Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2024/01282

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2024/01282

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 22 тоотод оршин суух, О овогт С.Б/РД: …../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******, ЭР ХХК/РД: ...., гүйцэтгэх захирал Г.Б/-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ЭР-ийн Ухаа худаг салбарт хүнд даацын автомашины жолоочоор ажилд орсон бөгөөд өдийг хүртэл ажилдаа сэтгэл гарган ажиллаж, зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЭР ХХК-ийн ухаа худаг салбарын захирлын Б/571 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халагдсан. С.Б нь ажил үүргээ гүйцэтгэж явах үед буюу 2023.05.17-ний өдөр 21:20 минутын үед /… ӨМҮ/ тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь ачилт руу орох үедээ /... ӨМӨ/ С.Бгийн тээврийн хэрэгслийн хаалгыг 2 дугаар чиргүүлээрээ шүргэсэн осол гаргасан. Гэтэл Техникийн комиссын актаар С.Б нь буруутай гэж тогтоож, осол гаргасан биш тус осолд хохирсон тал нь хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэн ажлаас халсан үндэслэлд хамаарч байгаа нь илт нэг хохироосон шийдвэр юм. Мөн С.Б нь өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажлаас халсан сахилгын давтан зөрчил гаргасан гэж дүгнэн хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал нь үндэслэлгүй юм. гэв.

 

Нэхэмжлэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн газрыг орхиж явсан гэдэг нь дотоод журамд зөрчил гэсэн байгаа. Хэргийн газрыг орхиж явсан гэдгийг эрх бүхий этгээд дүгнэнэ. Өөрсдөө дүгнэх боломжгүй. Зөрчил гарсан гэж үзэж байгаа тохиолдолд заавал мэдэгдэнэ гэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулий 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар тайлбар гаргах боломжоор хангаагүй. Дотоод журамд 123.3-ыг баримтлан гэсэн боловч баримтлаагүй. Бид сахилгын шийтгэл авсан аваагүй гэдгээ мэдэхгүй явсан. Дотоод журам дээр заавал мэдэгдэнэ, гарын үсэг зурна. Эргээд арга хэмжээ авсан гэж мэдэгдээгүй. Нэг дэх зөрчил гарсан эсэхийг дүгнэх ёстой болчоод байгаа. Нэг дэх зөрчил гаргасан гэж үзвэл процеесын хувьд алдаатай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ЭР ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Бгийн нэхэмжлэлтэй, ЭР ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, НДШ, ЭМД-ын шимтгэлийг нөхөн төлөхийг ЭР ХХК-нд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, доорх хариу тайлбарыг хүргүүлж байна. С.Б нь ЭР ХХК-ийн Ухаа худаг салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/376 тоот тушаалаар гурван сарын туршилтын хугацаатай, 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/952 тоот тушаалаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид Тээвэрлэлт, логистикийн хэлтсийн Хүнд даацын автомашины жолооч албан тушаалд томилогдсон. Тэрээр ажиллах хугацаандаа Химийн бодисын удирдлага зохицуулалтын журам зөрчиж, ахуйн хэрэглээний саванд химийн бодис хийж, аюулгүй ажиллагааны зөрчил гаргасан тул түүнийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ухаа худаг салбарын захирлын Б/437 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 16.1, Зөрчлийг бүртгэх, хариуцлага тооцох тухай журмын 5.3.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.2, Сахилгын шийтгэл ногдуулах хуудас"-ыг тус тус үндэслэн түүнд хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацааны дотор буюу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ухаа худгийн нүүрс ачиж буулгах талбайд аюулгүй ажиллагааны журам зөрчин осолд холбогдож, Хөдөлмөрийн гэрээний 7.2.16, Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 4.1.7-д заасны дагуу мэдэгдэлгүй ослын газрыг дур мэдэн орхиж явсан нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.2, 7.2.8, 9.2.4, тус тус зөрчиж, сахилгын давтан зөрчил гаргасан тул 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр С.Б тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно. С.Б нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Уул уурхайн салбар нь өндөр эрсдэл бүхий нөхцөл байдалд ажилладаг учраас дагаж мөрдвөл зохих хэм хэмжээг заавал мөрдөж байж, үүсэх аюулаас урьдчилан сэргийлдэг. Мөн уурхайн бүсэд осол холбогдсон ажилтан ослыг заавал мэдээлэх үүрэгтэй байдаг. С.Б нь дээр дурдсан сахилгын шийтгэлүүдийг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар өгсөн бөгөөд сахилгын шийтгэл тус бүр дээр сахилгын шийтгэл ногдуулах хуудасны дагуу бүртгэл үйлдсэн болно.

Иймд, С.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан давтан зөрчлийг гаргасан нь баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр/тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/571 дугаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 23/01-640 дугаар Хөдөлмөрийн гэрээ, С.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн сахилгын зөрчил хэлэлцэх хурлын тэмдэглэлийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/437 дугаар ЭР ХХК-ийн Ухаа худаг салбарын захирлын тушаалын болон хавсралтын хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6758 дугаар Зөрчил бүртгэх хуудасны хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах хуудасны хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/25 дугаар тушаалын хавсралтын хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/571 дугаар ЭР ХХК-ийн Ухаа худаг салбарын захирлын тушаалын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/11 дугаар тушаалын 01 дугаар хавсралтын хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тээврийн хэрэгсэл хүлээлцэх актын хуулбар, С.Бгийн тойрох хуудасны хуулбар, Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах хуудасны хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний А/14 дугаар ЭР ХХК-ийн ухаа худаг салбарын захирлын тушаалын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/21 дугаар ЭР ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар болон хавсралтын хуулбарын хамт, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаар ЭР ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын болон хавсралтын хуулбарын хамт, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар ЭР ХХК-ийн ерөнхийлөгчийн тушаалын хуулбар, ЭР ХХК-ийн нийт ажилтнуудын уншиж танилцвал зохих журам, дүрэм, заавар, болон баталгааны хуулбар, Хөдөлмөрийн гэрээний хавсралтын хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн нийт ажилтны сургалтын үнэлгээ, үзүүлэлтийн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын байранд дахь анхан шатны зааварчилгааны маягтын хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Чиглүүлэх хөтөлбөрийн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/376 дугаар ЭР ХХК-ийн Ухаа худаг салбарын захирлын тушаалын хуулбар болон хавсралтын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Б хариуцагч ЭР ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Ухаа худаг салбарын Хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 40,366,991/дөчин сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ЭР ХХК нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан давтан зөрчлийг гаргасан нь баримтаар нотлогдож байгаа гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн Ухаа худаг салбарт Хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 23/01-640 дугаар Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь Ухаа худгийн нүүрс ачиж буулгах талбайд осолд холбогдож журмын дагуу мэдэгдэлгүй ослын газрыг дур мэдэн орхиж явсан сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/571 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан ... гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Химийн бодисын удирдлага зохицуулалтын журам зөрчиж, ахуйн хэрэглээний саванд химийн бодис хийсэн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад зааснаар 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/437 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчид ... саванд тос хийсэн ... талаар тайлбар гаргасан байх ба хариуцагч нь уг үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулж, энэ тухай нэхэмжлэгчид 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн болох нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Тайлбар, 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах хуудсын хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь түүнд хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдсэн болох нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тохиолдолд сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/437 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:, 43.1.2-т ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах;, 43.1.6-д ... аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.6 дахь заалтад зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн харилцаанд байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэмжээ буюу дүрэм, журам, зааврыг баталж, дагаж мөрдүүлэх эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.6 дахь заалтад зааснаар хариуцагч нь Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааврыг баталж, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс дагаж мөрдсөн болох нь Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааврын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ЭР ХХК-ийн нийт ажилтнуудын уншиж танилцвал зохих журам, дүрэм, заавар болон баталгаатай 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болон 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр танилцсан болох нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЭР ХХК-ийн нийт ажилтнуудын уншиж танилцвал зохих журам, дүрэм, заавар болон баталгааны болон 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ЭР ХХК-ийн нийт ажилтнуудын уншиж танилцвал зохих журам, дүрэм, заавар болон баталгааны хуулбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь IMS.ER.11 Ослыг судлан бүртгэх болон тайлагнах журмын зааварчилгаа сургалтанд хамрагдсан болох нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Аюулгүй ажиллагааны ерөнхий зааварчилгаа сургалтын шалгалт баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ухаа худгийн нүүрс ачиж буулгах талбайд ... ӨМӨ улсын дугаартай Хово371эс/HOVO371S/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 21 цаг 20 минутын үед осолд орсон болох нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчил бүртгэх хуудсын хуулбар, Текникийн комиссын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 23/277 дугаар Техникийн комиссын актын хуулбар, Ослын хохирлын актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааврын 4-ийн 4.1-ийн 7-д зааснаар осол гарсан бол энэ тухай шууд удирдлага болон диспетчерт мэдэгдэж, IMS.ER.11 Ослыг судлан бүртгэх болон тайлагнах журмын дагуу ажиллах тухай заажээ.

 

Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааврын 4-ийн 4.1-ийн 7-д зааснаар нэхэмжлэгч нь осол гарсан талаар шууд удирдлага болох Тээврийн мастер, Тээврийн ахлах мастер болон диспетчерт мэдэгдээгүй байх ба ослын газрыг орхин явсан болох нь Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчил бүртгэх хуудсын хуулбар, Текникийн комиссын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 23/277 дугаар Техникийн комиссын актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ ... зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно., мөн хуулийн 123.8-д Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 16-ийн 16.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ болох Нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааврын 4-ийн 4.1-ийн 7-д заасныг зөрчиж, осол гарсан тухай шууд удирдлага болон диспетчерт мэдэгдээгүй байх тул сахилгын зөрчил гаргасанд тооцно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад сахилгын зөрчил гаргасан байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч ... хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ ... гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 16-ийн 16.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүргээ зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар аваагүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах журмыг зөрчсөн байх тул хариуцагчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/571 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Ухаа худаг салбарын Хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 5,580,698/4,200,000+6,727,637.63+5,814,459.02=16,742,096.65:3=5,580,698/ /таван сая таван зуун наян мянга зургаан зуун ерэн найм/ төгрөг болох нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлын 217/хоёр зуун арван долоо/ хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 57,667,099/5,580,698:21=265,747, 265,747x217=57,667,099/ /тавин долоон сая зургаан зуун жаран долоон мянга ерэн ес/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 40,366,991/дөчин сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул хариуцагчаас 40,366,991/дөчин сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бг хариуцагч ЭР ХХК-ийн Ухаа худаг салбарын Хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ЭР ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 40,366,991/дөчин сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгон, хариуцагч ЭР ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭР ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 429,984 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бг хариуцагч ЭР ХХК-ийн Ухаа худаг салбарын Хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ЭР ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 40,366,991/дөчин сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгон, хариуцагч ЭР ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгасугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭР ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 429,984 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ