Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/00878

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/00878

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, О овогт В.Б/РД: ................/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******, байрлах, МД ХХК/РД: ............., гүйцэтгэх захирал С.А/-д холбогдох,

 

39,697,004 төгрөгийг гаргуулахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-ны эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие В овогтой Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр МД ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ №4ASSR20221225451-г 1 жилийн хугацаатайгаар байгуулж, Тоуоtа, Land criuser маркийн ..... УНУ улсын дугаартай J300 загварын автомашиныг 276,500,000 төгрөгөөр үнэлж, даатгалын үнэлгээг хийлгүүлсэн.

Тухайн тээврийн хэрэгсэлтэй 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минут орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явах замд хүчтэй шуурга шуурч, шуурга намжтал цаг гаруй хугацаанд хөдөлгүүрээ унтрааж, зогссон. Зогсож байгаад хөдөлгөөнөө үргэлжлүүлж, удаан явсаар Налайх орж ирсэн. Тухайн шуурганы улмаас учирсан хохирлыг тодорхойлохоор Итгэлт Эстимейт ХХК-иар үнэлгээ хийлгүүлж, автомашинд 92 төрлийн гэмтэл учирсан буюу нүүр, нүүрний эмблем, урд камер, их гэрэл 2ш, буферын нэмэлт гэрэл 2ш, радиаторын сетка 2ш, нүүрний доод сетка, буферын сетка 2ш, нэмэлт гэрлийн 2ш гэх мэт эвдрэл үүссэн. Мөн царапан болсон эд анги солих, задалж угсрах, бүтэн будах, их гэрэл тохиргооны зардал, угаалга, компьютер оношилгооны зардал, радиатор задалж цэвэрлэх, хөргөлтийн радиатор задалж цэвэрлэх, кропны радиатор задалж цэвэрлэх, ферон цэнэглэх гэх мэт шууд болон шууд бус зардлууд гарахаар байна.

Даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр МД ХХК-д хандаж, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Итгэлт Эстимейт ХХК-иар даатгалын үнэлгээ хийлгүүлж, хохирлын үнэлгээг 77,851,000 /далан долоон сая найман зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр тогтоосон.

Гэтэл МД ХХК нь даатгалын үнэлгээгээр тогтоосон хохирлыг 100 /нэг зуу/ хувь олгохоос татгалзаж, даатгалын нөхөн төлбөрт 41,269,996 төгрөгийг олгож, үлдэх 36,581,004 төгрөгийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Даатгагчийн дээрх шийдвэр нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болох , үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн МД ХХК нь даатгуулагч В.Б намайг даатгалын гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэжээ. Тухайлбал МД ХХК нь Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д Даатгуулагч даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх, мөн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.4- Д "Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид 75756000 утсаар нэн даруй мэгдэгдэх, 7.2.3- т Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг Багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг авах гэж заасан үүргүүдээ зөрчиж даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.1-т "Даатгуулагч хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн" гэж үзэн нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Тухайн үед хүчтэй шуурганы үед хохирлыг багасгах зорилгоор өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч, салхины уруу харж, машинаа зогсоосон. Хүчтэй шуурганы үед даатгалын компанид мэдэгдэх гэж оролдсон боловч утасны сүлжээ байгаагүй, байгалийн давагдашгүй хүчин зүйл нь хүнээс үл шалтгаалж, хэдийд ч гарах боломжтой тул намайг хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

"МД ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөрийн мэдээлэл гэсэн хэсэгт байгалийн эрсдэл учирсан тохиолдолд стандарт багцад 100 /нэг зуу/ хувь олгохоор тохиролцсон. Мөн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3-т даатгагч нь Даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр даатгуулагчид олгох үүрэгтэй гэж заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хохирлын үнэлгээгээр тогтоосон 75,851, 000 /далан долоон сая найман зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь МД ХХК-иас олгохоор шийдвэрлэсэн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй учир 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо-д гомдол гаргасан ба тус хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн нөхөн төлбөрийн тухай хариу албан бичигт МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 41,269,996 төгрөгийг олгохоор шийдвэрлэгдсэнийг үндэслэлгүй гэж үзсэн.

Иймд даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэлд 36,581,004 төгрөг, даатгалын үнэлгээний зардал 3,116,000 /гурван сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөг буюу нийт 39,697,004 төгрөгийг МД ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Миг датагал ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1.Даатгуулагч В.Б нь "МД ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №4ASSR20221225451 дугаартай Стандарт тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж Тоуоtа, Land criuser J300 маркийн ..... УНУ улсын дугаартай автомашиныг даатгуулсан ба 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явах замд болсон тохиолдлоор үнэлгээ хийлгэж даатгалын нөхөн төлбөрт 77,851,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

2.МД ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч В.Быг даатгалын гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь олгохоос татгалзаж гэрээнд заасны дагуу 60 хувиар олгож шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иймд хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ..... УНУ улсын дугаартай Тоуоtа, Land criuser J300 маркийн тээврийн хэрэгслийн Стандарт багцыг сонгон №4ASSR20221225451 дугаартай даатгалын гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тухайн тээврийн хэрэгсэлтэй 2023 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн 14 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явах замд хүчтэй шуурга шуурч шуурга намжтал цаг гаруй хугацаанд хөдөлгүүрээ унтрааж зогссон.

Зогсож байгаад хөдөлгөөнөө үргэлжлүүлж удаан явсаар Налайх орж ирсэн гэж дурдсан боловч нэхэмжлэгч нь 2 хоногийн дараа 97113888 дугаарын утаснаас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09:26 цагт ... уржигдар шуурганд өртсөн, урд шил црап болсон, одоо Улаанбаатар хотод байна. гэх ослын дуудлага даатгагчид өгсөн. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан анхааруулж зарласан нь даатгалтай тээврийн хэрэгслийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг шууд бий болгосон, мөн даатгуулагч энэхүү үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт ирүүлээгүй зэрэг нь Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 -д Даатгуулагч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсний 10.1.5-д даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх мөн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д Даатгуулагчийн хүлээх үүрэг гэсний 7.2.4-т Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид 75756000 утсаар нэн даруй мэдэгдэх", 7.2.3-т Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг авах" гэж заасан үүргүүдээ зөрчсөн нь тогтоогдсон.

Даатгуулагчаас ирүүлсэн Итгэлт Эстимэйт" ХХК-ийн үнэлгээний тайлангаар тус даатгалтай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ /өртөг/-ийг 310,000,000 төгрөг гэж тогтоосон бөгөөд гэрээнд заасан даатгалын үнэлгээ нь 276,500,000 төгрөг тул Иргэний хуулийн 438.5-д заасны дагуу даатгуулагчид учирсан хохирлыг тогтоохдоо даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож үнэлгээний тайлангаар тогтоосон 77,851,000 төгрөгийн хохирлын дүнгээс даатгагч 89,19 хувийг олгохоор тооцоолсон. Үүнээс даатгалын гэрээний 8.8.1-д "... даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдлуудад нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 60 хувь хүртэл хэмжээгээр олгоно гэж заасны дагуу 41,269,996 төгрөгийн нөхөн төлбөр олгосон.

Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч "МД" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан №4ASSR20221225451 Даатгалын гэрээ болон Зээлийн тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, Итгэмлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, хавсралтын хамт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 7-800/187 дугаар даатгалын нөхөн төлбөр шилжүүлэх тухай Тодорхойлолт, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04/168 дугаар албан бичиг, МД ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 03/12-619 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/2234 дугаар албан бичиг, В.Булганбаатрын иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргаж өгсөн МД ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.Б хариуцагч МД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэлд 36,581,004/гучин зургаан сая таван зуун наян нэгэн мянга дөрөв/ төгрөгийг, үнэлгээний зардалд 3,116,000/гурван сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөгийг, нийт 39,697,004/гучин есөн сая зургаан зуун ерэн долоон мянга дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МД ХХК нь даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр № 4ASSR20221225451 Даатгалын гэрээ байгуулж, мөн өдөр Зээлийн тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа үйлдсэн болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн № 4ASSR20221225451 Даатгалын гэрээ-р тогтоогдож байна.

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа болон 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн № 4ASSR20221225451 Даатгалын гэрээ-д зааснаар хариуцагч нь ..... УНУ улсын дугаартай, Тоёота ланд крузер жей 300 маркийн тээврийн хэрэгслийг Стандарт тээврийн хэрэгслийн даатгалд даатгаж, даатгалын тохиолдол болсон үед даатгалын нөхөн төлбөрийг төлөх, нэхэмжлэгч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа болон 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн № 4ASSR20221225451 Даатгалын гэрээ-р тотоогдож байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ., 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө ... эдийн бус ашиг сонирхол байна., Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь даатгалын хураамж төлөх, хариуцагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Даатгалын гэрээ/цаашид Даатгалын гэрээ гэх/ шинжтэй байна.

 

Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөө даатгуулсан тус Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан сайн дурын даатгалд хамаарч байна.

 

..... УНУ улсын дугаартай, Тоёота ланд крузер жей 300 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Худалдаа хөгжлийн банк ХК болох нь Итгэлт эстимэйт- ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-т Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд ..., мөн хуулийн 441.3-т Даатгагч даатгуулагчид даатгалын баталгаа олгосон бол даатгуулагч ашиг сонирхол бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ ёсоор эдлэх аливаа эрхийг эдлэх ... эрхийг нь шилжүүлэх эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банк ХК-д ашигтай гэрээ байгуулсан болох нь Даатгалын гэрээ-ий хуулбар болон Итгэлт эстимэйт- ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар тотоогдож байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Даатгалын гэрээг байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчид даатгалын баталгаа буюу Зээлийн тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа олгосон байх тул нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу явах замд хүчтэй шуурга шуурч ..... УНУ улсын дугаартай, Тоёота ланд крузер жей 300 маркийн тээврийн хэрэгсэлд нийт 77,851,000/далан долоон сая найман зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Итгэлт Эстимэйт ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлан болон Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар тотоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт 41,269,996/дөчин нэгэн сая хоёр зуун жаран есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг төлсөн байх боловч Даатгалын гэрээний 7-ийн 7.2, 7.2.3, 8-ын 8.8.1, 9-ийн 9.1.1-т заасныг үндэслэн үлдэгдэл 36,581,004/гучин зургаан сая таван зуун наян нэгэн мянга дөрөв/ төгрөгийг олгохоос татгалзжээ.

 

Даатгалын гэрээний 7-ийн 7.2 Даатгуулагчийн үүрэг:, 7.2.3-т Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг авах;, 8-ын 8.8.1-т ... зам тээврийн ослын талаар цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдлуудад нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 60 хувь хүртэл хэмжээгээр олгоно., 9-ийн 9.1.1-т ... хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн; гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу зорчих зам дагуу хүчтэй шороон болон цасан шуурга цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурсан болох нь Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн № 04/168 Тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

Цаг агаарын аюултай үзэгдэл нь хүний хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаарах тул нэхэмжлэгч нь ..... УНУ улсын дугаартай, Тоёота ланд крузер жей 300 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба даатгалын тохиолдол нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарч үүссэн байна.

 

..... УНУ улсын дугаартай, Тоёота ланд крузер жей 300 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь хүний хүсэл зоригоос үл хамаарах цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үүссэн байх тул нэхэмжлэгч нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг аваагүй гэх үндэслэлгүй байна.

 

Даатглын гэрээний 8-ын 8.8.1 дэх заалт нь даатгуулагч Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэм зөрчих болон Зам тээврийн осолтой холбоотой байх тул хариуцагч уг үндэслэлээр үлдэгдэл даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Даатгалын гэрээний 7-ийн 7.2.4-т зааснаар даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдээгүй гэх тайлбар гаргасан байх боловч цаг агаарын аюултай үзэгдэл болон үүрэн гар утасны сүлжээгүй байсны улмаас нэхэмжлэгч нь даатгалын тохиолдлын талаар нэн даруй мэдэгдэх боломжгүй байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн ... олгохоос татгалзаж болно:, 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; гэж заасан.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1 дэх заалтад заасан үндэслэл үүсээгүй байна.

 

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн тээврийн хэрэгслийн даатгалын баталгаанд зааснаар хариуцагч нь байгалийн эрсдлийн улмаас үүссэн хохирлыг 100/нэг зуу/ хувь барагдуулах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх зааснаар хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл нийт 36,581,004/гучин зургаан сая таван зуун наян нэгэн мянга дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үнэлгээний зардалд 3,116,000/гурван сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж, нэхэмжлэгч нь үнэлгээ тогтоолгосны улмаас нэхэмжлэгчид 3,116,000/гурван сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар харуцагчаас үнэлгээний зардалд 3,116,000/гурван сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МД ХХК-иас нийт 39,697,004/гучин есөн сая зургаан зуун ерэн долоон мянга дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Бт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч В.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 361,450 төгрөгөөс илүү төлсөн 5,015 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч МД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 356,435 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.Бт олгох үндэслэлтэй.

 

115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.           Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МД ХХК-иас нийт 39,697,004/гучин есөн сая зургаан зуун ерэн долоон мянга дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Бт олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч В.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 361,450 төгрөгөөс илүү төлсөн 5,015 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч МД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 356,435 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.Бт олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

, С.ХИШИГБАТ