Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
Хэргийн индекс | 117/2020/0009/З |
Дугаар | 117/ШШ2021/0006 |
Огноо | 2021-02-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 117/ШШ2021/0006
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жид холбогдуулан “2020 оны 8 сарын 27-ны өдрийн ... дугаартай Б.Аод холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Мөн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар тодорхой бичээгүй, ямар хуулийн зүйл заалтаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байгаа талаар бичээгүй, зөрчил үйлдсэн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн болохыг тогтоогоогүй болох нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн.
Улсын байцаагч А.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Аыг маршрутын бус замаар тээвэр хийж хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх журам зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн А хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр холбогдогч Б Аыг ... дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Б.А нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн сайхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус тусад нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Аод шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2021.02.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг, материалыг шалгаж шийтгэлийн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жид холбогдох “2020 оны 8 сарын 27-ны өдрийн ... дугаартай Б.Аод холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” холбогдох хэрэгт “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” тухай гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн” гэжээ.
Хариуцагч уг өөрчилсөн шаардлагад шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Аймгийн Прокурорын газрын прокурор М.Үийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичигт нэмэлт санал байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жид хариуцуулан “Б.Аод холбогдох 2020 оны 08-р сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг[2] /нэхэмжлэл/ гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасныг дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т ”баталсан удирдамжийн дагуу хянана” гэж заасанчлан Дундговь аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд[3] үндэслэн, энэхүү шалгалтаас хойш 30 хоногт багтаан нэхэмжлэлээ ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй тул хэрэг үүсгэн[4] хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
2.Нэхэмжлэгчээс Б.Аод давхардуулан хариуцлага тооцсон гэх улсын байцаагч Н.Бын 2020.08.27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудаст[5] холбогдуулан тус шүүхэд маргаагүй.
3.Зөрчилд холбогдогч нь уг зөрчлийн торгуулийг буюу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай актыг биелүүлж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгийг төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар[6] мөн өдөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж бичгээр[7] ирүүлсэн.
Ийнхүү прокуророос өөрчилсөн шаардлагад хуульд заасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлж[8] хариуцагчаас авсан тайлбарт[9] “2021 оны 2 сарын 03-ны өдрийн өөрчилсөн шаардлагад нэмэлт саналгүй, хууль хэрэглээний хувьд батлагдсан маягтад багтаах байдлаар хуулийн үг үсгийг орхигдуулж бичсэн, торгууль оногдуулахдаа нэгжээр бус 50,000 төгрөгөөр гэж шууд бичсэн, ямар зөрчилд шийтгэл оногдуулснаа болон хуулийн нэрийг бүрэн гүйцэд бичээгүй /ЗТХ гэж ойлгомжгүй/, оногдуулсан торгуулийг засварлаж А болгосон, хүн хуулийн этгээдийг тогтоогоогүй, фото зураг авсан гэх боловч шийтгэлийн хуудаст зөвхөн мэдүүлгээр буюу дан нотлох баримтаар шийтгэл оногдуулсан зэргээр хуулиар тогтоосон ажиллагааг бүрэн гүйцэд бус, зөрчиж хэрэгжүүлснээ хүлээн зөвшөөрсөн, шүүх хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйлгүй, шүүгчийн захирамжийн үр дагаврыг танилцуулсанг ойлгосон” гэх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Б.А төлбөрийг төлж барагдуулсан, хуулиар тогтоосон хугацаанд акт шийдвэрт хариуцагчид холбогдуулан маргаагүй зэрэгт үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг батлахад түүний болон өөр бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгчид танилцуулсан тул хуульд харшлахгүй гэж үзэв.
4.Зөрчилд холбогдогчийг 2020 оны 8 сарын 27-ны өдөр хөрс доройтуулж, газар доройтуулсан гэх зөрчилд холбогдогчийн өөрийнх нь мэдүүлэгт[10] үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50,000 төгрөгөөр торгож[11] шийтгэсэн гэх зөрчлийн ажиллагаанд холбогдуулан хариуцагч А.Ж шүүхэд гаргасан 2020.12.27-ны өдрийн тайлбарт[12] “шийтгэлийн хуудсыг холбогдох дүрэм журам батлагдсан маягтын дагуу гаргасан. прокурор нь зөрчлийн хэрэг материалыг хянаж үзэхдээ удирдамжгүй, төлөвлөгөөгүйгээр хийж дуртай үедээ татан авах нь буруу. Хөрс хамгаалах цөлжилтөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1.4 “хөрс хамгаалах” гэж хөрсийг хүний болон байгалын хүчин зүйлийн нөлөөгөөр доройтохоос хамгаалах, нөхөн сэргээх ажиллагааг хэлнэ. Мөн хуулийн 6-р зүйлийн 6.1-д хөрс хамгаалахад авах авах нийтлэг арга хэмжээг заасан”, 6.1.6-д “ олон салаа зам гаргахгүй байх” гэж тус тус заасан байдаг тул давхардуулаагүй гэж үзэж зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэх зарчмыг хэрэгжүүлсэн. Зөрчил үйлдэгдсэн нь, үйлдсэн хүн нь нотлох баримт нь ил тодорхой байсан учраас хялбаршуулсан журмаар шийдсэн гэжээ. Тайлбарт нэхэмжлэгчийн адилаар 2020.08.27-ыг 2019.08.27 гэж мөн л бичсэн.
5.Тус зөрчлийн хэргийн хяналтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020.08.23-ны өдөр баталсан 13/168 тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж[13], Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайдын 2019.05.03-ны 134 тоот автозамын ангилал шилжүүлэх тухай тушаал[14],түүний хавсралт[15], 8 сарын 24-өөс 8 сарын 29-ний хооронд ажилласан томилолт, Сайнцагаан сумын Далай багийн Засаг даргын 2020.08.17-ны 61 тоот хүсэлт[16] зэргийг удирдлага болгон ажилласан байна.
6.Мөн энэ хэрэгт 2020.08.27-ны өдрийн 13-04-010/121 дугаартай тэмдэглэлээр[17] авсан мэдүүлэгт Мөнгөн хүлэг ХХК-д жолооч ажилтай тэрээр “Таван толгойгоос Чойр хүрэх замд тээвэрлэлт хийж, хүмүүс дагаж явсан” гэх мэдүүлэгт үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т заасныг хэрэгжүүлээгүй нотлох баримтгүй байх тул хууль ёсны төлөөлөгч тогтоох боломжгүйд хүрчээ.
Ийнхүү улсын байцаагч нь төрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд ажиллаж, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, төсөвт төлөгдөх торгууль зэргийг үндэслэн хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С
[1] Хэргийн 6-7 талд
[2] Хэргийн 1-2 талд
[3] Хэргийн 20-22 талд
[4] Хэргийн 23-24 талд
[5] Хэргийн 15 талд
[6] Хэргийн 10 талд
[7] Хэргийн 105 талд
[8] Хэргийн 106 талд
[9] Хэргийн 107 талд
[10] Хэргийн 8-9 талд
[11] Хэргийн 4-9 талд
[12] Хэргийн 29-30 талд
[13] Хэргийн 69-70 талд
[14] Хэргийн 101 талд
[15] Хэргийн 102-103 талд хуудсаар 2
[16] Хэргийн 72 талд
[17] Хэргийн 8 талд,