Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/36

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгч Н, Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н, Г нарт холбогдох эрүүгийн 201715010060 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хархорин сумын “Баянбүрд” зочид буудлын газарт сахиул ажилтай, ам бүл 5, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Н

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 09 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хархорин сумын “Баянбүрд” зочид буудлын газарт сахиул ажилтай, ам бүл 2, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н, Г нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б-ын байшингаас буюу орон байранд нэвтрэн орж 6 ширхэг 3 метрийн урттай труба хулгайлан авч хохирогч Б-д 297.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Н, Г нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б-ын байшингаас буюу орон байранд нэвтрэн орж 6 ширхэг 3 метрийн урттай труба хулгайлж 297.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би Н-д турба аваачиж өгсөн. Хашааны шон ойчсон турбаны юм олдох уу гэхээр нь би дүүгийнхээ хашаанаас турба авч өгсөн. Би байшингийн цонхоор нь орж авч өгсөн. Н-г унаагаа олоодох би зөөж чадахгүй гэсэн. Н нэг жолооч авч ирсэн. Би тэр жолоочийг нь танихгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2017 оны 05 дугаар сарын 06-нд өдөр би гадуур явж байтал тог тасарчихлаа гэж эхнэр хэлсэн. Би гэртээ байж байтал Г залгаад хүрээд ир унаатай ирээд турбаа ав гэсэн. Би явж байх замдаа М-тэй утсаар ярьсан. Бид хоёр Б-ын дэлгүүрийн тэнд Г-той таарсан. Б-ын гадаа очиход Г түрүүлээд байшинд орсон. Би хашаанд орж турбааг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б мөрдөн байцаалтанд 2017-05-31-нд өгсөн мэдүүлэгт: “...Манай байшинд 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хулгай орж байшин дотор байсан 6 ширхэг 3 метрийн урттай труба алдсан. Сүүлд хэн хулгай хийснийг мэдсэн. Миний эгчийн хүүхэд Г хулгайлсан байсан. Би алдсан 6 ширхэг 3 метрийн урттай труба тус бүрт нь 60.000 төгрөгөөр үнэлж байна. Манай байшингийн цонхоор орж труба авсан шинжтэй байсан. Учир нь манай цонх онгорхой түгжээ нь эвдэрсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” / хх 50-51/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Н мөрдөн байцаалтанд 2017-05-25-нд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн өдөр би гэртээ байсан юм. Уг өдөр манай гэрт тог байхгүй байсан болохоор би одоо санаж байна. Манай нөхөр Н тухайн өдөр гадуур явж байгаад үдээс хойш гэрт ирж тог залгаж өгсөн. Тэгээд гэрт байж байгаад орой 18 цагийн үед байх гэрээс буцаж явган гарсан. Хаашаа явах гэж байгаа талаар асуутал Г надад труба зарах гэж байгаа явах уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би авъя гэж хэлээд Н-д 20.000 төгрөг өгөөд явуулсан. Удалгүй манай нөхөр М-ийн машинд 6 ширхэг труба ачиж ирээд манай хашаанд буулгасан. Тухайн үед миний танихгүй нэг залуу М-тэй цуг ирсэн байсан сүүлд Г, М, Н нарыг хулгай хийсэн байсныг мэдээгүй. Маргааш өглөө нь манай хашаанд цагдаа нар ирсэн тэгж труба хулгайлсан талаар мэдсэн. Манай нөхөр Н нь Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Эцэг эхээс 9-үүл байх айлын 6 дахь хүүхэд нь бид хоёр 1990 онд танилцаж улмаар гэр бүл болсон. Одоо 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр урд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Зан аашийн хувьд хүнд тусархаг найз нөхөд хамт олны дунд нэр хүнд сайн. Одоо Өвөрхангай аймгийн Хархорин суманд галч, ээлжийн жижүүр ажлыг хийж байна. Н эд хөрөнгө гэвэл бод, бог нийлсэн 60 гаран толгой мал байдаг. Мөн хашаа байшин зэрэг эд хөрөнгө байдаг...” / хх 57/ гэсэн мэдүүлэг,

- Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1/,

- Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

- Хохирогч Б-ын хулгайд алдсан гэх 6 ширхэг труба нь хохирлын бага бус хэмжээнд хүрсэн болохыг нотолсон эд зүйлийн үнэлгээ /хх 10/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 74-77/,          

- Шүүгдэгч Г-ыг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх 70-71/, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар /хх 81-82/, шүүгдэгч Н-г 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр /хх 72-73/, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар /хх 79-80/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 87, 91/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Н, Г нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар шүүдэгч Н, Г нар нь хохирогч Б-ын байшингаас буюу орон байранд нэвтрэн орж 6 ширхэг 3 метрийн урттай труба хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н, Г нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н, Г нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н, Г нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Н, Г нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Иймд шүүх шүүгдэгч Н, Г нарыг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Н, Г нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Б-д хохирлыг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н-ийн  эзэмшлийн 1600000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны тугалтай үнээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Г-ын эзэмшлийн 90000 төгрөгийн үнэ бүхий шар өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н, Г нар нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн машины үнэ болох 2000000 төгрөгнөөс 1000000 төгрөгийг шүүгдэгч Н, Г нараас тус тус гаргуулж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Б-д 2017 оны 07 дугаар 21-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба хохирогч нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “шүүх хуралд суухгүй, нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүнийг эзгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6,   36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч үүгдэгч г 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрчмашин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн шүүгдэгч 22

3. 2015 оны5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар2нээлттэй хорих байгууллагадэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н, Г нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Пр маркийн машины үнэ болох 000000 төгрөгийг шүүгдэгч с гаргуул

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч эзэмшлийн үүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын -нөдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолшүүгдэгч эзэмшлийн үүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын -нөдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н, Г нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН