Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/01313

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/01313

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******, Б овогт Д О/РД: …../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******лол,,, О овогт Л Э/РД: …./-д холбогдох,

 

Охин О.Угоос хол байлгахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2007 онд Голланд улсад суралцаж амьдарч байх хугацаандаа жирэмсэн болж (өөрийн найз) Б. А Голланд Улсын иргэнтэй танилцаж миний охиныг 2007 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Голланд улсын эмнэлэгт төрөхөд нь тусалсан. 2007 оны 6 дугаар сарын 17-ны өдөр миний охин Голланд улсын эмнэлэгт төрөхөд эмнэлгээс гаргаж охин бид хоёрыг гэртээ түр амьдруулж байсан ба охин бид хоёрыг албадан буцахыг хүссэн. Шүүхийн шийдвэрийн дагуу миний бие өөрийн охин О.У гоор далимдуулж 2011 оны 9 дүгээр сард Монгол Улсдаа иргэн ирсэн. Миний охин тухайн хүнд (B, A) Б.Ад дасан буцаж Голландад амьдрах хүсэлтэй байсан бөгөөд Бээжин хотын Голланд улсын элчин сайдын яаманд виз мэдүүлж хүсэлт гаргасан боловч танилцсан мөн Голланд улсад орохыг хориглосон. Дараа нь Монгол Улсын Элчин сайдын яаманд ман адил хүсэлт гаргасан боловч татгалзсан. Энэ хооронд миний бие их мөнгөөр хохирсон бөгөөд эцэст нь Монголд амьдрахаар шийдэж ажил хийж амьдарч байсан. Голланд улсаас ирсэн үед Монгол улсад амьдарч байсан Б.Агийн танил Л.Э Сүхбаатар дүүргийн 7 хороо,, 43 тоотод оршин суудаг тухайн хүний байранд мөнгө төлж 1,200,000 төгрөг жилийн хугацаатай төлсөн. 2011 оны 12 сард таарамж муутай байсан болохоор өөр байр хөлсөлж гарсан. Яг эн үеэс миний охин Л.Эт дасаж ээжээ, эмээ гэж дуудаж ирсэн бөгөөд охин бид хоёртой холбоотой байсан. Харин 2022 оны 9 дүгээр сард миний охиныг Голланд улс руу аав гэж ярьдаг Б.А руу явуулна гэж ярихад би эрс татгалзсан бөгөөд үүнээс хойш миний охин Голланд явах хүсэлтээ удаа дараа надад тавьсан боловч би 18 нас хүртэл Монгол Улсад амьдарч дунд сургуулиа төгсөх ёстойг сануулсан. Гэвч 2023 оны 11 сард гэрээсээ түр хугацаагаар Л.Эийн гэр рүү яваад ирэхгүй мөн холбоо барихгүй болохоор нь гэрт нь очиж Л.Этэй ярьсан боловч Голланд улс руу аав гэж нэрлэгддэг Б.А руу явуулна гэж хэлэхэд нь цагдаад мэдэгдсэн боловч энэ асуудлыг иргэний хэргийн маргаан учраас шүүхэд хандахыг зөвлөсөн. Энэ хэргийн үнэнийг олж тогтоож миний охиныг төрсөн гэрт нь буцааж миний бие Д.Оыг өөрийн төрсөн охин О.Утой хамт амьдруулж Л.Э гэх энэ хүнийг миний охиноос хол байлгахыг хүсэж байна. гэв.

 

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Д.О жирэмсэн байхдаа миний хүү А.Бтай гэрт нь хамт амьдарч байсан мэт бичжээ. Гэтэл тэр 2 охин Угоо төрөхөөс бараг 1-2 жил хамт амьдарч байсан бөгөөд Уг төрсний дараа Голланд улсад ДНК-ийн шинжилгээг үндэслэн Голланд улсын иргэнээр бүртгэж төрсний гэрчилгээг олгосон байдаг. Бээжин дэх Голланд улсын элчин болон Монгол дахь Герман улсын элчнүүд түүний Голланд улсад эргэн ирэхийг татгалзсанаар барахгүй Голланд улсад орохыг хориглосон гэжээ. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ? гэвэл Д.О нь энэ залхай эмэгтэй миний хүү А.Быг Голланд улсын иргэн тул хамтран амьдарч хүүхэд төрүүлээд Голланд улсын иргэн болон өргөдлөө өгсөн байсан. Голланд улс өргөдөлд тэр даруй амархан зөвшөөрдөггүй. Татгалзсан хариу өгсөн юм. Харин тэр эхний татгалзсан хариуг аваад тэсэхгүй охиноо аваад миний хүүд мэдэгдэхгүй хилээр гарсан. Тиймээс Голланд улс эрс татгалзсан хариу өгсөн байдаг. Харин миний хүү одоо эхнэр н.Б, охин С нартайгаа сайхан амьдарч байна. Тэр бас манай байранд 1,200,000 төгрөг төлдөг байсан гэжээ. Гэтэл сар гаран суугаад муудалдаад мөнгөө тоо ёсоор нь өөрөөр хэлбэр 1,200,000 төгрөгөө буцааж авснаа дурдсангүй. Энэ нь улам ёс зүйгүй болжээ гэж бодож байна. Намайг бас танил, ах, дүү гэжээ. 2 настайдаа өнчирсөн дүүгийнхээ ээж нь болсон нь үнэн. Хүн ээжтэйгээ өсөх эгчтэйгээ өсөх 2 ялгаатай би багш хүний хувьд мэддэг байсан тул дүүгийнхээ ээж болох шийдвэрийг гаргаж байсан. Миний хүү одоо ч миний том хүү гэж явдаг. Охин У, С нар намайг эмээ гэж дууддаг. 2022 оны 6 дугаар сард Д.О над руу өөрөө утсаар ярьсан. Утой үргэлж муудалцаад хэцүү байна. Та нар нэг, хоёр, долоо хоног ч гэсэн авахад яадаг юм бэ? гэж загнасан. Би ч бас жаахан эргэлзээд одоо яана өсвөр насны охин яах вэ? гэж аав руу нь хэлтэл хэд хоног өөр дээрээ байлгаач гэсэн. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр охин манайд ирсэн. Манайд жил гаран болж байгааг огт дурдсангүй. Охин манайд ирэхдээ маш их стресстэй ээжтэйгээ утсаар ярих болгондоо уйлж хэрэлддэг, аав ээждээ хаягдсан мэт санагддаг гэж уйлдаг байсан. Ээждээ зодуулсан гээд маш том сорви гар дээр нь байсан. Хойд аав нь байнга оролддог. Энэ тухайгаа ээждээ хэлэхээр огт тоодоггүй гэсэн. Энэ бүхнийг сонсоод би хямарч Д.О руу утсаар ярьж орилж бахирсан. Хоёр ч удаа саяхан уулзаад бас л загнасан. Юу ч хэлэхгүй байсан. Хүү минь охинтойгоо ярьж охиноо огт хаяагүй энд ирвэл сургуулиа төгсөж мэргэжил эзэмшүүлнэ гэсэн. Ингээд анх Д.Од хэлсэн чинь зөвшөөрөөгүй. Охин нь гуйсан ч зөвшөөрөөгүй. Ингээд бид яах ч билээ. 12-р ангиа төгсөхийг нь хүлээж байна. 2023 оны 11 дүгээр сард биш бүр 2022 оны 6 дугаар сард Д.Оын хүсэлтээр манайд ирээд огт гэр лүгээ явахгүй байгаа. Гол маргаан нь 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон. Манай нөхөр эмнэлгээс гарах гээд У бид 2 жоохон ажилтай байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагаас ярьсан. Охин нь архи уугаад байна гэх шиг Д.Оын гомдлоор ярьж байна гэсэн. Би яг одоо ирээд шалга гэсэн ч хэн ч ирээгүй. Ийнхүү охинтойгоо зүй бусаар харилцдаг итгэлийг нь алдсан. Хэдийгээр бид хоёр тэтгэврийн хүмүүс ч усан санд явуулсан, англи хэлний сургалтад суулгасан. Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай аймгаар аялуулсан. Эрүүл мэндийн хувьд ноднин энэ зун хоёр удаа эмчилгээ хийлгэсэн. Сая Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд бүрэн эмчилгээ хийлгэсэн. 5 дугаар сард харшлын эмчид үзүүлсэн. 8 дугаар сард өсвөрийн сэтгэл зүйн сургалтад хамруулж байна. 10-р ангид орсон намар нь анги удирдсан багштай нь уулзаж холбоотой байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Охиныхоо итгэлийг алдсан аюултай байдалд байхад нь туслаагүй хайхраагүй. Энэ эмэгтэйн хүслээр эмээтэйгээ, аавтайгаа, ах дүү нартайгаа уулзаж чадахгүй У охин хаачих болж байна. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Сүхбаатар дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлдолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээ, хариуцагчийн баримтаар гаргасан англи хэлний сургалтын .... гэрээ, Б.Угийн тайлбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О хариуцагч Л.Эт холбогдуулан охин О.Угоос хол байлгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Л.Э нь Д.Оын хүсэлтээр манайд ирээд гэр рүүгээ явахгүй байгаа, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч ... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

Боржин овогт О.У нь 2007 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургууль, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээ, О.Угийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Б.А нь 2007 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б овогт О.Угийн төрсөн эцэг мөн болох талаар маргахгүй байна.

 

Хариуцагч нь Б.Аы төрсөн эгч мөн болох талаар зохигчид маргахгүй байна.

 

О.У нь 2022 оны 6 дугаар сараас хариуцагчтай хамт амьдарч байгаа болох нь О.Угийн болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ. гэж заасан.

 

О.У нь 18/арван найм/ нас хүрээгүй байх тул Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар түүний эрхийг хангахад Хүүхдийн эрхийн тухай хууль үйлчилнэ.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. гэж заасан.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь О.Угийн эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.2.2 дахь заалтад заасан хүүхдээ асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

О.У өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагчтай хамт амьдарч байх ба нэхэмжлэгч нь хүссэн үедээ Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.2.2 дахь заалтад заасан хүүхдээ асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэх боломжтой байх ба хариуцагч нь нэхэмжлэгч уг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь хүүхдээ асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэхэд хариуцагч нь саад учруулж байгаа болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчид охин О.Угоос хол байлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оын хариуцагч Л.Эт холбогдуулан гаргасан охин О.Угоос хол байлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оын хариуцагч Л.Эт холбогдуулан гаргасан охин О.Угоос хол байлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ