Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2023/03500/И |
Дугаар | 181/ШШ2024/00936 |
Огноо | 2024-03-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/00936
2024 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2024/00936 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байрлах, СМГ ХХК/РД: ........, гүйцэтгэх захирал Ц.П/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,******* байрлах, ТТТЗ ХХК/РД: ......, гүйцэтгэх захирал Н.Б./-д холбогдох,
ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, 334,984,974 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч СМГ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд гэрээ байгуулах тухайн үед дэлхий дахинд дэгдсэн COVID19 цар тахал, 2022 оноос эхэлсэн ОХУ болон Украйны дайны байдал, Улс орнуудын эрчим хүчний дутагдал, түүхий нефтийн олборлолтын бууралт, Монгол улсад экспортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүний хязгаарлалт, хил үнийн огцом өсөлтүүд зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын хилээр орж ирж буй 1 литр шатахууны үнэ огцом өссөн юм.
Мөн Ашигт малтмал газрын тосны газраас хил үнэ нэмэгдсэн талаарх мэдээллийг тухай бүрд бидэнд илгээж, улмаар 2022 оны 04 дүгээр сараас эхлэн шатахууны үнэ нэмэгдэж байгаа талаарх мэдээллийг ТТТЗ ХХК-д удаа дараа хүргүүлсэн юм.
Ингээд бид 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хамтарсан уулзалтын протокол-ын үр дүнд хил үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээний үнийг нэмэх зохицуулалттай нэмэлт гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон.
Дээрх тохиролцсоны дагуу нэмэгдсэн үнийн дүн бүхий нэмэлт гэрээ байгуулах саналыг анх ТТТЗ ХХК-иас манайх руу майлээр илгээсэн бөгөөд, бидний зүгээс баталгаажуулан хүргүүлсэн.
Улмаар дээрх нэмэлт гэрээний дагуу нэмэгдсэн үнээр шатахууныг нийлүүлсэн болно.
Хэрэв ТТТЗ ХХК-иас хамтарсан уулзалт зохион байгуулж, нэмэлт гэрээг зөвшөөрсөн саналыг хүргүүлээгүй бол бидний зүгээс алдагдалтай үнээр шатахуун нийлүүлэхгүй байсан.
Иймд дээрх нэмэлт гэрээг хүчин төгөлдөрт тооцуулснаар СМГ ХХК-ийн хилийн нэмэгдсэн үнээр шатахууныг нийлүүлсэн болохыг баталгаажуулж, нийлүүлсэн шатахууны зөрүү төлбөр 221,844,354 төгрөгийг авах юм.
Шүүхээс Нэхэмжлэлийн алдангийг ямар хугацаагаар тооцон нэхэмжилж буй үндэслэлээ тооцоогүй гэсэн. СМГ ХХК-ийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлэн хил үнэ өссөн болохыг өөрийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22/347 дугаар албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 22/788 дугаар албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 22/1703 дугаар албан бичгүүдээр удаа дараа тус, тус хүргүүлж байсан. Гэхдээ талуудын хоорондын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хамтарсан уулзалтын протокол-ын үр дүнд албан ёсоор 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нэмэлт гэрээ байгуулагдсан гэж үзэн, тухайн өдрөөс хойш нийлүүлсэн 221,844,354 төгрөгийн шатахууны төлбөрт үндсэн гэрээний 2.6-д заасны дагуу төлбөр төлөгдөөгүй хоног тутамд 0,3%-ийн алданги тооцож, хүснэгтээр алдангийг бодож шүүхэд хандсан болно.
Иймд СМГ ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр нэмэлт гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны төлбөр 221,844,354 төгрөг, түүнд тооцсон алданги 113,140,620 төгрөг нийт 334,984,974 төгрөгийг шаардаж байна. гэв.
Нэхэмжлэгч СМГ ХХК-ийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс н.Билгүдэй гэдэг хүн зүгээр л нягтлан бодогч шүү дээ гэдэг агуулгыг илэрхийлж байгаа боловч СМГ ХХК руу явуулсан аудитын хөндлөнгийн тулган баталгаажуулалт хийхтэй холбоотой асуудлыг тухайн ТТТЗ ХХК-ийн эрх бүхий этгээд болох бүрэн эрхт төлөөлөгчийн гарын үсэг, тамгатайгаар СМГ ХХК-д хүргүүлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар 78 сая төгрөгийн л үлдэгдэл төлбөртэй гэж яриад байгаа болохоос биш энэ нь тэрнээс өмнө шийдэгдсэн асуудал байсан шүү гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байх. Мөн бид нарын төлөх ёстой мөнгө бол үндсэндээ 78 сая төгрөг гэдэг агуулгаар хариу татгалзлаа гаргаад байгаа боловч энэ нь хэднээс хэдний хооронд ямар хэмжээ, тоо хэмжээгээр авсан шатахууны төлбөр юм бэ гэдгийг хариуцагч нотлодаггүй. Зүгээр бид нар 78 сая төгрөг төлөх ёстой гэж байгаа болохоос биш, 78 сая төгрөг ямар үндэслэлээр гарч ирсэн бэ, үүнийг нь хэнд баталгаажуулсан бэ гэдэг ийм нөхцөл байдал бас байдаггүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 228,844,354 төгрөг, хүүний алданги 110,922,117 төгрөг бол үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Сая алдангийн тухайд талуудын гэрээний хүсэл зориг үндсэндээ хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3%-ийн алданги тооцно гэдэг байдлаар талууд гэрээгээрээ тохирсон. Энэ нь алдангийг бичгээр хийсэн тохиолдолд авах хуулийн шаардлага байдаг учраас энийг талууд бичгээр тохирсон байдаг. Тэгээд нийт алдангийн хугацаа бол 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тоолоод хуанлийн хоногоор 500 орчим хоног болж байгаа. Өөрөөр хэлбэл нийт 221 сая төгрөгийн 1 хоногийн алданги нь 665,533 төгрөг болж байгаа. Тэгэхээр энэ 500 хоногт үржүүлэхэд 332 сая төгрөгийн алданги бодогдож байгаа. Тэгэхээр Иргэний хуульд заасанд нийцүүлж буюу үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй гэдэг агуулгаар нь нийт алданги 110,922,117 төгрөг болж байгаа. Тэгэхээр нийт хариуцагчаас 332,766,531 төгрөгийг алданги болон үндсэн төлбөрийн нийлбэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэдэг байдлаар хэлж байна. Миний хувьд дээрх үндэслэлийг бичгээр хүргүүлсэн байгаа. гэв.
Хариуцагч ТТТЗ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТТТЗ ХХК болон СМГ ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ХХАГ-01/13/12 дугаартай Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Гэрээний 6.9 дэх хэсэгт Гэрээний 6.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусгавар болоход Худалдагч тал гэрээгээ дүгнэн, тооцоо нийлсэн акт үйлдэж гэрээг хаана. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт гэрээний дагуу гэрээг дахин сунгаж болно. гэж заасны дагуу гэрээг талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаж болох ба гэрээний 7.1 болон 7.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бичгээр байгуулж, талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор байна.
Нэхэмжлэгчийн гэрээ байгуулагдсан гэж үзэх гол үндэслэлээ болгож буй талуудын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын протоколд ТТТЗ ХХК-ийн хуулийн мэргэжилтэн А.Учрал ХХАГ-01/846/15+2, ХХАГ-01/13/12 гэрээнүүдийн хувьд нэмэлт гэрээг байгуулах ажлыг удирдлагад танилцуулсны дараа манайхаас тодорхой шийдвэр гарах тул танай
зүгээс албан бичгээ яаралтай ирүүлмээр байна. гэж СМГ ХХК-ийн албаны дарга Б.Амарбат Тэгвэл манай зүгээс маргааш гэхэд албан бичгийг хүргүүлье. Ойрын хугацаанд нэмэлт гэрээг байгуулж ажиллая. гэж хэлснээр тус уулзалт өндөрлөсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс гэрээг сунгах, нэмэлт гэрээ байгуулах талаар санал огт гаргаагүй ба удирдлагадаа танилцуулсны дараа шийдвэр гарах тухай илэрхийлжээ. Тиймээс энэхүү уулзалтаар гэрээний үнийг нэмэн, нэмэлт гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.
Тухайн үед ТТТЗ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр гарсан бөгөөд эргэн орж ирээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/2516 дугаар албан бичиг, түүний хавсралтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар хариуцагч нэмэлт гэрээ байгуулах санал гаргасан гэх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн гүйцэтгэх захирал Монгол улсад байгаагүй. Нэхэмжлэгчийн гэрээ байгуулах санал гэж үзэж буй СМГ руу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр илгээсэн цахим шууданг ТТТЗ ХХК-ийн нягтлан бодогч С.Бэлгүтэй илгээсэн байна. ТТТЗ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 68 дугаар тушаалаар компанийн эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг баталсан ба тус жагсаалтаар нягтлан бодогч багтаагүй байна. Тиймээс тус мэйлийг Таван толгой зам ХХК-иас СМГ" ХХК руу илгээсэн нэмэлт гэрээ байгуулах ёсны санал гэж үзэх боломжгүй юм.
Өмнө дурдсанчлан гэрээг сунгах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд бичгээр үйлдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор гэрээнд заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулахаар шаардаж буй Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах тухай ХХАГ-01/13/12 гэрээний нэмэлт гэрээ-нд ТТТЗ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байна. Дээрх үндэслэлүүдээс үзвэл 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах ХХАГ-01/13/12 тоот гэрээний нэмэлт гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэлд тооцох эрх зүйн үндэслэлгүй байна.
- Дээрх гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн шатахууны төлбөр 221,844,354 төгрөг, алданги 113,140,620 төгрөг, нийт 334,987,974 төгрөгийг төлүүлэх.
Нэхэмжлэгчийн шаардаж буй нийлүүлсэн шатахууны төлбөр 221,844,354 төгрөг, алданги 113,140,620 төгрөг, нийт 334,987,974 төгрөг нь хүчин төгөлдөр бус гэрээнд заасан үнийн дүнгээр тооцсон дүн юм. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах тухай ХХАГ-01/13/12 тоот гэрээний нэмэлт гэрээ-г хүчин төгөлдөр * хэлцэл тооцох үндэслэлгүй тул, тус гэрээнд заасан үнийг баримтлах боломжгүй юм. Тиймээс СМГ ХХК-ийн нийлүүлсэн шатахууныг талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болох 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ХХАГ-01/13/12 дугаартай гэрээнд заасан үнийн дагуу буюу Улаанбаатар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн сумуудаас авах 'тохиолдолд АИ-92 автобензинийг 1500 төгрөг, АИ-95 автобензинийг 2200 төгрөг, дизель түлшийг 2290 төгрөгөөр, Таван толгой уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх зам дагуу шатахуун түгээх станцаас авах тохиолдолд АИ-92 автобензинийг 1950 төгрөг, дизель түлшийг 2130 төгрөгөөр тус, тус тооцож 78,606,201 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, 256,381,773 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тиймээс СМГ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Дараа төлбөрт байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах шаардлагыг бүхэлд нь, Гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн шатахууны төлбөр 221,844,354 төгрөг, алданги 113,140,620 төгрөг, нийт 334,987,974 төгрөгийг төлүүлэх төгрөг гаргуулах шаардлагын 256,381,773 холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан СМГ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ХХАГ-01/846/15 дугаар Урьдчилсан төлбөрт шатахуун худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ХХАГ-01/13/12 дугаар Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ХХАГ-01/846/1572 дугаар Урьдчилсан төлбөрт шатахуун худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаар СМГ ХХК-тай хамтарсан уулзалтын протоколын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Урьдчилсан төлбөрт шатахуун худалдах, худалдан авах тухай ХХАГ-01/846/15 тоот гэрээний нэмэлт гэрээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах тухай ХХАГ-01/13/12 дугаартай гэрээний нэмэлт гэрээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10/4921 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10/2275 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10/3634 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/017 дугаар СМГ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн А/019 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/024 дугаар тушаалын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/025 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн /026 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/030 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Аи92 автобензиний нэгж үнийн мэдээллийн хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, Сод картын болон худалдан авсан үнийн дүнгийн зөрүүний хуулбар /I хх41-44/, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22/347 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 22/488 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 22/1703 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 22/1810 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22/3961 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22/4226 албан бичгийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/4195 албан бичгийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22/4295 дугаар албан бичгийн хуулбар, Сод Могол Групп ХХК-ийн шатахууны төлбөрийн алдангийн тооцоо, хариуцагчийн баримтаар гаргасан ТТТЗ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны дэлгэрэнгүйн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/2516 дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/307 дугаар албан бичгийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, ТТТЗ ХХК-д шатахуун олгосон баримтын хуулбар/I хавтас, хх-97-162/, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулбар /I хавтас, хх-167-170/, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/355 дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1-307 дугаар албан бичгийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/171 дугаар ТТТЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/68 дугаар ТТТЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, ТТТЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/68 дугаар тушаалын хавсралт, ТТТЗ ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн № 1/355 албан бичгийн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч СМГ ХХК хариуцагч ТТТЗ ХХК-д холбогдуулан 2021 оны 7-р сарын 20-ны өдрийн Дараа төлбөрт байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, шатахууны төлбөр 221,844,354/хоёр зуун хорин нэгэн сая найман зуун дөчин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг, алданги 113,140,620/нэг зуун арван гурван сая нэг зуун дөчин мянга зургаан зуун хорь/ төгрөгийг, нийт 334,984,974/гурван зуун гучин дөрвөн сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ТТТЗ ХХК нийт 334,987,974 төгрөг нь хүчин төгөлдөр бус гэрээнд заасан үнийн дүнгээр тооцсон дүн гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр №ХХАГ-01/13/12 Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №ХХАГ-01/13/12 Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №ХХАГ-01/13/12 Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээ-ий 1-ийн 1.2, 2-ын 2.4, 2.5-д нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу шатахууныг дараа төлбөрт Байгууллагын Сод картаар хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь шатахууны төлбөрийг тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №ХХАГ-01/13/12 Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №ХХАГ-01/13/12 Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Гэрээний 6-ийн 6.1-т зааснаар зохигчид Гэрээг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаатай байгуулжээ.
Гэрээний 4-ийн 4.2-т зааснаар хариуцагч нь нийт 230,000,000/хоёр зуун гучин сая/ төгрөгийн шатахуун, тослох материал авах эрхтэй байна.
Гэрээний 3-ын 3.7-д зааснаар шатахууны үнэ Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн сумуудад байрлах Шатахуун түгээх станцад АИ-92 1,500/нэг мянга таван зуу/ төгрөг, АИ-95 2,200/хоёр мянга хоёр зуу/ төгрөг, Дизель түлш 2,290/хоёр мянга хоёр зуун ер/ төгрөг, АИ-92 автобензин, дизель түлш/Таван толгой уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх зам дагуу/ АИ-92 1,950/нэг мянга есөн зуун тавь/ төгрөг, Дизель түлш 2,130/хоёр мянга нэг зуун гуч/ төгрөг гэжээ.
Гэрээний 3-ын 3.7-д зааснаар шатахууны үнэ гэрээний хугацаанд тогтовортой байна гэжээ.
Нэхэмжлэгч нь нэмэгдсэн үнийн дүн бүхий нэмэлт гэрээ байгуулах саналыг анх ТТТЗ ХХК-иас манайх руу мэйлээр илгээсэн бөгөөд бидний зүгээс баталгаажуулан хүргүүлсэн гэх үндэслэлээр нэмэлт гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны төлбөр гэх 221,844,354/хоёр зуун хорин нэгэн сая найман зуун дөчин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг, алданги гэх 113,140,620/нэг зуун арван гурван сая нэг зуун дөчин мянга зургаан зуун хорь/ төгрөгийг, нийт 334,984,974/гурван зуун гучин дөрвөн сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч талаас албаны дарга Б.Амарбат, менежер н.Жавхлан, хариуцагч талаас Худалдан авалтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Хүрэлсүх, хуулийн мэргэжилтэн А.Учрал, ахлах нягтлан бодогч Б.Алтанзаяа, нягтлан бодогч С.Билгүтэй нар шатахууны үнийн дүн болон гэрээний сунгалтын асуудлаар уулзалт хийсэн болох нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн СМГ ХХК-тай хамтарсан уулзалтын протоколын хуулбараар тогтоогдож байна.
2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаар СМГ ХХК-тай хамтарсан уулзалтын протоколд тусгаснаар нэхэмжлэгч талын менежер нь газрын тосны хомсдол, Орос-Украйны дайн зэргээс үүдэлтэй хүнд нөхцөл байдлууд үүсч шатахууны үнэд зайлшгүй өөрчлөлт оруулах тухай саналтай байгааг мэдэгдэж, хариуцагч талын хуулийн мэргэжилтэн нь ХХАГ-01/846/15+2, ХХАГ-01/13/12 гэрээнүүдийн хувьд нэмэлт гэрээг байгуулах ажлыг удирдлагад танилцуулсны дараа манайхаас тодорхой шийдвэр гаргах тул гэсэн хариу өгсөн болох нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаар СМГ ХХК-тай хамтарсан уулзалтын протоколын хуулбараар тогтоогдож байна.
Дээрх 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн уулзалт болсноос хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн нягтлан бодогч С.Билгүтэйн [email protected] цахим шуудангийн хаягаас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаар СМГ ХХК-тай хамтарсан уулзалтын протоколын хуулбар болон нэхэмжлэгч талын боловсруулсан Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах тухай ХХАГ-01/13/12 тоот гэрээ-ний нэмэлт гэрээний төсөл, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудын хуулбарыг нэхэмжлэгчийн цахим шуудангийн хаягруу хавсралтаар явуулсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэрээний 7-ийн 7.2-т Талууд харилцан тохиролцож бичгээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд ... салшгүй хэсэг болно. гэжээ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-д Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээнд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тухай заагаагүй байна.
Гэрээний 7-ийн 7.2-д зааснаар зохигчид Гэрээнд харилцан тохиролцож бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар заажээ.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн нягтлан бодогч нь хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд хамаарахгүй ба Гэрээний 7-ийн 7.2-т зааснаар зохигчид Гэрээнд бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байх тул хариуцагчийн нягтлан бодогч нь уулзалтын протоколын хуулбар болон нэмэлт гэрээний төслийг цахим шуудангаар илгээснийг Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан.
Гэрээний 6-ийн 6.2-т Гэрээний 6.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусгавар болоход ... харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт гэрээний дагуу гэрээг дахин сунгаж болно. гэжээ.
Гэрээний 6-ийн 6.2 дахь заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцжээ.
Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагчид автобензин, дизель түлш нийлүүлж байсан болох нь хариуцагчийн Гэрээнд заасан үнийн дагуу үнийг тооцох тухай хариу тайлбар, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өгч авалцсан зүйлээ нийлж үзсэн тухай Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хариуцагчид дараа төлбөрт нөхцөлөөр автобензин, дизель түлш нийлүүлж, хариуцагч нь хүлээн авсан байх тул Гэрээний 6-ийн 6.2-т зааснаар зохигчид Гэрээний хугацааг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан гэж үзнэ.
Зохигчид Гэрээний үнэд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Гэрээнд заасан үнээр хариуцагчид автобензин, дизель түлш нийлүүлсэн гэж үзнэ.
Хариуцагч нь Гэрээнд зааснаар хүлээн авсан автобензин, дизель түлшний үлдэгдэл төлбөр 78,606,201/далан найман сая зургаан зуун зургаан мянга хоёр зуун нэг/ төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, ТТТЗ ХХК-ийн Тооцооны дэлгэрэнгүйгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийлүүлсэн шатахууны төлбөрт хариуцагчаас 78,606,201/далан найман сая зургаан зуун зургаан мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 143,238,153/221,844,354-78,606,201=143,238,153/ /нэг зуун дөчин гурван сая хоёр зуун гучин найман мянга нэг зуун тавин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэлт гэрээний дагуу нийлүүлсэн гэх шатахууны алдангид 113,140,620/нэг зуун арван гурван сая нэг зуун дөчин мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээний 2-ын 2.6-д ... хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3%-аар тооцож алданги төлнө ... гэжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.
Гэрээний 2-ын 2.6 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Зохигчид нэмэлт гэрээ байгуулаагүй байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид Гэрээний хугацааг сунгасан 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөрөөс алданги тооцох үндэслэлтэй.
Гэрээний 2-ын 2.5-д шатахууны төлбөрийг дараа сарын 5/тав/ хоногийн дотор тооцоо нийлж тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш ажлын 5/тав/ хоногт багтаан төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгчийн алданги тооцсон 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл алданги тооцох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 39,303,100/78,606,201х0.3=235,818, 235,818x170=40,089,060, 78,606,201:2=39,303,100/ /гучин есөн сая гурван зуун гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, алдангиас үлдсэн 73,837,520/113,140,620-78,606,201=73,837,520/ /далан гурван сая найман зуун гучин долоон мянга таван зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдсэн гэх 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №1/307 Дансны өглөгийн тулган баталгаажуулалт гэсэн баримтыг нотлох баримтаар гаргасан байх боловч уг баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 221,844,354/хоёр зуун хорин нэгэн сая найман зуун дөчин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байна.
Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан дээрх 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №1/307 Дансны өглөгийн тулган баталгаажуулалт гэх баримтын хуулбар хувьд өглөгийн үлдэгдэл дүнг тусгаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан тус баримтын үнэн зөв нь эргэлзээтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТТТЗ ХХК-иас нийт 117,909,301/нэг зуун арван долоон сая есөн зуун есөн мянга гурван зуун нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СМГ ХХК-д олгон, үлдсэн ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, 217,075,673/хоёр зуун арван долоон сая далан таван мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч СМГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,903,074.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТТТЗ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 747,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СМГ ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТТТЗ ХХК-иас нийт 117,909,301/нэг зуун арван долоон сая есөн зуун есөн мянга гурван зуун нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СМГ ХХК-д олгон, үлдсэн ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, 217,075,673/хоёр зуун арван долоон сая далан таван мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч СМГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,903,074.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТТТЗ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 747,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СМГ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ