Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/01305

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/01305

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* хаягт оршин суух, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо,,, байрлах, /РД:/-д холбогдох,

 

19,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь хариуцагч -д холбогдуулан 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Б.Бямбасүрэн миний бие 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалан бариулах №112-Д-01/14-176 дугаартай гэрээг -тай байгуулсан. Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч тал Поларис Апартмент-2 хотхоны Д блок, 1 дүгээр орц, 2 давхар, 206 тоот, 45.4 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьж гүйцэтгэх, захиалагч Б.Бямбасүрэн миний бие байрны урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 52,640,000 төгрөгийг 05 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан. -ийн борлуулалтын албатай анх уулзахад орон сууц борлуулагч нь Манай байр 70 хувийн гүйцэтгэлтэй, удахгүй ашиглалтад орно. Хямд дээр нь бэлэн мөнгө байгаа бол гэрээг байгуулаад төлбөрөө төлж байхгүй бол дуусчихна шүү гэсэн мэдээлэл өгсөн. Би төлбөрийн урьдчилгаа болох 20 сая төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн. Банкнаас зээл хөөцөлдөөд зээлээ судлуулаад явж байхад -ийн зүгээс дээрх байр нь 30-40 хувийн гүйцэтгэлтэй гэсэн тодорхойлолт өгсөн учир банкны зээл бүтээгүй. Гүйцэтгэгч талаас худал мэдээлэл өгч гэрээ байгуулсан болох нь гаргаж өгсөн албан бичгээр тодорхой болсон учир банкны зээл бүтээгүй. Гүйцэтгэгч талаас худал мэдээлэл өгч гэрээ байгуулсан болох нь гаргаж өгсөн бичгээр тодорхой болсон учир Б.Бямбасүрэн миний бие гэрээг цуцлах саналаа компанийн хуульч Б.Мөнх-Од уламжилсан учир гэрээ цуцалсан акт үйлдсэн. Гэрээг захиалагчийн санаачилгаар цуцалж байгаа учир 500,000 төгрөгийг суутган авч үлдэх ёстой, үлдэх 19,500,000 төгрөгийг гүйцэтгэгч талаас байрыг бусдад зарсан хойно эсвэл гэрээ цуцалсан акт үйлдсэнээс хойш 180 хоногийн дараа буцаан төлнө гэсэн учир Б.Бямбасүрэн миний бие хүлээсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны хуульч Б.Мөнх-Одтой уулзахад тэрээр манай компани нь таныг төлбөрийг оны өмнө өгч чадахгүй, оны дараа ч гэсэн боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ цуцалсан актын дагуу -иас 19,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.  Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3.  Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3/, итгэмжлэл /Хх4/, гэрээ цуцалсан акт /Хх5/, орон сууц захиалан бариулах гэрээ /Хх6-8/, -ийн албан бичиг /Хх9/, дансны хуулга /Хх10-12/-г гаргасан.

 

Хариуцагч тал нотлох баримт ирүүлээгүй болно.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь -тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч хугацаандаа орон сууцыг барьж, ашиглалтанд өгөөгүй учраас гэрээг цуцалсан актын дагуу, худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 19,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3.    Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Талууд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №112-Д-01/14-176 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, орон сууцны хотхоны Д блок, 1 дүгээр орц, 2 давхар, 206 тоот 45.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулж, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 1 мкв-ын үнийг 1,600,000 төгрөгөөр тооцож, нийт 72,640,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож тус гэрээг байгуулжээ.

-       Гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 20,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны 5024793234 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна.

-       Зохигчид харилцан тохиролцож, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээг цуцалсан протокол үйлдсэн байна. Тус баримтаар талууд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээг байгуулсан болохоо, худалдан авагч тал нийт 20,000,000 төгрөг төлсөн болохоо, гэрээг цуцлах хүсэлтийг үндэслэн шилжүүлсэн 19,500,000 төгрөгийг 180 хоногийн дотор буцаан төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

 

5.    Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6.    Талууд хоорондоо 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээг цуцалсан протокол үйлдэж, харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шилжүүлэн авсан 19,500,000 төгрөгийг буцааж, нэхэмжлэгч Б.Бямбасүрэнд хариуцагч нь төлөх үүрэгтэй байна.

 

7.    Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

8.    Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч -иас 19,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бямбасүрэнд олгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамж 255,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бямбасүрэнд олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ