| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/0037/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/64 |
| Огноо | 2026-03-23 |
| Зүйл хэсэг | 22.11.1., |
| Улсын яллагч |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/64
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,
Шүүгдэгч *** , түүний өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** , түүний өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** , түүний өмгөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар *** аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** , *** , *** нарт холбогдох 2516000990256 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. *** .
2. *** .
3. *** .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа *** аймгийн *** сумын төвд байсан 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон 57,767,668 төгрөгийн үнэлгээтэй үлдэх өртөггүй Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг *** аймгийн Орон нутгийн өмчийн газар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хувьчлах, шилжүүлэх, актлахтай холбоотойгоор хүсэлт хүргүүлж, хэлэлцүүлж, шийдвэрлүүлэлгүйгээр *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *** болон Засаг даргын тамгын газрын дарга *** нартай хэлэлцэж 2024 оны 05 дугаар сард нурааж өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж төрийн өмчийн барилга байгууламжийг нурааж дураараа аашилсан,
Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус сумын төвд байсан 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон 57,767,668 төгрөгийн үнэлгээтэй үлдэх өртөггүй Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг *** аймгийн Орон нутгийн өмчийн газар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хувьчлах, шилжүүлэх, актлахтай холбоотойгоор хүсэлт хүргүүлж, хэлэлцүүлж, шийдвэрлүүлэлгүйгээр *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *** болон *** сумын Засаг дарга *** нартай хэлэлцэж 2024 оны 05 дугаар сард нурааж өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж төрийн өмчийн барилга байгууламжийг нурааж дураараа аашилсан,
Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа тус сумын төвд байсан 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон 57,767,668 төгрөгийн үнэлгээтэй үлдэх өртөггүй Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг *** аймгийн Орон нутгийн өмчийн газар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хувьчлах, шилжүүлэх, актлахтай холбоотойгоор хүсэлт хүргүүлж, хэлэлцүүлж, шийдвэрлүүлэлгүйгээр *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр ажиллаж *** болон *** сумын Засаг дарга *** нартай хэлэлцэж 2024 оны 05 дугаар сард нурааж өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж төрийн өмчийн барилга байгууламжийг нурааж дураараа аашилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлсэн: “...Тухайн 2024 оны 4-5 сарын орчимд сумд бид нар нийтийн их цэвэрлэгээ, хуучин барилга байгууламж, эвдэрсэн зам талбай, хуучин барилгын хундамуудыг хумхисан. Гэхдээ би тухайн үед ажил төлөгдөөд удаагүй байсан. Учир юу гэхээр 2021 оны 10 сард би ажлаас чөлөөлөгдсөн. Ямар шалтгаанаар чөлөөлөгдсөн гэхээр хууль бусаар чөлөөлөгдөж нийтдээ 28 сарын хугацаа болсон. Аймгийн бүх төрийн захиргааны байгууллага нийлж байгаад намайг шахаж дарамталсан. Тэгээд энэ шийдвэр нь хууль бус юм байна гээд *** эргүүлж ажилд нь хуваарилахад нь зөв юм байна гээд 28 сарын дараа ажилдаа орсон. Энэ хугацаанд миний ажлыг гомдол гаргагч *** төлөөлж хийж байсан. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч байсан. Тухайн барилгыг 2021 оны дундуур гомдол гаргагч *** өөрөө буулгаж нурааж акталж өгөөч гэсэн бичгийг тухайн Хүн эмнэлгийн өмч хамгаалах зөвлөлөөс сумын өмч хамгаалах зөвлөлд өгөөд сумын өмч хамгаалах зөвлөл нь аймаг руу илгээсэн байдаг. 28 сарын хугацаанд энийг хөөцөлдөж актлах ёстой хүн нь *** байсан. *** сумын Засаг дарга байсан, өөрөө аймгийн хурлын төлөөлөгч хийсэн. Тэгээд энэ хугацаанд энийг акталсан гэж бодсон. Би ажилдаа орж ирээд маш шахуу ажилтай байсан учраас хуучин байсан төлөвлөгөөнүүдтэй танилцсан. Хэргийн материал дотор байгаа төлөвлөгөөнүүд дотор *** тухайн барилгыг акталж цэвэрлэх жагсаалт нь байгаа. Хоёр ажлын хэсэг гаргасан. Энэ 2 ажлын хэсгүүд тус тусдаа хуралдсан. Тухайн үед маш шахуу төлөвлөгөөтэй байсан учраас энийг бүгдээрээ хэлэлцсэн. Би энэ 2 хүнтэй сууж хэлэлцсэн зүйл огт байхгүй. Тухайн үед *** танайх хуучин төлөвлөгөөнд орсон юм байна, энийгээ зөөж цэвэрлэж чадах уу гэсэн *** чадахгүй, сумаас л арга хэмжээ авахгүй бол бид нарт хүч байхгүй гэсэн. Тэгээд тухайн үед олон барилгыг зөөж байсан учраас цэвэрлэх ажлын төлөвлөгөөнд тухайн барилгыг зөөж цэвэрлэхээр оруулж цэвэрлэж ажилласан...” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлсэн: “...Миний бие энэхүү хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон шийдвэр гаргасан нөхцөл байдал байхгүй. Тухайн үед бид 3 гурвуулхнаа хуралдаад шийдвэр гаргасан зүйл бол байхгүй. Тухайн үед миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалыг хашиж байсан. 2022 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж эхэлсэн байдаг. Уг хууль хэрэгжиж эхэлснээрээ орон нутгийн өмчтэй холбоотой зарим нэгэн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар заавал хэлэлцүүлэхгүйгээр шийдвэр гаргах эрх нь Засаг даргад олгогдсон байдаг. 2022 оноос хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч гэдэг юм байхгүй болсон. Ерөнхийдөө орон нутгийн өмчийг хурлаар хэлэлцэхээ больсон гэсэн үг. Тухайн үед сумын 100 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж баталсан. Харин тохижилтын ажлын хэсэг нь холбогдох төлөвлөгөөгөө сумын Засаг даргаар батлуулж хэрэгжүүлж байсан. Уг төлөвлөгөөнд сумын хэмжээнд олон барилга байгууламж, объектыг цэвэрлэх, тохижуулах ажлуудад тусгагдсан талаар танилцуулагдаж байсан. Иймд тухайн барилга нь өмнө нь актлагдсан шийдвэр гарсан ийм объект юм байна гэсэн ойлголттой байсан. Ер нь сумын хэмжээнд ашиглагдахгүй байгаа барилгууд нэлээн хэд байсан. Энэ барилгууд объектууд нь хүүхдүүдийн эрсдэлтэй орчинд маш их их нөлөөлдөг байсан. 2019 онд гэхэд хуучин барилгын дээвэрт хүүхэд амиа хорлох зэрэг тохиолдол гарч бүртгэгдэж байсан. Мөн хуучин барилгын дээвэр дээр гарч хорт зуршил хэрэглэх ч гэдэг юм уу эрсдэлтэй орчныг бүрдүүлдэг байсан. Ийм асуудлууд сумын хэмжээнд гардаг. Тэгээд энэ барилгыг буулгасан. Энэ үйлдэл нь хэн нэгэнд давуу тал бий болгосон тийм зүйл байхгүй, гараагүй. Сумын өнгө үзэмжийг сэргээсэн, нийт ард иргэдийн өмнөөс хийсэн үйлдэл гэж би бодож байгаа. Нийтийн эрх ашгийн төлөө л охийгдсэн ажил гэж харж байгаа. Тэгээд ер нь энэ хэрэг нь улс төрийн зорилготой бид хэдийг унагаах гэсэн л хэрэг юм болов уу л гэж бодож байна гэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлсэн: “...Намайг 2024 оны 04 сард уг албан тушаалд томилогдоход 100 жилийн ой хийх ажлын төлөвлөгөө боловсруулагдчихсан байсан. Би уг ажлын хэсэгт бол ороогүй. Магадгүй төлөвлөгөөг боловсруулахад би санал хэлээгүй. Нэг ёсондоо хуралд нь би оролцоогүй гэсэн үг. Ажлын хэсэгт байхгүй байсан, намайг ажилд ороход төлөвлөгөө нь боловсруулагдсан байсан. Тэгээд тохижилтын ажлын хэсэг гэж бүх байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байсан. Тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар нь байгаль хамгаалагч байсан. Тохижилтын ажлын хэсгийн даргаар нь миний өмнөх Тамгын газрын дарга хийж байсан байгаль орчны байцаагч даргаар нь байсан. Тэгээд тийм л юм болсон...” гэсэн мэдүүлэг,
4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие урд өмнө *** сумын Засаг даргаар 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан. Мөн *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2020 оноос хойш төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2024 оны *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 04 дүгээр улирлын сүүлийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд *** сумын Хуучин төрөх эмнэлгийн байрыг дуудлага худалдаанд оруулах гэх саналтай материал орж ирсэн. Тэгээд тухайн материалыг нь аваад үзэхэд дуудлага худалдаанд орох гэж байгаа байрыг 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр нураагаад, гарсан гэх модыг нь тамгын газрын нярвын хашаанд хураасан байсан. Ерөнхийдөө бол урд өмнө нураасан байсан байрыг бичиг баримтыг нь бүрдүүлж дуудлага худалдаанд оруулахаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх гэж ирүүлснийг нь бусад төлөөлөгч нарт тус байрыг нураасан болохыг нь мэдэж байсан болохоор тайлбарлаж хэлээд аймгийн хурлаас тус асуудлыг хойшлуулахаар болж байсан. Мөн миний зүгээс тус асуудлыг шалгуулахаар *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүсэлт гаргаж, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан байгаа. ...Хэний шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан болохыг нь мэдэхгүй байгаа. Сумын удирдлагуудын шийдвэр гэж ярьж байсан. Урд өмнө намайг 2021 онд *** сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлах талаар яригдаж байсан, тэгэхдээ тухайн үедээ материал нь бүрдээгүй шийдвэрлүүлж байгаагүй. Тус барилгыг нураах үед нь Эрүүл мэндийн төвөөс хэрхэн яаж хандаж байсан талаар би мэдэхгүй байна. Төрийн өмчийг дураараа буулгаж нураачхаад сүүлд нь хуурамчаар баримт үйлдэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх гэж байгаа асуудал дээр нь гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,
5. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумаас сонгогдсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *** 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тайлбар гаргуулах тухай албан бичиг Орон нутгийн өмчийн газарт ирсэн. Тус албан бичигт *** сумын төвд байршилтай Эрүүл мэндийн төвийн өмчлөлд байдаг төрөх эмнэлгийн хуучин барилгыг ямар нэгэн шийдвэр гараагүй байхад буулгаж нураасан асуудлыг шалгуулахаар албан бичигт дурдсан байсан. Тус албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *** суманд очиж газар дээр нь ажилласан. Тэгэхэд Төрөх эмнэлгийн хуучин барилгыг нураагаад цэвэрлэсэн байдалтай болгосон байсан. Тус барилгаас гарсан гэх хоёрдогч түүхий эд болох дээврийн модыг *** сумын Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд хураасан байдалтай байсан. Ямар шалтгааны улмаас тус барилгыг нураасан болохыг нь асууж тодруулахаар *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын дарга *** , *** сумын Засаг даргын орлогч *** , Санхүү албаны дарга *** , Эрүүл мэндийн төвийн дарга нь нягтлан бодогч нартай уулзаж ямар шийдвэрийн дагуу хэзээ барилгыг нураасан талаар асуухад Засаг даргын тамгын газрын даргын зүгээс Орон нутгийн өмчийн газарт 2021 оноос хойш нураасан гэх барилгыг актлуулах санал хүргүүлж байсан, *** сумын 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан сумын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна гэх шалтгааны улмаас нураасан талаар тайлбарлаж байсан. Эрүүл мэндийн төвийн дарга болон нягтлан бодогч, сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээс нь ямар шийдвэрийн дагуу нураасан талаар тайлбар асуухад ямар ч хариулт хэлж чадахгүй байсан. *** сумын Засаг даргын тамгын газрын дарга *** зүгээс бол барилгыг ямар нэгэн албан ёсны шийдвэргүйгээр нураасан талаараа хүлээн зөвшөөрч байсан. Ажлын хэсгийн зүгээс тогтоогдсон нөхцөл байдлын талаар тэмдэглэл үйлдэж холбогдох хүмүүст нь танилцуулж гарын үсэг зуруулж авч байсан. Тус асуудалтай холбоотойгоор хэн нэгэн албан тушаалтанд захиргааны шинжтэй хариуцлага тооцоогүй байгаа. Тус хуучин эмнэлгийн байрыг 2024 оны 04 дүгээр сард нураасан гэх бөгөөд ямар нэгэн байдлаар үйлдсэн тэмдэглэл, гэрэл зураг гэх зүйл ганц ч байхгүй байсан. ... *** сумаас 2021 онд актлуулахаар хүсэлт ирүүлж байсан. Тэгэхдээ баримт бичгийн бүрдэл дутуу гэх шалтгааны улмаас буцааж байсан. Хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/451 дугаартай *** сумын Засаг даргын албан бичгээр тус барилгыг актлуулахаар санал гаргаж ирүүлж байсан. Зохих шатны байгууллагад нь танилцуулж албан ёсоор шийдвэр гаргаагүй байх үед сумын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна гэх шалтгааны үндсэн дээр төрийн өмчийн барилга байгууламжийг нурааж болохгүй, заавал албан ёсоор худалдах, актлах, шилжүүлэх талаар шийдвэр гаргуулж байж арга хэмжээ авч ажиллах ёстой байсан. ...*** сумын төвд байсан Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой албан ёсны шийдвэр, хуралдаж шийдвэрлэсэн баримт огт байхгүй байсан. Сумын удирдлагуудын зүгээс ярилцаж байгаад л нураачихсан байдалтай байсан. ... *** сумын Засаг даргын тамгын газарт болон Өмч хамгаалах байнгын зөвлөл, Эрүүл мэндийн төвд барилга нураахтай холбоотой гаргасан шийдвэр, хуралдсан хурлын тэмдэглэл, нураах үеийн тэмдэглэл, акт гэх баримтуудыг огт үйлдээгүй, байхгүй байсан. ...Эрүүл мэндийн төвийг нураасан барилгаас гарсан хоёрдогч түүхий эдийг тухайн байгууллагын юм уу сумын өмч хамгаалах байнгын зөвлөл нь хуралдаж зах зээлийн үнийг нь тогтоож худалдаж борлуулаад орлогыг нь аймгийн өмч хувьчлалын дансанд төвлөрүүлж шийдэх ёстой байдаг. Гэтэл тус барилгаас хэдийн хэмжээний хоёрдогч түүхий эдийг гаргаж авсан хураасан талаар тэмдэглэл огт байхгүй, Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд нь хураасан байдалтай байсан. Мөн тус хоёрдогч түүхий эдүүдийг хэрхэн яаж шийдэх нь тодорхойгүй байдалтай байсан. Ажлын хэсгийн зүгээс хэдэн ширхэг дээврийн мод гарсан талаар тоолж тэмдэглэлд тусгаж байгаагүй, тоолох боломжгүй овоолсон мод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26 дугаар хуудас/,
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/451 дугаартай *** сумын Засаг даргын албан тоотоос Эрүүл мэндийн төвийн хөрөнгөд бүртгэлтэй хуучин барилгыг актлуулж данснаас хасуулахаар саналыг Орон нутгийн өмчийн газарт ирүүлж байсан. *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас тухайн барилга нь барилгын улсын байцаагчийн дүгнэлтгүй учраас актлах хөрөнгийн саналд оруулах боломжгүй учир 2025 оны худалдах хөрөнгийн жагсаалтад оруулсан. Худалдах хөрөнгийн жагсаалтыг *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд хэлэлцүүлэхэд *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *** нь тус Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг ямар нэгэн шийдвэргүйгээр нураасан байгаа, байхгүй барилгыг яаж дуудлага худалдаанд оруулах вэ гэдэг саналыг хэлж худалдах хөрөнгийн жагсаалтаас тус барилгыг хасуулсан. *** нь үүний дараа 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тайлбар гаргуулах тухай албан бичгийг *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт ирүүлсэн. Тус албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/116 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж *** сумын нураасан гэх Эрүүл мэндийн төвийн хуучин барилга дээр хянан үзэж дүгнэлт гаргахаар ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *** суманд ажиллаж сумын удирдлагууд болон Эрүүл мэндийн төвийн холбогдох албан тушаалтантай уулзахад *** сумын Засаг даргын тамгын газрын дарга *** нь сумын 100 жилийн ой болохтой холбогдуулан сумын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна гэж үзээд тус барилгыг нураасан гэх тайлбарыг өгсөн. Мөн Эрүүл мэндийн төвийн хариуцсан дарга нь болон нягтлан бодогч нараас тус барилгын талаар асуухад хариулт хэлэхгүй байсан. Засаг даргын тамгын газрын дарга *** зүгээс бол ямар нэгэн шийдвэргүйгээр нураасан нь буруу юм байна гэж өөрийн бурууг хүлээж байсан. Нураасан гэх барилгын хоёр дахь түүхий эд болох мод, дээврийн төмрийг Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд хураасан байдалтай байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал эцсийн шийдвэрийг гаргахаар зааж өгсөн байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол баталгаажин гараагүй байх үед тус Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан байсан. Эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь өөрөө *** сумын Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буюу орон нутгийн өмчид хамаарах хөрөнгө байсан юм. *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт *** сумаас урд өмнө нь Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлуулахаар санал ирүүлж байсан баримт байхгүй.
Тухайн барилгын одоогийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор *** ХХК хөрөнгийн үнэлгээний компанид *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас албан бичиг хүргүүлсэн байгаа. Тухайн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсны дараа нэхэмжлэх мөнгөн дүнг тодорхойлно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б *** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*** аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй байсан 1960 онд барьж ашиглалтад оруулсан 57,767,668 төгрөгийн балансын үнэ бүхий үлдэх өртөггүй байсан эмнэлгийн хуучин барилгыг ямар нэгэн шийдвэргүйгээр нураасантай холбоотойгоор тухайн барилгын өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас *** хөрөнгө үнэлгээний компанид хандсан. *** хөрөнгө үнэлгээний компаниас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 25/09-231 дугаартай албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт тухайн эмнэлгийн хуучин барилга нь биетээр байхгүй нураасан тул үнэлгээ хийх боломжгүй талаар дурдаж татгалзсан байсан. *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас тухайн нураасан гэх барилгын зах зээлийн үнэлгээг тогтоолгох боломжгүй гэх нөхцөл байдал тулгарсан тул анхны өртөг болох 57,767,668 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад гэвэл тухайн барилгыг ямар нэгэн шийдвэргүйгээр нураагаагүй байсан бол аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж 2025 онд худалдах хөрөнгийн жагсаалтад оруулж бодит үнэлгээг нь тогтоож дуудлага худалдаагаар худалдах байсан. Тэгтэл тус барилгыг нураасантай холбоотойгоор одоо тухайн барилга нь биетээр байхгүй, худалдаж борлуулах боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52 дугаар хуудас/,
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тус Эрүүл мэндийн төвийн барилгыг нураах үед гарсан хоёрдогч түүхий эдийг хэчнээн хэмжээтэй гарсан, ямар төрлийн барилгын материал, модон бүтээгдэхүүн, тээврийн төмөр гарсан болохыг тэмдэглэсэн тэмдэглэл байхгүй бөгөөд тухайн барилгыг ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй байхад хууль бусаар нураасан учраас барилгыг нурааж гарсан гэх хоёрдогч түүхий эдийг Орон нутгийн өмчийн газраас ямар нэгэн байдлаар хүлээн авч хохирлоос хасуулахгүй. Анхны өртгөөр нь хохирлоо нэхэмжилнэ. Нэхэмжилж байгаа хохиролд бол ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй. ...Барилга ашиглалтад ороод жил бүр үлдэх өртөг нь буурдаг. Тухайн нураасан гэх барилгын хувьд барагцаагаар үлдэх өртөг нь 0 төгрөг болоод 5 гаруй жил болж байгаа байх. Мөн тус нураасан гэх барилга нь 2018 оноос хойш дахин үнэлгээнд ороогүй, зах зээлийн үнэлгээг нь тогтоогоогүй байсан. Миний зүгээс тус нураасан гэх барилгын үлдэх өртөг нь хэзээ 0 төгрөг болсон талаарх баримтыг гарган өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56 дугаар хуудас/,
9. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Засаг даргын орлогчоор томилогдох үед Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураачихсан байдалтай байсан. Миний хувьд яг хэзээ нураасан болохыг нь сайн мэдэхгүй байгаа. Хэзээ нураасан, хэрхэн яаж нураасан, хэн шийдвэр гаргасан талаар *** сумын өмч хамгаалах байнгын зөвлөлд ямар нэгэн материал, хурлын тэмдэглэл гэх баримт байхгүй байгаа. Өмч хамгаалах байнгын зөвлөлд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой гаргасан хурлын тэмдэглэл, шийдвэр бүхий баримт байхгүй. Эрүүл мэндийн төвийн хуучин барилгаас гарсан модыг Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд хураасан талаар Засаг даргын тамгын газрын дарга надад хэлж байсан. Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс Эрүүл мэндийн төвийн хуучин барилгаас гарсан модыг хэрхэн яаж шийдэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. *** сумын Эрүүл мэндийн төвөөс Өмч хамгаалах байнгын зөвлөлд актлах эд зүйлсийн санал ирүүлсэн. Тус ирүүлсэн саналынх нь дагуу сумын Өмч хамгаалах байнгын зөвлөл хуралдсан. Миний хувьд тухайн үедээ тус актлахаар санал ирүүлсэн гэх барилгыг урд өмнө нураасан байсан талаар мэдээгүй байсан. Тийм учраас Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн саналын хүрээнд хуралдаж дүгнэлт гаргаж аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,
10. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг миний санаж байгаагаар 2024 оны 07 дугаар сарын дундуур нураасан гэж санаж байна. Тухайн барилгыг нурааж эхэлж байх үед би *** аймгийн төв рүү өвчтөн тээвэрлэж хүргэж өгчхөөд *** суманд буцаж ирж байсан юм. Тэр үед нурааж эхэлж байсан. *** сумын Эрүүл мэндийн төвөөс 2024 оны 05 дугаар сарын үед *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлуулахаар хүсэлтийг албан тоотоор хүргүүлж байсан. Тэгэхдээ албан ёсоор шийдвэрлүүлж, шийдвэрийг нь хүлээж авч байгаагүй. Хурлаар хэлэлцэж нураах зөвшөөрөл олгогдоогүй байсан. Би *** суманд дуудлагаар яваад буцаж ирэх үед Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж эхэлж байсан бөгөөд яагаад актлуулаагүй байгаа барилгыг нурааж байгаа талаар асуухад Засаг дарга *** , Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан *** нар бусад ажилчдын хамт зогсож байсан. Мөн Эрүүл мэндийн төвийн нярав *** зогсож байхаар нь асуутал сумын 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотойгоор нурааж байгаа юм байна. Өөр зүйл ярихгүй байна гэж хэлж байсан. Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж байх үед нь албан ёсоор акталсан, нураах шийдвэр гараагүй байсан. Миний үзэж байгаагаар бол сумын удирдлагуудын гаргасан шийдвэрийн дагуу нураасан гэж үзэж байгаа. *** сумын Засаг дарга *** , Засаг даргын тамгын газрын дарга *** нарын зүгээс төсөвт таван байгууллагын дарга нарын хурал 2024 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын үед хуралдаж байх үед надад хандаж Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураана. Танайхаас актлуулах бичиг баримтаа Орон нутгийн өмчийн газарт хүргүүлээрэй гэж хэлж байсан. Түүнээс биш албан ёсоор Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой хурлаар хэлэлцсэн зүйл байхгүй. ...Ямар нэгэн дүгнэлт намайг ажиллаж байх хугацаанд гарч байгаагүй, би тэр талаар мэдэхгүй байна. Миний хувьд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан гэх ажилд огт оролцоогүй. Нураахтай холбоотой шийдвэр гаргахад оролцож байгаагүй. Мөн нураагаад гарсан гэх дахин ашиглах боломжтой ямар ямар эд зүйл, материал гарсан болохыг нь мэдэхгүй байна. Мөн тус материалыг хэрхэн яаж шийдвэрлэсэн болохыг нь бас мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,
11. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах үед нь миний бие байгаагүй. Улаанбаатар хотод байсан бөгөөд яг хэдэн сарын хэдний өдөр нураасан болохыг нь би мэдэхгүй байна. Ямартай ч 2024 оны барагцаагаар 5 дугаар сарын үед буулгаж байсан. Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлахтай холбоотой 2021 онд *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэж байсан. Үүнээс хойш дахин эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах шийдвэр албан ёсоор гарсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Эрүүл мэндийн төвийн барилгыг нураахтай холбоотой хэн гэдэг албан тушаалтан хэнээс зөвшөөрөл авч байсан талаар мэдэхгүй байна. Тэгэхдээ иргэдийн зүгээс бол тус барилгыг болон адил төстэй ашиглахаа больсон барилгуудыг нураах талаар хүсэлтийг гаргадаг байсан. ...Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой албан ёсоор хурал зохион байгуулж байгаагүй байх. Харин албан ёсны шийдвэр гаргах зүйлд миний бие оролцож байгаагүй. Тэгэхдээ 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотой сумын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хэсэг байгуулагдаж байсан бөгөөд би тус ажлын хэсэгт орсон байсан. Иргэдийн зүгээс бол хуучин барилгуудыг нураах, засаж сэлбэх талаар саналуудыг маш их гаргадаг байсан. Миний хувьд тус Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах шийдвэрийг бусад албан тушаалтнуудын хамт хэлэлцэж гаргаж байгаагүй. Энэ талаар сумын удирдлагууд мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,
12. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг сумын 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотойгоор 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд нурааж байсан. Тухайн барилгыг нураахад төрийн албан хаагчид оролцсон гэж байсан. Би тухайн барилгыг нурааж байх үед гар бие оролцоогүй. ... *** сумаас *** аймгийн Орон нутгийн өмчийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой танилцуулж, албан ёсоор зөвшөөрөл авсан зүйл байхгүй байх. ...Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах шийдвэрийг хэзээ, хэн хэн гэдэг хүмүүс хуралдаад шийдвэрлэж байсан талаар мэдэхгүй байна. Ямартай ч сумын 100 жил болох гэж байгаатай холбоотойгоор тухайн барилгыг болон бусад өнгө үзэмж муудсан иргэдийн барилгыг нурааж байсан. ...Би дээрх хүмүүсийг оролцуулсан Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг буулгаж нураах хурал хэзээ зохион байгуулагдаж байсан талаар мэдэхгүй байна. Миний хувьд суманд хийгдэх зам янзлах, бусад иргэдийн хуучин барилгыг нураах, сэргээн засварлах ажлуудыг ажлын хэсэгтэй хамтарч хийж гүйцэтгэж байсан. Харин Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой асуудалд огт оролцож хуралд хамрагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,
13. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн агентлаг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг үндсэн үйл ажиллагаандаа дагаж мөрддөг, тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан үүрэгтэйгээр ажилладаг. Ерөнхийдөө бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 74-81 дүгээр зүйлүүдэд орон нутгийн өмчийн эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг зохицуулж өгсөн байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь орон нутгийн өмчтэй холбоотой асуудалд хэрхэн оролцох талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааж өгсөн байдаг бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил арга зүйгээр хангаж ажилладаг, өөрөөр хэлбэл орон нутгийн өмчийг тухайн аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нь өмчийн удирдлагыг хэрэгжүүлж ажилладаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.3 дахь хэсэгт “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасан байдаг. Ерөнхийдөө бол орон нутгийн өмчийг хувьчлах, бусдад шилжүүлэхдээ тухайн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүсэлт ирүүлж зөвшилцөх ёстой байдаг. Тухайн барилга нь *** сумын Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй бол орон нутгийн өмч мөн юм.
Миний бие *** аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн албан бичгүүдийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хариуцсан хэлтэс болох Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн *** гаргуулан авсан, мөн бичиг хэргийн цахим программаас *** аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн албан бичгүүдийг 2022 оноос хойш бүгдийг нь шүүж үзээд хуулбарлаж авч ирсэн. Тухайн албан бичгүүд дунд *** аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгатай холбоотой хувьчлахаар төлөвлөж зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичиг байхгүй байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай нийцүүлэн 2019 оны 271 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ыг баталсан. Тус журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт зөвлөсөн байдаг. Тус журмын дагуу болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу эд хөрөнгийг олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх ёстой байдаг. Ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр орон нутгийн өмчийн хөрөнгийг шилжүүлэх, данснаас хасах, олж авах боломжгүй, энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-39 дүгээр хуудас/,
14. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** хөрөнгө үнэлгээ ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон тогтоолтой үнэлгээг хийж гүйцэтгэдэг. *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас *** сумын Эрүүл мэндийн төвийн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан одоогийн байдлаар биетээр байхгүй, нураасан гэх барилгын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор албан бичгээр хандаж байсан. Тухайн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн гэх барилга нь биет үзлэг хийх боломжгүй, нураасан байсан тул хуульд заасны дагуу зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй тул *** хөрөнгө үнэлгээ ХХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25-09-231 дугаартай “Үнэлгээ гаргахаас татгалзах тухай” албан бичгийг хүргүүлсэн юм... Тухайн эрүүл мэндийн төвийн барилга нь биет үзлэг хийх боломжгүй, нураагдсан тул одоогийн байдлаар ямар нэгэн үнэлгээ тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 243 дугаар хуудас/,
15. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын Эрүүл мэндийн төвийн хөрөнгөд 1960 онд ашиглалтад орсон хуучин барилга орон нутгийн өмчид бүртгэлтэй явж байсныг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралд хувьчлахаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байсан юм. Тухайн барилга нь ерөнхийдөө бол 2024 оны 12 дугаар сарыг хүртэл Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй, ямар нэгэн байдлаар данснаас хасагдаагүй, актлаагүй, урд өмнө нь энэ талаар шийдвэр гаргаж байгаагүй байсан юм. ...Аймгийн хэмжээнд байгаа бүхий л орон нутгийн өмч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмч байгаа юм. Орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрх нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг. Эрүүл мэндийн төвийн аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Эрүүл мэндийн төвтэй өмч эзэмшлийн нураагдсан гэх 1960 онд ашиглалтад орж байсан барилгатай холбоотойгоор гэрээг жил бүр байгуулж, жил бүр гэрээг дүгнэдэг юм. ... *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт 2024 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 1/451 дугаартай албан бичгийг *** сумын Засаг даргаас ирүүлж байсан. Тус албан бичигт тус сумын Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй хуучин барилга, авто машины граж, түлшний байр, тоног төхөөрөмжүүдийг актлуулахаар гэрэл зураг болон бусад холбогдох материалын хамт ирүүлж байсан. Орон нутгийн өмчийн газраас тус албан бичгийг хавсралт материалын хамт хүлээн авч үзэхэд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгатай холбоотой барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн гаргасан тус хуучин барилгыг цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлт байхгүй байсан болохоор актлах боломжгүй болсон тул 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад багтаахаар төлөвлөж 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 235 дугаартай албан бичгээр Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн юм. *** сумын Засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орон нутгийн өмчийн газарт албан бичиг ирүүлэхдээ Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан талаар огт мэдэгдээгүй бөгөөд одоо байгаа мэтээр гэрэл зургийг нь хавсаргаж ирүүлсэн байсан юм. ...Орон нутгийн өмчит байгууллагуудад бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, төрийн өмчийн барилга байгууламж болохоор зөвхөн эзэмшигч байгууллагын эд хөрөнгөд дансаар бүртгэлтэй байдаг юм. Газар эзэмших гэрчилгээ бүх үл хөдлөх эд хөрөнгүүд дээр байдаг. *** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилга /нураагдсан/-ыг 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалтад тусгаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *** тус барилгыг нураасан талаар анх хурлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх *** сумын Иргэдийн мэдэж байсан бөгөөд үүнтэй холбогдуулан үнэлгээг тогтоолгох боломжгүй болж хувьчлах хөрөнгийн жагсаалтаас хасах болсон. Үүний дараа 2025 оны 09 дүгээр сард *** хөрөнгийн үнэлгээний компанид хандаж нураагдсан гэх барилгын зах зээлийн үнэлгээг тогтоолгох гэхэд тухайн барилга нь биетээр байхгүй тул үнэлэх боломжгүй гэх хариуг ирүүлж зах зээлийн үнэлгээг тогтоолгох боломжгүй болсон юм. ...Тухайн барилга нь нураагдаагүй, биетээр байсан бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор мэргэжлийн үнэлгээ хийх байгууллагаар үнэлгээг нь тогтоолгож хувьчлах байсан юм. Гэтэл одоогийн нөхцөл байдалд бол тус барилга нь биетээр байхгүй, нураагдсантай холбоотойгоор үнэлгээг нь тогтоох боломжгүй болсон бөгөөд анхны өртгөөр үнэлэхээс өөр боломжгүй болсон. ...Тухайн нураагдсан гэх барилгатай холбоотой тооцоог урд өмнө гаргуулж байгаагүй бөгөөд *** сумаас тус барилгыг актлуулахаар хүсэлт ирүүлэхдээ ямар нэгэн тооцоо, дүгнэлт гаргуулаагүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-247 дугаар хуудас/,
16. Гэрч *** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн нураагдсан гэх барилгатай холбоотойгоор зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй талаарх албан ёсны дүгнэлтийг гаргуулж, тооцоолол бодогдсон зүйл огт байхгүй. Ямар нэгэн үндэслэл бүхий дүгнэлт гаргуулалгүйгээр тухайн барилгыг нураасан байгаа юм. Тухайн барилга нь 1960 онд ашиглалтад орж байсан болохоор одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмшүүлсэн захирамж гарч байгаагүй... Бодоод байхад *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн хуучин барилгыг дуудлага худалдаагаар хувьчилж байсан. Дуудлага худалдаагаар хувьчилсантай холбоотой газрын эзэмших эрх олгосон захирамжийг сүүлд нь нөхөж гаргаж байсан санагдаж байна... *** сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн Орон нутгийн өмчийн газарт 1960 онд ашиглалтад орж байсан үлдэх өртөггүй болсон хуучин барилгыг акталж, данснаас хасахаар хүсэлт хүргүүлж байсан. Тухайн албан бичгийг *** сумын Эрүүл мэндийн төвийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэж байсан. Тус албан бичгийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт яаг ямар байдлаар хүргүүлж байсан талаараа сайн санахгүй байна. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж байсан бөгөөд энэ хүртэл аймгийн Орон нутгийн өмчийн газраас ямар нэгэн хариу ирүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2 дугаар хуудас/,
17. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор хэрэглээнд нэвтэрсэн газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд *** сумын Эрүүл мэндийн төвийн регистрийн дугаараар хайлт хийж үзэхэд нэгж талбарын 8215002334 дугаартай 1877 м.кв газар, нэгж талбарын 8215002414 дугаартай 1271 м.кв талбай бүхий газрууд мэдээллийн сангаас гарч ирсэн. Нэгж талбарын 8215002414 дугаартай газрыг *** сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/145 дугаартай захирамжаар, нэгж талбарын 8215002334 дугаартай газрыг *** сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/38 дугаартай захирамжаар тус тус *** сумын Эрүүл мэндийн төвд эзэмшүүлсэн байна. Тухайн эзэмшүүлсэн гэх газрууд дээр нь одоогийн байдлаар Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа байршлууд байгаа юм. *** сумын Эрүүл мэндийн төвийн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон хуучин барилга байсан гэх байршилд ямар нэгэн байдлаар сумын Засаг даргын захирамжаар газрын эрх олгогдоогүй, мэдээллийн санд мэдээлэл бүртгэгдээгүй байна... Тус ашиглалтад орсон гэх хуучин барилгын байрлах газар нь газар эзэмшүүлэх эрхгүй байх тохиолдолд дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан бол аймгийн Орон нутгийн өмчийн газраас болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргасан тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын гаргасан шийдвэрүүдийг үндэслэж дуудлага худалдаагаар хувьчилж худалдсан мэдээллийг дагуу үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг дуудлага худалдааны ялагчид олгуулахаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэж газрын эрхийг нь нөхөн олгож болно...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 04-05 дугаар хуудас/,
18. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** аймгийн Орон нутгийн өмчийн газрын Өмчийн удирдлага хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг. *** аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны бүртгэлийн дэвтрийг шүүж үзэхэд тухайн албан бичгийг хүлээн авсан бүртгэл байхгүй, мөн тухайн үед хүлээн авч байсан баримтуудыг хянаж үзэхэд *** сумын Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн гэх холбогдох баримтууд нь мөн байхгүй байна. Мэргэжилтэн болох Золзаяагаас асууж үзэхэд тухайн албан бичиг ирүүлсэн гэх цаг хугацаанд мөн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд баримт дутуу гэх шалтгаанаар тус албан бичгийг нь хүлээн авч байгаагүй гэх тайлбарыг өгч байсан. Мөн Орон нутгийн өмчийн газар нь нийт 168 байгууллагын хөрөнгийн судалгааг 4 төрлөөр гаргуулан авдаг бөгөөд ирүүлсэн материалын бүрдлийг хянаж үзээд материал дутуу ирүүлсэн тохиолдолд өмч эзэмшигч байгууллагатай холбогдож бүрдүүлж ирүүлэх талаар мэдэгдэж ажилладаг байсан бөгөөд албан бичгийг тухай бүрд нь хүргүүлэх боломжгүй байдаг байсан *** сумын Эрүүл мэндийн төвийн ирүүлсэн албан бичгийг бүргэж хүлээн аваагүй байж болох нэг шалтгаан нь актлах барилгатай холбоотой зайлшгүй барилгын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэдэг байсан бөгөөд *** сумын Эрүүл мэндийн төвөөс тухайн ирүүлсэн гэх 2021 оны албан бичигт тус дүгнэлтийг ирүүлээгүй байсан болохоор хүлээж аваагүй, буцаасан байж болзошгүй байна... *** сумын Эрүүл мэндийн төвийн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон гэх хуучин барилга нь орон нутгийн өмч бөгөөд эзэмшигч нь Эрүүл мэндийн төв байгаа юм. Тухайн барилгыг актлах, шилжүүлэх, хувьчлах шийдвэрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэдэг тул эцсийн өмчлөгч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж үзэж болно... хэрвээ тухайн барилгыг дуудлага худалдаагаар хувьчилж худалдсан бол газар эзэмших эрх олгох захирамж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж өгөхөөр албан бичиг, хүсэлтүүдийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандаж шийдвэрлүүлэх байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 07-08 дугаар хуудас/,
19. *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулан авсан материал болох *** аймгийн өмчийн газарт хөрөнгийг актлуулахаар санал хүргүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 65, 68-75 дугаар хуудас/,
20. Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн 2025.08.22-ны өдрийн 209 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 91 дүгээр хуудас/,
21. 2025.04.28-ны өдрийн “*** аймгийн *** сумын төвд байсан Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой зохион байгуулсан хурал, гаргасан шийдвэр, мөн нураах үйл явцыг тэмдэглэсэн хурлын тэмдэглэл бусад баримт байгаа эсэхийг тодруулж холбогдох хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэрийн талаарх материалыг *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан авах шаардлагатай байна...” гэх мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 64 дүгээр хуудас/,
22. *** аймгийн сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн “...г барилгыг нурааж хоёрдогч түүхий эдийг ЗДТГ-ын наравын хашаанд буулгасан байна” гэх 2025.04.30-ны өдрийн албан бичиг /1-р хх-ийн 81 дүгээр хуудас/,
23. *** гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 57-63 дугаар хуудас/,
24. Аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/116 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг *** суманд ажилласан илтгэх хуудас /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,
25. “*** ” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25/09-231 дугаартай “үнэлгээ гаргахаас татгалзах тухай” албан бичиг /1-р хх-ийн 53 дугаар хуудас/,
26. *** 2024.02.08-ны өдрөөс *** аймгийн *** сумын Засаг даргаар томилсон аймгийн Засаг даргын захирамж, *** 2024.12.02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж /1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
27. *** 2024.04.09-ний өдрөөс ЗДТГ-ын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон захирамж /2-р хх-ийн 37 дугаар хуудас/,
28. *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *** “тогтоолд дурдсан асуудалд аймгийн орон нутгийн өмчийн газрыг оролцуулна уу” гэх 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтууд /3-р хх-ийн 10, 11-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дураараа аашлах” гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч тус бүрийг цагаатгах байр суурьтайгаар шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон.
2. Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан “Дураараа аашлах” гэмт хэрэг нь “Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан” бол уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангах бөгөөд их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинжид хамааруулан тооцдог.
Дураараа аашлах гэмт хэргийн шинжийн тухайд авч үзвэл:
Обьект нь: Төрийн байгууллага, түүний хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол байна.
Обьектив талын шинж: Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан идэвхитэй үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан идэвхитэй үйлдэл хйиснээрээ бүрэн төгсөж, уг гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг.
Субьект нь: Өөрт нь эрх олгогдоогүй нийтийн албан тушаалтан байх ёстой.
Субьектив шинжийн тухайд: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Нийтийн албан тушаалтан олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэх, ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.
4. Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан гэж заасан.
Өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно.
Гэмт хэрэг гарах цаг хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сард шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байсан, шүүгдэгч *** нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан, шүүгдэгч *** Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан тушаал, шийдвэрээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч нар болон өмгөөлөгчдийн зүгээс уг үйл баримттай огт маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.
5. Хэргийн нөхцөл байдлын тухайд:
2024 оны 05 дугаар сард *** *** сумын удирдах албан тушаалтнууд болох Засаг даргаар ажиллаж байсан *** , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан *** , Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан хөдөө аж ахуйн мэргэжилтэн *** нар нь *** сумын Эрүүл мэндийн төвийн дансанд 1960 оны 01 дүгээр сарын 01-нд ашиглалтанд орсон гэх бүртгэлтэй орон нутгийн өмчийн хөрөнгийг *** аймгийн орон нутгийн өмчийн газарт хувьчлах, шилжүүлэх, данснаас хасах тухай саналаа хүргүүлж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэлгүйгээр өөрсдөө дур мэдэн сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд сумын өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилгоор нураасан нөхцөл байдлууд тогтоогдож байна.
6. Төрийн болон орон нутгийн өмчийг данснаас хасах, актлах, хувьчлахтай холбоотой зохицуулсан хууль тогтоомжийн талаар:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна” мөн хэсгийн 6-д “хуульд заасан бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө” хамаарна гэж,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т- “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна” гэж,
31 дүгээр зүйлийн 1-т “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна” гэж,
3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгахад дараахь журмыг баримтална:
1/ худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх” гэж,
29 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж,
30 дугаар зүйлийн 2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэж,
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.9-т “орон нутгийн өмч” гэж орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах хөрөнгийг” ойлгоно гэж,
18 дугаар зүйлийн 18.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж,
35 дугаар зүйлд зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35.1 дэх хэсгийн 35.1.11-т “орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх, 35.1.13-т “энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох журам батлах” гэж тус тус зохицуулсан.
*** аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, данснаас хасах, тайлагнах журам”-ын Долоодугаар бүлэгт зааснаар үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлдэг байна.
Шүүх үнэлж буй нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох оролцогч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтийг хийж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
7. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын тэгш эрх, мэтгэлцэх боломжийг хангаж талуудын маргаж буй үйл баримтуудыг сэргээн тогтоож нэг бүрчлэн авч үзвэл:
А. Нураагдсан гэх барилга нь *** аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн дансанд бүртгэлтэй орон нутгийн өмч бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй болох нь:
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 04 дүгээр улирлын сүүлийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд *** сумын Хуучин төрөх эмнэлгийн байрыг дуудлага худалдаанд оруулах гэх саналтай материал орж ирсэн. Тэгээд тухайн материалыг нь аваад үзэхэд дуудлага худалдаанд орох гэж байгаа байрыг 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр нураагаад, гарсан гэх модыг нь тамгын газрын нярвын хашаанд хураасан байсан. Ерөнхийдөө бол урд өмнө нураасан байсан байрыг бичиг баримтыг нь бүрдүүлж дуудлага худалдаанд оруулахаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх гэж ирүүлснийг нь бусад төлөөлөгч нарт тус байрыг нураасан болохыг нь мэдэж байсан болохоор тайлбарлаж хэлээд аймгийн хурлаас тус асуудлыг хойшлуулахаар болж байсан...Хэний шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан болохыг нь мэдэхгүй байгаа. Сумын удирдлагуудын шийдвэр гэж ярьж байсан. Урд өмнө намайг 2021 онд *** сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлах талаар яригдаж байсан, тэгэхдээ тухайн үедээ материал нь бүрдээгүй шийдвэрлүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумаас сонгогдсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *** 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тайлбар гаргуулах тухай албан бичиг Орон нутгийн өмчийн газарт ирсэн. Тус албан бичигт *** сумын төвд байршилтай Эрүүл мэндийн төвийн өмчлөлд байдаг төрөх эмнэлгийн хуучин барилгыг ямар нэгэн шийдвэр гараагүй байхад буулгаж нураасан асуудлыг шалгуулахаар албан бичигт дурдсан байсан...Тэгэхэд Төрөх эмнэлгийн хуучин барилгыг нураагаад цэвэрлэсэн байдалтай болгосон байсан. Тус барилгаас гарсан гэх хоёрдогч түүхий эд болох дээврийн модыг *** сумын Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд хураасан байдалтай байсан. *** сумын төвд байсан Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой албан ёсны шийдвэр, хуралдаж шийдвэрлэсэн баримт огт байхгүй байсан. Сумын удирдлагуудын зүгээс ярилцаж байгаад л нураачихсан байдалтай байсан. ... *** сумын Засаг даргын тамгын газарт болон Өмч хамгаалах байнгын зөвлөл, Эрүүл мэндийн төвд барилга нураахтай холбоотой гаргасан шийдвэр, хуралдсан хурлын тэмдэглэл, нураах үеийн тэмдэглэл, акт гэх баримтуудыг огт үйлдээгүй, байхгүй байсан...Эрүүл мэндийн төвийг нураасан барилгаас гарсан хоёрдогч түүхий эдийг тухайн байгууллагын юм уу сумын өмч хамгаалах байнгын зөвлөл нь хуралдаж зах зээлийн үнийг нь тогтоож худалдаж борлуулаад орлогыг нь аймгийн өмч хувьчлалын дансанд төвлөрүүлж шийдэх ёстой байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2024 оны 11 сард *** сумын Засаг дарга *** гэсэн гарын үсэгтэй 11 сарын 15-ны 1/451 гэсэн дугаартай албан бичиг манайд ирсэн байдаг. Тухайн албан бичигт Эрүүл мэндийн төв болон хүүхдийн цэцэрлэгийн барилгын ашиглагдахгүй байгаа хөрөнгүүдийг актлуулъя гээд *** сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй, тухайн хурлын тэмдэглэлийн ард талд актлах хөрөнгийнх нь жагсаалтууд ирсэн байгаа. Тэрэнд нь тухайн нураагдсан гэх барилга байсан. Энэ баримт материалын бүрдэл хангагдсан байсан учраас бид хэд яг шаардлагатай хөрөнгүүдийг нь актлах хөрөнгөд тухайн барилга нь барилгын улсын байцаагчийн дүгнэлтгүй учраас барилгыг тээврийн хэрэгслийг акталж болдоггүй учраас дуудлагын худалдаанд оруулъя гээд хувьчлах хүн хөрөнгийн саналд оруулаад хурлаар оруулсан. Тухайн үед нь *** сумын төлөөлөгч *** наад барилга чинь нураагдсан наад барилгыг чинь жагсаалтаас хасуулъя гэдэг санал тавиад хасуулсан. Бид хэд хуралд орохдоо тухайн барилга байгууламж, хөрөнгийнх нь яг одоо үеийн зургийг нь пресентэйшнээр бэлдэж ордог. *** сумын эрүүл мэндийн төвийн нягтлан руу нь залгаад яг одоо байгаа барилгынхаа зургийг явуул гэхэд зураг явуулаад байсан. Тэгээд тухайн барилга нь байгаа юм байна гээд оруулаад төлөөлөгч нь хасуулсан. Тэгээд тэрнээс хойш гомдол гараад шалгагдаад явж байгаа....” гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/451 дугаартай *** сумын Засаг даргын албан тоотоос Эрүүл мэндийн төвийн хөрөнгөд бүртгэлтэй хуучин барилгыг актлуулж данснаас хасуулахаар саналыг Орон нутгийн өмчийн газарт ирүүлж байсан. *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас тухайн барилга нь барилгын улсын байцаагчийн дүгнэлтгүй учраас актлах хөрөнгийн саналд оруулах боломжгүй учир 2025 оны худалдах хөрөнгийн жагсаалтад оруулсан...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал эцсийн шийдвэрийг гаргахаар зааж өгсөн байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол баталгаажин гараагүй байх үед тус Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан байсан. Эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь өөрөө *** сумын Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буюу орон нутгийн өмчид хамаарах хөрөнгө байсан юм. *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт *** сумаас урд өмнө нь Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлуулахаар санал ирүүлж байсан баримт байхгүй...” /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*** аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй байсан 1960 онд барьж ашиглалтад оруулсан 57,767,668 төгрөгийн балансын үнэ бүхий үлдэх өртөггүй байсан эмнэлгийн хуучин барилгыг ямар нэгэн шийдвэргүйгээр нураасантай холбоотойгоор тухайн барилгын өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас *** хөрөнгө үнэлгээний компанид хандсан. *** хөрөнгө үнэлгээний компаниас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 25/09-231 дугаартай албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт тухайн эмнэлгийн хуучин барилга нь биетээр байхгүй нураасан тул үнэлгээ хийх боломжгүй талаар дурдаж татгалзсан байсан. *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас тухайн нураасан гэх барилгын зах зээлийн үнэлгээг тогтоолгох боломжгүй гэх нөхцөл байдал тулгарсан тул анхны өртөг болох 57,767,668 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад гэвэл тухайн барилгыг ямар нэгэн шийдвэргүйгээр нураагаагүй байсан бол аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж 2025 онд худалдах хөрөнгийн жагсаалтад оруулж бодит үнэлгээг нь тогтоож дуудлага худалдаагаар худалдах байсан. Тэгтэл тус барилгыг нураасантай холбоотойгоор одоо тухайн барилга нь биетээр байхгүй, худалдаж борлуулах боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Засаг даргын орлогчоор томилогдох үед Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураачихсан байдалтай байсан. Миний хувьд яг хэзээ нураасан болохыг нь сайн мэдэхгүй байгаа. Хэзээ нураасан, хэрхэн яаж нураасан, хэн шийдвэр гаргасан талаар *** сумын өмч хамгаалах байнгын зөвлөлд ямар нэгэн материал, хурлын тэмдэглэл гэх баримт байхгүй байгаа. Өмч хамгаалах байнгын зөвлөлд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой гаргасан хурлын тэмдэглэл, шийдвэр бүхий баримт байхгүй. Эрүүл мэндийн төвийн хуучин барилгаас гарсан модыг Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд хураасан талаар Засаг даргын тамгын газрын дарга надад хэлж байсан. Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс Эрүүл мэндийн төвийн хуучин барилгаас гарсан модыг хэрхэн яаж шийдэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. *** сумын Эрүүл мэндийн төвөөс Өмч хамгаалах байнгын зөвлөлд актлах эд зүйлсийн санал ирүүлсэн. Тус ирүүлсэн саналынх нь дагуу сумын Өмч хамгаалах байнгын зөвлөл хуралдсан. Миний хувьд тухайн үедээ тус актлахаар санал ирүүлсэн гэх барилгыг урд өмнө нураасан байсан талаар мэдээгүй байсан. Тийм учраас Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн саналын хүрээнд хуралдаж дүгнэлт гаргаж аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл *** сумын Эрүүл мэндийн төвийн даргыг хийсэн. Өмнө нь нэг барилга байгаа. Хуучин барилга нь гээд байгаа. Одоо шинэ эмнэлгийн барилгаас үндсэн нэг барилга байгаа Хуучин барилгын талаар сайн мэдэхгүй л байна. Хуучин байр, нураагдсан байр манай дээр данстай ашиглаж байсан байр. Нэг ёсондоо агуулахаар ашигладаг байсан. Хуучин эмнэлгийн тоног төхөөрөмжүүд хийдэг байсан байр. Ерөнхийдөө хуучин байр байсан. Тоосгон байр байдаг байсан. Манай зүгээс аймгаас буулгах зөвшөөрөл өгвөл ашиглахгүй гэдэг шийдвэртэй байсан. Манайхаас өмнө нь Эрүүл мэндийн газарт хүсэлтийг өгч байсан байсан. Би байх хугацаанд 1 удаа надаас өмнөх дарга маань бас 2-3 удаа актлуулах хүсэлт өгч байсан юм байна лээ. Тэгээд актлах хүсэлт бол ерөөсөө огт гаргагдаагүй байрууд байсан. Актлах шийдвэр ирсэн бол юмаа цэгцлээд буулгах байсан. Актлагдаагүй болохоор нь л ерөнхийдөө байлгаад байсан. Тэр дотор эмнэлгийн тоног төхөөрөмж хадгалагддаг байсан. Ерөнхийдөө хуучны барилгууд ер нь ямархуу байдаг билээ. Шавар энэ тэр нь бол нурчихсан байдаг шүү дээ. Үзэмж талдаа нэлээн муудсан л байсан юм. Түүх улбааг нь ёстой сайн мэдэхгүй. Яг хэдэн оных гэдгийг нь мэдэхгүй. Анхны өртөг гэдгийг нь мэдэхгүй, харж байгаагүй. Хөрөнгөд бүртгэлтэй байсан. Би үнийн мэдээллийг нь огт харж байгаагүй юм байна. Би нэг удаа ажил аваад явуулсан. Миний өмнөх дарга 2 удаа явуулсан гэдэг. 2021 онд явуулсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би нэг удаа хүсэлт өгөхөд хариу огт ирээгүй. Ерөнхийдөө өмнө нь бол яригдаж байсан. Ерөнхийдөө хурал дээр актлах нь хүсэлтийн шийдвэр нь ирвэл ерөнхийдөө нураагдана гэж байсан шүү дээ. Нураагдсан байр дээр яригдаж байгаа нь манайх л яригдаад байна. Манайх болохоороо ерөнхийдөө актлах хүсэлт өгчихсөн байсан. Ойн арга хэмжээний өмнө хүсэлт өгсөн байсан. Тэр хүсэлт маань хэрвээ зөвшөөрөгдөөд ирвэл манайх тэр байраа нураах төлөвлөгөөтэй байсан юм. Гэхдээ яг нураалтын үйл явц явахад актлагдсан гэсэн шийдвэрүүд ирээгүй байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг миний санаж байгаагаар 2024 оны 07 дугаар сарын дундуур нураасан гэж санаж байна... *** сумын Эрүүл мэндийн төвөөс 2024 оны 05 дугаар сарын үед *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлуулахаар хүсэлтийг албан тоотоор хүргүүлж байсан. Тэгэхдээ албан ёсоор шийдвэрлүүлж, шийдвэрийг нь хүлээж авч байгаагүй...Ямар нэгэн дүгнэлт намайг ажиллаж байх хугацаанд гарч байгаагүй, би тэр талаар мэдэхгүй байна. Миний хувьд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан гэх ажилд огт оролцоогүй. Нураахтай холбоотой шийдвэр гаргахад оролцож байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах үед нь миний бие байгаагүй. Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой албан ёсоор хурал зохион байгуулж байгаагүй байх...Миний хувьд тус Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах шийдвэрийг бусад албан тушаалтнуудын хамт хэлэлцэж гаргаж байгаагүй. Энэ талаар сумын удирдлагууд мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг сумын 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотойгоор 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд нурааж байсан...Харин Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой асуудалд огт оролцож хуралд хамрагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн барилга нь *** сумын Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй бол орон нутгийн өмч мөн юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 28-39 дүгээр хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** аймгийн Орон нутгийн өмчийн газраас *** сумын Эрүүл мэндийн төвийн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан одоогийн байдлаар биетээр байхгүй, нураасан гэх барилгын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор албан бичгээр хандаж байсан...Тухайн эрүүл мэндийн төвийн барилга нь биет үзлэг хийх боломжгүй, нураагдсан тул одоогийн байдлаар ямар нэгэн үнэлгээ тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 243 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын Эрүүл мэндийн төвийн хөрөнгөд 1960 онд ашиглалтад орсон хуучин барилга орон нутгийн өмчид бүртгэлтэй явж байсныг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралд хувьчлахаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байсан юм. Тухайн барилга нь ерөнхийдөө бол 2024 оны 12 дугаар сарыг хүртэл Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй, ямар нэгэн байдлаар данснаас хасагдаагүй, актлаагүй, урд өмнө нь энэ талаар шийдвэр гаргаж байгаагүй байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-247 дугаар хуудас/,
Гэрч *** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн нураагдсан гэх барилгатай холбоотойгоор зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй талаарх албан ёсны дүгнэлтийг гаргуулж, тооцоолол бодогдсон зүйл огт байхгүй. Ямар нэгэн үндэслэл бүхий дүгнэлт гаргуулалгүйгээр тухайн барилгыг нураасан байгаа юм. Тухайн барилга нь 1960 онд ашиглалтад орж байсан болохоор одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмшүүлсэн захирамж гарч байгаагүй... *** сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн Орон нутгийн өмчийн газарт 1960 онд ашиглалтад орж байсан үлдэх өртөггүй болсон хуучин барилгыг акталж, данснаас хасахаар хүсэлт хүргүүлж байсан. Тухайн албан бичгийг *** сумын Эрүүл мэндийн төвийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэж байсан. Тус албан бичгийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт яаг ямар байдлаар хүргүүлж байсан талаараа сайн санахгүй байна. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж байсан бөгөөд энэ хүртэл аймгийн Орон нутгийн өмчийн газраас ямар нэгэн хариу ирүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2 дугаар хуудас/,
*** аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулан авсан материал болох *** аймгийн өмчийн газарт хөрөнгийг актлуулахаар санал хүргүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 65, 68-75 дугаар хуудас/,
Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн 2025.08.22-ны өдрийн 209 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 91 дүгээр хуудас/,
*** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн “...г барилгыг нурааж хоёрдогч түүхий эдийг ЗДТГ-ын наравын хашаанд буулгасан байна” гэх 2025.04.30-ны өдрийн албан бичиг /1-р хх-ийн 81 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д*** гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 57-63 дугаар хуудас/,
Аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/116 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг *** суманд ажилласан илтгэх хуудас /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, газар олгогдоогүй, 1960 оноос өмнө ашиглаж байсан, нураагдсан барилга нь орон нутгийн өмч биш гэх няцаалт үндэслэлгүй байна.
Б. Шүүгдэгч шүүгдэгч*** , *** , *** нар нь *** аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн дансанд бүртгэлтэй орон нутгийн өмчийн хөрөнгийг нураах шийдвэрийг хамтран гаргасан болох нь:
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие урд өмнө *** сумын Засаг даргаар 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан. Мөн *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2020 оноос хойш төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2024 оны *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 04 дүгээр улирлын сүүлийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд *** сумын Хуучин төрөх эмнэлгийн байрыг дуудлага худалдаанд оруулах гэх саналтай материал орж ирсэн. Тэгээд тухайн материалыг нь аваад үзэхэд дуудлага худалдаанд орох гэж байгаа байрыг 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр нураагаад, гарсан гэх модыг нь тамгын газрын нярвын хашаанд хураасан байсан. Ерөнхийдөө бол урд өмнө нураасан байсан байрыг бичиг баримтыг нь бүрдүүлж дуудлага худалдаанд оруулахаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх гэж ирүүлснийг нь бусад төлөөлөгч нарт тус байрыг нураасан болохыг нь мэдэж байсан болохоор тайлбарлаж хэлээд аймгийн хурлаас тус асуудлыг хойшлуулахаар болж байсан...Төрийн өмчийг дураараа буулгаж нураачхаад сүүлд нь хуурамчаар баримт үйлдэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх гэж байгаа асуудал дээр нь гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумаас сонгогдсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *** 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тайлбар гаргуулах тухай албан бичиг Орон нутгийн өмчийн газарт ирсэн. Тус албан бичигт *** сумын төвд байршилтай Эрүүл мэндийн төвийн өмчлөлд байдаг төрөх эмнэлгийн хуучин барилгыг ямар нэгэн шийдвэр гараагүй байхад буулгаж нураасан асуудлыг шалгуулахаар албан бичигт дурдсан байсан. Тус албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *** суманд очиж газар дээр нь ажилласан. Тэгэхэд Төрөх эмнэлгийн хуучин барилгыг нураагаад цэвэрлэсэн байдалтай болгосон байсан. Тус барилгаас гарсан гэх хоёрдогч түүхий эд болох дээврийн модыг *** сумын Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд хураасан байдалтай байсан. Ямар шалтгааны улмаас тус барилгыг нураасан болохыг нь асууж тодруулахаар *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын дарга*** , *** сумын Засаг даргын орлогч*** , Санхүү албаны дарга*** , Эрүүл мэндийн төвийн дарга нь нягтлан бодогч нартай уулзаж ямар шийдвэрийн дагуу хэзээ барилгыг нураасан талаар асуухад Засаг даргын тамгын газрын даргын зүгээс Орон нутгийн өмчийн газарт 2021 оноос хойш нураасан гэх барилгыг актлуулах санал хүргүүлж байсан, *** сумын 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан сумын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна гэх шалтгааны улмаас нураасан талаар тайлбарлаж байсан. Эрүүл мэндийн төвийн дарга болон нягтлан бодогч, сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээс нь ямар шийдвэрийн дагуу нураасан талаар тайлбар асуухад ямар ч хариулт хэлж чадахгүй байсан. *** сумын Засаг даргын тамгын газрын дарга *** зүгээс бол барилгыг ямар нэгэн албан ёсны шийдвэргүйгээр нураасан талаараа хүлээн зөвшөөрч байсан. Ажлын хэсгийн зүгээс тогтоогдсон нөхцөл байдлын талаар тэмдэглэл үйлдэж холбогдох хүмүүст нь танилцуулж гарын үсэг зуруулж авч байсан. Тус асуудалтай холбоотойгоор хэн нэгэн албан тушаалтанд захиргааны шинжтэй хариуцлага тооцоогүй байгаа...Зохих шатны байгууллагад нь танилцуулж албан ёсоор шийдвэр гаргаагүй байх үед сумын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна гэх шалтгааны үндсэн дээр төрийн өмчийн барилга байгууламжийг нурааж болохгүй, заавал албан ёсоор худалдах, актлах, шилжүүлэх талаар шийдвэр гаргуулж байж арга хэмжээ авч ажиллах ёстой байсан... *** сумын төвд байсан Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой албан ёсны шийдвэр, хуралдаж шийдвэрлэсэн баримт огт байхгүй байсан. Сумын удирдлагуудын зүгээс ярилцаж байгаад л нураачихсан байдалтай байсан... *** сумын Засаг даргын тамгын газарт болон Өмч хамгаалах байнгын зөвлөл, Эрүүл мэндийн төвд барилга нураахтай холбоотой гаргасан шийдвэр, хуралдсан хурлын тэмдэглэл, нураах үеийн тэмдэглэл, акт гэх баримтуудыг огт үйлдээгүй, байхгүй байсан. ...Эрүүл мэндийн төвийг нураасан барилгаас гарсан хоёрдогч түүхий эдийг тухайн байгууллагын юм уу сумын өмч хамгаалах байнгын зөвлөл нь хуралдаж зах зээлийн үнийг нь тогтоож худалдаж борлуулаад орлогыг нь аймгийн өмч хувьчлалын дансанд төвлөрүүлж шийдэх ёстой байдаг. Гэтэл тус барилгаас хэдийн хэмжээний хоёрдогч түүхий эдийг гаргаж авсан хураасан талаар тэмдэглэл огт байхгүй, Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд нь хураасан байдалтай байсан. Мөн тус хоёрдогч түүхий эдүүдийг хэрхэн яаж шийдэх нь тодорхойгүй байдалтай байсан. Ажлын хэсгийн зүгээс хэдэн ширхэг дээврийн мод гарсан талаар тоолж тэмдэглэлд тусгаж байгаагүй, тоолох боломжгүй овоолсон мод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/451 дугаартай *** сумын Засаг даргын албан тоотоос Эрүүл мэндийн төвийн хөрөнгөд бүртгэлтэй хуучин барилгыг актлуулж данснаас хасуулахаар саналыг Орон нутгийн өмчийн газарт ирүүлж байсан. *** аймгийн Орон нутгийн өмчийн газраас тухайн барилга нь барилгын улсын байцаагчийн дүгнэлтгүй учраас актлах хөрөнгийн саналд оруулах боломжгүй учир 2025 оны худалдах хөрөнгийн жагсаалтад оруулсан. Худалдах хөрөнгийн жагсаалтыг *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд хэлэлцүүлэхэд *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *** нь тус Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг ямар нэгэн шийдвэргүйгээр нураасан байгаа, байхгүй барилгыг яаж дуудлага худалдаанд оруулах вэ гэдэг саналыг хэлж худалдах хөрөнгийн жагсаалтаас тус барилгыг хасуулсан. *** нь үүний дараа 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тайлбар гаргуулах тухай албан бичгийг *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт ирүүлсэн. Тус албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/116 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж *** сумын нураасан гэх Эрүүл мэндийн төвийн хуучин барилга дээр хянан үзэж дүгнэлт гаргахаар ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *** суманд ажиллаж сумын удирдлагууд болон Эрүүл мэндийн төвийн холбогдох албан тушаалтантай уулзахад *** сумын Засаг даргын тамгын газрын дарга *** нь сумын 100 жилийн ой болохтой холбогдуулан сумын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна гэж үзээд тус барилгыг нураасан гэх тайлбарыг өгсөн. Мөн Эрүүл мэндийн төвийн хариуцсан дарга нь болон нягтлан бодогч нараас тус барилгын талаар асуухад хариулт хэлэхгүй байсан. Засаг даргын тамгын газрын дарга *** зүгээс бол ямар нэгэн шийдвэргүйгээр нураасан нь буруу юм байна гэж өөрийн бурууг хүлээж байсан. Нураасан гэх барилгын хоёр дахь түүхий эд болох мод, дээврийн төмрийг Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд хураасан байдалтай байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал эцсийн шийдвэрийг гаргахаар зааж өгсөн байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол баталгаажин гараагүй байх үед тус Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан байсан. Эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь өөрөө *** сумын Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буюу орон нутгийн өмчид хамаарах хөрөнгө байсан юм. *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт *** сумаас урд өмнө нь Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлуулахаар санал ирүүлж байсан баримт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Засаг даргын орлогчоор томилогдох үед Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураачихсан байдалтай байсан. Миний хувьд яг хэзээ нураасан болохыг нь сайн мэдэхгүй байгаа. Хэзээ нураасан, хэрхэн яаж нураасан, хэн шийдвэр гаргасан талаар *** сумын өмч хамгаалах байнгын зөвлөлд ямар нэгэн материал, хурлын тэмдэглэл гэх баримт байхгүй байгаа. Өмч хамгаалах байнгын зөвлөлд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой гаргасан хурлын тэмдэглэл, шийдвэр бүхий баримт байхгүй. Эрүүл мэндийн төвийн хуучин барилгаас гарсан модыг Засаг даргын тамгын газрын нярвын хашаанд хураасан талаар Засаг даргын тамгын газрын дарга надад хэлж байсан. Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс Эрүүл мэндийн төвийн хуучин барилгаас гарсан модыг хэрхэн яаж шийдэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. *** сумын Эрүүл мэндийн төвөөс Өмч хамгаалах байнгын зөвлөлд актлах эд зүйлсийн санал ирүүлсэн. Тус ирүүлсэн саналынх нь дагуу сумын Өмч хамгаалах байнгын зөвлөл хуралдсан. Миний хувьд тухайн үедээ тус актлахаар санал ирүүлсэн гэх барилгыг урд өмнө нураасан байсан талаар мэдээгүй байсан. Тийм учраас Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн саналын хүрээнд хуралдаж дүгнэлт гаргаж аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Д*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг миний санаж байгаагаар 2024 оны 07 дугаар сарын дундуур нураасан гэж санаж байна. Тухайн барилгыг нурааж эхэлж байх үед би *** аймгийн төв рүү өвчтөн тээвэрлэж хүргэж өгчхөөд *** суманд буцаж ирж байсан юм. Тэр үед нурааж эхэлж байсан. *** сумын Эрүүл мэндийн төвөөс 2024 оны 05 дугаар сарын үед *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлуулахаар хүсэлтийг албан тоотоор хүргүүлж байсан. Тэгэхдээ албан ёсоор шийдвэрлүүлж, шийдвэрийг нь хүлээж авч байгаагүй. Хурлаар хэлэлцэж нураах зөвшөөрөл олгогдоогүй байсан. Би *** суманд дуудлагаар яваад буцаж ирэх үед Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж эхэлж байсан бөгөөд яагаад актлуулаагүй байгаа барилгыг нурааж байгаа талаар асуухад Засаг дарга ***, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан *** нар бусад ажилчдын хамт зогсож байсан. Мөн Эрүүл мэндийн төвийн нярав Одгэрэл зогсож байхаар нь асуутал сумын 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотойгоор нурааж байгаа юм байна. Өөр зүйл ярихгүй байна гэж хэлж байсан. Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж байх үед нь албан ёсоор акталсан, нураах шийдвэр гараагүй байсан. Миний үзэж байгаагаар бол сумын удирдлагуудын гаргасан шийдвэрийн дагуу нураасан гэж үзэж байгаа. *** сумын Засаг дарга Э*** , Засаг даргын тамгын газрын дарга *** нарын зүгээс төсөвт таван байгууллагын дарга нарын хурал 2024 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын үед хуралдаж байх үед надад хандаж Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураана. Танайхаас актлуулах бичиг баримтаа Орон нутгийн өмчийн газарт хүргүүлээрэй гэж хэлж байсан. Түүнээс биш албан ёсоор Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой хурлаар хэлэлцсэн зүйл байхгүй. ...Ямар нэгэн дүгнэлт намайг ажиллаж байх хугацаанд гарч байгаагүй, би тэр талаар мэдэхгүй байна. Миний хувьд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан гэх ажилд огт оролцоогүй. Нураахтай холбоотой шийдвэр гаргахад оролцож байгаагүй. Мөн нураагаад гарсан гэх дахин ашиглах боломжтой ямар ямар эд зүйл, материал гарсан болохыг нь мэдэхгүй байна. Мөн тус материалыг хэрхэн яаж шийдвэрлэсэн болохыг нь бас мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах үед нь миний бие байгаагүй. *** р хотод байсан бөгөөд яг хэдэн сарын хэдний өдөр нураасан болохыг нь би мэдэхгүй байна. Ямартай ч 2024 оны барагцаагаар 5 дугаар сарын үед буулгаж байсан. Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлахтай холбоотой 2021 онд *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэж байсан. Үүнээс хойш дахин эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах шийдвэр албан ёсоор гарсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Эрүүл мэндийн төвийн барилгыг нураахтай холбоотой хэн гэдэг албан тушаалтан хэнээс зөвшөөрөл авч байсан талаар мэдэхгүй байна. Тэгэхдээ иргэдийн зүгээс бол тус барилгыг болон адил төстэй ашиглахаа больсон барилгуудыг нураах талаар хүсэлтийг гаргадаг байсан. ...Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой албан ёсоор хурал зохион байгуулж байгаагүй байх. Харин албан ёсны шийдвэр гаргах зүйлд миний бие оролцож байгаагүй. Тэгэхдээ 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотой сумын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хэсэг байгуулагдаж байсан бөгөөд би тус ажлын хэсэгт орсон байсан. Иргэдийн зүгээс бол хуучин барилгуудыг нураах, засаж сэлбэх талаар саналуудыг маш их гаргадаг байсан. Миний хувьд тус Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах шийдвэрийг бусад албан тушаалтнуудын хамт хэлэлцэж гаргаж байгаагүй. Энэ талаар сумын удирдлагууд мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг сумын 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотойгоор 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд нурааж байсан. Тухайн барилгыг нураахад төрийн албан хаагчид оролцсон гэж байсан. Би тухайн барилгыг нурааж байх үед гар бие оролцоогүй. ... *** сумаас *** аймгийн Орон нутгийн өмчийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой танилцуулж, албан ёсоор зөвшөөрөл авсан зүйл байхгүй байх...Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах шийдвэрийг хэзээ, хэн хэн гэдэг хүмүүс хуралдаад шийдвэрлэж байсан талаар мэдэхгүй байна. Ямартай ч сумын 100 жил болох гэж байгаатай холбоотойгоор тухайн барилгыг болон бусад өнгө үзэмж муудсан иргэдийн барилгыг нурааж байсан. ...Би дээрх хүмүүсийг оролцуулсан Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг буулгаж нураах хурал хэзээ зохион байгуулагдаж байсан талаар мэдэхгүй байна. Миний хувьд суманд хийгдэх зам янзлах, бусад иргэдийн хуучин барилгыг нураах, сэргээн засварлах ажлуудыг ажлын хэсэгтэй хамтарч хийж гүйцэтгэж байсан. Харин Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой асуудалд огт оролцож хуралд хамрагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сумын Эрүүл мэндийн төвийн хөрөнгөд 1960 онд ашиглалтад орсон хуучин барилга орон нутгийн өмчид бүртгэлтэй явж байсныг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралд хувьчлахаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байсан юм. Тухайн барилга нь ерөнхийдөө бол 2024 оны 12 дугаар сарыг хүртэл Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй, ямар нэгэн байдлаар данснаас хасагдаагүй, актлаагүй, урд өмнө нь энэ талаар шийдвэр гаргаж байгаагүй байсан юм. ...Аймгийн хэмжээнд байгаа бүхий л орон нутгийн өмч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмч байгаа юм. Орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрх нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг. Эрүүл мэндийн төвийн аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Эрүүл мэндийн төвтэй өмч эзэмшлийн нураагдсан гэх 1960 онд ашиглалтад орж байсан барилгатай холбоотойгоор гэрээг жил бүр байгуулж, жил бүр гэрээг дүгнэдэг юм. ... *** аймгийн Орон нутгийн өмчийн газарт 2024 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 1/451 дугаартай албан бичгийг *** сумын Засаг даргаас ирүүлж байсан. Тус албан бичигт тус сумын Эрүүл мэндийн төвд бүртгэлтэй хуучин барилга, авто машины граж, түлшний байр, тоног төхөөрөмжүүдийг актлуулахаар гэрэл зураг болон бусад холбогдох материалын хамт ирүүлж байсан. Орон нутгийн өмчийн газраас тус албан бичгийг хавсралт материалын хамт хүлээн авч үзэхэд Эрүүл мэндийн төвийн хуучин барилгатай холбоотой барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн гаргасан тус хуучин барилгыг цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлт байхгүй байсан болохоор актлах боломжгүй болсон тул 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад багтаахаар төлөвлөж 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 235 дугаартай албан бичгээр Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн юм. *** сумын Засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орон нутгийн өмчийн газарт албан бичиг ирүүлэхдээ Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураасан талаар огт мэдэгдээгүй бөгөөд одоо байгаа мэтээр гэрэл зургийг нь хавсаргаж ирүүлсэн байсан юм. ...Орон нутгийн өмчит байгууллагуудад бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, төрийн өмчийн барилга байгууламж болохоор зөвхөн эзэмшигч байгууллагын эд хөрөнгөд дансаар бүртгэлтэй байдаг юм. Газар эзэмших гэрчилгээ бүх үл хөдлөх эд хөрөнгүүд дээр байдаг. *** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилга /нураагдсан/-ыг 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалтад тусгаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч -*** тус барилгыг нураасан талаар анх хурлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх явцад *** сумын Иргэдийн мэдэж байсан бөгөөд үүнтэй холбогдуулан үнэлгээг тогтоолгох боломжгүй болж хувьчлах хөрөнгийн жагсаалтаас хасах болсон. Үүний дараа 2025 оны 09 дүгээр сард *** хөрөнгийн үнэлгээний компанид хандаж нураагдсан гэх барилгын зах зээлийн үнэлгээг тогтоолгох гэхэд тухайн барилга нь биетээр байхгүй тул үнэлэх боломжгүй гэх хариуг ирүүлж зах зээлийн үнэлгээг тогтоолгох боломжгүй болсон юм. ...Тухайн барилга нь нураагдаагүй, биетээр байсан бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор мэргэжлийн үнэлгээ хийх байгууллагаар үнэлгээг нь тогтоолгож хувьчлах байсан юм. Гэтэл одоогийн нөхцөл байдалд бол тус барилга нь биетээр байхгүй, нураагдсантай холбоотойгоор үнэлгээг нь тогтоох боломжгүй болсон бөгөөд анхны өртгөөр үнэлэхээс өөр боломжгүй болсон. ...Тухайн нураагдсан гэх барилгатай холбоотой тооцоог урд өмнө гаргуулж байгаагүй бөгөөд *** сумаас тус барилгыг актлуулахаар хүсэлт ирүүлэхдээ ямар нэгэн тооцоо, дүгнэлт гаргуулаагүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-247 дугаар хуудас/,
Гэрч *** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн нураагдсан гэх барилгатай холбоотойгоор зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй талаарх албан ёсны дүгнэлтийг гаргуулж, тооцоолол бодогдсон зүйл огт байхгүй. Ямар нэгэн үндэслэл бүхий дүгнэлт гаргуулалгүйгээр тухайн барилгыг нураасан байгаа юм. Тухайн барилга нь 1960 онд ашиглалтад орж байсан болохоор одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмшүүлсэн захирамж гарч байгаагүй... Бодоод байхад *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн хуучин барилгыг дуудлага худалдаагаар хувьчилж байсан. Дуудлага худалдаагаар хувьчилсантай холбоотой газрын эзэмших эрх олгосон захирамжийг сүүлд нь нөхөж гаргаж байсан санагдаж байна... *** сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн Орон нутгийн өмчийн газарт 1960 онд ашиглалтад орж байсан үлдэх өртөггүй болсон хуучин барилгыг акталж, данснаас хасахаар хүсэлт хүргүүлж байсан. Тухайн албан бичгийг *** сумын Эрүүл мэндийн төвийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэж байсан. Тус албан бичгийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт яаг ямар байдлаар хүргүүлж байсан талаараа сайн санахгүй байна. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж байсан бөгөөд энэ хүртэл аймгийн Орон нутгийн өмчийн газраас ямар нэгэн хариу ирүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** аймгийн Орон нутгийн өмчийн газрын Өмчийн удирдлага хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг. *** аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны бүртгэлийн дэвтрийг шүүж үзэхэд тухайн албан бичгийг хүлээн авсан бүртгэл байхгүй, мөн тухайн үед хүлээн авч байсан баримтуудыг хянаж үзэхэд *** сумын Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн гэх холбогдох баримтууд нь мөн байхгүй байна. Мэргэжилтэн болох *** асууж үзэхэд тухайн албан бичиг ирүүлсэн гэх цаг хугацаанд мөн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд баримт дутуу гэх шалтгаанаар тус албан бичгийг нь хүлээн авч байгаагүй гэх тайлбарыг өгч байсан. Мөн Орон нутгийн өмчийн газар нь нийт 168 байгууллагын хөрөнгийн судалгааг 4 төрлөөр гаргуулан авдаг бөгөөд ирүүлсэн материалын бүрдлийг хянаж үзээд материал дутуу ирүүлсэн тохиолдолд өмч эзэмшигч байгууллагатай холбогдож бүрдүүлж ирүүлэх талаар мэдэгдэж ажилладаг байсан бөгөөд албан бичгийг тухай бүрд нь хүргүүлэх боломжгүй байдаг байсан *** сумын Эрүүл мэндийн төвийн ирүүлсэн албан бичгийг бүргэж хүлээн аваагүй байж болох нэг шалтгаан нь актлах барилгатай холбоотой зайлшгүй барилгын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэдэг байсан бөгөөд *** сумын Эрүүл мэндийн төвөөс тухайн ирүүлсэн гэх 2021 оны албан бичигт тус дүгнэлтийг ирүүлээгүй байсан болохоор хүлээж аваагүй, буцаасан байж болзошгүй байна... *** сумын Эрүүл мэндийн төвийн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон гэх хуучин барилга нь орон нутгийн өмч бөгөөд эзэмшигч нь Эрүүл мэндийн төв байгаа юм. Тухайн барилгыг актлах, шилжүүлэх, хувьчлах шийдвэрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэдэг тул эцсийн өмчлөгч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж үзэж болно... хэрвээ тухайн барилгыг дуудлага худалдаагаар хувьчилж худалдсан бол газар эзэмших эрх олгох захирамж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж өгөхөөр албан бичиг, хүсэлтүүдийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандаж шийдвэрлүүлэх байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 07-08 дугаар хуудас/,
*** аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулан авсан материал болох *** аймгийн өмчийн газарт хөрөнгийг актлуулахаар санал хүргүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 65, 68-75 дугаар хуудас/,
Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн 2025.08.22-ны өдрийн 209 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 91 дүгээр хуудас/,
2025.04.28-ны өдрийн “ *** аймгийн *** сумын төвд байсан Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой зохион байгуулсан хурал, гаргасан шийдвэр, мөн нураах үйл явцыг тэмдэглэсэн хурлын тэмдэглэл бусад баримт байгаа эсэхийг тодруулж холбогдох хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэрийн талаарх материалыг *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан авах шаардлагатай байна...” гэх мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 64 дүгээр хуудас/,
*** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн “...г барилгыг нурааж хоёрдогч түүхий эдийг ЗДТГ-ын наравын хашаанд буулгасан байна” гэх 2025.04.30-ны өдрийн албан бичиг /1-р хх-ийн 81 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *** гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 57-63 дугаар хуудас/,
Аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/116 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг *** суманд ажилласан илтгэх хуудас /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,
“ *** ” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25/09-231 дугаартай “үнэлгээ гаргахаас татгалзах тухай” албан бичиг /1-р хх-ийн 53 дугаар хуудас/,
*** 2024.02.08-ны өдрөөс *** аймгийн *** сумын Засаг даргаар томилсон аймгийн Засаг даргын захирамж, *** 2024.12.02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж /1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
*** 2024.04.09-ний өдрөөс ЗДТГ-ын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон захирамж /2-р хх-ийн 37 дугаар хуудас/,
*** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *** “тогтоолд дурдсан асуудалд аймгийн орон нутгийн өмчийн газрыг оролцуулна уу” гэх 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтууд /3-р хх-ийн 10, 11-22 дугаар хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...*** аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахад *** сумын Засаг даргаар ажиллаж байсан *** , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан*** ...хүмүүсийн бүрэлдэхүүнтэй Засаг даргын өрөөнд хурал зохион байгуулж тус хурлаар Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураах талаар ярилцаж шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 16-рт/,
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаан гэрчээр мэдүүлсэн: “...Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нураахтай холбоотой асуудлыг сумын Засаг даргаар ажиллаж байсан *** санал гаргаж...Засаг даргын тамгын газрын дарга*** ... нарын бүрэлдэхүүнтэй Засаг даргын албан өрөөнд хуралдаж Эрүүл мэндийн төвийн хуучин барилга...нураах шийдвэрийг гаргаж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 18-19-рт/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *** , *** нарыг гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “яллагдагч ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчил гэж үздэг.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно ...” түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 (g) хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг зөрчсөн явдал болдог.
Гэвч шүүгдэгч *** , *** нарын гэрчээр өгсөн мэдүүлгээс гэмт хэрэгт холбогдсон бусад этгээдүүдийн хийсэн үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 (g) хэсгийг зөрчихгүй бөгөөд гагцхүү өөрийг нь буруутгаж байгаа гэмт хэрэг уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцох, үнэлэх боломжгүй юм.
Улсын яллагчийн зүгээс уг мэдүүлгүүдийг иш татан шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар шинжлэн судалсан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс уг гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасуулах, тооцуулахгүй байх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Тиймээс шүүхийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С*** , *** нарыг гэрчээр мэдүүлгээс өөрийнх үйлдэл бус бусдын хийсэн үйлдэлтэй холбоотой мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
7. Дээр дурдсан хэргийн үйл баримтыг холбогдох хууль, журамд заасан нийтийн албан тушаалтанд эрх олгосон хэм хэмжээнүүдийг харьцуулан дүгнэхэд 2024 оны 05 дугаар сард *** аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байсан*** , *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан хөдөө аж ахуйн мэргэжилтэн *** , *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа *** нар нь *** аймгийн *** сумын төвд байсан Эрүүл мэндийн төвийн дансанд бүртгэлтэй 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон гэх бүртгэлтэй анхны үнэ 57,767,668 төгрөгийн үнэлгээтэй үлдэх өртөггүй орон нутгийн өмчийн хөрөнгө болох Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг *** аймгийн Орон нутгийн өмчийн газар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хувьчлах, шилжүүлэх, актлахтай холбоотойгоор хүсэлт хүргүүлж, хэлэлцүүлж, шийдвэрлүүлэлгүйгээр, өөрсдөө дур мэдэн сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд сумын өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилгоор өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж төрийн өмчийн барилга байгууламжийг нураасан үйлдэл нь нотлогдон тогтоогдох бөгөөд энэхүү үйлдэл, шүүх хуралдаанаар тогтоогдосон хэргийн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дураараа аашлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэлээ.
8. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг.
9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг данснаас хасах, худалдах, актлахтай холбоотой үйл ажиллагааны дарааллыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар болон холбогдох хууль, дүрэм, журамд заасан байдлаар тодорхойлвол:
1.Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийг актлах өмч хамгаалах байнгын зөвлөлийн байгуулж, тооллого хийж, саналыг сумд санал хүргүүлэх,
2. Сумын Өмч хамгаалах байнгын зөвлөл нь хурал хийж, актлах дүгнэлтийг гаргаж Аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлэх,
3. Аймгийн орон нутгийн өмчийн газар нь санал, дүгнэлтийг хүлээн авч
- Аймгийн Засаг даргын зөвлөлөөр оруулах,
-Иргэдийн Төлөөлөгчдийн дэргэдэх өмчийн зөвлөлөөр оруулах,
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын хурлаар оруулах,
-Намын бүлгүүдийн хурлаар оруулах,
4. Дээрх зөвлөл, хороодын хурлаарх оруулсаны дараа Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд үндсэн хөрөнгийг акталж данснаас хасах тухай саналыг оруулж шийдвэрлүүлэхээр журамлажээ.
Дээрх жагсаасан төрийн албаны заавал хэрэгжүүлэх ажлыг *** аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, данснаас хасах, тайлагнах журам”-ын Долоодугаар бүлэгт тодорхой заасан байх бөгөөд уг журмын 7.4-т “…Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн иж бүрдэл, чанар болон бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтыг асуудлыг тухайн байгууллагын удирлага хариуцах талаар журамласан байна.
Мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь үндсэн хөрөнгийг акталж данснаас хасахдаа эд хөрөнгийг худалдах, цаашид ашиглахаар бусад төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлэх, сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу худалдах,шууд устгах, буулгах зэрэг шийдвэрүүдийг гаргах бөгөөд уг шийдвэр гараагүй тохиолдолд ямар ч албан тушаалтан дур мэдэн тухайн барилга, үндсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдалд халдах эрхгүй байхаар тус журмын долоодугаар бүлэгт маш тодорхой заажээ.
10. Шүүгдэгч *** , *** , *** нар болон тэдний өмгөөлөгч нарын зүгээс дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тодорхойлсон орон нутгийн өмчийн хөрөнгийг данснаас хасаж, актлахдаа заавал хийгдэх ажиллагаануудтай огт маргаагүй болно.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, 3.2 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ... хүнийг... ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж, 3.3 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ...” гэж, 3.5 дугаар зүйлийн 1-д “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж, 3.7 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж тус тус тухайлан гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэрүүдийг нарийвчлан заасан.
Дээрх Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг *** аймгийн Орон нутгийн өмчийн газар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хувьчлах, шилжүүлэх, актлахтай холбоотойгоор хүсэлт хүргүүлж, хэлэлцүүлж, шийдвэрлүүлэлгүйгээр, өөрсдөө дур мэдэн сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд сумын өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилгоор өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж төрийн өмчийн барилга байгууламжийг нураасан үйлдлийг хэрэгжүүлэхдээ хэн нэг нь ганцаараа санаачилсан, зохион байгуулсан, төлөвлөсөн, хүн хөлсөлсөн, бусдыг татан оруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдөд нь олгогдоогүй бүрэн эрхийг бүгдээрээ нийлэн гаргаж, тухайн барилгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нураасан байх тул уг гэмт хэргийг бүлэглэн үйлджээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *** , *** , *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дураараа аашлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс төрд учирсан хохирлыг тухайн барилгыг нураасан тул үнийг тогтоох боломжгүй бөгөөд барилгын дансанд бүртгэгдсэн анхны үнэ болох 57,767,668 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.
Гэвч хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний “ *** ” ХХК-ны албан бичиг/1-р хх 53-рт/, гэрч *** мэдүүлэг зэргээр барилгыг нураасан тул бодит үнэлгээг хийх боломжгүй гэсэн байх тул уг гэмт хэргийн улмаас төрд учирсан бодит хохирлын хэмжээ нь тогтоогдоогүй учраас иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.
Тиймээс шүүгдэгч нараас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *** овогт *** *** *** тайж овогт *** *** , *** овогт *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дураараа аашлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас шүүгдэгч нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр тус бүрийг торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *** өмгөөлөгч *** : “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан үзээд прокурорын гаргаж байгаа санал дүгнэлт дээр нэмж хэлэх зүйл алга байна…” гэх дүгнэлтийг,.
Шүүгдэгч *** өмгөөлөгч *** : “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх саналын хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж санал гаргаж байна гэж ойлгож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1-д заасан урьд ял шийтгэгдэж байгаагүй, 1.2-д заасан хохирол, хор уршиг байхгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзсэн прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасах, 2,800,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагаа оногдуулж өгнө үү гэсэн…” дүгнэлтийг,
Шүүгдэгч *** өмгөөлөгч *** : Гэм буруугийн асуудлаар маргаж байгаа тул тусгайлсан санал алга байна...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Харин шүүгдэгч нарын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Тиймээс шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал, нутаг орныхоо өнгө үзэмжийг дээшлүүлэх шат дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн зэргийг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, *** нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *** , ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** *** , *** тайж овогт *** *** , *** овогт *** *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дураараа аашлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** , *** , *** нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** , *** , *** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг *** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** , *** , *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР