Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/00290

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/00290

*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Нью Сенчьюри Плазад байрлах, ******* /РД:*******/,

Хариуцагч: *******,*******,*******,,, тоотод оршин суух, А /РД:/,

Зээлийн гэрээний үүрэгт 1,369,882,076 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан тэмдэглэл хөтлөв.

 

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Мөнхтөрийн Цолмон нь Чингис хаан банктай 2018 оны 02 сарын 28-ны өдөр ББГ-2018/ЗГ/22 тоот зээлийн гэрээ байгуулж 350,000,000 /гурван зуун тавин сая/ төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан. 2018 оны 04 сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгийг нэмж зээлж авсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр үндсэн зээлийн гэрээний бусад тодорхойлолт, нэр томьёо, нөхцөл болзол болон заалтууд өөрчлөгдөөгүй буюу хүчин төгөлдөр хэвээр байхаар харилцан тохиролцсон.

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ББГ-2018/ЗГ/22/2 дугаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн зээлийн гэрээний 3.3-д заасан зээлийн хугацааг 6 /зургаан/ сараар сунгаж 2019 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.

Энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 02 сарын 28-ны өдөр ББГ-2018/БГ/22/01 болон 2018 оны 04 сарын 19-ны өдрийн ББГ- 2018/БГ/22/02 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Чингис Хаан банк ХХК болон Мөнхтөрийн Цолмон, Буяндэлгэрийн Батболд нар

1. Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй*******,*******, Энхтайвны өргөн чөлөө, тоотод байрлах 149.26 м.кв 4 өрөө орон сууц

2. Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ,,, м.кв орон сууц

3. Улсын бүртгэлийн Ү-2003020891 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг Бурхант 10 гудамж, 3 тоотод байрлах 200 М.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

4. Дархан-уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол Бурхант 238 /0,023/ м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар

5. Тоног төхөөрөмж /Hardi 27 m sprayer хор цацагч, Kramer Plroplandter үрлэгч/

6. Худалдан авч буй 100,000 кг үр /нэг бүрийн үнэ 1,35 евро/ зэргийг тус тус

барьцаалсан.

Зээлдэгч нь 2018 оны 02 сарын 28-ны өдрийн ББГ-2018/ЗГ/22 тоот зээлийн гэрээг байгуулснаас хойш гэрээний үүргээ зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй графикыг зөрчиж эхэлсэн.

Банкны зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлдэггүй, зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ биелүүлэх талаар той уулзаж, эвлэрэн хэлэлцэх талаар санаачилга гаргасан боловч зээлийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь 2018 оны 02 сарын 28-ны өдрийн ББГ-2018/3Г/22 тоот гэрээний үндсэн зээл50,000,000.00 төгрөг, зээлийн хүү 531,928,651.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,953,424.65 төгрөг нийт 1,369,882,076.00 /нэг тэрбум гурван зуун жаран есөн сая найман зуун наян хоёр мянга далан зургаа/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,369,882,076.00 /нэг тэрбум гурван зуун жаран есөн сая найман зуун наян хоёр мянга далан зургаа/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие "Чингис Хаан Банк" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурьдсан зээлийн гэрээг миний нэр дээр байгуулсан боловч бодит байдалд уг зээлийг "Голланд Сонгино" ХХК-ийн үйл ажиллагаанд Б.Буяннэмэх болон түүний ах захиран зарцуулсан. 

Иймд миний бие эдгээр зээлийн гэрээний үүрэг болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан аливаа үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 6 сараар сунгаж, зээлийн үнийн дүнг нэмэгдүүлсэн. Энэ сүүлийн гэрээгээр энэ гэрээний хугацаа дуусч, шаардах эрх нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж байгаа. Гэтэл үүнээс хойш нэхэмжлэгч тал шүүхэд хандаж, нэхэмжилсэн зүйл байхгүй, харин гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлд зааснаар татгалзах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн барьцаатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа үндсэн үүрэгтэй холбоотой дуусгавар болсон байна гэжээ.

 

3. Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх6/, итгэмжлэл /Хх7/, зээлийн гэрээний хуулбар /Хх8-10/, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт /Хх11-14/, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хавсралт /Хх15-35/-ыг гаргасан.

Хариуцагч талаас баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүхийн журмаар: хамтран хариуцагч М.Батболдыг эрэн сурвалжилж, хаягийг олж тогтоосон /Хх51-58/.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч ******* д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,369,88,076 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь *******-тай байгуулсан 2018 оны 02 сарын 28-ны өдрийн ББГ-2018/3Г/22 тоот зээлийн гэрээний үндсэн зээл50,000,000 төгрөг, зээлийн хүү 531,928,651 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,953,424 төгрөг нийт 1,369,882,076 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,369,882,076 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

3.            Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний нэр дээр зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлийг би авч ашиглаагүй тул зээлтэй холбоотой бүх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул хуульд заасан татгалзах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.            Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд, зээлийн хүүгийн хэмжээ, зээлийг хариуцагчид олгосон эсэхэд маргадаггүй боловч зээлийг зээлдэгч нь ашиглаагүй тул эргэн төлөх үүрэггүй гэж, мөн гэрээний шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хуульд заасан татгалзах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

5.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Нэхэмжлэгч ******* нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна.

-       Хариуцагч нь *******-тай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ББГ-2018/ЗГ/22 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 350,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар тохиролцон зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

-       Талууд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн үнийн дүн дээр 400,000,000 төгрөгийг нэмж, нийт зээлийн хэмжээг50,000,000 төгрөг байхаар, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний 3.3-т заасан зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байхаар өөрчлөлт оруулжээ.

-       Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй болно.

-       Зээлдэгч нь зээлийн гэрээний 15-т заасан дор дурдсан нөхцөл байдлыг зээлийн гэрээний зөрчилд тооцох бөгөөд..., 15.1-т заасан Зээлдэгч нь энэхүү зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө цаг хугацаанд нь, бүрэн төлөөгүй гэснийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, гийн зээл хүүгийн тооцоо зэргээр тогтоогдож байна.

-       Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6-д Зээлдэгч зээлээ зээлийн гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.2 дугаар зүйлд заасан хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан нь гэрээний дагуу хүлээлгэх хариуцлагын арга бөгөөд гэрээнд ингэж зааснаар нэхэмжлэгч тал зээл, хүүгийн төлбөрийг хариуцагч нь төлөөгүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй байхаар талууд тохиролцсон байна.

-       Иймд зээлдэгч нь 2018 оны 02 сарын 28-ны өдрийн ББГ-2018/3Г/22 тоот гэрээний үндсэн зээл50,000,000.00 төгрөг, зээлийн хүү 531,928,651.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,953,424.65 төгрөг нийт 1,369,882,076 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд түүний тус зээлийг өөрөө ашиглаагүй гэх татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээг өөрөө байгуулсан байх тул дээрх шалтгаанаар зээлийн төлөлтөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

-       Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,369,882,076 төгрөгийг хариуцагч гоос гаргуулах шаардлага үндэслэлтэй байна.

-       Дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* нь той 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ББГ-2018/БГ/22/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, хариуцагч гийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн 000555138 гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14-р баг, 2-р хороолол, Бурхант хаягт байршилтай, 238 /0,023/ мкв га талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн газар, гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй*******,*******, Энхтайвны өргөн чөлөө, тоотод байрлах 149.26 м.кв 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2003020891 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг Бурхант 10 гудамж, 3 тоотод байрлах 200 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ,,, м.кв орон сууц, тоног төхөөрөмж /Hardi 27 m sprayer хор цацагч, Kramer Plroplandter үрлэгч/, худалдан авч буй 100,000 кг үр /нэг бүрийн үнэ 1,35 евро/ зэргийг тус тус барьцаалсан болох нь тогтоогдож байна.

-       Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.

-       Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу гэрээнд заасан барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6.            Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрийг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй, хариуцагч нь төлбөрийг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

7.            Учир нь талууд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ББГ-2018/ЗГ/22 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр оруулсан гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 6 сараар сунгаж, гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусчээ. Ингэснээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч гоос зээлийг эргүүлэн төлөх шаардах эрх үүссэн байна.

 

8.            Нэхэмжлэгч ******* нь шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

 

9.            Иргэний хуулийн5 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг заасан. Хуулийн5.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Талууд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тоолно.

 

10.         Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шаардлага гаргах эрх нь үүсч, хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөр тус гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

11.         Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь тус гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссаны дараагаар нэхэмжлэл гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

12.         Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврыг зохицуулсан. Хуулийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэхээс татгалзсан.

 

13.         Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

14.         Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Ир 115 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,369,882,076 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн,077,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ