Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Цэлмэг |
Хэргийн индекс | 181/2023/05652/И |
Дугаар | 181/ШШ2024/01306 |
Огноо | 2024-03-29 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/01306
2024 03 29 181/ШШ2024/01306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Хэрдэг овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг *******,*******,*******, давхарт байрлах, /РД:6178561/-д холбогдох,
64,650,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Билгүүнтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Азбаяр нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч -д холбогдуулан 64,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Марч Констракшн ХХК-тай ПЗ-А-01/3-22 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 2.1-т зааснаар м.кв-ын үнийг 1,100,000 төгрөг гэж тохиролцон 53.92 м.кв 2 өрөө орон сууцыг 59,312,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. нь тогтоосон хугацаанд гэрээний нийт төлбөр 59,312,000 төгрөгийг 100 хувь бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Харин Марч Констракшн ХХК нь гэрээний 3.2-т зааснаар орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтанд оруулна гэж /2023 оны 2 дугаар улирал гэж 5 дугаар сарын 31 гэж ойлгож/ заасны дагуу хугацаандаа орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, дутуу баригдсан каркас хэвээр байна. Марч Констракшн ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир тус гэрээний 6.1.1-т гэрээ байгуулснаас хойш аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Марч Констракшн ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг заасан хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй учир гэрээний үүргээ биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон гэж үзэн орон сууцны төлбөрт өгсөн 59,312,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Гэрээний үүргээ биелүүлж байрыг хугацаанд нь ашиглалтанд оруулж өгөхгүй бол гэрээ цуцлах талаар удаа дараа хэлж, шаардлага гаргасан боловч, хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Мөн "Орон сууц захиалан бариулах ПЗ-А-01/3-22 дугаартай гэрээ-ний 2.2.4-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги захиалагч төлнө. гэж заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл 176 өдөр буюу алдангид 5,338,080 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж орон сууцны төлбөр болох 59,312,000 төгрөг болон тухайн гэрээнд заасан алдангид 5,338,080 төгрөг, нийт 64,650,000 төгрөгийг "Марч Констракшн ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3/, итгэмжлэл /Хх4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх5/, орон сууц захиалан бариулах гэрээ /Хх6-8/, дансны хуулга /Хх9-12/-г гаргасан.
Хариуцагч тал нотлох баримт ирүүлээгүй болно.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь -тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд байрыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, удаа дараа шаардлага тавьсан боловч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн тул орон сууцны төлбөр болох 59,312,000 төгрөг, мөн тухайн гэрээнд заасан алдангид 5,338,080 төгрөг, нийт 64,650,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Талууд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ПЗ-А-01/3-22 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах Поларис апартмент-3 орон сууцны хотхоны А блок, 1-р орцны 8 давхар, 802 тоот 53,92 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулж, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 1 мкв-ын үнийг 1,100,000 төгрөгөөр тооцож, нийт 59,312,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож тус гэрээг байгуулжээ.
- Гэрээний дагуу нэхэмжлэгч нь,762,000 төгрөгөөр 1 удаагийн төлөлт, 7,000,000 төгрөгөөр 1 удаагийн төлөлт, 20,000,000 төгрөгөөр 2 удаагийн төлөлтөөр нийт 59,762,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны 5094611786 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь нийт 59,762,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон ч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ орон сууцны төлсөн төлбөрт 59,312,000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 59,312,000 төгрөгийг төлсөн гэж үзэх нь зүйтэй байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
6. Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээгээр талуудын хүлээсэн үүргийн дагуу хариуцагч нь тухайн орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж, ашиглалтанд оруулан нэхэмжлэгч т хүлээлгэн өгөх үүрэгтэй бол нөгөө талаас нэхэмжлэгч гэрээнд заасан үнийг хариуцагч талд төлөх үүрэгтэй байжээ.
7. Хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн тайлбараас харахад нэхэмжлэгч нь талуудын байгуулсан гэрээний 2.2.4-т зааснаар 59,312,000 төгрөгийг төлж, орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэгч ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
8. Орон сууц захиалан бариулах гэрээгээр тухайн орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулна гэж талууд харилцан тохиролцсон байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд ашиглалтанд ороогүй байсан болох нь тогтоогдсон. Иймээс хариуцагч -ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах асуудлыг зохицуулсан. Хуулийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулжээ. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, мөн хариуцагч тал барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь дээрх зохицуулалтын хүрээнд хариуцагч байгууллагатай байгуулсан ПЗ-А-01/3-22 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нээс татгалзах эрхтэй байна.
10. Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шилжүүлэн авсан 59,312,000 төгрөгийг буцааж, нэхэмжлэгч т төлөх үүрэгтэй байна.
11. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь "Орон сууц захиалан бариулах ПЗ-А-01/3-22 дугаартай гэрээ-ний 2.2.4-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги захиалагч төлнө. гэж заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл 176 өдөр буюу алдангид 5,338,080 төгрөг нэхэмжилсэн.
12. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжилсэн алдангийн үнийн дүнгийн хэмжээ хуулийн шаардлагад нийцсэн, энэ талаар талууд гэрээндээ тохирсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 5,338,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч -иас 64,650,080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамж 481,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,0 дугаар зүйлийн0.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ