| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/01534/И |
| Дугаар | 182/ШШ2024/01614 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/01614
| 2024он 04рын 12дөр | 182/ШШ2024/01614 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах ЭЮТ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах Н ХХК /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,431,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ЭЮТ ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрсдийн нийлүүлсэн архи, шар айргийг архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй Н ХХК-д захиалгын дагуу тухай бүр бараагаа нийлүүлж байсан.
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 2,431,860 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба төлж барагдуулахаа илэрхийлж баталгаа гаргаж график төлөлтийн хуваарь байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагчаас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 2,431,860 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ЭЮТ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох 2,431,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ЭЮТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1,931,860 төгрөгийг хариуцагч Н ХХК нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд хариуцагч Н ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 640,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 640,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 651,860 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЭЮТ ХХК-д төлөхөөр тохиролцов.
Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Н ХХК нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ЭЮТ ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 2,431,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч ЭЮТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н ХХК нь үлдэгдэл 1,931,860 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 640,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 640,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 651,860 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЭЮТ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,860 төгрөгийн 50 хувь болох 26,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 26,930 төгрөг, хариуцагч Н ХХК-аас 26,930 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ЭЮТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н ХХК нь үлдэгдэл 1,931,860 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 640,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 640,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 651,860 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЭЮТ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,860 төгрөгийн тал хувь болох 26,930 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 26,930 төгрөг, хариуцагч Н ХХК-ас 26,930 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ЭЮТ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА