Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/279

Д.Б-д холбогдох эрүүгийн

                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг  даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Х.Идэр, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох эрүүгийн 2009 01506 0912 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          Д.Б, 1961 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар оршин суух.

            - Зүүнбаян дахь нэгтгэлийн цэргийн шүүхийн 1980 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 22/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Ардын армийн тусгай шүүхийн 1981 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх 22/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон ба 1981 оны 7 дугаар сарын 13-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор суллагдсан,

            - Улаанбаатар хотын Ажилчны районы ардын шүүхийн 1983 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77 дугаар зүйлийн В-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1984 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Ардын шүүхийн 1986 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Улаанбаатар хотын Сүхбаатарын Ардын районы шүүхийн 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3-т зааснаар урьд таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 9 жилийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг багтаасан ба 1991 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Монгол Ардын Хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх комиссын 1456 дугаартай тогтоолоор эдлэх ялаас хасуулж, 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 7 жил 3 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 727 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх 610 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 7 жил 3 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 3 хоногийн хугацаагаар тогтоосон,

            - Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

             Шүүгдэгч Д.Б- нь ганцаараа:

            1. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Б.П-ийн эзэмшлийн орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, мөнгөн болон монетон эдлэл, ээмэг, бөгж, гинж, мөнгө цуглуулдаг гахайн дотор байсан 1.000.000 төгрөг зэргийг хулгайлан авч, нийт 1.544.800 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Т.Т-ийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар, нууцаар нэвтэрч 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч, 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2020 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Б.Б-ы Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар, нууцаар нэвтэрч Монгол дан дээл, Эрх чөлөөний одон, Тусгаар тогтнолын одон, Ардын хувьсгалын 90 жил, Ардчилсан хувьсгалын 20 жил, 8 дугаар таван жилийн гавшгайч, Ардчиллын ахмад зүтгэлтний тэмдэг, хавар, намрын түрийтэй гутал, “MNBC” төхөөрөмж, “Nokia” загварын гар утас, халуун тогоо зэргийг хулгайлан авч, нийт 426.800 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Б.Э-ын байшингийн вакуум цонхыг түлхэн хууль бусаар, нууцаар нэвтэрч авдрыг эвдлэн бэлэн 268.000 төгрөгийг хулгайлан авсан,

            5. 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамжны *** тоотод С.М-ын гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч 25 кг шуудайтай гурил, 3 кг үхрийн борц, 5 кг гоймон, 5 л ургамлын тос зэргийг хулгайлан авч, нийт 149.410 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод Г.М-ийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч хуучин 1 ширхэг хөөргийг хулгайлан авч, 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн*** дугаар хороо, *** тоотод Д.М-ийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар, нууцаар нэвтэрч шүр, хос мөнгөн кальцо, мөнгөн гинж зэргийг хулгайлан авч, нийт 645.000 төгрөгийн хохирол учруулсан,     

            8. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод С.Б-ын байшингийн вакуум цонхыг түлхэн хууль бусаар, нууцаар нэвтэрч 1 ширхэг хөөрөг, 3 шил архи зэргийг хулгайлан авч, нийт 1.240.666 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Б.Д-гийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар, нууцаар нэвтэрч монетон ээмэг, “LCD” зурагтыг хулгайлан авч, 710.540 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод М.Ж-ийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар, нууцаар нэвтэрч майхан, мешок, газан плитка, чийгний дэвсгэр, халбага сэрээний ком, 40-ын бидон, үүргэвч зэргийг хулгайлан авч, нийт 243.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод П.С-ийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 өрөөсөн, өрөөсөн мөнгөн савх зэргийг хулгайлан авч, нийт 533.700 төгрөгийн хохирол учруулсан,

            12. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Б.Ц-ын байшингийн цонхны хаалт төмрийг хөшиж онгойлгон хууль бусаар, нууцаар нэвтэрч виски 2 шилийг хулгайлан авч, 241.710 төгрөгийн хохирол учруулсан,

            13. 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Л.Х-ийн байшинд хууль бусаар, нууцаар, нэвтэрч мөнгөн аяга, айрагны хул, булган малгай зэргийг хулгайлан авч, нийт 1.848.000 төгрөгийн хохирол учруулсан,

            14.  2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Д.У-ийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, бэлэн 20.000 төгрөг зэргийг хулгайлан авч, нийт 356.000 төгрөгийн хохирол учруулсан,

            15. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Н.Б-ийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын 5 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            16. 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Д.Н-ийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг 1 ширхэг, шармал ээмэгт 1 ширхэг, хөөрөг зэргийг хулгайлан авч, нийт 327.900 төгрөгийн хохирол учруулсан,

            17. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, *** тоотод Г.Ж-ын байшингийн вакуум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг, цагаан алтны хольцтой ээмэг, бөгж, зүүлт 3 хос, 2 ширхэг мөнгөн ээмэг зэргийг хулгайлан авч, нийт 1.382.500 төгрөгийн хохирол учруулсан,

            18. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Б.Э-ийн эзэмшлийн гэрт хууль бусаар, нууцаар алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, гоёлын бугуйвч 1 ширхэг зэргийг хулгайлан авч, нийт 1.071.000 төгрөгийн хохирол учруулсан,

            19. 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, *** тоотод Ц.О-ын байшингийн вакуум цонхыг хөшиж онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг жижиг мөнгөн аяга, 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 6 инчийн мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч, нийт 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

            20. 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Ц.О-гийн Монгол гэрийн амбаарыг хөшиж онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч гар цахилгаан хөрөөг хулгайлан авч, 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

            21. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэг *** дугаар хороо, *** тоотод Ч.Г-гын байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, даваа толгойтой хүрэн суудалтай гартам хөөрөг, цагаан шигтгээтэй төмөр гоёлын бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч, нийт 329.000 төгрөгийн хохирол учруулсан,

            22. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод Р.Д, Т.О нарын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Р.Д-ийн монетон ээмэг бөгж, эрэгтэй монетон гинж, эрэгтэй мөнгөн гинж, монетон өрөөсөн ээмэг, мөнгөн ээмэг бөгж гинж, хүүхдийн мөнгөн ээмэг зэргийг хулгайлан авч, 2.560.200 төгрөгийн, Т.О-ын “Samsung J6” загварын гар утсыг хулгайлан авч, 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

            23. 2020 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод Х.Н-ийн эзэмшлийн байшингийн вакуум цонхоор хууль бусаар, нууцаар, нэвтэрч хос монетон ээмэг, 3 хос мөнгөн хослол зүүлт, ээмэг, бөгж, түрийвч бэлэн 300.000 төгрөг зэргийг хулгайлан авч, нийт 1.119.600 төгрөгийн хохирол учруулсан буюу 23 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон нэр бүхий 24 хохирогчид нийтдээ 17.093.326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 8 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 373 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гөөс 16.666.526 төгрөгийг гаргуулж, 1.544.800 төгрөгийг хохирогч Б.П-д, 120.000 төгрөгийг хохирогч Т.Т-д, 268.000 төгрөгийг хохирогч Б.Э-, 149.410 төгрөгийг хохирогч С.М-т, 60.000 төгрөгийг хохирогч Г.М-д, 645.000 төгрөгийг хохирогч Д.М-д, 1.240.666 төгрөгийг хохирогч С.Б-т, 710.540 төгрөгийг хохирогч Б.Д-д, 243.000 төгрөгийг хохирогч М.Ж-д, 533.700 төгрөгийг хохирогч П.С-д, 241.710 төгрөгийг хохирогч Б.Ц-т, 1.848.000 төгрөгийг хохирогч Л.Х-д, 356.000 төгрөгийг хохирогч Д.У-д, 600.000 төгрөгийг хохирогч Н.Б-д, 327.900 төгрөгийг хохирогч Д.Н-т, 1.382.000 төгрөгийг хохирогч Г.Ж-д, 1.071.000 төгрөгийг хохирогч Б.Э-д, 720.000 төгрөгийг хохирогч Ц.О-т, 336.000 төгрөгийг хохирогч Ц.О-т, 329.000 төгрөгийг хохирогч Ч.Г-д, 2.560.200 төгрөгийг хохирогч Р.До-д, 260.000 төгрөгийг хохирогч Т.О-д, 1.119.600 төгрөгийг хохирогч Х.Н-д тус тус олгож, шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэн Д.Б-гийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгэзр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж хуульчилсан. Д.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар, нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон нэр бүхий 24 хохирогчид нийт 17.093.326 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэх үед түүний эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялын хугацаа дууссан байна. Өөрөөр хэлбэл, Д.Б-гийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 8 сар 8 хоногийн хорих ял 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх тул түүнийг хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээргүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд, нийт 23 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай тогтоосон. Иймээс анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь тохирох ял шийтгэлийг оногдуулсан. Д.Б- нь шийтгэх тогтоол гарах хүртэл холбогдох байгууллагуудад ямар ч гомдол гаргаагүй байсан. Харин шийтгэх тогтоол гарсны дараа гомдол гаргасан гэж сонссон. Би уг хэрэгт хяналт тавиагүй болохоор гаргасан гомдлуудтай нь танилцаагүй. Шүүгчийн туслахаас Авлигатай тэмцэх газраас хэрэгт үзлэг хийсэн гэх мэдээллийг авсан. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч д\ч Г.Эрдэнэбаатар, д\ч Б. Одбаяр нартай уулзахад миний регистрийн дугаарыг шалгаад “...архаг бурхи барьж авлаа, тэнсэнтэй суллагдсан байна...” гэж хоорондоо ярилцаад “Бид нартай аятайхан яриад эртхэн миний хариуцсан хорооноос хэрэг хүлээ” гэж тулгасан. Би өөрийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн 3 хэрэг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн 3 хэрэг, нийтдээ 6 хулгайн хэргээ шударгаар хэлсэн. Тэгтэл энэ хоёр мөрдөгч үүнийг маань далимдуулан “Өөр дүүрэгт хэрэг гаргаад хэрэггүй, манай дүүргийн бидний хариуцдаг Сүхбаатар дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооноос хэрэг гарга, тэгвэл таныг хорихгүй, Өршөөлийн хуулиар гаргачихна, прокурортой яриад тохирчихсон, нэг хэрэг хийсэн юм чинь хэдэн хэрэг хүлээсэн ч адилхан” гэж шууд дарамтлан эзэнгүй 17 хэргийг хүчээр тулган хүлээлгэж, *** улсын дугаартай,  “Prius-30” загварын автомашин дотор оруулж гарын үсэг зуруулсан. Ингээд 6 хавтастай хэргийг шүүхэд шилжүүлснээр би одоо 8 жилийн хорих ял аваад байна. Эрүүдэн шүүлгэж хэрэг хүлээлгэсэн талаар удаа дараагийн шүүх хуралдаанд болон хяналтын прокурор нарт танилцуулан хүсэлт гаргадаг боловч тоолгүйгээр таслан шийдвэрлэсэн. Мөн хавтаст хэрэг дотор хэргийн газраас олдсон гарын болон гутлын мөр, хулгай хийж байгаа гэх хүний дүрс бичлэг байдаг боловч шинжээч нарын дүгнэлтээр нэг нь ч надтай таарч тохироогүй. Өөрөөр хэлбэл, би энэ 17 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй. Хавтаст хэрэгт зөвхөн хүчээр зуруулсан миний гарын үсгүүд л байдаг. Иймд үнэн бодит үнэн байдлыг тогтоон хэргийг шударгаар хянан шалгаж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Б- нь 6 үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгчээс “Эрүүдэн шүүсэн талаар прокуророос яагаад хяналт тавьж шалгаагүй юм бэ” гэхэд, прокурор “Шүүгдэгч энэ талаар хүсэлт гаргаагүй” гэдэг. Би түүний өмгөөлөгчөөр 2021 оны 9 дүгээр сараас эхлэн ажилласан. Мөрдөн шалгах бүхий л ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцуулсан байдаг. Шүүх хуралдаанд нэг ч хохирогч оролцоогүй. 23 үйлдлийг хэн үйлдсэн болохыг нарийн шалгаж тогтоох ёстой байсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Хулгайлсан 3 хөөрөгний зураг хавтас хэрэгт авагдсан байдаг. Тэр хөөрөгнүүд алга болсон. Шүүх хуралдаанд гарч ирээгүй. Ганцхан “Дамно” гэх компани хохирлын үнэлгээг хийдэг. Хохирогч нарын эд зүйлийг үнэлэхдээ дутуу, эсхүл илүү үнэлсэн байсан. Шүүгдэгч Д.Б-гийн 23 үйлдлийг харсан гэрч байхгүй. Зөвхөн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг үндэслэж буруутгадаг. Иймд шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Д.Б- нь ганцаараа 23 удаагийн үйлдлээр, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдэд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас Б.П, Т.Т, Б.Б, Б.Э, С.М, Г., Д.М, С.Б, Б.Д, М.Ж, П.С, Б.Ц, Л.Х, Д.У, Н.Б, Д.Н, Г., Б.Э, Ц.О, Ц.О, Ч.Г, Р.Д, Т.О, Х.Н нарт нийт 17.093.326 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Нэр бүхий 24 хохирогч нар нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар, алдагдсан эд хөрөнгийн онцлог, шинж байдлын талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

1. Хохирогч Б.П-гийн “...гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь дотор ороод үзтэл гэрийн хаалга бас онгорхой байсан. Гражийн хаалга онгорхой байхаар нь тэрүүгээр ороод ухаж байшин руугаа ортол дотор эд зүйл эмх замбараагүй болсон байсан. ... Мөнгөний гахайд байсан 1.000.000 орчим төгрөг /2 жилийн турш манай хүүхэд мөнгө цуглуулж байсан/, урт унжуургатай мөнгөн ээмэг, бөгж хосоор нь 2017 онд 35.000 төгрөгөөр авч байсан гр ыг нь сайн мэдэхгүй, шигтгэдэг монетон ээмэг хосоор нь 2018 онд 370.000 төгрөгөөр авч байсан, мөнгөн гинж бас байсан. Мөнгөн гинжийг өмнө дурдсан ээмэг, бөгжний хамт авч байсан. ...” /1хх 21-22, 23/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-15/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...2017 онд гар дээрээс худалдан авсан мөнгөн ээмэг бөгж 45.000 төгрөг, 2018 онд худалдан авсан ээмэг 235.200 төгрөг, хуучин гинж 264.600 төгрөгөөр тодорхойлов. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 544.800 төгрөгөөр үнэлэгдэв...” /1хх 36-37/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 5 дугаар сарын эхээр 58 дугаар сургуулийн хажуугаар явж байхад ногоон өнгийн хаалгатай хашаа байсан хашаан дотор 1 давхар улаан тоосгон өнгийн байшин хүн байхгүй болохоор нь хашааг давж ороод жижиг вакум цонхыг түлхэн ороод сервантан дотор байсан мөнгөний гахайг шидэж хагалаад 180.000 төгрөг байсныг аваад мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг авсан. Авсан эд зүйлээ улсын их дэлгүүрийн хойд талд байх урт цагааны урд талд байрлах өндөр шилэн барилгын подвалд алт мөнгө авдаг хүнд 240.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 4-5/ гэсэн мэдүүлэг зэргээр,

2. Хохирогч Д.Т-ийн “...Манай гэрийн хаалганы цоож эвдлэн хулгайч орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед би гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзэхэд эд зүйл алдагдаагүй бололтой байсан болохоор нь гомдолгүй гэж байсан боловч дараа нь юмаа бүртгэж байхад аавын минь хэрэглэдэг байсан гарын мөнгөн алга болсон байсан гэдгийг мэдсэн. Тухайн аягыг би одоо зах зээлийн ханшаар үнэлмээр байна. ...” /1хх 58-59, 60/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 51-55/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...10 жилийн өмнө бэлгэнд ирсэн мөнгө аяга 120.000 төгрөгөөр тодорхойлов. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 120.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /1хх 69-70/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 32 нэртэй дэлгүүрийн арын гудамжинд хашааны хаалган дээрээ морины хээтэй, төмөр хаалгатай айл эзэнгүй байсан. Тэгэхээр нь гэрийн цоожийг хөшиж онгойлгон гэр дотроос мөнгөн аяга 1 ширхэгийг авсан. Улсын их дэлгүүрийн хойд талд байх урт цагаан дээр аваачиж 40.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 46-47/ гэсэн мэдүүлэг зэргээр,

3. Хохирогч Б.Б-ы “...манай гэрийн үүдний хаалгыг татаж эвдсэн байдалтай манай гэр онгорхой байсан юм. Би гэртээ ороход манай гэрийн доторх эд зүйлсийг бусниулаад хаячихсан байсан юм. Гэрт байсан монгол дан дээл, эрх чөлөөний одон, тусгаар тогтнолын одон, ардын хувьсгалын 90 жил, ардчилсан хувьсгалын 20 жил, 8 дугаар таван жилийн гавшгайч, ардчиллын ахмад зүтгэлтний зэрэг тэмдгүүд дээлэнд байсан бөгөөд хамт алга болсон байсан. Хавар, намрын түрийтэй гутал, MNBC төхөөрөмж, “Nokia” гар утас, халуун тогоо зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...” /1хх 91/ гэсэн мэдүүлэг нь:

- гэрч Б.М-ы “...манай аав Баярсайхан нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Энэ хулгайн талаар ямар нэгэн гомдол санал гаргах хүн байхгүй бид нар хоорондоо ярилцсан одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” /3хх 68-69/ гэсэн мэдүүлэг,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлбан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 426.800 төгрөгөөр үнэлэгдэв...” /1хх 94-95/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 1 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 33 дугаар автобусны буудлын доод талд байх ногоон хашаатай айлын хашаан дотор байсан байшингаас цонхоор нь орж гутал, “Nokia” гар утас, монгол дээл эд зүйлсийг авсан. Нарантуул зах дээр үл таних хүнд зарсан. Нийлүүлээд 70.000 төгрөгөөр өгсөн. ...” /1хх 79-80/ гэсэн мэдүүлэг зэргээр,

4. Хохирогч Б.Э-“....манай гэрийн вакум цонх онгойгоод түүгээр хулгайч орсон бололтой байсан би цагдаагийн байгууллагын албан хаагчид үзлэг хийж дууссаны дараа байшингаа орж үзэхэд манай байшинд хулгайч ороод хойморт байсан авдар болон шүүгээ савыг онгичсон байсан юм. Тэгээд би ээжийнхээ хамт гэр доторх эд зүйлсээ бүртгэхэд шургуулганд байсан хөдөөнөөс ирсэн цагаан идээг хамаатан саданд зарсан 268.000 төгрөг хулгайд алдагдсан байсан. ...” /1хх 128/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 111-119/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжаар өгсөж яваад цэнхэр өнгийн төмөр хашаатай айл байсан бөгөөд би хашааны завсраар харахад хүнгүй байсан. Тэгэхээр хашааг давж ороод хүрэн өнгөтэй байшингийн вакум цонхыг түлхэж байшинд орон 1 шил архи, бурхны доор байсан жижиг шургуулгыг хөшиж онгойлгон 260.000 төгрөг байсныг аваад явсан. 7 буудал дээр хүнд өгсөн. ...” /1хх 104-105/ гэсэн мэдүүлэг зэргээр,

5. Хохирогч С.М-ын “...гэрийн үүдийг нугасаар нь сапгачихсан байсан. Ороод үзтэл гэрийн эд хогшил байсан байрандаа харин хөргөгчний дор шалан дээр будаа асгарчихсан байсан бөгөөд дотор нь байсан 25 кг шуудайтай бүтэн гурил, 3-4 кг үхрийн борц, 5 кг гоймон, 5 литр ургамлын тос алга болсон байсан. Одоо гурилаа 29.000 төгрөг /Улаанбаатар гурил ногоон/, борцоо зах зээлийн үнээр, ургамлын тосыг 13.000 төгрөг, гоймонг 7000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Өөр алдагдсан зүйл байхгүй. ...” /1хх 161-163/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 151-157/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 149.410 төгрөгөөр үнэлэгдэв...” /1хх 167-168/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн автобусны буудал дээр буугаад 7 буудал руу алхаж байсан. Алхаж байтал улбар шар өнгийн төмөр гүйдэг хаалгатай, модон хашаатай хашаан дотор ороход үүдний амбаар нь хаалган хэсгээрээ салчихсан байсан. Тэгэхээр нь хөшиж ороод гэрээс нь 25 кг-н шуудайтай гурил, борц байхаар нь аваад явсан. Гудамжинд архи ууж байсан эмэгтэйд зүгээр өгөөд явсан. ...” /1хх 144-145/ гэсэн мэдүүлэг зэргээр,

6. Хохирогч Г.М-ийн “...хашааны хаалганы түгжээг мулталчихсан байсан. Тэгээд хашаандаа ороод хартал манай хашаанд байдаг айлын байшингийн цонх нь хагарчихсан хамгаалалт төмрийг нь хажууд нь аваад тавьчихсан байсан. Өөрийнхөө монгол гэрийн хаалгыг шалгатал цоож нь эвдэрчихсэн цүүгээр нь тогтоогоод орхичихсон байсан. ... гэрээс цэнхэр өнгийн даалинтай бор өнгийн чулуун хөөрөг байхгүй байсан. ...” /1хх 195-196/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 181-189/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 60.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /1хх 209-210/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...хохирогч Г.Мнь манай нөхөр О.Б сайн танина би бол танихгүй гэсний дагуу түүний нөхөр О.Б-р таньж олуулах ажиллагаа явуулав. О.Б би өөрийн хөөргөө хараад танина. Миний хөөрөг шинэ цагийн халтар манан хөөрөг байгаа. ... нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж О.Б-оос таны гэрээс алдагдсан таны хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад миний алдсан өөрийн хөөрөг энэ дотор алга байна. Миний хөөрөг ягаан өнгийн хуванцар толгойтой шинэ цагийн дунд гарын халтар манан хөөрөг байгаа. ...” /3хх 76-77/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дүүгийнхээсээ гараад автобусанд суугаад Дамбадаржаа дээр буугаад явж байтал 2 давхар том байшинтай, хажуудаа 1 монгол гэртэй айл байсан. Хүн байхгүй болохоор нь хашааг нь давж ороод гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгон гэр дотроос хөөрөг аваад гарч байшингийн цонхыг модоор хөшиж онгойлгон орж 2 ширхэг виски аваад гарсан. Нарантуул зах ороод хаалганы орчим явуулын 2 хүнд 2 ширхэг виски 60.000 төгрөгөөр зарсан. Хөөргийг Нарантуулд хөөрөг зардаг эмэгтэйд 20.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 176-177/ гэсэн мэдүүлэг зэргээр,

7. Хохирогч Д.М-ийн “...манай гэрээс миний ажлын материал болох 10 гр  орчим шүр, хос мөнгөн кальцо, мөнгөн гинж зэрэг алдагдсан байсан юм. ...” /1хх 239/ гэсэн мэдүүлэг нь:

- гэрч Л.Д-ын “...нөхөр бид хоёр захиалгаар алт, мөнгөөр аяга, эмээл, хазаар, ташуур, ээмэг бөгж хийж зардаг юм. Өнөөдөр 12 цаг 05 минутанд урт цагаан явж металл авах гээд нөхрийн хамт явсан. ... 15 цагийн үед ирэхэд манай таампар онгорхой, гэрийн хаалга хаалттай байсан хэрнээ онгойхгүй байсан. ... гэрийн баруун талын орон дээр байсан 2 ширхэг хайрцагтай мөнгө алга болсон байна. ... 2 ширхэг хайрцаг эм хийдэг хуванцар цагаан саарал өнгөтэй. Нэгнийх нь дотор улаан хүрэн өнгөтэй 10 орчим шүр байсан. ... нөгөө хайрцагт нь 2 хос кальцо, гинж байсан. ...” /1хх 233-234/ гэсэн мэдүүлэг,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 227-232/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 645.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх 6-7/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн Өвөр согоотын гэр хорооллын булангийн хашаанд орж байшингийн хажуу талаас төмөр авч гэрийн цоожийг хашиж ороход савтай мөнгөн эдлэл байсан. Тэр эдлэлийг аваад урт цагаан дээр очин 130.000 төгрөгөөр хүнд өгсөн. ...” /1хх 219-221/ гэсэн мэдүүлэг зэргээр,

8. Хохирогч С.Б-ын “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би гэрээсээ 11 цагт гараад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн амралтанд очиж хүнтэй уулзчихаад ирсэн тэгээд 13 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн вакум цонх нь онгорхой байсан. ... Халтар манан хөөрөг, 2 шил 1 литрийн багтаамжтай Чингис архи, 1 шил 0.75 гр Болор архи зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /2хх 36-37/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 23-28/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.240.666 төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх 48-49/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...хохирогч С.Баатар би өөрийн хөөргөө хараад танина миний хөөрөг халтар манан одтой хөөрөг байгаа ... нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж хохирогч С.Баатараас таны гэрээс алдагдсан таны хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад миний алдсан өөрийн хөөрөг энэ дотор алга байна. Миний хөөрөг даваа толгойтой, халтар манан одтой хөөрөг байгаа. ...”/3хх 74-75/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлбийн автобусанд суугаад завсрын автобусны буудал дээр буугаад 7 буудал руу алхаж явахад төмрөн хаалгатай ногоон өнгийн хашаанаас хүмүүс гараад явсан. Тэгэхээр нь гүйдэг хаалгын онгойлгоод хураалттай моднуудын цонхон доор нь өндөрлөж байгаад цонхыг нь түлхэж ороод хөөрөг, архинууд байхаар нь авч гараад 7 буудлын автобусны буудал дээр архи ууж байсан хүмүүст 1 ширхэг архи өгөөд хөөргийн Нарантуул зах дээр хөөрөг авдаг хүмүүст 20.000 төгрөгөөр зарсан. 2 шил архийг таньдаг хүндээ өгчихөөд явсан. ...” /2хх 16-17/ гэсэн мэдүүлэг зэргээр,

9. Хохирогч Б.Д-ийн “...би 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өглөө би ажил дээрээ байж байхад миний хүүхэд надруу залгаад “Манай гэрт хулгайч орсон байна гэхээр нь би ажил дээрээсээ гэр лүүгээ явж очиход манай Монгол гэрээс 39 инчийн BSB загварын LED зурагт хулгайд алдагдсан байсан юм. ... Тухайн үед цагдаа ирэхэд бөгж алдагдсан талаар мэдээгүй. Гэтэл маргааш нь миний өөрийн хэрэглэдэг монетон бөгж алдагдсан байсан. Тэгэхээр нь би хэргийг шалгаж байсан мөрдөгчид миний бөгж алга болсон байна гэж утсаар хэлсэн. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 75, 3хх 70-71/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 64-67/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 710.540 төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх 85-86/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 1 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7 буудал дээр явж байгаад тэндээс доошоо Сэлбэ гол руу уруудахад хажуу талд нь ногоон хаалгатай хашаа байсан. Дотор нь ороход 1 монгол гэр байсан. Гэрийн хаалгын хөшөөд онгойлгож аваад гэрээс зурагт авсан. 7 буудал дээр ирээд зогсож байтал машинтай хүн ирээд 50.000 төгрөгөөр авсан. ...” /2хх 58-59/ гэсэн мэдүүлэг зэргээр,

10. Хохирогч М.Ж-ийн “...2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр очиж агаар салхинд байж байгаад орой нь хот руу яваад 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж эд зүйлс алдагдсан байсан. ... майхан, мешок, газан плитка, чийгний дэвсдэг гудас, халбага сэрээний ком, 40 бидон, үүргэвчтэй цүнх зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /2хх 115-116/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 102-108/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 243.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх 122-123/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр Өвөр согоотын автобусны буудлаас ... 7 буудлаас суугаад Өвөр согоотын эцэс дээр буугаад гол дагаад алхаж байтал төмөр сараалжин хашаатай хашаан дотор 1 монгол гэр байсан. Хашааг давж ороод цоожийг төмрөөр цохин гэр дотроос майхан, хээр дэвсдэг гудас, мишок, газан плитка зэрэг эд зүйлсийг авсан. ...” /2хх 95-96/ гэсэн мэдүүлэг зэргээр,

11. Хохирогч П.С-ийн “...би өнөөдөр өглөө 06 цаг 40 минутад ажил руугаа явах гээд гэрээсээ гараад ажлаасаа 21 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд хөлдөөгчөөс эд зүйл гаргаад тавьсан байхаар нь өчигдөр ингээд унтсан юм байхдаа гэж бодоод гадаа ус асгах гээд явж байтал манай цонхны ялаа шумуулын тор унасан байхаар нь цонх руугаа хартал онгорхой болохоор нь гэр лүүгээ орж хаагаад ээмэг бөгж хийдэг шургуулгаа онгойлгоод үзэхэд мөнгөн ээмэг, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлс алдагдсан байна. ... дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 өрөөсөн, өрөөсөн мөнгөн савх зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /2хх 152-153/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 137-143/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 533.700 төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх 157-158/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 6 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн гүүрээр гараад явж байтал саарал өнгийн төмөр хашаатай айлын үүдний хаалга онгорхой байхаар нь орж байшин дотор хүнгүй байхаар нь вакум цонхоор орж 1 ширхэг мөнгөн аяга, хувцасны шүүгээнээс гар утас, мөнгөн бөгж, монетон ээмэг зэрэг эдлэлүүдийг авсан. Аваад урд цагаан дээр очиж зарсан. ...” /2хх 132-133/ гэсэн мэдүүлэг зэргээр,

12. Хохирогч Б.Ц-ын “...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим хашааны хажуу айлаас утсаар хашаанд хулгай орсон байна гэж хэлсэн учир шууд хашаандаа ирсэн. Ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. ... шилэн тавиур дээр байсан 1 литр, 0.75 гр 2 шил виски архи алдагдсан. ...” /2хх 184-185/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 173-180/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 241.710 төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх 188-189/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Дамбадаржаагийн эзэнгүй айл байгаа эсэхийг харж явтал хашаанд 2 давхар том байшинтай, монгол гэртэй айл айлын хаалга цоожтой байхаар нь цоожийг хөшин онгойлгоод гэр дотроос хөөрөг авсан. Дараа гарч байшин дотор орж эд зүйлийг онгичиж байгаад 2 шил виски авсан. ...” /2хх 166-167/ гэсэн мэдүүлэг зэргээр,

13. Хохирогч Л.Х-ийн “...би 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 20 минутанд Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо,*** тоотод байх гэрээсээ хаалгаа цоожилж гараад 17 цаг 20 минутанд буцаж гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь гэрээ ороод хартал гэрийн дотор эд зүйл онгичоод хаячихсан байхаар нь хулгайч орж гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. ... бага гарын 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын хэмжээтэй аяга, 1 ширхэг хуучны модны үндсэн том тагш, 1 ширхэг ёроол нь цоорсон байсныг модны үртсээр бөглөж янзлуулсан. Тослог бор өнгөтэй модны үндсэн 600 орчим гр багтаамжтай айрагны том хул, эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан буудаг булган малгай, зүү ороосон цэнхэр өнгийн даалинтай манай нөхрийн хөөрөг, гаанс зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /2хх 218-220, 3хх 72-73, 6хх 13/ гэсэн мэдүүлэг нь:

- гэрч О.А-ийн “...уг хул аяга нь манай буурал эмээгээс манай ах Батцэрэнд дамжин ирсэн хул байгаа юм. Батцэрэн ах маань хулаа хүү Батбаярт өвлүүлж үлдээсэн хул байгаа юм. Уг хулыг модны үндсээр хийсэн, өв дамжсан хул аяга байгаа. ...” /6хх 17-18/,

- гэрч О.Б-ийн “...манай хүү Батбаярын гэрт хулгай орж айрагны хул алдагдсан. Энэ хэрэгт манай бэр Хоролмаа хохирогчоор мэдүүлэг өгөөд явж байгаа. Уг хул нь модон үндсээр хийсэн. 15-16 см орчим диаметртэй айрагны хул байгаа юм. Уг хул нь манай буурал эмээгээс надад, надаас манай хүүд очсон одоо бараг 5 дахь үе дээрээ явж байгаа аяга юм. Уг хул аяга нь удам дамжсан учир 10 сая төгрөг чөлөөтэй хүрэх аяга. ...” /6хх 20-21/,

- гэрч Б.Б-ын “...манай ааваас надад өвлөгдөж байсан модны үндсээр хийсэн модон аяга байгаа. Аяганы суурь хэсэгтээ яр нь унаж сэтэрсэн тэрийг нь модны үртэсээр шаантаглаж зассан. Авсан цагаасаа хойш өөр засвар хийгээгүй, баяр ёслолоор гаргаж айраг цагаа хийхээс өөр зүйлд ашигладаггүй модон аяга байсан. 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /6хх 23-24/ гэсэн мэдүүлгүүд,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 207-213/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 718.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх 234-235/,

- алдагдсан эд хөрөнгийг дахин үнэлсэн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар шинжээч томилох тогтоолд заасан өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.120.200 төгрөгөөр үнэлэгдэв...” /6хх 59-60/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...хохирогч Л.Х би өөрийн нөхрийн хөөргийг хараад танина. Миний хөөрөг шинэ цагийн халтар манан хөөрөг байгаа. ... нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж Л.Х-аас таны гэрээс алдагдсан хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад манай нөхрийн хөөрөг энэ дотор алга байна. Миний нөхрийн хөөрөг цагаан өнгийн шинэ цагийн чулуун том их гарын хөөрөг байгаа. ...” /3хх 78-79/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Он сараа санахгүй байна. Гэрээсээ гараад 33-н буудлаар 7 буудал орохоор явж байсан тэгтэл шар өнгийн гүйдэг хаалгатай хашаа байсан. Уг хашаанд байгаа машин нь эзэнгүй байхаар нь цонхыг түлхэж онгойлгоод байшинд нь ороод өвлийн булган малгай нэг ширхэг мөнгөн аяга, модон тагш зэргийг аваад гарсан юм. Авсан эд зүйлээ Нарантуул зах дээр аваачиж танихгүй хүнд зарсан. ...” /2хх 197-199/ гэсэн мэдүүлэг зэргээр,  

14. Хохирогч Д.У-ийн “...манайхаас манай аавын зурган дотор байсан 20.000 төгрөг, стейкэн дотор байсан “IPhone 6” загварын гар утас, цулгуй дунд гарын мөнгөн аяга байсан, одоогоор алдагдсан зүйлээ сайн мэдэхгүй байна. ...” /3хх 125-127/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 117-122/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 356.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /3хх 131-133/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоот айл эзэнгүй байхаар нь цонхыг нь түлхэж ороод гэрээс нь “IPhone 6” загварын гар утас, мөнгөн аяга бэлэн 20.000 төгрөг аваад гарсан. ...” /3хх 108/ гэсэн мэдүүлэг зэргээр,

15. Хохирогч Н.Б-гийн “...гэрт байсан эд зүйлээ шалгаж үзэхэд манай шүүгээнд байсан дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, авдар дотор байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. ...” /3хх 164-166/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 156-160/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 600.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /3хх 179-182/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр найз Болдбаатар гэгчийн гэрт оччихоод буцаад дүүгийндээ харих гээд дарь эхээд алхаж байтал цэнхэр өнгийн хашаатай нэг давхар цагаан байшин эзэнгүй байхаар нь хашааных нь хаалгаар ороод вакум цонхийг нь түлхэж ороод зурагтын тавиур дээр байсан 5 ширхэг мөнгөн аягийг аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд тэр 5 аягийг урт цагааны ченж дээр 240.000 төгрөгөөр зарсан. ...” /3хх 148/ гэсэн мэдүүлэг зэргээр,

16. Хохирогч Д.Н-ийн “...гэртээ ирэхэд манай гэрийн хаалга цоожтой байсан бөгөөд түлхүүрээр онгойлгож гэрт ороход эд зүйлс алдагдсан байдалтай эмх замбараагүй болсон байсан. ... 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг жижиг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг шармал мөнгөн ээмэг, улаан эрээн даалинтай чулуун хөөрөг 1 ширхэг, 1 ширхэг луун хээтэй шавар хөөрөг алдагдсан. ...” /3хх 205-206, 207-208/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 198-201/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 327.900 төгрөгөөр үнэлэгдэв...” /3хх 224-225/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр найз авгай болох Туяагийн гэрт очих гээд дарь эхэд алхаж явж байтал нэг айлаас хүн гараад явж байсан. Тэгэхээр нь би нөгөө хүнийг гараад явсан хойгуур нь зөрж ороод сервантан дотор байсан 3 ширхэг мөнгөн аягийг нь аваад Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байрлах алт мөнгөний дархан дээр аваачаад 150.000 орчим төгрөгөөр зарсан. ...” /3хх 191/ гэсэн мэдүүлэг зэргээр,

17. Хохирогч Г.Ж-ын “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад орой 22 цагийн үед гэртээ орж ирэхэд хүүхдийн өрөөнд цонх онгорхой байхаар нь гэрийн эд зүйлээ шалгасан юм. манай ахын хөөрөг, миний цагаан алтны хольцтой ээмэг, бөгж, зүүлт 3 хос болон 2 ширхэг мөнгөн ээмэг, хөргөгчнөөс мах зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /4хх 19-21/ гэсэн мэдүүлэг нь:

- гэрч Г.О-ын “...Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, *** тоотод байрлах байшинд маань 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хулгай орсон юм. Халтар мана биетэй, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг, манай эмэгтэй дүү Ж-ын гар цүнхнээс эмэгтэй хүний гоёлын ээмэг бөгж, гинж, эрэгтэй хүний хувцас, гар дрилл зэрэг эд зүйлс алга болсон. ...” /4хх 22-24/ гэсэн мэдүүлэг,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 1-6/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...гэрч Г.Ол би өөрийн хөөргийг хараад танина, миний хөөрөг хуучин цагийн халтар манан хөөрөг байгаа....нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж Г.О-оос таны алдагдсан хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад манай хөөрөг энэ дотор алга байна, миний нөхрийн хөөрөг хуучин цагийн халтар манан хөөрөг байгаа гэж байв...” /4хх 14-15/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.382.500 төгрөгөөр үнэлэгдэв...” /4хх 36-37/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 5 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн хийдийн хажуугаар явж байгаад модон хашаатай төмөр саарал өнгийн гүйдэг хаалгатай хашаан дотор дотроо цагаан өнгийн байшинтай айл байхаар нь хашаанд нь орж явж байгаад вакум цонхыг нь түлхэж ороод уг айлаас хөөрөг мөн эмэгтэй хүний ээмэг, бөгж мах зэрэг эд зүйл авсан махыг нь 7-н буудал дээр хүүхэд дагуулсан настай эмэгтэй явж байхаар нь зүгээр өгсөн. Харин ээмэг бөгж хөөрөг гэх зүйлийг Нарантуул зах дээр явуулын хүнд зарсан. ...” /3хх 242-244/ гэсэн мэдүүлэг зэргээр,

18. Хохирогч Б.Э-ийн “...16 цаг 40 минутын орчим гэртээ ирэхэд гэрийн үүдний хаалга онгорхой байсан бөгөөд гэрээс маань миний алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, гоёлын бугуйвч 1 ширхэг зэрэг алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /4хх 83-84/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 59-67/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх 78-80/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.071.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /4хх 97-98/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 5 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр тоосгоны эцсийн буудлын орчим явж байгаад ягаан дээвэртэй дээвэр дээрээ мансардтай байшинтай хашаа байсан юм. Уг хашааны хаалгыг нь түлхэж онгойлгоод үүдний амбаарын жижиг цонхыг түлхэж орсон. Тэгээд гэрээс нь шүүгээнд байсан эмэгтэй хүний гоёлын хайрцагтай эд зүйлс байсныг нь аваад гарсан. Тэгээд замдаа явж байгаад үзтэл монетон ээмэг, алтан ээмэг, бугуйвч зэрэг эд зүйл байсан, уг авсан эд зүйлээ урт цагаан дээр байдаг алт мөнгөний дарханд аваачиж өгсөн. ...” /4хх 47-49/ гэсэн мэдүүлэг зэргээр,

19. Хохирогч Ц.О-ын “...2020 оны 7 дугаар сарын 3-ны өглөө 05 цаг өнгөрч байхад гарч явсан. Манай хажууд байх өрөөнд тусдаа манай бэр Д.Н нь 09 цаг өнгөрч байхад гарч яваад манайх хүнгүй байсан. ажпаасаа ирээд гэрийнхээ хаалгыг түлхүүрээр онгойлгосон чинь манай байшингийн том өрөөний вакум цонхыг онгойлгож хулгайч орсон байсан. ... 1 ширхэг жижиг мөнгөн аяга 15-тай/ бэлгэнд өгсөн одоо 140.000 төгрөгөөр үнэлж байна. 5 ширхэг дунд гарын 6-тай мөнгөн аяга, 1 ширхэг 170.000 төгрөгөөр 2020 онд авсан. Одоо зах зээлийн үнээр үнэлж байна. ...” /4хх 148-149/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 132-136/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 720.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /4хх 153-154/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 6 дугаар сарын сүүлээр санаж байна. 32-н тойргийн орчим явж байтал дотроо цагаан байшинтай ногоон хаалгатай хашаа хүнгүй юм шиг байсан тэгэхээр нь хашааны хаалгыг нь онгойлгоод ороод байшингийн үүдний амбаарын цонхоор нь ороод уг айлаас 6 ширхэг мөнгөн аяга авсан, авсан аягануудаа урт цагааны алт мөнгөн эдлэл авдаг хүнд өгсөн. Нийлээд 200.000 төгрөгөөр өгсөн санаж байна. ...” /4хх 124-126/ гэсэн мэдүүлэг зэргээр,

20. Хохирогч Ц.О-ийн “...2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ажпаа хийгээд явж байхад 18 цагийн үед манай дүү Долгормаа над руу яриад танай амбаарын хаалга онгорхой гэр орон чинь эмх замбараагүй болчихсон хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн...хойморт байсан авдран дотор байсан орос хром, шкафны өмнө байсан гар цахилгаан хөрөө зэрэг эд зүйлс алга болсон байна. Орос хромыг 2020 оны 2 сард 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо авсан үнээр үнэлж бана. Цахилгаан хөрөө нь ногоон өнгөтэй гар цахилгаан хөрөө байсан юм. ...” /4хх 190-191, 192-193/ гэсэн мэдүүлэг нь:

- гэрч Ё.Д-ийн “...2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 18 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод эгч О-ийн гэрт ирээд хашааны хаалгыг онгойлгож дотогш ороход амбаарын хаалгыг онгорхой байхаар нь хүн байж магадгүй гэж бодоод дотогш ортол гэр эмх замбараагүй болсон байхаар нь эгч рүү залгаад дараа нь цагдаа руу дуудлага өгсөн. ...” /4хх 194-195/ гэсэн мэдүүлэг,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 176-180/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 336.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /4хх 206-207/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 8 дугаар сарын эхээр санаж байна. Дамбадаржаагийн *** дэлгүүрийн урдуур гараад гудамжаар явж байтал оранж өнгийн хашааны хаалгатай хашаа байхаар нь хашааны завсраар нь хартал эзэнгүй байх шиг байсан. Тэгэхээр нь ороод үүдний амбаарын хаалганы цоожийг нь хөшиж онгойлгоод гэрт орсон. Уг айлаас нэг орос хромон гутал, цахилгаан хөрөө авсан. Нарантуулын арын хаалган дээр зогсож байгаад гутлыг нь 80.000 төгрөгөөр, хөөрөг нь 25.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө хоол унд аваад дуусгасан. ...” /4хх 169-170/ гэсэн мэдүүлэг зэргээр,

21. Хохирогч Ч.Г-ын “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутын үед, Сүхбаатар дүүрэг *** дугаар хороо, *** тоотод байх гэрээсээ гарсан. Тэгээд оройн 17 цаг 58 минутын орчимд гэртээ ирэхэд жижиг өрөөний хөшиг нь нээлттэй цонх нь онгорхой гэрийн эд зүйлийг ухаж гэрт хулгай орсон байсан. ... дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг бэлгэнд авч байсан зах зээлийн үнээр үнэлж байна. Мөнгөн бугуйвч 1 ширхэг цалин цагаан ээжээс өвлөгдөн ирсэн зах зээлийн үнээр үнэлнэ. Хөөрөг даваа толгойтой хүрэн суудалтай гартам 2019 онд 100.000 төгрөгөөр авч байсан. Цагаан шигтгээтэй төмөр гоёлын бөгж 1 ширхэг зах зээлийн үнээр үнэлнэ. Өөр алдсан зүйл байхгүй. ...” /4хх 237-238, 239-240/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 223-228/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...Ч.Г нь би өөрийн хөөргийг хараад танина, миний хөөрөг шинэ цагийн даваа толгойтой халтар манан хөөрөг байгаа. ... нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж Ч.Г-аас таны алдагдсан хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад манай хөөрөг энэ дотор алга байна, миний нөхрийн хөөрөг хуучин цагийн халтар манан хөөрөг байгаа гэж байв...” /4хх 233-234/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 329.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /5хх 3-4/ зэргээр,

22. Хохирогч Р.Д-ийн “...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ 10 цаг өнгөрч 11 цаг болж байхад хүүхдийн 95976241 гэсэн гар утас руу залгахад эмээ ирээд гэр лүүгээ явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд хадам ээжийн 99274278 гэсэн номертой утас руу залгахад холбогдох боломжгүй болсон. ...12 цаг өнгөрөөд миний нөхөр залгаад хулгай орчихсон байна гэсэн. би нөхрөө яаж мэдэв гэж асуусан чинь хүүгийн утас руу залгаж ээжтэй ярьтал хулгай орсон байна гэж мэдсэн. ...вакум цонхны жижиг цонхны тор урагдсан том өрөөний дээд талын шургуулгаас үнэт эдлэл байхгүй болсон байсан. ... Монетон ээмэг бөгж гинж хосоороо 8,9 гр тай баримт нь байгаа. 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сондор дэлгүүрээс худалдаж авч байсан. Эрэгтэй монетон гинж 6,5 гр ... эрэгтэй хүний мөнгөн гинж 6,6 гр ..., эмэгтэй хүний өрөөсөн монетон ээмэг 0,64 гр ..., мөнгөн хослол ээмэг бөгж гинж 6 гр ..., эмэгтэй хүүхдийн мөнгөн ээмэг 1 гр ..., Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ромбо 1 ширхэг зэргийг алдсан. ...” /5хх 33-34, 37-38, 6хх 15/,

- хохирогч Т.О-ын “...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өглөө гэрээсээ гарч яваад өөрийн ач хүүгээ авчихаад 50 орчим минут болчихоод буцаж гэртээ ирэхэд манай байшин, манай хүүгийн байшингийн цонхнууд нь онгорхой байсан юм. Хүүгийнхээ байшинд орж үзэхэд эд зүйлсийг нь онгичсон байсан бөгөөд хулгайч орсон байх юм байх гэж бодоод өөрийнхөө байшинд орсон чинь ширээн дээр орхисон байсан “Samsung Galaxy J6” загварын гар утас хулгайд алдсан байсан юм. Миний алдагдсан “Samsung Galaxy J6” загварын гар утсыг миний хүү маань 600.000 төгрөгөөр лизингээр худалдаж авч өгч байсан. ...” /5хх 39/ гэсэн мэдүүлгүүд нь:

- гэрч Г.Э-ийн “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 60 орчим насны эрэгтэй, хар царайтай, туранхай биетэй хүн 16 цагийн орчим ирээд монетон эдлэл авчраад авах уу гээд грамлаад үнийг бодож өгсөн чинь 800.000 орчим мянган төгрөг болсон. Монетон гинж, монетон ээмэг, монетон бөгж зэрэг эд зүйлс авчирж зарсан. 800.000 орчим төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /5хх 42-44/ гэсэн мэдүүлэг,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 19-25/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.268.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /5хх 46-47/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санаж байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 7 буудлаас доошоо уруудаж гэр хорооллын гудамжаар явж байгаад Цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаа байхаар нь завсраар нь хартал эзэнгүй юм шиг байхаар нь хашааг нь давж ороод нийлсэн байшин байхаар нь нэг айлаас нь гар утас, эмэгтэй хүний гоёлын монетон хослол, эрэгтэй эмэгтэй хүний монетон бөгж зэрэг эд зүйл авсан. ...” /4хх 216-217/ гэсэн мэдүүлэг зэргээр,

23. Хохирогч Х.Н-гийн “...би ээж Б.Отгоны хамтаар 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт амрахаар яваад 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 00 цаг 20 минутын орчим гэртээ ирэхэд жижиг өрөөний цонх онгорхой гэрийн хамаг эд хогшлыг бусниулсан хулгайч орсон байдалтай байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. ... Манай гэрээс ээжийн хос монетон ээмэг, /3 хос мөнгөн хослол зүүлт, ээмэг, бөгж/, бэлэн мөнгө ойролцоогоор 300.000 орчим мянган төгрөг, миний ногоон өнгийн лакан түрийвч алдагдсан байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /5хх 112-113, 114-115, 116-117/ гэсэн мэдүүлэг нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 103-107/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 577.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /5хх 126-127/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 242.600 төгрөгөөр үнэлэгдэв...” /5хх 126-127/,

- гэрч Ц.М-ын “...би алдсан хөөргөө одоо харах юм бол танина. Даваа толгойтой, төмөр халбагатай, саарал манан хөөрөг байсан. 2017 онд байхаа Нарантуул зах дээрээс 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тиймээс уг хөөргийг одоо харвал танина. ...” /6хх 30-31/ гэсэн мэдүүлэг,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...гэрч Ц.М нь манай хулгайд алдсан хөөрөг энэ дотор байхгүй байна...” /6хх 32-33/,  “...хохирогч Г.Жавзандулам нь манай хулгайд алдсан хөөрөг энэ 4 хөөрөг дотор байхгүй байна...” /6хх 57-58/,

- шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд гудамжаар явж байгаад хүрэн өнгийн хаалгатай ягаан байшинтай хашаанд ороод уг айл эзэнгүй байхаар нь вакум цонхыг нь түлхэж онгойлгоод дор нь ороод эмэгтэй хүний мөнгөн хослол, 2 ширхэг гар утас монетон ээмэг бэлнээр 300 орчим мянган төгрөг авсан. ...” /5хх 14-16, 95-97, 156-159/ гэсэн мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдсон байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Д.Б-гийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, гэм буруугийн асуудлаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналд үндэслэл бүхий няцаалт хийжээ.

2015 оны Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд энэхүү шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон буюу бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар амьдрах боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үздэг.

Гэмт хэргүүдийн үйл баримт, давтамж зэргээс дүгнэвэл шүүгдэгч Д.Б- хувийн байдлын хувьд өмнө нь 1981, 1986, 1988, 1999, 2001, 2002, 2008, 2018 онуудад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, энэ хугацаагаа өнгөрөөж дууссаныхаа дараа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд, 23 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, бэлэн мөнгө, үнэт эдлэл, цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн, тоног хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас нь хөдөлгөн хууль бусаар өөрийн болгон авснаас бусдад 17.093.326 төгрөгийн хохирол учруулсан байх ба тэрээр гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах, бусдад тараах зэргээр амьдралдаа хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж амьдралынхаа багагүй цаг хугацааг өнгөрөөсөн, хулгайлсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцөлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна.

Шүүгдэгч Д.Б- давж заалдсан гомдолдоо “...нэр бүхий мөрдөгч нараас намайг дарамталж 17 удаагийн хулгайн үйлдлийг хүчээр тулган хүлээлгэсэн...” хэмээн гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчсөн асуудлаар маргажээ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Д.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх 4-5, 46-47, 79-80, 104-105, 144-145, 176-177, 219-221, 2хх 16-17, 58-59, 95-96, 132-133, 166-167, 197-199, 3хх 108, 148, 191, 242-244, 4хх 47-49, 124-126, 169-170, 216-217, 5хх 14-16, 95-97, 159-159/-дээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн байх бөгөөд ийнхүү мэдүүлэхэд нь аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлсөн, хуулиар хамгаалагдсан эрхийг нь хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс шүүгдэгч Д.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон ба шүүхээс түүний гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний дотор 8 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон бөгөөд энэ хугацаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр дуусчээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жил 8 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нь хэрэг, маргаантай холбоотойгоор шүүх хуулийг зөв хэрэглэсэн байх явдал юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ нь тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлийг тодорхойлон заадаг тул түүнийг буруу хэрэглэх нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг буруу сонгоход хүргэж, ингэснээрээ ял завшуулах эсхүл үндэслэлгүйгээр хүнд ял оногдуулах боломжийг бүрдүүлдэг тул уг тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан хуулийг буруу хэрэглэсэнд хамааруулан үздэг.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгч Д.Б-д хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон хэсгийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Б-гийн гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбогдуулан маргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 23-наас 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 472 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга...”-ыг тусгалгүй, яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг жагсаан нийлүүлж бичсэн байгааг цаашид анхааруулж тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...8 жил 8 сар 8 хоногийг...” гэснийг “...8 жилийн...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн 2020 оны 11 дүгээр сарын 23-наас 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 472 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                           Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН