| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/04745/И |
| Дугаар | 181/ШШ2024/00532 |
| Огноо | 2024-02-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/00532
| 2024 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2024/00532 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, БНХАУ-ын иргэн О.А/А/ /Паспортын дугаар: ............./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,******* оршин суух, АА овогт С.Б/РД: ...................../-т холбогдох
20,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан-Нүри нар оролцов. Хариуцагч С.Бын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн Хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр болох 20,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү.
Гэрээний дагуу тухайн угаалгын машиныг хариуцагчид өгсөн. Гэрээнд заасан үндэслэлээр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шаардаж байгаа. гэв.
Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэртэвсүрэн овогтой Баатар миний бие БНХАУ-ын иргэн О овогт А-ын нэхэмжилсэн 20,000,000/хорин сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.А хариуцагч С.Бт холбогдуулан гэрээний үүрэгт 20,000,000/хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Б нь 20,000,000/хорин сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд усан угаалгын машин 1 ширхэг, хатаагч 1 ширхэг, уур гаргагч 1 ширхэг, индүү, тавцан 1 ширхэг, гутал угаагч 1 ширхэг, хувцас савалгааны машин 1 ширхэг, хивс угаагч 1 ширхэг, компрессор 1 ширхэг, тех, тавиур өлгүүр, хатаагч төмөр рам, угаалгын хэрэгслүүд, бодисуудыг шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 40,000,000/дөчин сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Зохигчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Гэрээнд заасан усан угаалгын машин 1 ширхэг, хатаагч 1 ширхэг, уур гаргагч 1 ширхэг, индүү, тавцан 1 ширхэг, гутал угаагч 1 ширхэг, хувцас савалгааны машин 1 ширхэг, хивс угаагч 1 ширхэг, компрессор 1 ширхэг, тех, тавиур өлгүүр, хатаагч төмөр рам, угаалгын хэрэгслүүд, бодисуудыг шилжүүлэн өгсөн талаар маргаагүй болно.
Гэрээнд зааснаар хариуцагч нь худалдан авсан дээрх хөрөнгүүдийн үнэ 40,000,000/дөчин сая/ төгрөгөөс 3,500,000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, 20,000,000/хорин сая/ төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөх, 16,500,000/арван зургаан сая таван зуу/ төгрөгт 8184 УБН улсын дугаартай Хонда кроссроуд/Honda crossroud/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэг хүлээжээ.
Нэхэмжлэгч хариуцагч нь Гэрээнд зааснаар 16,500,000/арван зургаан сая таван зуу/ төгрөгт 8184 УБН улсын дугаартай Хонда кроссроуд/Honda crossroud/ тээврийн хэрэгслийг шилжүүлсэн талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчид 3,500,000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийн талаар тохиролцсон гэх тайлбар гаргаж байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,500,000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шаардаагүй байх тул шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1/нэг/ ширхэг угаалгын машины үнэ 20,000,000/хорин сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч нь 20,000,000/хорин сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбар ирүүлсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзал, үгүйсгэлээ баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нь угаалгын машиныг өөрөө буулгахдаа эвдсэн, өөрөө мэдэж байгаа, 20,000,000/хорин сая/ төгрөгийг өгөхгүй гэдэг гэх тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид биет байдлын доголдолтой угаалгын машин шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь Гэрээнд заасан угаалгын машин биет байдлын доголдолтой байсан талаар тайлбар гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн угаалгын машин доголдолтой байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид угаалгын машины үнэ 20,000,000/хорин сая/ төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 20,000,000/хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасныг баримтлан хариуцагч С.Баас нийт 20,000,000/хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасныг баримтлан хариуцагч С.Баас нийт 20,000,000/хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ