Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626022392 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Сүлд” ХХК-ийн Сүлд телевизед кино албаны даргаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, Шүүгдэгч С  нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дурсамж Ретро баарны гадна найз Б.Самданг өмөөрч Б.Ганзоригийн эрх чөлөөнд халдаж зүүн хөлний тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С ын өгсөн: “…хэрэг болдог шөнө баарны хөгжимд дуу суулгуулах гээд дуудаад байхаар нь би очиход манай найзууд архи ууж байсан. Надад архи хундгалж өгөхөд би машин тэрэгтээ явж байгаа би уухгүй гэсэн. Тэгээд баарнаас найзуудын хамт гарахад Ганзориг гэдэг залуу гурван хүүхэнтэй баарнаас 2 гарч ирсэн байсан. Тэгээд манай найз нэг хүүхнийг нь үнсэж хоргооход зодоон болсон. Би хохирогчийг цохиж зодоогүй найзуудаасаа салгаж хамгаалахад миний шүдийг эмтэртэл цохисон. Тэгэхэд би нэг удаа түлхсэн” гэв. Хохирогч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 09- ний шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Өргөө кино театрын зүүн талаас такси барих гээд зогсож байтал миний хажууд бас 3 эмэгтэй хүн такси барих гээд зогсож байсан. Ингээд такси барих гээд зогсож байтал нөгөө 3 эмэгтэйг 7-8 залуучууд хамт явах уу, шоудъя гээд хашгираад байсан ба нөгөө 3 хүүхэн юу яриад байгаа бацаанууд вэ явахгүй гэж хэлсэн. ...Ариунбаатар бид 2-ыг таксинд түлхэж оруулаад өөрсдөө хамт суусан ба дээшээ өгсөөд л нэг эмэгтэй нь утас хагалчихлаа бууя гэсэн ба такси зогсоод бид нарыг буулгасан. Ариунбаатар бид 2 хамт буугаад ... нөгөө залуучууд руу хашгираад байсан ба би хажууд нь хараад байж байтал нөгөө залуучуудын нэг нь гүйж ирээд хамар руу цохьсон ба нэг бүдүүн залуу гүйж ирээд хөл рүү өшиглөхөд хугарчих шиг болсон. ...Хамар хөндүүрлэсэн хамгийн нол нь хөл хугарсан. Одоо зүүн хөлөндөө хагалгаа хийлгэнэ. ...Миний хөлийг бол нэг залуу хугалсан бөгөөд уг залуу надаас одоо болтол уучлалт гуйгаагүй. ...Эмчилгээний зардалд 707.194 төгрөг одоогийн байдлаар зарцуулсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас хойш ажлаа хийхгүй байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Сарын 910. 000 төгрөгийн цалин авдаг учраас цалингаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7, 25/ Гэрч Н.Ариунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай найзыг нэг залуу эхлээд цохих шиг болсон бөгөөд уг залуугийн гадаад байдал нь саравчтай малгайтай залуу нь цохих шиг болсон ба тухайн залуу шардуу, махлаг, шөвгөр царайтай саравчтай малгайтай, 177 см орчим өндөр залуу гэж тодорхойлж хэлсэн. Тэрнээс биш Ганзоригийн хөлийг хугалсан залууг бол хараагүй, гэхдээ Ганзориг хөлийг нь хэн хугалсаныг мэдэж байгаа. Ганзоригийн нүүр рүү цохих гэж байгаа юм шиг л далайсан болохоос яг цохисон эсэхийг нь бас харж чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 10/ Гэрч Т.Энх-Өсөхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл манай найз Самданг хөлөө хугалуулсан гэх залуу газар унагачихсан цохиж байхад нь С  очиж салгасан. Би хажууханд талд нь нэг эмэгтэйд нь чи болохгүй бол миний утсыг ав гэж хэлээд байж байхад цаана нэг залуу хөл хугарчихлаа гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/ 3 Гэрч О.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эмэгтэйчүүдийг нь Самдангаас холдуулж байхад С  хөлөө хугалуулсан залууд чи зүгээр яваа бид нар олуулаа байна чамтай зодолдмооргүй байна гэж хэлээд байж байсан ба гэнэт л нэг залуу хөл хугарчихлаа гээд газар уначихсан орилохооор нь би очоод яасан юм гээд асуухад хөл хугарчихлаа гээд орилоод байж байхад нээх удалгүй цагдаа нар ирцгээсэн ба бид хэд уг залууг дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ... С  бид нараас бол тусалсан хүн байхгүй. С  ганцаараа тухайн залууг аваад холдуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 30-32/ ...Эрка хүн өшиглөх хүн бишээ. Эрка чинь өөрөө жижигхэн биетэй, хүн амьтантай муудалцаад зодоон цохион хийдэг залуу биш шүү дээ. Ганзоригийг С  түлхээд унагахыг харсан. Уг залуу нь газар уначихаад хөл хугарчихлаа гээд орилсон. Тэгэхээр нь би уг залуу дээр очсон. ...С  эмнэлэг рүү яваагүй.. 2016 оны 12 сард ... С  над дээр ирээд би тухайн зодооны асуудлыг яг ингээд бодоод байхад Эрка Ганзоригийн хөл рүү өшиглөсөн юм байхгүй юу гэж хэлэхээр нь би мэдэхгүй, Эрка Бор-Өндөр явчихсан байгаа. Эркаг ирэхээр нь асууя гэж хэлсэн. Тухайн үед би Эрка хохирогч залууг өшиглөөгүй гэдгийг мэдэж байсан учраас Эркаг ирэхээр нь асууя гэж хэлээд нээх ойшоохгүй орхисон юм” гэсэн мэдүүлэг /хх-н105-106/ Гэрч Б.Самдангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг газар уначихсан байхад Энхтөр хүрч ирээд эмэгтэйчүүдийг нь надаас салгасан ба С  нөгөө залууг надаас холдуулсан. Тэгтэл хэсэг хугацааны дараагаар С ын холдуулсан залуу хөл хугарчихлаа гээд орилохоор нь хартал С  хажууд нь зогсчихсон нөгөө залуу газар хэвтэж байсан. Манай найз нараас С  тусалсан хүн байхгүй гэх мэдүүлэг”./хх-н 35/, “...хохирогч залууг хэн өшиглөхийг нь бол хараагүй. Гэхдээ С  хохирогч залуутай барилцаад авчихсан байхыг нь харсан. Тэр хоёрын хажууд Эрка байгаагүй. Эрка өшиглөж байгаагүй. Яагаад гэвэл Энхтөр, Эрка 2 миний хажууд байсан....С  эмнэлэг рүү яваагүй... С ын шүүх хурал болсон өдөр шүүх хурал дээр Энх-Өсөх, Эрка бид гурав очсон байсан бөгөөд шүүх хурал болоод дууссаны дараагаар С  надад би Эркаг өшиглөчихсөн гээд хэргээ задалчихсан шүү, би хэргээ задалсан учраас мөрдөн байцаалтад байх хугацаанд нь хохирогчийн хохирлыг барагдуулах болно гэж хэлж байсан, тэгэхээр нь би юу ч дугараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 103-104/, Гэрч О.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...хөл хугарчихлаа гээд газар хэвтэж байсан залуу чи хугалчихлаа гээд Содоо гэх нэртэй залуу руу заагаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 109/, 4 Шинжээчийн 12746 тоот дүгнэлтэд: “...Ганзоригийн биед зүүн хөлийн тахилзуур ясны далд хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 15/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, сэжигтэнг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 37-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 48/, эмчилгээний баримт /хх-н 51-54/-ууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-н 73-76/-ууд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-н 96-97/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар: Шүүгдэгч С  нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дурсамж Ретро баарны гадна найз Б.Самданг өмөөрч Б.Ганзоригийн эрх чөлөөнд халдаж зүүн хөлний тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь: Хохирогч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ариунбаатар бид 2 хажууд нь хараад байж байтал нөгөө залуучуудын нэг нь гүйж ирээд хамар руу цохьсон ба нэг бүдүүн залуу гүйж ирээд хөл рүү өшиглөхөд хугарчих шиг болсон. ...Би миний хөлийг хугалсан залууг хараад шууд таньж заасаар байхад хэргийг шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Энх-Өсөхийн: “...Тэгтэл манай найз Самданг хөлөө хугалуулсан гэх залуу газар унагачихсан цохиж байхад нь С  очиж салгасан. Би хажууханд талд нь нэг эмэгтэйд нь чи болохгүй бол миний утсыг ав гэж хэлээд байж байхад цаана нэг залуу хөл хугарчихлаа гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/, гэрч О.Энхтөрийн: “...Эрка хүн өшиглөх хүн биш. Эрка чинь өөрөө жижигхэн биетэй, хүн амьтантай муудалцаад зодоон цохион хийдэг залуу биш шүү дээ. Ганзоригийг С  түлхээд унагахыг харсан. Уг залуу нь газар уначихаад хөл хугарчихлаа гээд орилсон” гэсэн мэдүүлэг /хх- н105-106/, гэрч Б.Самдангийн: “...С  нөгөө залууг надаас холдуулсан. Тэгтэл хэсэг хугацааны дараагаар С ын холдуулсан залуу хөл хугарчихлаа гээд орилохоор нь хартал С  хажууд нь зогсчихсон нөгөө залуу газар хэвтэж байсан. ... хохирогч залууг 5 хэн өшиглөхийг нь бол хараагүй. Гэхдээ С  хохирогч залуутай барилцаад авчихсан байхыг нь харсан. Тэр хоёрын хажууд Эрка байгаагүй. Эрка өшиглөж байгаагүй. Яагаад гэвэл Энхтөр, Эрка 2 миний хажууд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 103-104/, гэрч О.Зоригтбаатарын: “...хөл хугарчихлаа гээд газар хэвтэж байсан залуу чи хугалчихлаа гээд Содоо гэх нэртэй залуу руу заагаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 109/, шинжээчийн 12746 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “С  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Прокуророос шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч С ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчийг найз Самдантай маргалдаж байх үед нь түүнийг салгаж улмаар хөл рүү нь өшиглөж хөлийг нь хугалсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй Эрка буюу Б.Оюун-Эрдэнийг уг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Түүчнлэн, шүүгдэгч С ыг уг гэмт хэрэг гэм буруугүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байна гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 6 Хохирогчоос эмчилгээний хохиролд баримтаар 707.194 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх тул уг хохирлыг шүүгдэгч С аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэрэгт авагдсан хохирлын баримтууд нь хуулбар баримт байх тул хохирол гаргуулах үндэслэлгүй гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Хохирлын талаарх нотлох баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргасан байгаа хэдий ч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт биш, хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин хохирогч Б.Ганзориг ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай хор уршигийн талаарх нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч нь Олон улсын Улаанбаатар их сургуульд ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт гаргаж өгсөн хэдий ч цалин олгосон баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул уг нэхэмжлэлийг уг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч С ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Улсын яллагч шүүгдэгч С  нь гэмт хэрэг үйлдэж хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татагдсан тул Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохоор тус тус хуульчилжээ. 7 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан тул улсын яллагчийн яллагдагчаар татагдсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусах үндэслэлгүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй болно. Шүүгдэгч С ын үйлдсэн хүний биед хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн орчим үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь “...нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасанд хамаарч байх тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч М.С  авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх 8 хэсэгт зааснаар шүүгдэгч С аас 707.194 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганзоригт олгосугай.

6. Хохирогч Б.Ганзориг нь хор уршигийн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С  хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ Ч.ОТГОНБАЯР