| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03055/И |
| Дугаар | 181/ШШ2024/01253 |
| Огноо | 2024-03-27 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/01253
| 2024 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 181/ШШ2024/01253 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, 15-32 тоотод байрлах, ЗДИХХК/РД: …, гүйцэтгэх захирал Б.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, 15-32 тоотод байрлах, Г ХХК/РД: 2706776, захирал Д.П/-д холбогдох,
16,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ЗДИХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь 2018 онд ЗДИХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. И.Д нь ЗД ХХК-ны гэрчилгээн дээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалаар хамтран ажиллах санал тавьж энэ саналын дагуу Н.Н, Г.Ц, И.Д бид Сүхбаатар дүүргийн ...., түрээлэж хамтран ажиллаж эхэлсэн. Бидэнтэй хамт Remax-д ажилладаг Э.Б, Г.А нар манай компани дээр байр зуучилж ажиллах тухай санал тавьж ирсэн. Энэ саналын дагуу Быг компанийхаа менежрээр ажиллуулхаар болсон ЗДИХХК, Г ХХК-тай 2018 оны оны 02 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажилласан. Гэтэл Э.Бнь манай компанийн нэр барин иргэдээс бэлэн мөнгө аван залилан хийж явааг би мэдээгүй явсаар энэ хэрэгт холбогдон шалгагдаж 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэг жилийн хорих ял аван эд хөрөнгө, бие сэтгэл санаагаараа хохирон үлдсэн. Анхан шүүхийн тогтоол дээр намайг 83,111,019 төгрөгний хохирол төлүүлэхээр шийдвэр гаргсан. Энэ бүх тблөрийг төлж би иргэдийг хохиролгүй болгосон. Г ХХК-ийн дансанд нийт 96,000,000 төгрөг орсон нь нотлогддог. Үүнээс 80,000,000 төгрөгийг аймгуудад хувааж өгсөн. Г ХХК нь дансанд 16,000,000 төгрөг үлдсэн. Э.Баас хохирогч Т.Бийн урьдчилгаа 20,000,000 төгрөг авч Г ХХК-ийн данс руу хийснийг би мэдээгүй. Бүх хохирлыг Т.Бд төлсөн. Т.Б нь Г ХХК-аас байр аваагүй, захиалаагүй, ,,,, 1 өрөө байр захиалсан байдаг. Г ХХК-аис байр аваагүй хүний төлбөр шилжүүлсэн байдаг. Төлсөн баримт нь хавтаст хэрэгт болон хохирогч Т.Б, Э.Бнарын мэдүүлгээр, нотлох баримтаар нотлогддог. Анхан шатны шүүхийн тогтоолоор намайг Иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж тэмдэглэн үлдээсэн. Г ХХК-ийн байр нь … нэртэй байр байдаг. Иймд миний бие Б.Б нь Г ХХК-ийн дансанд илүү шилжүүлсэн 16,000,000 сая төгрөг буюу 96,000,000 сая төгрөгийн үлдэгдэл болох 16,000,000 төгрөгийг буцаан олгуулах, гаргуулах хүсэлтэй байна. гэв.
Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Г ХХК нь 2018 онд ******* 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт Ш С гэх нэртэй 231 айлын 12 давхар 3 блок орон сууцын барилга барьж ашиглалтад оруулсан. ЗДИХХК нь Улаанбаатар хот, ******* 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт Ш С хотхоны ...-р байрны 72, 77, 82, 100, 117, 122 тоот зээлээр худалдаж авахаар Г ХХК-тай харилцан тохиролцож, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 1.2-т ... А тал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 5%-ийг 2018.02.21-ний өдөр, 2018.02.28-ний өдөр мөн 5%-ийн төлбөрийг эхний ээлжид төлж үлдэгдэл төлбөрийг 90%-ийг төлбөрийг төлнө гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах болсон. Улаанбаатар хот, *******, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш С хотхоны …-р байрны 72,77,82, 100,117,122 тоот нийт 6 байрны төлбөр болох 96.409.750 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн, тус шинэ байруудыг хүлээлгэн өгсөн. Мөн гэрээний Хавсралт №1-ийн дагуу төлбөрийг төлж дуусгавар болгохоор тохиролцсон. ЗДИХХК нь Хамтран ажиллах гэрээ-ний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 419 хоног хугацаанд дахин төлбөр төлөгдөөгүй бөгөөд Улаанбаатар хот, *******, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш С хотхоны ...-р байрны 72, 77, 82, 100, 117, 122 тоот шинэ байрнууд нь ЗДИХХК-ийн эзэмшилд байсан. ЗДИХХК нь Хамтран ажиллах гэрээ-ний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас Г ХХК-д 316,677,750 төгрөгийн хохирол учирсан. Г ХХК нь эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа холбогдсон боловч ЗДИХХК-ийн зүгээс шийдвэрлээгүй. ЗДИХХК нь удаа дараа мэдэгдсэн боловч Хамтран ажиллах гэрээ-ний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй. Г ХХК-д их хэмжээний хохирол учруулсан, мөн өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.
Ажилчдын нийгмийн байдлыг дээрдүүлж байраар хангана гэдэг. Эхлээд байр зарна гээд эхлээд мөнгөө төлж байгаад алга болдог.
Манайхруу мөнгө шилжүүлсэн гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй.
Иймд ЗДИХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан ЗДИХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний болон 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн Дүрмийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар тогтоолын болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлалын хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ болон Хавсралт1, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Гэрээний хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Орлогын ордерын баримтын хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Кассын орлогын ордерын хуулбар, ХБ ХК-д Ц.Лын эзэмшиж байгаа Депозит дансны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн баримтаар гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Бэлэн мөнгөний зарлагын баримт, ...-р байрны 82 тоотын засварын ажлын тооцоо, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаар Зарлагын баримт, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Шаардах хуудас, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Шилжүүлгийн баримтын хуулбар, Г ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ЗДИХХК хариуцагч Г ХХК-д холбогдуулан нийт 16,000,000/арван зургаан сая/ төгрөгийг гаргуулх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 16,000,000/арван зургаан сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч тус нэхэмжлэлд Б.Б хохирлыг Т.Бд төлсөн, Б.Б нь хариуцагчид 16,000,000/арван зургаан сая/ төгрөгийг шилжүүлсэн талаар тусгажээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлалаар шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар тогтоолын болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигчид маргаагүй болно.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлалаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Бд хохирол 17,253,042/арван долоон сая хоёр зуун тавин гурван мянга дөчин хоёр/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь тогтоогджээ.
40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.
40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Б.Б нь хохирогч Т.Бд 17,253,042/арван долоон сая хоёр зуун тавин гурван мянга дөчин хоёр/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлалаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.6 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд болох нэхэмжлэгч ЗДИХХК-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээгүй, иргэн Б.Бт холбогдуулан залилах гэм хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар тогтоолын болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т ... Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ ..., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг ... тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж заасан.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд нь зөвхөн өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээнэ.
Иргэн Т.Бд учирсан хохирлыг иргэн Б.Б төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь иргэн Б.Бын Т.Бийн хохиролд төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх ба иргэн Б.Бын өмнөөс шаардах эрхгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЗДИХХК-ийн хариуцагч Г ХХК-иас 16,000,000/арван зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ЗДИХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЗДИХХК-ийн хариуцагч Г ХХК-иас 16,000,000/арван зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ЗДИХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ