Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/00717

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/00717

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Б овогт П.Э/РД: .................../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,******* байрлах, ХД ХХК/РД: ...................., гүйцэтгэх захирал Л.О/-д холбогдох,

 

3,499,187 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пүрэвсүрэн овогтой Эрхбаяр /РД: ЛД84030311/ миний бие өөрийн хүү Э.А-тай /РД: ............./ хамт өөрийн /АД ХК/ ажилладаг байгууллагынхаа ажилчдын Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, ХД ХХК-д 2021 оноос эхлэн сүүлийн хоёр жил даатгуулж байгаа билээ.

Энэ хугацаанд буюу буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний хүү Э.А-т даатгалын тохиолдол үүсэж гэмтсэн бөгөөд олон эмнэлгээр эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн билээ. Гэвч миний бие зөвхөн ганц МВG эмнэлгээр үйлчлүүлсэн эмнэлгийн төлбөртэй холбоотой нөхөн төлбөрийн материалыг анх удаагаа ХД ХХК-д 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр илгээсэн. Үүнээс хойш энэхүү Нөхөн төлбөрийн материалтай холбоотой нэмэлт материалуудыг удаа дараа надаас шаардсан бөгөөд нэмэлт материалуудыг миний Г21317387 тоот Даатгалын гэрээний үүргийн дагуу ёсчлон биелүүлж шаардлагатай баримтуудыг нь цаг тухайд өгч байсан.

Тухайлбал тус байгууллагаас даатгалын тохиолдлыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт гэж шаардсан бөгөөд хэргийг шалгасан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын тогтоолыг ХД ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэвч тус тодорхойлолтыг ХД компани хангалтгүй, Цагдаагийн тодорхойлолт шаардлагатай гэсэн тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас хүсэлт гарган, тодорхойлолтыг гаргуулж өгсөн. Гэтэл дахин тус даатгалаас миний хүү Э.Аын нөхөн төлбөрийг хүлээн авах чадамжтай тодорхойл гэсэн албан бичиг надад ирүүлсэн. Тус албан бичигт миний бие хариу болон шаардлагатай материалуудыг хүргүүлсэн. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 06-121 тоот албан бичгээр ХД ХХК-аас нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу ирсэн бөгөөд тус нөхөн төлбөрийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа талаар Санхүүгийн Зохицуулах Хороонд хүсэлт гаргасан билээ.

Хорооны 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр ХДын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд тус даатгалын компаниар нөхөн төлбөрийг олгуулах шийдвэр гарсан болно. Гэвч ХДаас дахин төлөхгүй гэсэн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг ирсэн тул миний бие энэхүү даатгалын нөхөн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ХД ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХД ХХК болон АД ХК нар нь харилцан тохиролцож, холбогдох хууль журмыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г21317387 дугаартай гэнэтийн осол болон эмчилгээний зардлын даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан.

Даатгуулагч П.Э-аас нөхөн төлбөрийн материалд ирүүлсэн баримтыг судлан үзэхэд даатгуулагч түүний гэр бүлийн гишүүн болох 11 настай хүү Э.А нь осол болдог өдөр хоол хийж байгаад андуурч өөр плитк залгасны улмаас уг залгасан плиткийн дээр тавьсан хоолны савны тагны бариул хайлж шатсанаас үүдэн гал гарсан гэх бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн дугаар 4119 хэрэг бүртгэлтэй хэргийг хаах тухай тогтоолд ...оршин суух гэрийнхээ цонхоор үсэрч, биедээ хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэсэн байдаг. Насанд хүрээгүй Э.Аын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон тамлан зовоосны улмаас амиа хорлоход гарцаагүй хэргэсэн байж болзошгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдээгүй, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.

Дээрхээс үзэхэд даатгуулагч Э.Аыг цонхоор үсрэх хэмжээнд нөлөөлсөн шалтгаант нөхцөл нөхөн төлбөрийн материалд тогтоогдоогүй, тухай нөхцөл байдалд аавтайгаа гэртээ байсан бөгөөд хаалгаар гарах боломжтой байсан боловч 6 давхрын цонхоор үсэрч өөрийн биед гэмтэл учруулсан нь даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчин бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байсан болно.

Иймд бид даатгалын гэрээний холбогдох зүйл заалт, хууль тогтоомжийг үндэслэн даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно. Үүнд:

1. Г21317387 дугаартай даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах нөхцөлийн 13.9.2 дах Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүд нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулснаас ... учирсан хохирол бол;

2. Мөн гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцөлийн 9.1.1 дэх Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн;

3. Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5.1 дэх Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан болно.

ХД ХХК-ийн зүгээс тус даатгалын тохиолдлыг судлан танилцаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан П.Эын иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Аын төрсний гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 9/1793 дугаар албан бичиг, ХД ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 06-121 дугаар албан бичгийн хуулбар, ХД ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06-263 дугаар албан бичгийн хуулбар, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 28m1-4/5234 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4119 дугаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарны 10-ны өдрийн 4119 дугаар тогтоолын хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Г21317387 дугаар Даатгалын гэрээ-ий хуулбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Э хариуцагч ХД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 3,499,187/гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ХД ХХК нь даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

АД ХК нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчтай Г21317387 дугаар Даатгалын гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Г21317387 дугаар Даатгалын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Г21317387 дугаар Даатгалын гэрээ-д зааснаар хариуцагч нь АД ХК-ийн 39/гучин ес/ ажилтан болон ажилтны гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг даатгасан болох нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Г21317387 дугаар Даатгалын гэрээ-ий хуулбараар тотоогдож байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ., 431.2-т Даатгалын зүйл нь ... иргэдийн амь нас, эрүүл мэнд ... ашиг сонирхол байна., мөн хуулийн 432 дугаар зүйлийн 432.1-т Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна., Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. гэж заасан.

 

Хариуцагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг төлөх, АД ХК нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Даатгалын гэрээ/цаашид Даатгалын гэрээ гэх/ шинжтэй байна.

 

АД ХК-ийн ажилтан болон ажилтны гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг даатгасан тус Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан сайн дурын даатгалд хамаарч байна.

 

Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-т Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд ... эдлэх ... даатгуулагч шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар АД ХК нь нэхэмжлэгчид ашигтай гэрээ байгуулсан болох нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Г21317387 дугаар Даатгалын гэрээ-ий хуулбараар тотоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсон үндэслэлээр хүү Э.Аын эмчилгээний зардал 3,499,187/гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

2010 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Эрхбаярын Азбаяр нь иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Э.Аын хууль ёсны төлөөлөгч болох нь № 0445219Г-1793 Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн хүүхэд Э.А нар нь Даатгалын гэрээнд зааснаар амь нас, эрүүл мэндээ даатгуулсан этгээд болох нь зохигчийн тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн № 9/1793 Шийдвэр, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн № 06-121 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Э.Аын биед хүнд гэмтэл учирсан болох нь ******* дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгийн хуулбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4119 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Даатгалын гэрээ нь 1/нэг/ жилийн хугацаатай буюу 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл байгуулагдсан болох нь Даатгалын гэрээ-ий хуулбараар тотоогдож байна.

 

Даатгалын гэрээнд зааснаар даатгалын эрсдэлд заасан бүх төрлийн гэнэтийн ослын эрсдэл болон эмчилгээний зардал хамаарах нь Даатгалын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.15-д Үйлдвэрлэлийн бус гэнэтийн осол: Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүд ажлын байрнаас гадуур гэмтэж бэртэх гэжээ.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн ... олгохоос татгалзаж болно:, 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; гэж заасан.

 

Хариуцагч нь Э.А тухайн нөхцөл байдалд аавтайгаа гэртээ байсан бөгөөд хаалгаар гарах боломжтой байсан боловч 6 давхрын цонхоор үсэрч өөрийн биед гэмтэл учруулсан нь даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчин бүрдүүлсэн гэж маргаж байна.

 

******* дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс Э.А нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрин оройны 19 цагийн орчим хоол хийх явцдаа буруу плитка асааж хоолны таг шатаж гэрт гал гарч битүү утаа гарахад цонхоор үсэрч гэмтсэн болохыг тогтоосон болох нь ******* дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

Түүнчлэн, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4119 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох галын улмаас Э.А нь *******,*******, Их монгол хотхоны 901-р байр, 33 тоотын цонхноос үсэрч биед нь хүнд гэмтэл учирсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоогдсон болох нь ******* дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгийн хуулбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4119 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох галын улмаас Э.Аын биед хүнд гэмтэл учирсан байх тул Даатгалын гэрээний 13-ны 13.2.15-д заасан гэр бүлийн гишүүд ажлын байрнаас гадуур гэмтэж бэртсэн даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Даатгалын гэрээний Даатгалын эрсдэл, Даатгалын нийт үнэлгээ буюу гэрээний хариуцлага хэсэг, Даатгалын гэрээний 13-ын 13.2.7-д зааснаар хариуцагч нь 10,000,000/арван сая/ хүртэлх эмчилгээний зардлыг хариуцах үүрэгтэй байна.

 

Э.А нь даатгалын тохиолдлын улмаас Эм Би Жи эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд 3,150,000/гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн эмчилгээний зардал, эмийн зардалд 349,187/гурван зуун дөчин есөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийн зардал гарсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Эм Би Жи эмнэлгийн бүртгэл тооцооны баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу ... даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно. гэж заасан.

 

Даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.15-д заасан үйлдвэрлэлийн бус гэнэтийн ослын улмаас Э.А-т нийт 3,499,187/гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заасныг баримтлан хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт нийт 3,499,187/гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заасныг баримтлан хариуцагч ХД ХХК-иас нийт 3,499,187/гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эт олгох үндэслэлтэй.

 

115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.           Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заасныг баримтлан хариуцагч ХД ХХК-иас нийт 3,499,187/гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эт олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эт олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ