| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/1352/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1356 |
| Огноо | 2026-05-11 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1356
2026 05 11 ****/***/****
****** УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,
улсын яллагч Б.Очгэрэл,
хохирогчийн төлөөлөгч М.Д*********
шүүгдэгч М.Д****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
********** ********** газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан А*** овогт М******* Д******* холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын **-*** өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Ш********** биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын **-** өдөр З***** а****** У******* суманд төрсөн, халх, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний админ мэргэжилтэй, "*** ********* *****" ***-*** ********* захирал ажилтай, Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, У********** хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, ***** хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин оршин суух, урьд Б******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын **-** өдрийн 1256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, А*** овогт М******* Д****** (**:**********);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Д****** нь Б******* дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*** ********* *****" ***-*** удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй "******** *******" ХХК-иас 49 ширхэг падаанаар 3.590.500.453.69 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359,050,045.39 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Д****** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Д******** гэх хүнд машин борлуулсан. Гэтэл надад машины төлбөрөө төлөхгүй, оронд нь падаан бичиж өгч хэрэгт оруулсан. Бөөнөөр нь орж ирснийг мэдсэн. Хуурамч гэдгийг нь мэдэж байсан. Т******* албан дээр хуурамч падаан хасагдах байх гэж бодтол орлогоор бүртгэгдсэн байсан. Цаашид татварын өрөө төлөх болно” гэв.
Эрүүгийн ************* дугаартай хэргээс:
Т******* ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын **-** өдрийн **/**** дугаартай "... ******** *******" ХХК /**:*******/-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж хяналт шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл илэрсэн тул мэдээллийг хүргүүлж байна.." гэх албан бичиг (хх-ийн 3-27);
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-37);
Гэрч Д.А********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 40-41);
******** ********** албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Э********* 2025 оны 10 дугаар сарын **-** өдрийн ******** дугаартай мөрдөгчийн магадалгаа (хх-ийн **-***),
******** ******* ХХК-ийн хувийн хэрэг, түүхчилсэн лавлагаа /хх-ийн 161-164/,
Шүүгдэгч М.Д******** хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 143-158/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч М.Д******* холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн санал гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч М.Д****** нь Б******* дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*** ********* *****" ***-*** удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй "******** *******" ХХК-иас 49 ширхэг падаанаар 3.590.500.453.69 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359,050,045.39 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь:
Т******* ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын **-** өдрийн **/**** дугаартай "... ******** *******" ХХК /**:*******/-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж хяналт шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл илэрсэн тул мэдээллийг хүргүүлж байна.." гэх албан бичиг (хх-ийн 3-27);
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "..."******** *******" ХХК нь санхүүгийн анхан шатны баримт иргэний нэхэмжлэгч байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компани байсан тул бусад аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож НӨАТ-ын хий бичилт хийсэн нь татварын улсын байцаагчийн гаргасан танилцуулга болон санхүүгийн шинжээч-мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон байна. Шинжээчийн магадалгаагаар "*** ********* *****" ХХК нь 2024 онд "******** *******" ХХК-иас 49 ширхэг падаанаар 3,590,500,453.69 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртөгийн албан татварын дүнг 359,050,045.39 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учруулсан хохирлыг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 36-37);
Гэрч Д.А********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...М**** байгууллагаас ********** тоот томилолтын дагуу Б****** дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А***** миний бие болон татварын байцаагч Д.Д************ хамт тус аж ахуйн нэгжийн ****-**** оны татвар төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар "******** *******" ХХК нь ****-**** оны хугацаанд нийт 602 татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөхгүй байх боломжоор хангаж татварын хий бичилт бүхий баримт үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичсэн. Мөн ****-**** оны 51,606,954,509.23 төгрөгийн 5,160,695,460.03 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан гэж үзэж байна. Тус аж ахуйн нэгж нь нийт 31 сугалааны дугаартай 400 орчим сая төгрөгийн и-баримтыг шивж олгосон байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 40-41);
******** ********** албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Э********* 2025 оны 10 дугаар сарын **-** өдрийн ******** дугаартай мөрдөгчийн магадалгаа (хх-ийн **-***),
******** ******* ХХК-ийн хувийн хэрэг, түүхчилсэн лавлагаа /хх-ийн 161-164/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Т***** төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилж, уг зүйлийн 1 дэх хэсэгт “Т***** төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.
Шүүгдэгч М.Д****** нь татвар төлөгч хуулийн ********* удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа нэмэгдсэн өртгийн албан татварт 3,590,500,453.69 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359,050,045.39 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч М.Д******** хувьд татвар төлөгч хуулийн ********* удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан ба дээрх гэмт хэргийн субьектийн шаардлага хангасан төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил байна гэж зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч М.Д******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Т***** төлөхөөс зайлхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Шүүгдэгч М.Д******** үйлдлийн улмаас хохирогч Т******* ерөнхий газарт 359,050,045.39 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлөөгүй тул 359,050,045.39 төгрөгийг шүүгдэгч М.Д********* гаргуулж хохирогч Т******* ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
********** ********** газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Д******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн санал гаргасан.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч М.Д******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх байдалд хамааруулан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д******* 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Учир нь татварын өр төлбөрт төлөгдөх их хэмжээний төлбөрийг шүүгдэгчийн хувьд компанийн хэвийн үйл ажиллагааг хадгалан орлого олсноор төлж барагдуулах нөхцөл бүрдэх ба шүүгдэгчийн компани нь У********** хотын бүх дүүргүүдэд вакум цонх нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг тул улсын яллагчаас санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ял нь хохирол төлбөр төлөгдөх боломжийг хязгаарласан байж болох талтай тул шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчМ.Д******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А*** овогт М******* Д******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Т***** төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д******** 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д******* оногдуулсан 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д********* 359,050,045.39 /гурван зуун тавин есөн сая тавин мянга дөчин таван төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж хохирогч Т******* ерөнхий газарт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР