| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/2036/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1317 |
| Огноо | 2026-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1317
2026 05 06 ****/***/****
****** УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Х.Билгүүн,
шүүгдэгч Л.А*******,
шүүгдэгч А.Д******, түүний өмгөөлөгч Д.Б****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Ч******** д******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт А************ Д******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Л************** А******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411 ***** 0425 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын **-** өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Ш********** биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын **-** өдөр У********** хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Эхнэр, 2 хүүхдийн хамт Х**-*** д******* ** дугаар хороо, **** дугаар байрны **** тоотод оршин суудаг.
Урьд Б****** д******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын **-*** өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын **-** өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 9 сарын хугацаагаар хорих ялаар,
Ч******** д******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын **-*** өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Б****** д******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын **-*** өдрийн 938 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Б******* овогт А************ Д****** /регистрийн дугаар: **********/,
2. Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын **-** өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Эхнэр, 2 хүүхдийн хамт Б****** д******* ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг.
Урьд Сонгинохайрхан д******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 8 дугаар сарын **-** өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулж байсан,
Б******* овогт Л************** А******* /регистрийн дугаар: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Д****** нь 2024 оны 9 дүгээр сарын **-*** өдөр Ч******** д******* * дугаар хороо, “А***** бөмбөгөр” худалдааны ****** нэгдүгээр давхарын 1353 дугаар лангуунаас хохирогч Ө.О************* эзэмшлийн Айфон 15 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,859,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдөр Ч******** д******* * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс молл” худалдааны төвийн * дугаар давхрын *** тоот павилоны лангуун дээр байсан иргэн Б.Э************* эзэмшлийн Айфон 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 640,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.А******* нь 2024 оны 09 дүгээр сарын **-*** өдөр Б****** д******* ** дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Д********* Айфон 11 загварын гар утсыг “хулгайлах” гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан.
мөн 2024 оны 9 дүгээр сарын **-*** өдөр Б****** д******* ** дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Д********* Айфон 15 загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан,
Түүнчлэн 2025 оны 03 дугаар сарын **-*** өдөр Ч******** д******* * дугаар хороо, **** төвийн гадна иргэн Б.М********* үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Д********* үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт, шүүгдэгч С.А********** мөнгө угаах, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ч******** д******* прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2411 ***** 0425 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Д******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон баримтууд:
Иргэн Ө.О************* 2024 оны 9 дүгээр сарын **-** өдөр Ч******** д******* Ц********* газарт бичгээр гаргасан гомдол (***-*** **-* хуудас),
Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Н*********** 2024 оны 9 дүгээр сарын **-*** өдрийн “Дүрст бичлэгт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл (***-*** **-**-* хуудас),
Л.А********** нэр дээр бүртгэлтэй “Хаан” банкны ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (***-*** **-* хуудас),
Хохирогч Ө.О************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** **-* хуудас),
Гэрч Л.А********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** **-* хуудас),
Гэрч О.Б******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** **-**-* хуудас),
“*****” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын **-** өдрийн ***-**-**** дугаартай шинжээчийн дүгнэлт (***-*** **-**-* хуудас),
Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Н*********** 2024 оны 9 дүгээр сарын **-** өдрийн “... хохирогч Ө.О************ Айфон 15 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл (***-*** **-* хуудас),
Хохирогч Б.Э************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** ***-***-* хуудас),
Гэрч Л.А********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** ***-* хуудас),
Гэрч М.О*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** ***-* хуудас),
Гэрч О.Б******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** ***-***-* хуудас),
“*****” ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын **-** өдрийн 1002 дугаартай шинжээчийн дүгнэлт (***-*** ***-***-* хуудас),
Мөрдөгчийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн” тэмдэглэл (***-*** ***-***-* хуудас),
Хяналтын прокурорын П.Б*********** 2025 оны 6 дугаар сарын **-*** өдрийн 94 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол (***-*** **-* хуудас),
Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Н*********** 2024 оны 9 дүгээр сарын **-*** өдрийн “...хохирогч Б.Э*********** Айфон 11 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл (***-*** ***-* хуудас),
Шүүгдэгч Л.А********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон баримтууд:
Л.А********** нэр дээр бүртгэлтэй “Хаан” банкны ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (***-*** **-* хуудас),
Хохирогч Ө.О************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** **-* хуудас),
Гэрч О.Б******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** **-**-* хуудас),
Яллагдагч А.Д******** 2025 оны 6 дугаар сарын **-** өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (***- ийн **-**-* хуудас),
Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Н*********** 2024 оны 9 дүгээр сарын **-** өдрийн “... Г.А********** Айфон 15 загварын гар утсыг хүлээлгэн авсан тухай” тэмдэглэл (***-*** **-* хуудас),
Хохирогч Б.Э************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** ***-***-* хуудас),
Гэрч М.О*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** ***-* хуудас),
Гэрч О.Б******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** ***-***-* хуудас),
Яллагдагч А.Д******** 2025 оны 6 дугаар сарын **-** өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (***-*** 229- ***-* хуудас),
Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Н*********** 2024 оны 9 дүгээр сарын **-*** өдрийн “...Л.А********** Айфон 11 загварын гар утсыг хүлээн авсан тухай” тэмдэглэл (***-*** ***-* хуудас),
Хяналтын прокурорын П.Б*********** 2025 оны 6 дугаар сарын **-*** өдрийн 94 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол (***-*** **-* хуудас),
Шүүгдэгч Л.А********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шинжлэн судласан:
******* ********** төвийн 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас (***-*** *-* хуудас),
Хохирогч Б.М********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** **-**-* хуудас),
Гэрч Д.А******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (***-*** **-**-* хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Д************* 2025 оны 03 дугаар сарын **-*** өдрийн ******/**** дугаартай шинжээчийн дүгнэлт (***-*** **-**-* хуу),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.А********** 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн 1173 дугаартай шинжээчийн дүгнэлт (***-*** **-**-* хуудас),
“Зонне” шүдний эмнэлгийн үзлэгийн (... 150,000 төгрөгийн) төлбөрийн баримт (***-*** **-* хуудас),
“Зонне” шүдний эмнэлгийн үйлчлүүлэгчийн карт (***-*** **-* хуудас),
Хяналтын прокурор П.Болормаагийн 2025 оны 6 дугаар сарын **-*** өдрийн 154 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол (***- ийн *-*-* хуудас),
Шүүгдэгч Л.А********** хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /***-*** **-**-* хуудас/ шүүгдэгч А.Д******** хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /***-*** **-**-* хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2411 ***** 0425 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч Х.Билгүүн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч А.Д****** нь 2024 оны 9 дүгээр сарын **-*** өдөр Ч******** д******* * дугаар хороо, “А***** бөмбөгөр” худалдааны ****** нэгдүгээр давхрын 1353 дугаар лангуунаас хохирогч Ө.О************* эзэмшлийн Айфон 15 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4.859.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр Ч******** д******* * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс молл” худалдааны төвийн * дугаар давхрын *** тоот павилоны лангуун дээр байсан иргэн Б.Э************** эзэмшлийн Айфон 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 640.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Д********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Шүүгдэгч Л.А******* нь 2024 оны 9 дүгээр сарын **-*** өдөр Б****** д******* ** дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Д********* Айфон 15 загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан, мөн өдөр Б****** д******* ** дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Д********* Айфон 11 загварын гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, Түүнчлэн 2025 оны 03 дугаар сарын **-*** өдөр Ч******** д******* *-* хороо, **** төвийн гадна иргэн Б.М********* үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” санал гаргав.
Шүүгдэгч А.Д****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэж,
Шүүгдэгч Л.А******* шүүх хуралдааныг хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэж,
Шүүгдэгч А.Д******** өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч А.Д****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар мэдүүлэг, тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч А.Д****** нь 2024 оны 09 дүгээр сарын **-*** өдөр Ч******** д******* * дугаар хороо, “А***** бөмбөгөр” худалдааны ****** нэгдүгээр давхарын 1353 дугаар лангуунаас хохирогч Ө.О************* эзэмшлийн Айфон 15 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,859,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн өдөр Ч******** д******* * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс молл” худалдааны төвийн * дугаар давхрын *** тоот павилоны лангуун дээр байсан иргэн Б.Э************* эзэмшлийн Айфон 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ө.О************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Ч******** д******* * дугаар хороо А***** бөмбөгөр худалдааны төвийн * давхарт **** тоот лангуу түрээслэн цүнхний худалдаа наймаа эрхэлдэг юм. Өнөөдөр буюу 09 сарын **-*** өдөр ажил дээрээ байж байтал орой 17 цаг өнгөрч байхад өөрийнхөө гар утсыг лангуун дээрээ тавьчхаад үйлчлүүлж байсан 1 хүнд цүнх үзүүлж зарчхаад 10 орчим минутын дараа лангуу хүнгүй болчихоор нь утаснаасаа цаг харах гээд хайсан чинь миний утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь шууд Б******* худалдааны төвийн хяналтын камерын өрөөнд очиж бичлэгийг шүүж үзэхэд 17.40 цагийн үед намайг хүнд цүнх үзүүлээд зогсож байхад саарал өнгийн өмд, цамцтай харааны гэмээр нүдний шил зүүсэн, эрүүний хэсэгтээ сахалтай 30 гаруй гэмээр насны 1 залуу лангууны араас гараа сунгаад авч байгаа бичлэг байсан. Ингээд утсаа лангуун дээрээс хулгайд алдсан байна гэдгээ мэдсэн. Тэр гар утас хулгай хийсэн залуу *-***** явж байсан, нөгөө цуг явж байсан залуу нь Б********** коридороор чигээрээ түрүүлээд явчихсан хойгуур нөгөө саарал хувцастай залуу нь ард нь хоцорч явж байгаад лангуун дээр цүнх үзэж байгаа юм шиг зогсож байгаад авч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.А********** “... Би Ч******** д******* * дугаар хороо, Теди гар утас худалдааны төвийн гадна хувиараа зогсож гар утас худалдан авч борлуулах наймаа эрхэлж 10 гаруй жил болж байгаа... Би өчигдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 05- ны орой 19-20 цагийн үед Теди гар утас худалдааны төвийн гадаа зогсож байхад 30 орчим насны гэмээр туранхайдуу биетэй, саарал өнгийн хувцастай залуу ганцаараа ирээд утас авах уу гэж асуухаар нь ямар утас байгаа юм бэ гэсэн чинь хар өнгийн Айфон 15 про... гаргаж үзүүлсэн... хэнийх юм гэсэн чинь олсон юм аа гэж хэлсэн... ярьж тохиролцоод 850,000 төгрөгөөр худалдаж авсан... Утсыг асаагаад шалгаж үзэхэд кодтой утас байсан. Би гар утсыг цааш нь 50,***-***,000 төгрөг нэмээд зарах санаатай авсан. Ийм кодтой утсыг хүн ашиглах боломжгүй болохоор сэлбэгэнд зарж тэндээсээ дэлгэц, баттерей, камер гэх мэт бүх зүйлийг нь өөр утсанд тавьж өгдөг юм...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Б******* “... 2024 оны 9 дүгээр сарын **-*** орой 19-20 цагийн хооронд Д****** над руу... залгаад ... утасны ченж байна уу гэж асуусан... яасан, юу болсон бэ гэсэн чинь 2 утас өгөх гэсэн юм, мань чамд 100,***-** өгье гэсэн... Теди гар утас худалдааны төв дээр зогсож гар утас авч зарж борлуулах наймаа хийдэг А******* гээд ах руу... асуусан чинь 850,000 төгрөгөөр авна гэхээр нь... Ө******** арын цэнхэр * давхар байрны гадаа уулзахаар болоод салгасан... Тэгээд Д********* уулзахад надад энэ *-** өгчихье андаа гээд Айфон 15 про, ... улаан өнгөтэй Айфон 11 загварын гар утас өгсөн. Би тэр утсыг хаанаас авсан юм, яасан ийсэн утас юм гэж асуугаагүй... Тэгээд нөгөө 2 утсыг үзүүлэхэд 850,000 төгрөг болно гэхээр нь... мөнгийг нь авахдаа эхнэрийнхээ дансаар авчихсан... Д********* уулзаад... 400,000 төгрөгийг нь ***-ээс бэлнээр авч өгсөн... үлдсэн 400,000 төгрөгөнд нь Д****** миний өмсөж явсан Жордан 12 гэдэг пүүзийг худалдаж авъя гэж гуйгаад авсан...” гэх мэдүүлэг,
“*****” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын **-** өдрийн ***-**-**** дугаартай “Айфон 15 про... 4,859,100 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Н*********** 2024 оны 9 дүгээр сарын **-** өдрийн “... хохирогч Ө.О************ Айфон 15 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл,
Хохирогч Б.Э************* “ ...Би 2024 09 дүгээр сарын **-*** өдөр 18 цаг 34 минутын үед Ч******** д******* * дугаар хороо Пийс таур *** тоотод байх Элемент нэртэй хувцасны брендийн дэлгүүр дээрээ байж байсан манайх яг энэ цаг үеэр нэлээн их хүнтэй болж эхлээд хүмүүс ороод ирэхээр нь бараагаа тайлбарлах гээд байж байсан. Би өөрийн Айфоне 11 загварын улаан өнгөтэй хар өнгийн кейстэй гар утсаа тэкэн дээр нь тавьчихсан байсан. Улмаар хүмүүс их ороод ирэхээр нь утаснаасаа холдоод яваад өгсөн. Гэтэл хар өнгийн савхитай, хар өмдтэй 30-40 насны орчим хар царайтай том гэдэстэй эрэгтэй, мөн насны саравчтай малгайтай саарал цамцтай хар өмдтэй ***** орчим өндөртэй эрэгтэй нар гаднаас орж ирсэн. Тэгээд надаас хар савхитай эрэгтэй шорт асуусан "энэ хэд вэ" гэж надаас асуусан. Би тэр үйлчлүүлэгчид "63,000 төгрөг болно" гэж хэлээд зогсож байсан. Гэтэл саравчтай малгайтай залуу нь миний тэк дээр байсан гар утсыг аваад явсан байна. Хяналтын камерын бичлэгтэй... “ гэх мэдүүлэг,
Гэрч Л.А********** “ ...Би өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын **-** орой 10-20 цагийн үед Теди гар утас худалдааны төвийн гадаа зогсож байхад 30 орчим насны гэмээр, туранхайдуу биетэй, саарал өнгийн хувцастай залуу ганцаараа ирээд утас авах уу” гэж асуухаар нь “ямар утас байгаа юм бэ” гэсэн чинь хар өнгийн Айфоне 5 про загварын гар утас гаргаж үзүүлсэн. Тэгэхээр нь “хэнийх юм” гэсэн чинь “...олсон юмаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хэдэд зарах юм бэ гэж ярьж тохиролцоод 850,000 төгрөгөөр худалдаж авсан. Би “...мөнгийг нь шилжүүлчихье данс байна уу” гэсэн чинь надад Хаан банкны ********** дугаартай данс өгсөн. Тэгэхээр нь би орой 20 цаг өнгөрч байхад уг данс руу 850,000 төгрөгийг шилжүүлсэн... Утсыг асаагаад шалгаж үзэхэд кодтой утас байсан. Би гар утсыг аваад цааш нь 50.***-***.000 төгрөг намаад зарах санаатай авсан юм. Ийм кодтой утсыг хүн ашиглах боломжгүй болохоор сэлбэгт зарж тэндээсээ дэлгэц, батерей, камер гэх мэт бүх зүйлийг нь өөр утсанд тавьж өгдөг юм. Би надад гар утас зарсан хүнийг харвал танина... “ гэх мэдүүлэг,
Гэрч М.О*********** “ ...Хаан банкны ********** тоот данс миний нэр дээрх данс мөн байна. Уг дансыг манай нөхөр Б***** бид хоёр дундаа ашигладаг. Картыг нь хаячихсан болохоор одоо идэвхгүй байгаа, зөвхөн интернэт банкаар л ашиглаж байгаа... 2024 оны 09 дүгээр сарын **-*** өдөр Хаан банкны ********** гэх данснаас 850.000 төгрөгийг “95” гэх утгатайгаар шилжүүлсэн гүйлгээний талаар манай нөхөр Б***** мэдэж байгаа байх... “ гэх мэдүүлэг,
Гэрч О.Б******* “...Хаан банкны ********** тоот данс манай эхнэр М.О*********** нэр дээр байдаг данс. Эхнэр бид хоёр энэ дансыг дундаа ашигладаг... Би А******** овогтой Д****** гэх залууг 2014 оноос хойш танина, тэрнээс хойш хааяа утсаа ярьж мэнд мэдэх төдийхөн найз нөхдийн холбоотой байдаг. 2024 оны 09 дүгээр сарын **-*** орой 19-20 цагийн хооронд Д****** над руу ******** гэсэн дугаараас залгаад эхлээд "....юу байна хө" гэж мэнд мэдээд дараа нь “... утасны ченж байна уу, хөгшөөн” гэж асуусан. Тэгэхээр нь би “...яасан юу болсон юм бэ” гэсэн чинь....2 утас өгөх гэсэн юм, мань чамд 100.***-*****" гэсэн. Тэгэхээр нь би “...за мань хүнээс асууя гээд салгасан. Тэгээд Теди гар утас худалдааны төв дээр зогсож гар утас авч зарж борлуулах наймаа хийдэг А******* гээд ах руу ******** гэсэн дугаараар нь залгаад...утас авах уу ахаа” гэж асуусан чинь “...ямар утас юм” гэхээр нь би мэдэхгүй байсан тул “...за би тэрийг нь мэдчихээд залгая” гээд салгасан. Тэгээд эргээд Д****** рүү залгаад “...ямар утас юм бэ” гэсэн чинь “...Айфоне 15 про, Айфоне энгийн 11 загварын утас байна, хэдээр авах юм асуучих” гэхээр нь би А******* ах руу залгаад ийм утаснууд байна аа, хэдээр авах вэ гэдгийг нь асуусан. Тэгтэл А******* ах “...850.000 төгрөгөөр авна” гэхээр нь Х******** Ө******** арын цэнхэр * давхар байрны гадаа уулзахаар болоод салгасан... Тэгээд Д********* уулзахад надад "...энэ *-** өгчихье андаа” гээд надад Айфоне 15 про болон улаан өнгөтэй Айфоне 11 загварын гар утас өгсөн... Тэгээд би Д********* цуг хойшоо А******* ахтай уулзахаар болсон. Ө******** арын цэнхэр * давхар байрны гадаа очсон. А******* ах ч утсаар яриад гараад ирсэн байсан. Тэгээд нөгөө 2 утсыг үзүүлэхэд “...850.000 төгрөг болно” гэхээр нь тохироод өгөх болсон... “ гэх мэдүүлэг,
“*****” ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын **-** өдрийн 1002 дугаартай “...Айфон 11 загварын гар утас... 640,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Мөрдөгчийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн” тэмдэглэл,
Хяналтын прокурорын П.Б*********** 2025 оны 6 дугаар сарын **-*** өдрийн 94 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол,
Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Н*********** 2024 оны 9 дүгээр сарын **-*** өдрийн “...хохирогч Б.Э*********** Айфон 11 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.А******* нь 2024 оны 09 дүгээр сарын **-*** өдөр Б****** д******* ** дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Д********* Айфон 11 загварын гар утсыг “хулгайлах” гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан,
Мөн өдөр Б****** д******* ** дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Д********* Айфон 15 загварын гар утсыг “хулгайлах” гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан,
Түүнчлэн 2025 оны 03 дугаар сарын **-*** өдөр Ч******** д******* * дугаар хороо, **** төвийн гадна иргэн Б.М********* үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Л.А********** нэр дээр бүртгэлтэй “Хаан” банкны ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга,
Хохирогч Ө.О************* “... Би Ч******** д******* * дугаар хороо А***** бөмбөгөр худалдааны төвийн * давхарт **** тоот лангуу түрээслэн цүнхний худалдаа наймаа эрхэлдэг юм. Өнөөдөр буюу 9 сарын **-*** өдөр ажил дээрээ байж байтал орой 17 цаг өнгөрч байхад өөрийнхөө гар утсыг лангуун дээрээ тавьчхаад үйлчлүүлж байсан 1 хүнд цүнх үзүүлж зарчхаад 10 орчим минутын дараа лангуу хүнгүй болчихоор нь утаснаасаа цаг харах гээд хайсан чинь миний утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь шууд Б******* худалдааны төвийн хяналтын камерын өрөөнд очиж бичлэгийг шүүж үзэхэд 17.40 цагийн үед намайг хүнд цүнх үзүүлээд зогсож байхад саарал өнгийн өмд, цамцтай харааны гэмээр нүдний шил зүүсэн, эрүүний хэсэгтээ сахалтай 30 гаруй гэмээр насны 1 залуу лангууны арвас гараа сунгаад авч байгаа бичлэг байсан. Ингээд утсаа лангуун дээрээс хулгайд алдсан байна гэдгээ мэдсэн. Тэр гар утас хулгай хийсэн залуу *-***** явж байсан, нөгөө цуг явж байсан залуу нь Б********** коридороор чигээрээ түрүүлээд явчихсан хойгуур нөгөө саарал хувцастай залуу нь ард нь хоцорч явж байгаад лангуун дээр цүнх үзэж байгаа юм шиг зогсож байгаад авч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Б******* “...А******* ахад ийм учиртай гэж хэлээгүй. Би өөрөө ч хаанаас авсан талаар нь мэдэхгүй байсан. А******* ах иймэрхүү буруу гарын утас авчихдаг болохоор шууд л өгчихсөн юм. Тэр айфон 2 гар утас *-***** дэлгэцийн кодтой утаснууд байсан...” гэх мэдүүлэг,
Яллагдагч А.Д******** 2025 оны 6 дугаар сарын **-** өдрийн яллагдагчаар өгсөн “...2021 оноос хойш таньдаг А******* нь хувиараа **** төвийн гадна гар утас авч, зардаг. Өмнө нь энэ хэргээс өмнө 2-3 удаа гар утас аваачиж зарж байсан. Бид хоёрт одоо бол ямар нэгэн өгөө аваатай зүйл байхгүй. Зүс таних хүмүүс өөрөө угаасаа мэдэж байсан шүү дээ, би мэдэгдсэн, тэгээд үнэ тохироод зарсан... Дээрх гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн... Б******* эхнэрийнх нь дансаар мөнгөө авсан... Гэхдээ энэ хэрэгт бол Б******* оролцоо байхгүй... ” гэх мэдүүлэг,
Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Н*********** 2024 оны 9 дүгээр сарын **-** өдрийн “... Г.А********** Айфон 15 загварын гар утсыг хүлээлгэн авсан тухай” тэмдэглэл,
Хохирогч Б.Э************* “ ...Би 2024 09 дүгээр сарын **-*** өдөр 18 цаг 34 минутын үед Ч******** д******* * дугаар хороо Пийс таур *** тоотод байх Элемент нэртэй хувцасны брендийн дэлгүүр дээрээ байж байсан манайх яг энэ цаг үеэр нэлээн их хүнтэй болж эхлээд хүмүүс ороод ирэхээр нь бараагаа тайлбарлах гээд байж байсан. Би өөрийн Айфоне 11 загварын улаан өнгөтэй хар өнгийн кейстэй гар утсаа тэкэн дээр нь тавьчихсан байсан. Улмаар хүмүүс их ороод ирэхээр нь утаснаасаа холдоод яваад өгсөн. Гэтэл хар өнгийн савхитай, хар өмдтэй 30-40 насны орчим хар царайтай том гэдэстэй эрэгтэй, мөн насны саравчтай малгайтай саарал цамцтай хар өмдтэй ***** орчим өндөртэй эрэгтэй нар гаднаас орж ирсэн. Тэгээд надаас хар савхитай эрэгтэй шорт асуусан “энэ хэд вэ” гэж надаас асуусан. Би тэр үйлчлүүлэгчид “63,000 төгрөг болно” гэж хэлээд зогсож байсан. Гэтэл саравчтай малгайтай залуу нь миний тэк дээр байсан гар утсыг аваад явсан байна. Хяналтын камерын бичлэгтэй... “ гэх мэдүүлэг,
Гэрч М.О*********** “ ...Хаан банкны ********** тоот данс миний нэр дээрх данс мөн байна. Уг дансыг манай нөхөр Б***** бид хоёр дундаа ашигладаг. Картыг нь хаячихсан болохоор одоо идэвхгүй байгаа, зөвхөн интернэт банкаар л ашиглаж байгаа... 2024 оны 09 дүгээр сарын **-*** өдөр Хаан банкны ********** гэх данснаас 850.000 төгрөгийг "95" гэх утгатайгаар шилжүүлсэн гүйлгээний талаар манай нөхөр Б***** мэдэжбайгаа байх... “ гэх мэдүүлэг,
Гэрч О.Б******* “...Хаан банкны ********** тоот данс манай эхнэр М.О*********** нэр дээр байдаг данс. Эхнэр бид хоёр энэ дансыг дундаа ашигладаг... Би А******** овогтой Д****** гэх залууг 2014 оноос хойш танина, тэрнээс хойш хааяа утсаа ярьж мэнд мэдэх төдийхөн найз нөхдийн холбоотой байдаг. 2024 оны 09 дүгээр сарын **-*** орой 19-20 цагийн хооронд Д****** над руу ******** гэсэн дугаараас залгаад эхлээд “...юу байна хө” гэж мэнд мэдээд дараа нь “... утасны ченж байна уу, хөгшөөн” гэж асуусан. Тэгэхээр нь би “...яасан юу болсон юм бэ” гэсэн чинь....2 утас өгөх гэсэн юм, мань чамд 100.***-* өгье” гэсэн. Тэгэхээр нь би “...за мань хүнээс асууя гээд салгасан. Тэгээд Теди гар утас худалдааны төв дээр зогсож гар утас авч зарж борлуулах наймаа хийдэг А******* гээд ах руу ******** гэсэн дугаараар нь залгаад...утас авах уу ахаа” гэж асуусан чинь “...ямар утас юм” гэхээр нь би мэдэхгүй байсан тул “...за би тэрийг нь мэдчихээд залгая” гээд салгасан. Тэгээд эргээд Д****** рүү залгаад “...ямар утас юм бэ” гэсэн чинь “...Айфоне 15 про, Айфоне энгийн 11 загварын утас байна, хэдээр авах юм асуучих” гэхээр нь би А******* ах руу залгаад ийм утаснууд байна аа, хэдээр авах вэ гэдгийг нь асуусан. Тэгтэл А******* ах “...850.000 төгрөгөөр авна” гэхээр нь Х******** Ө******** арын цэнхэр * давхар байрны гадаа уулзахаар болоод салгасан... Тэгээд Д********* уулзахад надад “...энэ *-** өгчихье андаа” гээд надад Айфоне 15 про болон улаан өнгөтэй Айфоне 11 загварын гар утас өгсөн... Тэгээд би Д********* цуг хойшоо А******* ахтай уулзахаар болсон. Ө******** арын цэнхэр * давхар байрны гадаа очсон. А******* ах ч утсаар яриад гараад ирсэн байсан. Тэгээд нөгөө 2 утсыг үзүүлэхэд “...850.000 төгрөг болно” гэхээр нь тохироод өгөх болсон... “ гэх мэдүүлэг,
Яллагдагч А.Д******** 2025 оны 6 дугаар сарын **-** өдрийн яллагдагчаар өгсөн “...2021 оноос хойш танидаг болсон. А******* нь хувиараа **** төвийн гадна гар утас авч, зардаг. Өмнө энэ хэргээс өмнө 2-3 удаа гар утас аваачиж зарж байсан. Бид хоёрт одоо бол ямар нэгэн өгөө, аваатай зүйл байхгүй. Зүс таних хэмжээний хүмүүс...Айфон 15 про, айфон 11 загварын гар утсыг нийлүүлээд 1,100,000 төгрөгөнд зарсан байх. Одоо сайн санахгүй байна... Өөрөө угаасаа мэдэж байсан шүү дээ. Би мэдэгдсэн. Тэгээд үнэ тохироод зарсан.” гэсэн мэдүүлэг,
Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Н*********** 2024 оны 9 дүгээр сарын **-*** өдрийн “...Л.А********** Айфон 11 загварын гар утсыг хүлээн авсан тухай” тэмдэглэл,
Хяналтын прокурорын П.Б*********** 2025 оны 6 дугаар сарын **-*** өдрийн 94 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол,
******* ********** төвийн 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас,
Хохирогч Б.М********** “... Би Тэди дээр гар утасны ченж хийдэг. 2025 оны 3 дугаар сарын **-*** өдөр 13 цагийн орчим би **** төвийн гадаа найзын машин дотор сууж байсан чинь Пүрвээ гээд залуу над дээр ирээд надаас Айфоне 16 маркийн гар утас авах уу чи хэдээр авч байгаад юм гээд асуухаар нь би 2,400,000 мянган төгрөгөөр авна гээд хэлсэн чинь өө тийм үү тийм бол тэр машинд гар утас зарах хүн байгаа гээд хэлэхээр нь машинаас буугаад машиныг надад зааж өгөхөөр нь би машин дээр нь очоод шууд жолооч талын эсрэг талын хаалган дээр татаад хаалга онгойлгоод урд суудал дээр суусан чинь араас нэг хүн цохисон. Тэгээд би эргээд харсан чинь А******* ах нүүр рүү шууд гараараа зүүн нүдний доод нэг удаа баруун хацарны нэг удаа зүүн уруул руу нэг удаа цохиод авахаар нь та яагаад хүн цохиж байгаа гэж хэлээд би хоолойноос нь баруун гараараа барьж аваад түлхээд, тэгээд А********* яаж байгаан чи авах байсан юм бол зүгээр хэл гээд хэлсэн чинь шууд намайг утастай гараараа миний баруун дээд уруул руу нэг удаа цохисон чинь миний амнаас цус гарахаар нь би машинаас нь шууд буугаад хойд хаалга онгойлгоод А********** буугаад ир гэсэн чинь машинаас бууж ирэхгүй байхаар нь зүүн мөр рүү 2 удаа жийсэн чинь буухгүй байхаар нь би шууд 102 руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.А******* “... Би 2025 оны 03 дугаар сарын **-*** өдөр 13 цагийн орчим би өөрийн эзэмшлийн Айфоне маркийн гар утсаа зарах гээд Ч******** д******* * дугаар хороонд байрлах **** төвийн зүүн хаалган дээр очоод 2 ченжид Айфоне 16 маркийн гар утсаа зарна гээд үзүүлсэн чинь үнэ тохирохгүй байхаар нь би болиод байж байсан чинь хажууд талаас нэг ах ирээд надаас би авъя гээд үнээ хэлээд бид хоёр наймаа хийхээр болоод тэр ах чиний машин сууж байгаад үзээд авъя гээд миний машины хойд суудал дээр суугаад утсаа үзэж байсан чинь өндөр нуруутай залуу миний машины жолоочийн эсрэг талын суудал дээр суусан чинь шууд хойно сууж байсан намхан надтай утасны наймаа хийх гэж байсан ах урд байсан залууг хойноос шууд гараараа урд сууж байсан залуугийн шүд рүү 2 удаа гараараа цохиод, чи зайл гээд хэлсэн чинь урд сууж байсан залуу хойшоо эргэж хараад хойно сууж байсан залууг заамдаж аваад боогоод байхаар нь чи боль гээд гарын тавиулсан чинь хойно сууж байсан залуу урд сууж байсан залуугийн баруун шанаа руу нэг удаа гараараа цохисон чинь урд сууж байсан залуу миний машинаас буугаад яваад өгсөн. ****** ***** сууж байсан залуу миний утас авъя гээд над руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Д************* 2025 оны 03 дугаар сарын **-*** өдрийн ******/**** дугаартай “... Б.М********** биед баруун дээд үүдэн *-* шүдний булгарал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.*-* зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.А********** 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн 1173 дугаартай “... Хохирогч Б.М****** /**: **********/-Н сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын **-*** өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай’’ гэсэн шинжээчийн дүгнэлт,
“Зонне” шүдний эмнэлгийн үзлэгийн (... 150,000 төгрөгийн) төлбөрийн баримт,
“Зонне” шүдний эмнэлгийн үйлчлүүлэгчийн карт,
Хяналтын прокурор П.Болормаагийн 2025 оны 6 дугаар сарын **-*** өдрийн 154 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Х********” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Шүүгдэгч А.Д********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тэрээр хохирогч Ө.О************* ай фоне 15 загварын гар утсыг, мөн өдөр хохирогч Б.Э************* ай фоне 11 загварын гар утсыг хулгайлан авчээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн *-* “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.*-* “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд олж авах учиртай.
Иймд шүүгдэгч А.Д******** үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээрбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин, шүүгдэгч Л.А******* нь шүүгдэгч А.Д******** хулгайлж олсон эд хөрөнгийг худалдан борлуулж буй талаар санал тавихад 800,000 төгрөгөөр худалдан авч, цааш бусдад зарж ашиг олох гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгч А.Д****** нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлж, шүүгдэгч Л.А********* хямд үнээр худалдан борлуулсан, Л.А******* нь хулгайн эд хөрөнгө болохыг мэдсэн, илт үнэ өндөр гар утсыг хямд үнээр худалдан авч, ашиг олж ашигласан, тэд энэхүү эд хөрөнгийг эзэмших, өмчлөх, ашиглах, захиран зарцуулах ямар ч эрхгүй атал худалдаж ашиг олсон нь эд хөрөнгийг шударгаар, эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор олж авсан гэж үзэхгүй юм.
У********** хотын **** ********** төв, ****** ********** төв дээр гар утас, тэдгээрийн дагалдах хэрэгслийн худалдааг эрхлэгч нарын хувьд гэмт хэргийн улмаас олсон гар утас, компьютер зэргийг мэдсээр байж зах зээлийн үнээс харьцангуй бага үнээр худалдан авч цааш дамлан зарах үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлсээр байна.
Тэдний энэхүү хууль бус үйл ажиллагаа нь удаан хугацаанд тогтвортой үргэлжилсэн төдийгүй худалдаа эрхлэгч нарын хувьд өөрсдөд нь хямд үнээр бараа нийлүүлдэг гэмт хэрэг үйлдэгч нарыг таньж мэддэг, танилын харилцаатай байдгаараа энэ төрлийн гэмт хэрэг нууц, далд аргаар үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд М**** угаах гэмт хэргийг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан” гэж туйлын тодорхой ойлгомжтой байдлаар хуульчилсан.
Олон улсад ашиглагдаж буй мөнгө угаах гэмт хэргийн тухайд тодорхой хүнд төрлийн гэмт хэргүүдэд мөнгө угаах гэмт хэргийг суурь гэмт хэргийн хамт шийдвэрлэдэг ба үүнд мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зэвсгийн наймаа, хүн худалдаалах гэмт хэргүүд хамаардаг.
Харин Монгол Улсын үндэсний хууль тогтоомж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд мөнгө угаах гэмт хэргийг ердийн энгийн бүрэлдэхүүнтэйгээр, бүхий л гэмт хэрэгт давхар зүйлчлэх байдлаар тодорхойлон хуульчилсан байдаг.
Иймд шүүгдэгч Л.А********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн 2025 оны 03 дугаар сарын **-*** өдөр Ч******** д******* * дугаар хороо, **** төвийн гадна иргэн Б.М********* үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Л.А******* нь хохирогч Б.М******* үл ялих зүйлээр шалтаглан түүний биед халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Л.А********** уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч Л.А******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан ба хохирогч нарын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгч А.Д********* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.М****** нь гэмт хэргийн улмаас учирсан, хохирол, хор уршигтай холбоотой 3,745,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын **-** өдрийн 1173 дугаартай “Б.М****** нь үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэсний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэн буюу /4.******,000/ 3,293,400 төгрөгийг 3,745,000 төгрөг дээр нэмж тооцон нийт 7,038,400 төгрөгөөр тогтоов.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,500,000 төгрөг, шүүхийн шатанд 5,500,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Л.А******* нь хохирогч Б.М******* төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Л.А********** төлөх төлбөргүйд тооцлоо.
Ш********* эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Х.Билгүүн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч А.Д******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Л.А********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нэмж нэгтгэн 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Ч******** д******* нутаг дэвсгэрээр хязгаарлах саналтай байна...” гэж,
Шүүгдэгч А.Д******, түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаар “...Анхан шатны шүүхээс 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн, давж заалдах шатны шүүх дээр ялын тухайд өөрчлөх санал гаргаагүй тул улсын яллагчтай санал нэг байна...” гэх агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Л.А********** тухайд хөгжлийн бэрхшээлтэй байж болох нөхцөл байдалтай, ярианы бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөр төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс шүүгдэгч Л.А********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсэгт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч А.Д********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь шүүгдэгч нарын гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт А************ Д********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б******* овогт Л************** А********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.А********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч А.Д********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А********* оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д******* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч А.Д****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
5. Х***** эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР