Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00729

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00729

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* өөрийн байранд байрлах,******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод байрлах, /РД:6217761/,

 

Хариуцагч: ,, тоотод оршин суух, Тайж овогт Сэр-Одын Нандинцэцэг /РД:НЬ85082469/,

 

Хариуцагч: *******,, тоотод оршин суух, Тайж овогт Жижигдсүрэнгийн Золбоо /РД:/,

 

Хариуцагч: ,, тоотод оршин суух, /РД:/,

 

Хариуцагч: *******,,, тоотод оршин суух, /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 219,406,521 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Ж.З, хариуцагч,  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан тэмдэглэл хөтлөв. 

 

Хариуцагч С.М, Х.М нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хариуцагч С.Н тайлбараар нэг нь шүүх хуралдааныг гадна хүлээж байгаад явсан тухай, нөгөө нь хөдөө ажилтай тул шүүх хуралдаанд ирж оролцоогүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч нар хуралдаанд ирээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч С.Мөнх-Амгалан, Х.Мөнхзориг нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , С.Н, Ж. З нарын*******тай 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээ байгуулан 188,000,000 /Нэг зуун наян найман сая төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан.

Тус зээлийн барьцаанд

Үл хөдлөх хөрөнгө

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тоот хаягт байршилтай Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, №000886278 тоот гэрчилгээний дугаартай, 268 м.кв талбайтай, хувийн сууц гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоот улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт,

Өмчлөгч: Нацагдорж овгийн Хатанбаатарын Мөнхзориг //

2.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, гоот хаягт байршилтай Ү-2202027298 тоот улсын бүртгэлийн дугаартай, №000697658 тоог гэрчилгээний дугаартай, 149 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2202018623 тоот улсын бүртгэлийн дугаартай, №000558941 тоот гэрчилгээний дугаартай, 606 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт,

Өмчлөгч: Үрэл овгийн Сайнжаргалын Мөнх-Амгалан //

Хөдлөх хөрөнгө

1. Нийслэлийн **************, Нэгдсэн үндэсний гудамжны 45 байр 17 тоот хаягт байршилтай Хадаг нэхмэлийн тоног төхөөрөмж, Нийслэлийн **************, Нэгдсэн үндэсний гудамжны 45 байр 17 тоот хаягт байршилтай Бараа материал, хадаг үйлдвэрлэлийн бэлдэц гэсэн 2 иргэний үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмж, бараа материалыг барьцаанд авсан.

Банк зээлийн гэрээний дагуу 2021 оны 07 дүгээр сарын 30-ний өдөр зээлдэгч -ийн тоот зээлийн дансанд 188.000.000 төгрөгийн зээлийн олголт хийж, зээлийн гэрээний 2.1.3-д заасны дагуу******* дах МN440034107401850673 тоот -ийн харилцах дансанд 188,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нарын зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний 2.1.6.1-д заасныг зөрчиж 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн, мөн зээлдэгч 152,572,300 төгрөгөөр бараа материал татан авах зориулалттай байсан ч 40,661,761 төгрөгийг бусдад зориулалт бусаар шилжүүлж, зээлийг зориулалт бусаар ашиглаж зээлийн гэрээний 2.1.6.2-д заасныг зөрчсөн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх, зээлийн зарцуулалтыг баталгаажуулах тухай Мэдэгдэл-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж, утсаар холбогдож зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах, зээлийн зарцуулалтыг бүрдүүлж өгөх шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч******* ХХК-д хохирол учруулж байна.

2022 оны 12-р сарын 01 -ний өдөр зээлийн гэрээний 2.1.6.1 болон 2.1.6.2-д заасны дагуу Ажлын байрыг дэмжих зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, зээл олгох үеийн Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн Эргэлтийн хөрөнгийн зээлийн дээд хүү болох сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувиар зээл олгосон өдрөөс эхлэн тухайн хүүгээр зээлийн хүүг нөхөн хуримтлуулсан. Энэ тухай зээлдэгч нартай биечлэн уулзаж, мэдэгдэл гардуулж өгсөн.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 16,679,095.98 төгрөг, хүүнээс 5,784,807.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 7,449.43 төгрөг, нийт 22,471,352.87 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 171,320,904.02 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 47,914,752.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 143,865.12 төгрөг, нийт 219,379,521.61 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан тоот Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2023 оны 06 сарын 12-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:*******ны нэхэмжлэлтэй хариуцагч , , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг анх 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргахдаа нэхэмжлэлиин шаардлагын хэмжээг Үндсэн зээлд 171,320,904.02 төгрөг, Үндсэн хүүгийн төлбөрт 47.914,752.47 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 143,865.12 төгрөг, Нотариатын зардалд 27,000 төгрөг, нийт 219,406,521.61 төгрөг нэхэмжилсэн.

Одоогийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сар дамнан удааширч энэ хугацаагаар санхүүгийн зуучлагч банкны хувьд алдагдал учирч мөн дүнгээр зээлийн эрсдлийн сан байгуулагдаж байна.

Иймд нэхэмжлэгч Банкны зүгээс ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.2 дах хэсэг болон*******ны Чанаргүй активтай ажиллах журам-д заасан Шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлээгүй 6 сар тутамд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх гэсэн зохицуулалтын хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны Үндсэн хүү 14,554,297.60 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 1,139,047.23 төгрөг, нийт 15,693,344.83 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагч , , нараас нэхэмжилж байна.

Ингэснээр нэхэмжлэлийн шаардлага Үндсэн зээл 171,320,904.02 төгрөг, Үндсэн хүү 62,469,049.98 төгрөг, Нэмэгдуүлсэн хүү 1,282,912.33 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 235,099,866.33 төгрөг болж байна гэжээ.

 

2. Хариуцагч С.Мөнх-Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй Эртний Монгол хадаг ХХК, , болон С.Мөнх-Амгалан, X.Мөнхзориг нарт холбогдох иргэний хэрэгтэй танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

С.Мөнх-Амгалан миний бие нь өөрийн өмчлөл, эзэмшлийн Чингэлтэй дүүргийн, тоот хаягт байршилтай тоот улсын бүртгэлийн дугаартай, № 000697658 тоот гэрчилгээтэй, 149 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2202018623 тоот улсын бүртгэлийн дугаартай, №000558941 тоот гэрчилгээний дугаартай, 606 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар Эртний Монгол хадаг ХХК, , Ж. Золбоо нарын Төрийн Банк ХК-тай байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд:

1. нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр надаас итгэмжлэлийг авахдаа зээлийн гэрээний нөхцөл, зээлийн хэмжээ болон зориулалт зэргийг танилцуулаагүй, тухайн итгэмжлэлийн улмаас учирч болох эрсдлийг огт танилцуулаагүй болно.

С.Мөнх-Амгалан миний бие нь нэхэмжлэлийн үндэслэл болох Эртний Монгол хадаг ХХК, , Ж. Золбоо нарын Төрийн Банк ХК-тай байгуулсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, эдгээр гэрээнүүдийг огт уншиж танилцаагүй, зээлийн хэмжээ, хүлээсэн үүргийн огт мэдээгүй, мөн тус зээлээс огт авч ашиглаагүй тул өөрт огт хамааралгүй бусдын зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэл, өр төлбөрийг өөрийн хөрөнгөөр хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

2. Мөн итгэмжлэлд зөвхөн өөрийн эзэмшлийн газрыг барьцаалах эрхийг олгосон атал Эртний Монгол хадаг ХХК, , Ж. Золбоо нарын Төрийн Банк ХК-тай байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Барьцааны гэрээнд миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн, тоот хаягт байршилтай тоот улсын бүртгэлийн дугаартай, № 000697658 тоот гэрчилгээтэй, 149 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь би зөвшөөрөөгүй, итгэмжлэл олгоогүй байхад тус үл хөдлөх хөрөнгийг зөвшөөрөлгүй барьцаалж, тус гэрээг байгуулсан нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нь Барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд ямар нэгэн үр дагаваргүй, банк шаардсан тул гэсэн тайлбарыг хэлж гарын үсэг зуруулсан. Тус гарын үсэг зурсан Барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд зээлийн хэмжээ, барьцаа хөрөнгийн талаар огт мэдээлэл тусгагдаагүй тус гэрээнд гарын үсэг зурснаар надад үүсэх эрсдэл, хариуцлагын талаар мэдээлэл огт байхгүй байсан. Өөрсдийн өр төлбөрийг миний өмч хөрөнгөөр барагдуулах зорилгоор надаас өгсөн зөвшөөрөлгүй, итгэмжлэлээр эрх олгоогүй байхад миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулж, 1 жил 2 сарын дараа Барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд зориуд төөрөгдүүлэн гарын үсэг зуруулсан санаатай үйлдэл байсан гэдгийг******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээж авсны дараа мэдсэн.

Иймд төөрөгдүүлэх, мэхлэх замаар байгуулсан Барьцааны гэрээ болон Барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож С.Мөнх-Амгалан миний эсрэг гаргасан*******ны ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч , нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн******* ХХК-иас гаргасан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 171,320,904.02 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 47,914,521.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 143,865.12 төгрөг, нийт 219,379,521.61 төгрөг, нотариатын зардалд 27,000 төгрөг, нийт 219,406,521.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад , бид нэхэмжлэлийн зарим шаардлагыг үгүйсгэж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

, бид*******тай 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр МN750034107401850697 тоот Зээлийн гэрээ, МN750034107401850697 тоот Барьцааны гэрээ байгуулан 188,000,000 төгрөгийг Ажлын байрыг дэмжих зориулалтаар жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. тоот Зээлийн гэрээний дагуу үндсэн үүрэг болох зээлийн эргэн төлөлтөө гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасалдуулалгүй төлсөн. Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын улмаас Хятад улс хилээ хаасантай холбоотойгоор үйл ажиллагаа доголдож, улмаар бараа материалаа захиалах, татан авах болон ковидын дараах хүнд нөхцөл байдлын улмаас үүссэн хор уршгаас учирсан худалдан авагчийн эдийн засгийн хямрал, хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүнээ зарах, борлуулах, эргэлтэд оруулах нь улам дордож, хүндрэлтэй болж эхэлсэн.

Нэхэмжлэлийн агуулгад дурдсан 40,661,761 төгрөгийг бид зээлийн зориулалтын дагуу ашигласан бөгөөд энэ талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгнө. Бид******* ХХК -ны ажлын байрыг дэмжих зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, зээл олгох үеийн үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн эргэлтийн хөрөнгийн зээлийн дээд хүү болох сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувиар зээл олгосон өдрөөс эхлэн тухайн хүүгээр зээлийн хүүг нөхөн хуримтлуулан тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Зээлийн гэрээний дагуу олгосон үндсэн зээлийн үлдэгдэл болон анх гэрээ байгуулахад тохирсон жилийн 3 хувийн хүү, үүнээс тооцох нэмэгдүүлсэн хүүг төлнө.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд Ковид 19 цар тахлыг нэг хүчин зүйл хэмээн үзсэн билээ.

Монгол улсын хууль тогтоомж, Иргэний хууль болон бусад холбогдох эрх зүйн эх сурвалжид иргэн, хуулийн этгээдүүдийн байгуулсан гэрээтэй холбоотой харилцаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой дараах үр дагавар бий болно. Үүнд:

1. Талууд харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулах /гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг түр хойшлуулах гэх мэт/

2. Хариуцлагаас чөлөөлөгдөх /торгууль, алданги төлөх үүргээс чөлөөлөх/ гэх мэт тодорхой заасан байдаг.

3. Дээрх хууль тогтоомжуудыг үндэслэн төрийн банкны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээ, MN75004107401850697 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байна гэжээ.

 

4. Нотлох баримт

Нэхэмжлэгч талаас: улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх8/, зээл хүүний тооцооны хуудас /Хх9/, -ийн хүсэлт /Хх10/, зээлдэгчийн анкет /Хх11-13/, Эртны монгол хадаг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх14/, Эртны монгол хадаг ХХК-ийн компаний дүрэм /Хх15-16/, Эртны монгол хадаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хурлын шийдвэр /Хх17/, баримт /Хх18-22/, Эртны монгол хадаг ХХК-ийн тодорхойлолт /Хх22/, харилцах дансны хуулга /Хх25-27/, зээлийн гэрээ /Хх28-31/, барьцааны гэрээ /Хх32-35/, итгэмжлэл /Хх36-37/, батлан даалтын гэрээ /Хх38-39/, өргөдөл /Хх40/, мэдэгдэл /Хх41-45/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /Хх46/, зээлийн дансны үлдэгдлийн баталгаа /Хх47/, мэдэгдэл /Хх48-49/, нэхэмжлэх /Хх50/, зээл хүүний тооцооны хуудас /Хх91/, төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /Хх92/, барьцаалбар /Хх93-94/, харилцах дансны харилцагчийн хуулга /Хх95-124/-г гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч тал нотлох баримт ирүүлээгүй болно.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч , , Ж. Золбоо нар*******тай 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээ байгуулан 188,000,000 төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний 2.1.6.1-д заасныг зөрчиж 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн, мөн зээлдэгч 152,572,300 төгрөгөөр бараа материал татан авах зориулалттай байсан ч 40,661,761 төгрөгийг бусдад зориулалт бусаар шилжүүлж, зээлийг зориулалт бусаар ашиглаж зээлийн гэрээний 2.1.6.2-д заасныг зөрчсөн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх, зээлийн зарцуулалтыг баталгаажуулах тухай Мэдэгдэл-ийг зээлдэгчид өгч, удаа дараа биечлэн уулзалт хийж, утсаар холбогдож зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах, зээлийн зарцуулалтыг бүрдүүлж өгөх шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч******* ХХК-д хохирол учруулж байна. 2022 оны 12-р сарын 01-ний өдөр зээлийн гэрээний 2.1.6.1 болон 2.1.6.2-д заасны дагуу Ажлын байрыг дэмжих зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, зээл олгох үеийн Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн Эргэлтийн хөрөнгийн зээлийн дээд хүү болох сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувиар зээл олгосон өдрөөс эхлэн тухайн хүүгээр зээлийн хүүг нөхөн хуримтлуулсан. Энэ тухай зээлдэгч нартай биечлэн уулзаж, мэдэгдэл гардуулж өгсөн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан тоот Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар үндсэн зээл 171,320,904.02 төгрөг, үндсэн хүү 62,469,049.98 төгрөг, нэмэгдуүлсэн хүү 1,282,912.33 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 235,099,866.33 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3.    Хариуцагч , , нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн төлөлтийг 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд хэвийн төлж байсан тул энэ хооронд бодогдох хүүг өндөр дүнгээр бодож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн агуулгад дурдсан 40,661,761 төгрөгийг бид зээлийн зориулалтын дагуу ашигласан бөгөөд энэ талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгнө. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид гарснаас үүдэлтэйгээр бид төлөлт хийхэд хүндрэлтэй болсон гэжээ.

Хариуцагч С.Мөнх-Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Барьцааны гэрээг надад танилцуулаагүй, гарах үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй. Мөн миний зөвшөөрөлгүй миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан байсан бөгөөд сүүлд барьцааны нэмэлт гэрээнд төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан. Тухайн зээлээс миний бие авч ашиглаагүй тул барьцааны гэрээ болон барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, миний эсрэг гаргасан бүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Зээлдэгч , , нар нь нэхэмжлэгч******* ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсанд, зээлийн гэрээний дагуу зээл олгогдсон зэрэгт маргадаггүй боловч тухайн зээлийг эргэн төлөхөд хүндрэл гарч, төлөлт доголдсон, төлөлт хэвийн байсан үеийн хүүг өндөр дүнгээр төлөхгүй, зээлийг зориулалтын дагуу ашигласан гэж маргаж байна. Харин хариуцагч С.Мөнх-Амгалан нь барьцааны гэрээг танилцуулаагүй, үр дагаврыг тайлбарлаагүй, мөн барьцааны нэмэлт гэрээнд төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан тул өөрийн авч ашиглаагүй зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөрөө хариуцахгүй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       -ийн*******ан дахь 107401850673 дугаартай дансанд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 188,000,000 төгрөгийн, АБД зээл олгов гэсэн утгатай гүйлгээ хийгдэж, хариуцагчид нэхэмжлэгчээс зээлийг олгож, бодитойгоор шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

-       Мөн хариуцагч -ийн зээлийн дансны харилцагчийн хуулгаар 188,000,000 төгрөгийн зээлийг олгосон болох нь тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

-       Хариуцагч , , нар нь******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр MN750034107401850697 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, 188,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

-       Тус зээлийн үүргийг хангуулахаар******* ХХК нь , , , С.Мөнх-Амгалан, Х.Мөнхзориг нартай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр MN750034107401850697 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, хариуцагч Х.Мөнхзоригийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-, 000886278 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, Дээд салхитын 37 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, 268 мкв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоот улсын бүртгэлийн дугаартай, 000567342 тоот гэрчилгээний дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар мөн,

-       Хариуцагч С.Мөнх-Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202027298, 000697658 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, Яргайт 13-р гудамж, 1334 тоот хаягт байршилтай, 149 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2202018623 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000558941 тоот гэрчилгээний дугаартай 606 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-       Нийслэлийн **************, Нэгдсэн үндэсний гудамжны 45 байр 17 тоот хаягт байршилтай Хадаг нэхмэлийн тоног төхөөрөмж, Нийслэлийн **************, Нэгдсэн үндэсний гудамжны 45 байр 17 тоот хаягт байршилтай Бараа материал, хадаг үйлдвэрлэлийн бэлдэц гэсэн 2 иргэний үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмж, бараа материал зэргийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

-       2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр MN750034107401850697 дугаартай барьцааны нэмэлт гэрээг байгуулж, барьцаалагчаар*******, барьцаалуулагчаар С.Мөнх-Амгалан, Х.Мөнхзориг нар нь гарын үсэг зурж, тус гэрээг баталгаажуулжээ. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, тухайн барьцааны гэрээг байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд хуульд заасан шаардлагын хүрээнд гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүргүүлсэн байх тул гэрээ хүчин төгөлдөр, гэрээг үгүйсгэх үндэслэлгүй байна. Тиймээс хариуцагч С.Мөнх-Амгалангийн барьцааны гэрээг надад танилцуулаагүй, гарах үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, барьцааны нэмэлт гэрээнд төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул барьцааны гэрээ болон барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

-       Хариуцагч С.Мөнх-Амгалан нь т итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, Яргайт 13-р гудамж, 1334 тоот хаягт байршилтай, 149 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2202018623 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000558941 тоот гэрчилгээний дугаартай 606 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, харин хариуцагч Х.Мөнхзориг нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, Дээд салхитын 37 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, 268 мкв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоот улсын бүртгэлийн дугаартай, 000567342 тоот гэрчилгээний дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус -ийн банкнаас авах зээлийн үүрэгт барьцаалах эрхийг олгож, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан банкны зээл, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, барьцааны үүргийг хангуулах, гэрээг бүртгүүлэх, хүлээн авах үйлдлийг итгэмжлэгдэгч -ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал ийг хийх эрхийг хуульд зааснаар хийгдсэн итгэмжлэлийн үндсэн дээр олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагч С.Мөнх-Амгалангийн миний зөвшөөрөлгүй миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

-       Нэхэмжлэгч******* ХХК-иас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус зээлийн эргэлт төлөлтөө хийхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан байна.

 

Зээлийн төлбөрт 235,099,866 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.    Нэхэмжлэгч******* ХХК болон хариуцагч , , нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй болно.

 

7.    Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагчийг зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн, зээлийг зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.

 

8.    Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.1.6.1-т заасан Зээлдэгч зээлийн төлбөр /зээлийн үндсэн эсвэл хүүгийн төлбөр/-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол энэхүү гэрээний 2.1.5-д заасан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, цаашид энэ зээл олгогдох үеийн ҮХШЕН-ийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн дээд хүү болох сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувиар тооцно гэснийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, зээлдэгчийн зээл хүүгийн тооцооны хуудас зэргээр тогтоогдож байна.

 

9.    Зээлийн гэрээний 2.1.7-д Нэмэгдүүлсэн хүү нь энэхүү гэрээний 2.1.4-т заасан зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно. Гэрээний 2.1.6-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү нь энэхүү гэрээний 2.1.6-д заасан зээлийн хүүгийн 20 хувь байна гэж заасан байна.

 

10. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээл болон хүүний төлбөрийг хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр төлж, барагдуулах үүрэгтэй байсан хэдий ч 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ямар нэг төлөлт хийгээгүй байсан нь зээл, хүүний тооцооны хуудсаас харагдах бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 15,693,344 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 

11. Гэрээнд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү авахаар заасан, мөн зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн дээд хүүгийн хэмжээнд шилжүүлж нэхэмжлэх талаар талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч , , нараас үндсэн зээлд 171,320,904 төгрөг, үндсэн хүүнд 62,469,049 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,282,912 төгрөг нийт 235,099,866 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

12. Хариуцагч ийн цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг төлөхөд хүндрэл учирсан гэх тайлбар нь аливаа баримтаар нотлогдохгүй байх тул зээл, хүүгийн төлөлтөөс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

13. Нэхэмжлэгч******* ХХК нь нэхэмжлэлээ хариуцагч , , , Х.Мөнхзориг, С.Мөнх-Амгалан нарт холбогдуулан гаргасан хэдий ч 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр MN750034107401850697 дугаар Зээлийн гэрээ-г******* болон , , нар хоорондоо байгуулж, талууд гарын үсгээ зурсан байх тул хариуцагч Х.Мөнхзориг, С.Мөнх-Амгалан нар нь зээл төлөх үүрэггүй, зээлийн гэрээний талууд биш болохыг дурдав.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

14. Талуудын байгуулсан дээр дурдагдсан 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр MN750034107401850697 дугаартай Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.

 

15. Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

 

16. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу барьцааны зүйл болох хариуцагч Х.Мөнхзоригийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-, 000886278 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, Дээд салхитын 37 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, 268 мкв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоот улсын бүртгэлийн дугаартай, 000567342 тоот гэрчилгээний дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч С.Мөнх-Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202027298, 000697658 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, Яргайт 13-р гудамж, 1334 тоот хаягт байршилтай, 149 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2202018623 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000558941 тоот гэрчилгээний дугаартай 606 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон нийслэлийн **************, Нэгдсэн үндэсний гудамжны 45 байр 17 тоот хаягт байршилтай Хадаг нэхмэлийн тоног төхөөрөмж, Нийслэлийн **************, Нэгдсэн үндэсний гудамжны 45 байр 17 тоот хаягт байршилтай Бараа материал, хадаг үйлдвэрлэлийн бэлдэц гэсэн 2 иргэний үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмж, бараа материалыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч , , , С.Мөнх-Амгалан, Х.Мөнхзориг нараас 235,099,866 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.

2.    Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Х.Мөнхзоригийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-, 000886278 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, Дээд салхитын 37 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, 268 мкв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоот улсын бүртгэлийн дугаартай, 000567342 тоот гэрчилгээний дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч С.Мөнх-Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202027298, 000697658 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, Яргайт 13-р гудамж, 1334 тоот хаягт байршилтай, 149 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2202018623 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000558941 тоот гэрчилгээний дугаартай 606 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон нийслэлийн **************, Нэгдсэн үндэсний гудамжны 45 байр 17 тоот хаягт байршилтай Хадаг нэхмэлийн тоног төхөөрөмж, Нийслэлийн **************, Нэгдсэн үндэсний гудамжны 45 байр 17 тоот хаягт байршилтай Бараа материал, хадаг үйлдвэрлэлийн бэлдэц гэсэн 2 иргэний үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмж, бараа материалыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,491,398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, , , нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,491,398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ