| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03530/И |
| Дугаар | 181/ШШ2024/01281 |
| Огноо | 2024-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2024/01281
| 2024 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 181/ШШ2024/01281 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, СБДХХҮХ/РД: ..., Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Бат-Өлзий/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, Б овогт Х.С/РД: ..../-д холбогдох,
2,900,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Хариуцагч Х.Сийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч СБДХХҮХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 2,900,000 төгрөг гаргуулж СБДХЭДСгийн Төрийн сан банкны .... тоот дансанд төлүүлэх тухай. Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Х.Ст Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр "тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн 4.0-т заасны дагуу 12%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3/73 тоот гэрээ байгуулан олгосон. Гэрээний дагуу Х.Стэй сар бүр утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Х.С нь 2,900,000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.
2018 онд анх төсөл авсан, 2019 онд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Авсан зээлээс 100,000 төгрөгийг төлөөд дахиж төлөөгүй.
Х.Стэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 2,900,000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн хохирлыг хариуцагч Х.Сээс гаргуулан СБДХЭДСгийн Төрийн сан банкин дахь ... тоот дансанд төлүүлж өгнө үү. гэв.
Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би СБХХ хэлтсээс 2,900,00 төгрөгийг авсан нь үнэн. Ажлын байргүй болж ажил хийх боломжгүй байна. Энэ мөнгийг бага багаар төлөх боломж гаргаж өгнө үү. Би 56 настай. Ажил олдохгүй тэтгэвэртээ гаргах болоогүй байна. 2 оюутан охинтой хэцүү байгаа тул багаар төлүүлж өгнө үү. Сар бүрийн 15-ны өдөр 100,000 төгрөг төлөх боломжийг харгалзан үзнэ үү. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, Х.Сийн Иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч СБДХХҮХ хариуцагч Х.Ст холбогдуулан 2,900,000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х.С нь энэ мөнгийг бага багаар төлөх боломж гаргаж өгнө үү гэх тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр № 3/73 Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч ... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.
Зохигч болон тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.
2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн № 3/73 Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000/гурван сая/ төгрөгийг, 36/гучин зургаа/ сарын хугацаатай, хүүгүй олгосон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн № 3/73 Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байх тул Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000/гурван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 3,000,000/гурван сая/ төгрөгийн зээлд 100,000/нэг зуун мянга/ төгрөгийг төлж, үлдэгдэл 2,900,000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг төлөөгүй талаар маргахгүй байна.
Гэрээнд заасан 36/гучин зургаа/ сарын хугацаа өнгөрсөн байх боловч хариуцагч нь 2,900,000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг буцаан төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар мараагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ... зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 2,900,000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Сээс нийт 2,900,000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СБДХХҮХт олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, УТХТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.
И 115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус
:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Сээс нийт 2,900,000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СБДХХҮХт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, УТХТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ