Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00592

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00592

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , 1 дүгээр хороо, Олимпын гудамж 8, Б.Н.Болгар улсын элчин сайдын яамны байранд байрлах, Вест кэмп ХХК /РД:5221064/,

 

Хариуцагч: *******,*******,*******лол,*******,******* тоотод оршин суух, ,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин суух, / нарт холбогдох,

 

5,280,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч Д.М Х.Ш, ХХК-ийн төлөөлөгч Х.Б, Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан тэмдэглэл хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 12-р хороо, Сонгины*******-319 тоотод оршин суугч би Вэст Кэмп ХХК-ын ажилтан X. Ш /Утас / нь гадна талбайн тохижилтод ковш түрээсээр ажиллуулсны үлдэгдэл 5,280,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Би өөрийн эзэмшлийн ковшийг эр дамжуулан "Вэст Кэмп ХХК-д ажиллуулсан нь үнэн тул уг компаниас үлдэгдэл төлбөрийг гаргуулан өгнө үү.

би Вэст Кэмп ХХК-ий инженер X.Шижир-Эрдэнэтэй 2021 оны 6 сарын 01-нд хэлцэл хийн, өөрийн эзэмшлийн ковшийг өдрийн 600,000 төгрөгөөр тооцон гадна талбайн тохижилтод түрээслэн ажиллуулсан бөгөөд Вэст Кэмп ХХК уг хэлцлийг хүлээн зөвшөөрч ажиллуулан төлбөрийг тооцож байсан болно. Түрээсийн төлбөрийн 3,455,500 төгрөгийг гэрээгээр ажил гүйцэтгэгч /утас : 99111081/, нягтлан бодогч /99013148/-оос миний дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр 5,280,500 төгрөгийг өнөөг хүртэл өгөхгүй гэгчид шилжүүлсэн хэмээн мөнгө шилжүүлсэн баримт ирүүлээд байгаа юм. тай холбоо барьж мөнгөө нэхэхэд би өөрөө Вэст Кэмп ХХК-иас авлагатай, түүнийг орж ирэхээр өгнө гэх зүйл ярьдаг. Уг хэлцлээр тус компанийн гадна тохижилтын ажилд өөрийн эзэмшлийн ковшийг түрээсээр ажиллуулан нийт 8.736.000 орлого олох байсан боловч уг хэлцэл хийгч Баясгалан нарын хооронд 2021 оны 5 сарын 24-ий өдөр байгуулсан Хүнд даацын автомашин түрээсийн гэрээнд хамруулан миний ковшийг дамжуулан түрээсэлсэн байна. Ковш ажиллуулсан хөлсийг гаар дамжуулан надад олгосон талаарх санхүүгийн баримтыг уг компаниас надад өгсөн бөгөөд миний түрээсийн төлбөрийг өгөхгүй 2 талдаа төлнө гэж тайлбарлаж ирлээ. нь Вэст Кэмп" ХХК-иас авлагатай гэж миний түрээсийн төлбөрөө авахтай огт хамаагүй шалтгаанаар шилжин орсон гэх мөнгөнөөс 5,280,500 төгрөгийг өнөөг хүртэл өгөхгүй байгаа. Вэст Кэмп" ХХК нь ажил гүйцэтгэгч д төлбөрийг шилжүүлсэн гэдэг, гаас нэхэмжлэхэд мөн Вэст кэмп ХХК-иас авлагатай тул түүнийг орж ирэхээр мөнгө өгнө гэж тайлбарладаг. гийн хариу тайлбар болон дансны хуулгаас харахад рүү 6,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг, түүний 5,000,000 төгрөгийг ковш эмээлт гэсэн утгатайгаар шилжүүлжээ. Нийт авсан 3,455,500 төгрөгнөөс ковшийн 5 өдрийн төлбөр гэж 2,500,000 төгрөгийг, хариуцагч 955,500 төгрөгийг ковш эмээлт гэж надруу шилжүүлсэн байсан тул хариуцагч эс төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, хариуцагч гаас 2,780,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Весткэмп ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд манай компанид холбогдуулан ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд доорх хариу тайлбарыг гаргаж байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Иймд манай компани нь Иргэний хуульд заасан ямар нэгэн эрх эдэлж үүрэг хүлээхгүй болно. Нэхэмжлэгч нь өөрөө Иргэний хуульд зааснаар нотлох баримт гаргаж нотлох үүрэгтэй байтал ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Иймд манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцач шүүхэд гаргасан хариу тайлбартаа: оос Вест Кемп" ХХК болон нарт холбогдуулан 5,280,500 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гэрээний 2.6-д уг ажилд түрээслэх техникүүдийн жагсаалтыг гаргасан 6вга жагсаалтад ын ковш байхгүй бөгөөд түүний ковшийг оролцуулан түрээсийн гэрээ байгуулаагүй. Тухайн үед захиалагчийн инженер нь ковшийг түрээсэлсэн бөгөөд энэ нь тай хамааралгүй юм.

Вест Кемп ХХК нь Баясгалантай байгуулсан гэрээний дагуу түрээсийн төлбөрийг шилжүүлэхдээ ын Ковшний түрээсийн төлбөрийг гийн данс руу хамт хийдэг байсан. Очирын түрээсийн төлбөрийг нь гийн дансаар дамжуулан өөрийн данс руу шилжүүлэн авч, улмаар Очирт төлбөрийг төлдөг байсан.

Үүний дагуу Вест Кемп" ХХК-иас орж ирсэн ын түрээсийн төлбөрийг дараах байдлаар болон ын данс руу шилжүүлсэн. Үүнд:

1. гийн Хаан банкны тоот данснаас 2021.06.12-ны өдөр 1,000,000 төгрөгийг Х.Шижир-Эрдэнийн Хаан банкны тоот данс руу Баясгалангаас Шижир-Эрдэнэд гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.

2. гийн Хаан банкны тоот данснаас 2021.06.26-ны өдөр 3,000,000 төгрөгийг Х.Шижир-Эрдэнийн Хаан банкны тоот данс руу Ковш эмээлт гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.

3. гийн Хаан банкны тоот данснаас 2021.07.08-ны өдөр 2,000,000 төгрөгийг Хаан банкны тоот данс руу Ковш эмээлт гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.

4. гийн Хаан банкны тоот данснаас 2021,10.01-ний өдөр 955,500 төгрөгийг ын Хаан банкны 5006574676 тоот данс руу Ковш түрээс гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.

Нийт 6,955,500 төгрөгийг ын Квош түрээсийн төлбөрт шилжүүлсэн байна. ын ковшны түрээсийн төлбөрийн маргаан нь тай хамааралгүй бөгөөд Баясгалан нь тус ажилд зарцуулсан техникийн тээвэрлэлт болон түлшний төлбөрийг ч Вест Кемп" ХХК-иас бүрэн авч чадаагүй байгаа. нь гэрээний хугацаанд тухай бүр нэмэлт техникийн тээвэрлэлт болон түлшний зардлыг дараа нь өгнө гэж Баясгалангаас гаргуулсан боловч төлбөрийг гүйцэт өгөөгүй бөгөөд тус төлбөрийг Вест Кемп ХХК-иас нэхэмжлэх болно. нь т төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй юм. Мөн нь нэхэмжлэлийн шаардлагадаа Вест кемп-ийн инженер тэй 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр аман хэлцэл хийх, өөрийн эзэмшлийн ковшийг өдрийн 600,000 төгрөгөөр тооцон түрээсэлсэн гэх тул ковшийн түрээсийн төлбөрийг хэлцэл хийсэн Вест кемп ХХК болон нараас шаардах нь зүйтэй байна. Иймд д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Вэст кэмп ХХК-д бүртгэгдээгүй цагийн ажлын хөлсийг илүү нэхэмжлээд байна. гаас орж ирж байгаа төлбөрт өөр ажлын хөлс буюу Санзайн ковшийн төлбөр давхар явж байгаа тул миний бие нэхэмжлэгч т төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Нотлох баримт

 

Нэхэмжлэгч талаас: Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /Хх5-6/, өргөдөл /Хх7/, эмээлтийн газар шорооны ажлын бүртгэл тооцоо /Хх9/, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /Хх10/, эмээлтийн газар шорооны ажлын бүртгэл тооцоо /Хх11-14/, дансны дэлгэрэнгүй хуулга /Хх15-16/, нэмэлт тайлбар /Хх26-27/, бүртгэл тооцоо /Хх94-95/, эмээлт засварын төвийн нэмэлт гэрээний техник ашиглалт түрээс тооцоо тайлан /Хх96-99/, кассын зарлагын ордер, эмээлтийн газар шорооны ажлын бүртгэл тооцоо /Хх112-129/, эмээлтийн шатахууны тооцоо /Хх130/, бэлэн мөнгө хүссэн өргөдөл, дансны хуулга /Хх133-141/-г гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх25/, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /Хх36/, Эмээлтийн газар шорооны ажлын бүртгэл тооцоо /Хх37/, хүнд даацын автомашин түрээсийн гэрээ /Хх38-42/, мөнгө шилжүүлгийн баримт /Хх43-51/, хүнд даацын автомашины түрээсийн гэрээ /Хх107-109/, дансны хуулга /Хх165-169/-г гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын албан тоот /52-60/, гэрчээр М.Нандинцэцэгийг асуусан тэмдэглэл /Хх78-79/, гэрчээр Х.Шижир-Эрдэнийг асуусан тэмдэглэл /Хх81-82/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь инженер тэй 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр аман хэлэлцээр хийж, өөрийн эзэмшлийн ковшийг өдрийн 600,000 төгрөгөөр тооцон, гадна талбайн тохижилтын ажилд зориулж түрээслүүлсэн бөгөөд нийт 8,736,000 төгрөг болсон. Үүнээс 3,455,500 төгрөгийг авсан боловч 5,280,000 төгрөгийг аваагүй, ажил гүйцэтгэгч д шилжүүлсэн гэдэг, гаас нэхэмжлэхэд мөн Вэст кэмп ХХК-иас авлагатай тул түүнийг орж ирэхээр мөнгө өгнө гэж тайлбарладаг. гийн хариу тайлбар болон дансны хуулгаас харахад рүү 6,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг, түүний 5,000,000 төгрөгийг ковш эмээлт гэсэн утгатайгаар шилжүүлжээ. Нийт авсан 3,455,500 төгрөгнөөс ковшийн 5 өдрийн төлбөр гэж 2,500,000 төгрөгийг, хариуцагч 955,500 төгрөгийг ковш эмээлт гэж надруу шилжүүлсэн байсан тул хариуцагч эс төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, хариуцагч гаас 2,780,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

3.    Хариуцагч Вэст кэмп ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй тул Иргэний хуульд заасан ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй болно. Иймд манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Манай компани Вэст кэмп ХХК-тай гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэсэн бөгөөд гэрээний ажлын хөлсөнд нэхэмжлэгч ын түрээсийн төлбөр хамт орж хийгддэг байсан. ын төлбөрийг рүү шилжүүлж, цааш нь нэхэмжлэгчид дамжуулж өгдөг байсан. Нийт 6,955,500 төгрөгийг манайхаас шилжүүлсэн. Вэст кэмп ХХК манайд төлөх шатахууны зардлыг төлөөгүй байгааг нэхэмжлэх болно. Харин нь т төлбөр төлөх үүрэг үүсээгүй учир ковшийн түрээсийн дутсан төлбөрийг хэлцэл хийсэн Вест кемп ХХК болон нараас шаардах нь зүйтэй байна. Иймд манайх төлбөр төлөх үндэслэлгүй байна гэжээ.

 

5.    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь Вэст кэмп ХХК-д бүртгэгдээгүй цагийн ажлын хөлсийг илүү нэхэмжлээд байна. гаас орж ирж байгаа төлбөрт өөр ажлын хөлс буюу Санзайн ковшийн төлбөр давхар явж байгаа тул миний бие нэхэмжлэгч т төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.

 

6.    Талууд нэхэмжлэгч ыг өөрийн ковшийг Вэст кэмп ХХК-ийн гүйцэтгэж буй гадна тохижилтын ажилд түрээслүүлсэн гэдэгт, өдрийн төлбөр нь 600,000 төгрөгөөр тохирсон гэдэгт, төлбөрийг Вэст кэмп ХХК нь тай байгуулсан гэрээт ажлын төлбөртэй хамт төлж, түүнийг авч, цааш нэхэмжлэгч т шилжүүлдэг байсан гэдэгт, нэхэмжлэгч т нийт 3,455,500 төгрөгийг шилжүүлсэн зэрэгт маргадаггүй боловч хариуцагч Вэст кэмп ХХК нь манай байгууллагатай гэрээний харилцаанд ороогүй тул аливаа хариуцлага хүлээхгүй гэж, хариуцагч нь гаас шилжүүлсэн мөнгөнд нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрөөс өөр төлбөр давхар орж ирсэн бөгөөд өгөх төлбөрийг нь бүрэн төлсөн, ковшоо түрээслүүлээгүй илүү цаг тооцож нэхэмжлээд байгаа гэж, хариуцагч нь Вэст кэмп ХХК-ийн манайд төлөх төлбөртэй хамт ын төлбөр орж ирдэг байсан бөгөөд бид нийт 6,955,000 төгрөгийг шилжүүлсэн, манайд Вэст кэмп ХХК өртэй, болон нарын хооронд аливаа үүргийн харилцаа үүсээгүй тул дутсан төлбөрийг хариуцахгүй гэж маргаж байна.

 

7.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Эмээлтийн газар шорооны ажлын бүртгэл тооцоог Вэст кэмп ХХК-ийн нягтлан М.Нандинцэцэг гаргасан байх бөгөөд ковш түрээсийн нийт төлбөр 8,736,000 төгрөг гэж тооцож гаргасан нь баримтаар тогтоогдож байна.

-       Вэст кэмп ХХК-ийн нягтлан М.Нандинцэцэгийн гаргасан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан болон Вэст кэмп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар гэрээт ажлын төлбөрт нийт 84,787,100 төгрөгийг руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч ын хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ковш 5 өдөр гэсэн утгатайгаар 2,500,000 төгрөгийн, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ковш түрээс гэсэн утгатайгаар 955,500 төгрөг орсон болох нь тогтоогдож байна.

-       болон нар нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хүнд даацын автомашин түрээсийн гэрээ-г байгуулж, гэрээний нийт дүнг 48,200,000 төгрөг байхаар тохирчээ. Вэст кэмп ХХК-ийн төлөөлөгчийн тайлбараар нь тус компанитай ямар харилцаатайг мэдэхгүй гэж тайлбарладаг боловч Вэст кэмп ХХК-ийн нягтлан бодогч М.Нандинцэцэгийн мэдүүлгээр ыг Вэст кэмп ХХК-ийн харилцагч, барилгын тооцоог хариуцаж байсан хүн гэж мэдүүлсэн бөгөөд болон нарын байгуулсан түрээсийн гэрээний дагуу Вэст кэмп ХХК-иас нийт 84,787,100 төгрөгийг руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон, талууд үүнд маргаагүй.

-       Вэст кэмп ХХК-ийн нягтлан бодогч М.Нандинцэцэгийн мэдүүлгээр тай аливаа төлбөрийн үлдэгдэл, тооцоо байхгүй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байх тул гийн Вэст кэмп ХХК нь манай компанид түлшний тооцоо зэрэг төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Иймд хариуцагч Вэст кэмп ХХК нь нэхэмжлэгч ын түрээсийн төлбөрийг нийт төлбөрт багтааж, хариуцагч д шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

-       Нэхэмжлэгч , инженер нар нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хүнд даацын авто машины түрээсийн гэрээ-г байгуулж, гэрээгээр 1 ковшийг өдрийн 600,000 төгрөгийн төлбөртэйгээр тооцож гэрээ байгуулжээ.

-       Эмээлт засварын төвийн нэмэлт гэрээний техник ашиглалт, түрээс тооцоо тайлангаар ковшийн ажилласан цагийг нарийн гаргаж, цаг болон төлбөрийг тооцсон байх тул хариуцагч Х.Шижир-Эрдэнийн Нэхэмжлэгч нь Вэст кэмп ХХК-д бүртгэгдээгүй цагийн ажлын хөлсийг илүү нэхэмжлээд байна гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

-       Хариуцагч гийн хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баясаагаас Шижир-Эрдэнэд гэсэн утгатайгаар 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1+3 санзай гэсэн утгатайгаар 4,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ковш эмээлт гэсэн утгатайгаар 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ковш эмээлт гэсэн утгатайгаар 2,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ковш түрээс гэсэн утгатайгаар 955,500 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

8.    Нэхэмжлэгч болон хариуцагч , нарын хооронд Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, нь хөлсөлж буй эд хөрөнгийг шилжүүлэх, , нар нь эд хөрөнгийг ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иймд нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

9.    Хариуцагч гаас хариуцагч рүү хийсэн шилжүүлэгт 3,000,000 төгрөгөөр нэг удаа, 2,000,000 төгрөгөөр нэг удаа нийт 5,000,000 төгрөгийн ковш эмээлт, ковш түрээс гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн байгаа нь дансны хуулгаар тогтоогдож байна. Эдгээр гүйлгээнээс 2,500,000 нь нэхэмжлэгч ын эмээлтийн ковш харин үлдсэн 2,500,000 нь өөр ажлын хөлс гэж ялгарах аргагүй буюу 5,000,000 төгрөг нийтдээ ковш түрээсийн төлбөр гэсэн агуулгатай байгаагаас 5,000,000 төгрөгийн гүйлгээ нь бүхэлдээ нэхэмжлэгч ын ковш түрээсийн төлбөр байх үндэслэлтэй байгаа тул хариуцагч Х.Шижир-Эрдэнийн шилжиж орсон төлбөрт өөр Санзайн ажлын хөлс багтсан гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй байна. Иймд Х.Шижир-Эрдэнийн дансанд шилжиж орсон 5,000,000 төгрөгөөс т шилжүүлээгүй үлдэгдэл 2,500,000 төгрөгийг эс гаргуулж, нэхэмжлэгч т олгуулах нь зүйтэй байна.

 

10. Харин нэхэмжлэгч болон хариуцагч Вэст кэмп ХХК нарын хооронд тухайлан компанийн нэр дээр байгуулсан гэрээгүй, гэрээний аливаа харилцаанд ороогүй, мөн нэхэмжлэгчээс Вэст кэмп ХХК-д холбогдуулан хөлсийг нэхээгүй, баримт, гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбараар болон нарын хооронд байгуулсан гэрээний дагуу Вэст кэмп ХХК нь төлбөрийн үлдэгдэлгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас Вэст кэмп ХХК-д хоблогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

11. Гэрч М.Нандинцэцэгийн мэдүүлэг, талуудын тайлбар, холбогдох баримтаар Вэст кэмп ХХК нь хариуцагч д төлөх төлбөргүй гэдэг нь, мөн т төлөх төлбөрийг д төлөх төлбөрийн хамтаар шилжүүлж, цааш нь д шилжүүлж, төлбөрийг цааш нэхэмжлэгч т шилжүүлж байсан нь тогтоогдсон тул хариуцагч гийн Вэст кэмп ХХК нь манайд төлөх төлбөрийн үлдэгдэлтэй гэх тайлбар үндэслэлгүйн дээр рүү шилжүүлэх төлбөрийг нь дутуу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд гаас нэхэмжлэгч ын түрээсийн төлбөрөөс шилжүүлээгүй үлдсэн төлбөрийн үлдэгдэл 2,780,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож шийдвэрлэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1-т заасныг баримтлан хариуцагч эс 2,500,000 төгрөг, хариуцагч гаас 2,780,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч т олгож, хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс 40,000 төгрөг, хариуцагч Б.Баясгалангаас 59,438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ