг АТБХ ХХК-ийн төлбөрт тооцон Капитрон банк ХХК-д шилжүүлсэн ажиллагаа явагдсан. Энэхүү хууль бус ажиллагааг хүчингүйд тооцуулахаар нь Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1461 дугаар шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. нь хууль бус ажиллагааны улмаас бусдад шилжүүлсэн 210,089,412 төгрөг, уг мөнгийг хадгаламжид хадгалж байгаа хугацааны хүү 59,087,513 төгрөгийг гаргуулахаар Капитрон банк ХХК, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэхүү хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1318 дугаар шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаар ...Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нараас 210,098,412 төгрөгийг гаргуулж, д Хангарьд худалдааны төвийн 2, 3 дугаар давхрын тус бүрдээ 351м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг аас гаргуулж, Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нарт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулсныг шүүх хууль гэж дүгнэж, хүчингүй болгосон тул уг ажиллагааг сэргээж, шийдвэр гүйцэтгэлийн дагуу мөнгөө гаргуулах боломжтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Тус шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь нь уг мөнгөө авах эрхтэй боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар гаргуулж авах боломжтой гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээлгэж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулах боломжтой гэж дүгнэсэн. Уг шүүхийн шийдвэрээр Капитрон банк ХХК-ийн тус мөнгийг өөрийн дансанд байршуулж байгаа нь хууль зуйн үндэслэлтэй эсэх талаар дээрх дүгнэлт хийгдээгүй. 210,098,412 төгрөгийг Капитрон банк ХХК-иас д олгох ёстой, шаардах эрхтэй эсэх талаар мөн адил дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тогтоож, хэргийг нэг мөр шийдээгүй болно. Иймд дээрх шүүхийн шийдвэр нь ыг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд уг шүүхийн шийдвэр саад болохгүй гэж үзэж байна. Улмаар Сүхбаатар дүүргийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1461 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар тогтоолуудын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль бус ажиллагаагаа хүчингүй болгож, Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай ярилцан Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нар нь нэхэмжлэгч тай эвлэрлийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг дуусгавар болгохоор тохиролцсон. Эвлэрлийн гэрээгээр Хангарьд худалдааны төвийн 2,3 давхрын тус бүр нь 341 м.кв бүхий талбайг Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нарын өмчлөлд шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлсэн ба нь 210,098,412 төгрөгийг Капитрон банк ХХК-иас гаргуулах асуудлыг жич шийдвэрлүүлэхээр болсон. Ийнхүү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна. 2017 онд шийдвэр гүйцэтгэлийн №17250398 дугаартай хэрэг дуусгавар болж, эвлэрийн гэрээгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нар 210,098,412 төгрөгийн талаар дахин тохиролцоо хийсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4-т заасны дагуу эвлэрлийн гэрээ байгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох боломжтой ба тус эвлэрлийн гэрээ биелэгдэхгүй байна. Хэдийгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон боловч Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар тогтоолын дагуу нь авах ёстой төлбөрөө аваагүй хэвээр байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эвлэрч, ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд гомдол гаргах эрхгүй байхаар заасан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр хандаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 210,098,412 төгрөгийг төлбөр төлөгч Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нараас гаргуулан Капитрон банк ХХК-д хадгалуулж байсан гэж тайлбарлаж байсан. Гэтэл одоог хүртэл тус хадгалалтад байгаа мөнгийг төлбөр авагч д олгохгүй байсаар өдийг хүрлээ. Өмчлөх эрх нь туйлын эрх бөгөөд нъ Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1137 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар тогтоолын дагуу 210,098,412 төгрөгийг өмчлөх бүрэн эрхтэй этгээд юм. Хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 210,098,412 төгрөгийг Капитрон банк ХХК-д шилжүүлсэнээр ыг өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой саад учруулж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 210,098,412 төгрөгийг Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нар нь төлөх ёстой бөгөөд төлбөр төлөгч нар нь төлөх ёстой төлбөрөө шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргаж өгсөн боловч төлбөр авагч д төлбөрийг одоог хүртэл өгөөгүй, Капитрон банк ХХК нь өөрийн өмчлөлд авсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Капитрон банк ХХК-д хандан хууль бус ажиллагааны улмаас шилжүүлсэн 210,098,412 төгрөгийг буцаан шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлэх талаар 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгджээ. Гэтэл Капитрон банк ХХК нь 210,098,412 төгрөгийг гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон д мөнгийг буцаан өгөхөөс татгалзсаар байна. нь үл хөдлөх хөрөнгөө Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нарт шилжүүлсэн боловч Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нарын д шилжүүлсэн мөнгийг Капитрон банк ХХК авсан. нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Хангарьд худалдааны төвийн 2,3 дугаар давхрын тус бүр 341 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн боловч авах ёстой 210,098,412 төгрөгөөр хохирсоор байна. Капитрон банк ХХК нь 210,098,412 төгрөгийг аас авах ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль бус эзэмшигч болжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шаардлагыг Капитрон банк ХХК нь биелүүлээгүй байсаар өдийг хүрсэн.

Энэхүү нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1080 дугаар захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тус захирамжийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь Капитрон банканд холбогдуулан ямар үндэслэлээр тухайн шаардлагыг гаргаж байгаа нь тодорхой бус байхаас гадна тухайн шаардлагыг өөр этгээдэд хандан гаргаж байгаа эсэхийг нэхэмжлэлийн шаардлагаас тодорхойлох боломжгүй байна гэжээ. Шүүгчийн захирамжид заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулбал, нэхэмжлэгч миний Капитрон банканд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь Капитрон банк нь хууль бус гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хууль бусаар эзэмшилдээ авсан 210,098,412 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Капитрон банк ХХК нь 210,098,412 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу өөртөө шилжүүлж авсан боловч энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг шүүх тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд дээрх нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Мөн тус мөнгийг өөр бусад этгээдээс огт нэхэмжлээгүй бөгөөд зөвхөн Капитрон банк ХХК-иас гаргуулахаар шаардлага гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заажээ. Нэхэмжлэгч би шүүхэд гаргаж буй нэхэмжлэлдээ хариуцагчаа Капитрон банк ХХК гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ тогтоолгосон өөрийн өмчлөлийн 210,098,412 төгрөгийг бусдын буюу Капитрон банк ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах юм.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хууль бус эзэмшигч Капитрон банк ХХК-иас 210,098,412 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус банкыг холбогдуулан 2023 оны 02 дугаар сард иргэн нь "Капитрон банк ХХК-ийн хууль бус эзэмшлээс 210,098,412 төгрөгийг гаргуулж д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Капитрон банк ХХК нь иргэн ы өмчлөх эрхэд аливаа байдлаар халдаагүй, түүний хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй болно. Хэрэв нэхэмжлэгч нь Капитрон банк ХХК-ийг хууль бусаар түүний 210,098,412 төгрөгийг эзэмшсэн гэж үзэж буй бол уг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 6.5 Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй мөн хуулийн 25.2.2-т шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38.1-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгапзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. хэмээн заасны дагуу нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэл болон хавсаргасан баримтуудад нь үнэхээр 210,098,412 төгрөгийг эзэмшиж байсан эсэх, түүнийг ******* нь яаж хууль бусаар авсан эсэх, одоо хэрхэн эзэмшиж буй зэргийг нотлох баримтууд огт авагдаагүй байх ба нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд иргэн Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр болон нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний улмаас маргаан үүсч 210,098,412 төгрөгийн асуудал гарсан байж болох юм. Мөн нэхэмжлэлийн хавсралтад авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 181/ШШ2016/01318 дугаартай шийдвэрээс үзэхэд тухайн үед нь 210,089,412 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Капитрон банкнаас нэхэмжилсэн байх боловч шүүхээс тус нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааныг өмнө нь Монгол Улсын шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна гэж дүгнэхээр байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 "Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1. 65.1.3-65.1.8. 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно..., мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруутай талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана. хэмээн тус тус заасан тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нотлох баримт

Нэхэмжлэгч талаас: Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /Хх7-11/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /Хх12-14/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /Хх15/, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /Хх16/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /Хх17/, эмчийн тэмдэглэл /Хх18/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /Хх19/, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2022/14844 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /Хх20-21/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт /Хх37/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /Хх23-24/, Төрийн банкны дансны хуулга /Хх25/, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /Хх26/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/16102 дугаар Хэргийн оролцогч болсныг батлах тухай шүүгчийн захирамж /Хх27-28/, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргах тухай, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /Хх30-31/, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /Хх32/, Иргэн /даатгуулагч/-д нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт /Хх33/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /Хх34/, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Цэвэлд олгосон итгэмжлэл /Хх35/, 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1137 дугаар шийдвэр /Хх36-43/, 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 758 дугаар магадлал /Хх44-48/, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар Монгол улсын дээд шүүхийн тогтоол /Хх49-52/, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1461 дугаар шийдвэр /Хх53-56/, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай тогтоол /Хх57-60/, Эвлэрлийн гэрээ /Хх61-62/, иргэний үнэмлэхийн хуулбар /Хх63/, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01318 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /Хх64-71/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/00352 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /Хх72-74/, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2023/01080 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /Хх75-78/, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн т олгосон итгэмжлэл /Хх115/, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4159/22278 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Номингийн мэдэгдэл /Хх116/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/00717 дугаартай шийдвэр /Хх118-122/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын албан бичиг /Хх123/, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1467 дугаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын тогтоол /Хх123-124/, АБТХ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх125/, 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290 дугаар Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /Хх126-128/, 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 424 дугаар Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх129/-ийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Хариуцагч талаас: Капитрон банкны дотоодын дансны хуулгыг баримтаар гаргасан.

 

Шүүхийн журмаар: 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /Хх96/, Капитрон банкны дансны хуулга /Хх97/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/38161 дугаар мэдэгдэл /Хх99/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 5/469 дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг /Хх100/, Гомдол гаргах тухай *******-ийн албан бичиг /Хх101/ гэсэн эдгээр баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 1137 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 759 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 650 дугаар тогтоолын дагуу аас , талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг гаргуулж Ё.Сүхбаатарт, 1 дүгээр давхарын хамтран өмчлөлөөс ыг хасч, Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нараас 210,098,412 төгрөгийг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн №17250398 дугаар хэрэг үүсч, албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Уг ажиллагааны явцад Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нараас гаргуулж д олгох ёстой байсан 210,098,412 төгрөгийг АТБХ ХХК-ийн төлбөрт тооцон Капитрон банк ХХК-д шилжүүлсэн ажиллагаа явагдсан. Энэхүү хууль бус ажиллагааг хүчингүйд тооцуулахаар нь Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1461 дугаар шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас 210,098,412 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандахад шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулах боломжтой гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нартай 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг дуусгавар болгохоор тохирч, үл хөдлөх эд хөрөнгийг Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нарын өмчлөлд шилжүүлсэн ба нь 210,098,412 төгрөгийг Капитрон банк ХХК-иас гаргуулах асуудлыг жич шийдвэрлүүлэхээр тохирсон. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ тогтоолгосон өөрийн өмчлөлийн 210,098,412 төгрөгийг Капитрон банк ХХК-ийн хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь 210,098,412 төгрөгийг эзэмшиж байсан эсэх, түүнийг ******* нь яаж хууль бусаар авсан болох, одоо хэрхэн эзэмшиж буй зэргийг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд нотлогдохгүй байна.

Нэхэмжлэлийн хавсралтад авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 181/ШШ2016/01318 дугаартай шийдвэрээс үзэхэд тухайн үед нь 210,089,412 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Капитрон банкнаас нэхэмжилсэн байх боловч шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааныг өмнө нь Монгол Улсын шүүх эцэслэн шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч нь 210,098,412 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй этгээд биш байна. Нэхэмжилж буй мөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох байтал Иргэний хуулийн 106 дугаар зүйлд үндэслэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2009 болон 2012 оны шүүхийн шийдвэрийг авснаас хойш нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.    Талууд нэхэмжлэлийн шаардлага болох 210,089,412 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй эсэхэд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.               Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 1137 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 1137 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 759 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 650 дугаар тогтоолын дагуу аас , талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг гаргуулж Ё.Сүхбаатарт олгож, Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нараас 210,098,412 төгрөгийг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

5.2.               Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1461 дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн 2013 оны 37 дугаартай тогтоолоор Хангарьд худалдааны төвийн 2, 3 давхарыг аас гаргуулж, Ё.Сүхбаатарт олгож, Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нараас 210,098,412 төгрөгийг гаргуулж д олгуулах харилцан хүлээсэн үүрэг бүхий төлбөрт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нараас төлбөрт гаргуулсан 210,098,412 төгрөгийг шийдвэрт зааснаар иргэн д олгох байтал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасгүйгээр түүний эзэмшлийн АТБХ ХХК-ийн бусдад төлөх төлбөрт шууд шилжүүлэн өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ.

 

5.3.               Нэхэмжлэгч болон Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нар нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээг байгуулж, А талд Ё.Сүхбаатар, Ч.Хоролбаяр нар, Б талд оролцож, гэрээгээр Б тал нь 210,098,412 төгрөгийг Капитрон банкнаас гаргуулах асуудлыг өөрөө жич шийдвэрлүүлэх бөгөөд энэхүү асуудалтай холбогдуулан Б тал нь А талд холбогдуулж ямар нэг хэрэг, маргаан, хүсэлт шаардлага зэргийг гаргахгүй бөгөөд А талд холбогдуулан гаргасан гэрээний 1.2, 1.3-т заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцов гэжээ.

 

5.4.               Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01318 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч , хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Капитрон банканд холбогдуулан хууль бус ажиллагааны улмаас бусдад шилжүүлсэн 210,089,412 төгрөг, уг мөнгийг хадгаламжид хадгалж байгаа хугацааны хүү 59,087,513 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлагатай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримт авагдсан байна.

 

6.    Хариуцагч нь 210,098,412 төгрөгийг гаргуулж д олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг. Энэ талаар 2009 онд шийдвэр гарсан байх бөгөөд үүнд хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болох 10 жилийн хугацааг баримталж, 2019 оныг дуустал нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Харин баримтаас харахад нэхэмжлэгч нь 2017 оныг хүртэл энэ асуудлаар маргаантай явсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж шүүх дүгнэв. Иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

7.    Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн шаардсан. Энэ шаардлага нь 1 бүрийн шинжээр тодорхойлогдох, эд хөрөнгөд хамааралтай өмчлөгчийн шаардах эрх юм. Гэтэл мөнгө нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө биш бөгөөд төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө байна. Иймд нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр шаардах эрхгүй буюу 210,098,412 төгрөгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

8.    Хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас дүгнэхэд 210,098,412 төгрөгийн өр төлбөрийг Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нарын төлсөн төлбөрөөс суутгаж авсан болох нь тогтоогдож байх тул эдгээр мөнгийг Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нар нэхэмжлэх эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

9.    Иргэний хуулийн 123 дугаар зүйлд шаардах эрх шилжих талаар зохицуулсан бөгөөд 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан.

 

10. Нэхэмжлэгч болон Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нар нь эвлэрлийн гэрээг байгуулж, 210,098,412 төгрөгийг нэхэмжлэгч нь Капитрон банкнаас гаргуулах асуудлыг өөрөө жич шийдвэрлүүлэхээр тохирсон байх боловч дээрх хуулийн дагуу шаардах эрхийг шилжүүлэхдээ талуудыг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байхыг шаардана. Гэтэл талуудын хооронд шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаагүй, тус эвлэрлийн гэрээг талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох зорилгоор байгуулсан байх тул 210,098,412 төгрөгийг шардах эрх Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нараас нэхэмжлэгч д шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

11. Иймд нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хууль бус эзэмшигч Капитрон банк ХХК-иас 210,098,412 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан ы хариуцагч *******-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс 210,098,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ