Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/00391

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/00391

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* давхарт байрлах, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, тоот, өөрийн байранд байрлах, т холбогдох,

 

,,, тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.08-ны өдрийн 181/ШЗ2023/07939 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингэхдээ нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх байдлаар дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгээс үзвэл зарим дүгнэлт нь илтэд үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхэнд шууд халдсан төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хандаад байхад ажиллагааны талаар бус хүчин төгөлдөр шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах хүсэл зориг илэрхийлсэн гэж үзэхээр байна гэсэн хэсэг нь хууль бус байх тул ийм байдлаар дахин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй байхыг хүсье. Шүүхийн тухай хуулийн 50-р зүйлд нэрлэн заасан зөрчил болохоор байгааг онцгой анхаарна уу.

Зээлийн тооцоололтой холбоотой асуудлыг өмнө нь нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан учраас хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагааг хүчингүй болгуулах хүсэл, зориг агуулсан гэж шүүгч та ойлгосон байхыг үгүйсгэхгүй байх тул зээлийн тооцоололтой холбоотой асуудлыг энэ удаад дурьдахгүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.23-ны өдрийн 210/МА2022/01792 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022.11.25-ны өдрийн 001/ХТ2022/01322 дугаар тогтоолын дагуу манай компани "Чингисхаан банк" ХХК-нд 2.2 тэрбум төгрөгийг төлөх, энэ төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд "Сүхбаатар тохижилт ХХК, иргэн Б.Баярмаа нарын нэр дээр бүртгэлтэй байгаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурьдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрын эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хариуцагч гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

ШШГТХ-ийн 32-р зүйлийн 32.1-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж хуульчилсан ба хуульд заасан үндэслэл, журмаар бол шийдвэр гүйцэтгэгч зөвхөн төлөгч, авагч талуудыг дуудах, тэдэнд мэдэгдэл өгөх зэргээр ажиллагаа явуулах байтал 180-р тойргийн шийдвэр гүйцэтгэч Г.Алтансувд нь хууль зөрчиж өөрт олгогдоогүй эрхийг эдэлж төлбөр төлөгч биш Б.Мөнхтуулыг дуудах, мэдэгдэл өгөх, түүний ээжийнх нь амьдарч байгаа /барьцаа хөрөнгө/ орон сууцан дээр очиж ээжийг нь байлцуулан хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн төдийгүй төрийн албан хаагч хийх ёстой ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй гэж үзэхээр байгаа юм.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж байгаа талаар манай компаниас ШШГТХ- ийн 44-р зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх албаны даргад 2023.03.06-ны өдөр бичгээр гомдол гаргасан боловч энэ гомдолд огт хариуг өгөөгүй тул 2023.04.05-ны өдөр Ерөнхий гүйцэтгэгчид бичгээр гомдол гаргахад 2023.04.20-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгээс гомдол хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

ШШГТХ-ийн 44-р зүйлийн 44.4-т ...Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно..." гэж заасан ба манай компанийн хувьд хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн. Дээр дурьдсаны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш нь явуулах нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол улам хөндөгдөх тул нэхэмжлэл гаргахад хүрлээ.

Манай компани хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр төлөх дүнгээс зөвхөн өөрт ногдох хэсгийн төлбөрийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөхөд татгалзах зүйлгүй ба бусад төлбөрийг нь төлөхгүй. Бусад төлбөрийг авсан этгээд төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Учир нь, бид ИХШХШТХуульд заасан үндэслэл журмын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаар шийдвэрийг Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах болно гэдгийг ч дурьдаж байна.

Үүгээр зогсохгүй манай компани Чингисхаан банкинд хүсэлт гарган зээлээс үнэн бодитой төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар удаа дараа хүсэлт гаргаад байгаа ба манай компанийн авсан зээлийн дийлэнх хэсгийг авч өөрийн үйл ажиллагаандаа ашигласан этгээд нь төлбөр төлөхөөс зайлсхийж, бусдыг гүтгэн доромжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй.

ШШГТХ-ийн 122-р зүйлийн 122.5-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ба шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа шүүхээс бичигдсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудаст заасан төлбөр төлөгч этгээдэд холбогдуулан явуулах байтал төлбөр төлөгч биш этгээдүүдэд холбогдуулж гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлэхдээ төлбөр төлөгч биш этгээдэд хүргүүлсэн, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ мөн л төлбөр төлөгч биш эдгээдэд танилцуулж тэмдэглэл үйлдэх байдлаар хураах, битүүмжлэх ажиллагааг явуулж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Энэ байдлыг таслан зогсоосноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөх болон төлбөр төлөгч биш этгээдийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэл сэргэх ба энэ нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үндэс болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гаргаж буй уг нэхэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 9-р зүйлд заасан зөрчигдсөн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээх, хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгуулах агуулгатай болохыг шүүгч та ойлгож хүлээж авна гэдэгт эргэлзэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр , 180/02 дугаар "Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,, 2023.03.14-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгон эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг хариуцагчид даалган шийдвэрлэж бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны 1384 дүгээр шийдвэрээр "Максимус капитал ББСБ" ХХК-иас 2,270,623,858 төгрөгийг гаргуулж "Чингис хаан банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд төлбөр төлөгч "Максимус капитал ББСБ" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Баярмаагийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2204038175 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол улс гудамж, 412 дугаар байрны 245 тоот 88,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, өмчлөгч "Сүхбаатар тохижилт" ХХК-ийн эрхийн улсын Ү-2203028922 дугаарт бүртгэлтэй *******,*******,*******лол /14251/, Нарны зам гудамж, 3 тоот хаягт байрлах 1260,6 м.кв талбайтай контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх мөн хаягт байрлах эзэмших эрхтэй 000318659 дугаарын гэрчилгээтэй 3652 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрын хамт битүүмжлэн хураасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийг Мөнхтуул гэж хүнд мэдэгдэл хүргүүлсэн гэж буруутгадаг, ийм хүнд нэг ч удаа мэдэгдэл хүргүүлж байгаагүй. Харин Түвшинзаяа, Ундраа нарыг л дуудах ажиллагаа хийсэн байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Итгэмжлэл /Хх6/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх13/, дүрэм /Хх14-18/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /Хх19-22, 30-31/-ыг гаргасан.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: Итгэмжлэл /Хх36/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /Хх42/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/01577 дугаар шүүгчийн захирамж /Хх43/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаар шийдвэр /Хх44-54/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /Хх55/, албан тоот, хариу /Хх57-62/, зарлан дуудах мэдэгдэл /Хх63/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх64/, зарлан дуудах мэдэгдэл /Хх65/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх66-67, 69/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх68/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /Хх70/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх71/, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл /Хх72/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх73/ зэргийг гаргасан.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            *******-ийн т холбогдуулан гаргасан мэдэгдлүүд болон эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2.            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ШШГТХ-ийн 32-р зүйлийн 32.1-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж хуульчилсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгч зөвхөн төлбөр төлөгч, авагч талуудыг дуудах, тэдэнд мэдэгдэл өгөх зэргээр ажиллагаа явуулах байтал 180-р тойргийн шийдвэр гүйцэтгэч Г.Алтансувд нь хууль зөрчиж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, төлбөр төлөгч биш Б.Мөнхтуулыг дуудах, мэдэгдэл өгөх, түүний ээжийнх нь амьдарч байгаа /барьцаа хөрөнгө/ орон сууцанд очиж, ээжийг нь байлцуулан хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэлийн ажиллагааг шүүхээс бичигдсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудаст заасан төлбөр төлөгч этгээдэд холбогдуулан явуулах байтал төлбөр төлөгч биш этгээдүүдэд холбогдуулж гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль бус тул мэдэгдэл, тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

3.            Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч үгүйсгэсэн. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргаж байна.

4.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-               Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дүгээр шийдвэрээр төлбөр төлөгч Максимус капитал ББСБ ХХК-иас 2,259,187,967 төгрөгийг гаргуулж, Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

-               Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2022/01792 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2022/01322 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Максимус капитал ББСБ ХХК нь Чингис хаан банк ХХК-д 2,2 тэрбум төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

-               нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, дээрх шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Б.Баярмаагийн өмчлөлийн Ү-2204038157 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол улс гудамж, 412 дугаар байрны, 245 тоот, 88,9 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 23280174/180-03 дугаартай тогтоолоор битүүмжилсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

-               Төлбөр төлөгч Максимус капитал ББСБ ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07/23 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 06/23 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан урьдчилсан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн байна.

 

5.            Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч Максимус капитал ББСБ ХХК болон түүний гүйцэтгэх захирал Г.Түвшинзаяа, н.Ундраа нарт мэдэгдэл хүргүүлэх, дуудах ажиллагаа хийсэн байх ба нэхэмжлэлд дурдсанаар Мөнхтуул гэх хүнийг дуудах, түүнд мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийгдээгүй байх тул нэхэмжлэгчийн төлбөр төлөгч, авагч этгээдээс өөр этгээдэд мэдэгдлийг хүргүүлж, дуудсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

6.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах талаар зохицуулсан. Эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч этгээд буюу эд хөрөнгийн өмчлөгчийг байлцуулах шаардлага тавигдаагүй байх тул эд хөрөнгө эзэмшигчийг байлцуулан тус ажиллагааг гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

7.            Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэрт заагдсан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэж, тогтоол үйлдэн, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн нь хуулийн 49 дүгээр зүйлд заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэхдээ өөр этгээдийг байлцуулж, гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

8.            Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Максимус капитал ББСБ ХХК Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан ,,, тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9.            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Ир 115 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Нэхэмжлэгч *******-ийн гаргасан хариуцагч т холбогдох ,,, тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ