Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/00719

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 23 181/ШШ2024/00719

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:6/,

 

Хариуцагч: ,*******,, тоотод оршин суух, нарт холбогдох,

 

16,979,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Ж.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч нарт холбогдуулан 16,979,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "Ариун Дэвжих ХХК нь 2014-2016 оны хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Кофе шоп ажиллуулж байгаад 2016 онд үйл ажиллагаагаа түр зогсоож тоног төхөөрөмжүүдээ өөрийн агуулахдаа түр хураасан байсан боловч нь өөрийгөө би танай хүү Б ажлын албаны дарга байгаа юм гэж өөрийгөө танилцуулж улмаар танай тоног төхөөрөмжүүдийг худалдаж авъя би үйл ажиллагаагаа явуулж байраа бэлдэж засвар хийгээд дуусаж байна. Одоо төлбөрийг нь төлж чадахгүй үйл ажиллагаагаа явуулж эхлээд удахгүй өгье гэхээр нь түүнтэй харилцан тохиролцож 16,979,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг худалдсан ба өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээр дэлгэрэнгүй дурдсан байдаг. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаараа тоног төхөөрөмжүүдээ буцаан авах шаардлага гаргасан бол нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. , нараас тоног төхөөрөмжийн үнэ болох 16,979,000 төгрөгийг гаргуулж "Ариун Дэвжих ХХК-д олгож өгнө үү, бид хамтран ажиллаж байгаагүй болно гэжээ.

 

2.  Хариуцагч А.Лхамдэгэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Авирмэд овогтой Лхамдэгэд нь ******* ХХК-ийн хүмүүсийг танихгүй, уулзаж харж байгаагүй. Туяа гэдэг хүн, хүү Эрболд нар нь уулзахгүй, олдохгүй байгаа учир энэхүү нэхэмжлэлийг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ, эрх зүйн харилцаанд ороогүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Иймд миний эзгүйд уг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.  Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь өөрийн хамаарал бүхий ХХК-иараа дамжуулан 2019.09.15-ны өдөр Кофе шоп ажиллуулахаар ХХК /түүнийг төлөөлж А.Лхамдэгд/-тэй түрээсийн гэрээг байгуулан, хоосон талбайг өөрийн хөрөнгөөрөө буюу нийт 40 гаруй сая төгрөгийг зарцуулан тохижуулж 2019.12.28-ны өдөр албан ёсны нээлтээ хийн ажиллуулж эхэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж буй Кофе шопны тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нь хариуцагчид эхлээд ашиглуулж байгаад тодорхой хугацааны дараа буюу үйл ажиллагаа жигдэрсний дараагаас худалдахаар тохиролцсон. Гэвч кофе шопын үйл ажиллагаа яг эхлэх үед бүх нийтийг хамарсан цар тахал гарч бүх нийтээр хөл хорио тогтоосон ба үүнээс болж хариуцагч ч гэсэн үйл ажиллагаа явуулж чадалгүй зогссон. Гэтэл энэ байдлыг ашиглан хариуцагч буюу ХХК нь буюу ХХК-ийн үйл ажиллагаа явуулахаар тохижуулсан кофе шопын газрыг, бас нэхэмжлэгчийн Кофе шопны тоног төхөөрөмжийг 2020.04 дүгээр сард түрээсийн төлбөр болох 13 000 000 төгрөгт тооцон хураан авсан ба тэр үеэс хойш 2023 хүртэл тухайн тоног төхөөрөмжийг ашиглан ашиг орлого олж байсан. Харин хариуцагч гийн хувьд тоног төхөөрөмжийг эхний ээлжинд ашиглаж байгаад орлого жигдрэх үед худалдан авахаар тохиролцсон ч хөл хорионоос болоод ашиглаж чадаагүй. Тиймээс нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийн үнийг хариуцах эрх бүхий этгээд нь ХХК болон нар юм. Хариуцагч гийн хувьд ч гэсэн хоосон талбайг кофе шопны зориулалтаар ашиглахын тулд 40 гаруй сая төгрөгийг өөрөөс гаргаж тохижуулсан ч ашиг олж чадаагүй, хариуцагч болон ХХК нар манай тохижуулсан талбайг ашиглан үйл ажиллагаа явуулж ашиг олсон, цаашилбал кофе шопны тоног төхөөрөмжийг 2023 он хүртэл ашиглаж байсан тул хариуцагч А.Лхамдэгд болон ХХК-иас гаргуулж авна уу гэжээ.

 

5.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч талууд эхний ээлжинд хамтрах байдлаар, нэхэмжлэгч кофе шопын тоног төхөөрөмжөөрөө хөрөнгөө гаргаж, хариуцагч ажлын байрыг тохижуулж зардал гаргасан. Ингээд хамтран ажиллахаар тохирсон байтал гуравдагч этгээд тоног төхөөрөмжийг хурааж авсан. Тоног төхөөрөмжийг бодитойгоор ашигласан хүн нь тул хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

6.  Нотлох баримтын тухайд:

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх5/, ******* ХХК-ийн дүрэм /Хх6-7/, худалдах тоног төхөөрөмж эд хогшлийн жагсаалт /Хх8/, 2020 оны 06 сарын 18-ны өдрийн прокурорын тогтоол /Хх9-11/, 2022 оны 05 сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол /Хх12-13/,

Хариуцагч тал нотлох баримтаар: хөрөнгө оруулалтын зардлын тайлан /Хх66/, 2020 оны 05 сарын 19-ны өдрийн Нью даймонд ХХК-ийн албан бичиг /Хх67/, мэдэгдэл /Хх68-69/,

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч ******* ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь манай тоног төхөөрөмжүүдийг худалдаж авъя, одоо төлбөрийг нь төлж чадахгүй үйл ажиллагаагаа явуулж эхлээд удахгүй төлье гэж харилцан тохиролцож, 16,979,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан. Бид хамтран ажиллаж байгаагүй. Иймд , тоног төхөөрөмжийг хураан авсан нараас нийт 16,979,000 төгрөгийг гаргуулж "Ариун Дэвжих ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ, эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч надад тоног төхөөрөмжийг худалдаагүй, харин хамтран ажиллахаар хөрөнгө оруулсан. Харин гуравдагч этгээд тоног төхөөрөмжийг хураан авч бодитойгоор ашигласан тулээс төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэжээ.

 

5.    Талууд тоног төхөөрөмжийн үнэлгээ, тоо ширхэг, чанар зэрэгт маргадаггүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхэд, талууд хамтран ажиллаж байсан эсэхэд маргаж байна.

 

6.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Ариундэвжих ХХК-ний гаргасан Салютери ХХК-ийн гүйцэтгэх захирал д худалдах тоног төхөөрөмж, эд хогшлын жагсаалтаар нийт 23 нэр төрлийн, 16,979,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд хогшлыг худалдаж, хүлээлгэн өгсөн Д.Ариунжаргал, хүлээн авсан нар гарын үсгээ зурж, баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

-       Нью даймонд ХХК-ийн Салютери ХХК-д явуулсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 31/20 НД дугаартай албан бичгээр 2020 оны 05 дугаар сарын 30-ны дотор түрээсийн төлбөр 13,000,000 төгрөгийг төлж чадаагүй тохиолдолд кофе шопын бүх эд хогшлыг түрээсийн төлбөрт суутган авах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт баримтаар авагдсан байна.

 

7.    Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээг хуульд бичгээр байгуулсан байхыг шаардахгүй учир талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж, аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, бараа материалын жагсаалт, үнэ зэргийг тохирсон болох нь баримтаар тогтоогдож байна.

 

8.    Иймд хариуцагчийн нэхэмжлэгч талтай худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, худалдах худалдан авах гэрээг байгуулсан бол бичгээр байгуулсан байх шаардлагатай, хэрвээ гэрээг амаар байгуулсан бол харилцсан чат, холбогдох баримт байх шаардлагатай гэсэн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд түүний тайлбарт дурдсан хамтран ажиллаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн дээрх тайлбарууд үндэслэлгүй байна.

 

9.    Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу тоног төхөөрөмжийг хариуцагч д шилжүүлснээр тоног төхөөрмжийн өмчлөх эрх д шилжсэн байна.

 

10. нь Нью даймонд ХХК-тай түрээсийн гэрээний харилцаанд орж, түрээсийн төлбөрөө төлөөгүй шалтгаанаар гуравдагч этгээд нь тоног төхөөрөмжийг хураан авсан нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогтож байна.

 

11. өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг гуравдагч этгээдэд өөрийн өр төлбөрт тооцож, олгосон нь нэхэмжлэгч ******* ХХК болон нарын худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамааралгүй буюу гуравдагч этгээд нэхэмжлэгч ******* ХХК нар аливаа гэрээний харилцаанд ороогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг хариуцагчид шилжүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.

 

13. Иймд нэхэмжлэгч ******* ХХК тоног төхөөрөмжийн үнэ 16,979,000 төгрөгийг хариуцагч гаас гаргуулахаар шаардах эрхтэй, тоног төхөөрөмжийн үнэ болох 16,979,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гаас 16,979,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагчэд хобогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж 243,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ