Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/01047

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/01047

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Х овогт И.Б/РД: ........................../

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, Д овогт Д.М/РД: ......................../,

 

Нэхэмжлэгч: *******,,,, оршин суух, С овогт Б.А/РД: ................./,

 

Нэхэмжлэгч:,,, оршин суух, Б овогт Б.П/РД: ...................../,

 

Нэхэмжлэгч: *******,,******* Налихт оршин суух, Ч овогт Г.М/РД: ...................../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:,,, байрлах, ОТ ХХК/РД: .............., гүйцэтгэх захирал Д.Л/-д холбогдох,

 

Нэхэмжлэгч И.Бийн 5,190,528 төгрөгийг, Д.Мийн 6,166,608 төгрөгийг, Б.Аийн 4,204,096 төгрөгийг, Б.Пгийн 10,257,017 төгрөгийг, Г.М-ын 6,782,057 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И.Б нь ОТ ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж , 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 (арван хоёр) цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан, Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэ хүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, Оюутолгой ХХК-иас 5,190,528 (таван сая нэг зуун ерэн мянга таван зуун хорин найман) төгрөгийг шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь И.Бийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 10 дугаар сарын 15,221,691 төгрөг, 11 сарын 8,894,484 төгрөг, 12 сарын 8,015,638 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 61,792 төгрөг, 168 цагийн хөлс 5,190,528 төгрөг байна.  

Иймээс ОТ ХХК-иас 5,190,528 (таван сая нэг зуун ерэн мянга таван зуун хорин найман) төгрөгийг гаргуулж И.Бид олгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М нь ОТ ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж , 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 (арван хоёр) цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан, Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэ хүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, ОТ ХХК-иас 6,166,608 (зургаан сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун найм) төгрөгийг шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь Д.Мийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 10 дугаар сарын 8,118,134 төгрөг, 11 сарын 11,175,411 төгрөг, 12 сарын 18,853,677 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 73,412 төгрөг, 168 цагийн хөлс 6,166,608 төгрөг байна.  

Иймээс ОТ ХХК-иас 6,166,608 (зургаан сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун найм) төгрөгийг гаргуулж А.Мөнхтөрд олгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь ОТ ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж , 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 (арван хоёр) цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан, Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэ хүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, ОТ ХХК-иас 4,204,096(дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга ерэн зургаа) төгрөгийг шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь Б.Аийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 9 дүгээр сарын 8,965,188 төгрөг, 10 дугаар сарын 7,030,437 төгрөг, 11 дүгээр сарын 9,629,306 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 50,048.76 төгрөг, 168 цагийн хөлс 6,166,608 төгрөг байна.  

Иймээс ОТ ХХК-иас 4,204,096(дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга ерэн зургаа) төгрөгийг гаргуулж Б.Ад олгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.П нь ОТ ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж , 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 (арван хоёр) цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан, Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэ хүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, ОТ ХХК-иас 10,257,017(арван сая хоёр зуун тавин долоон мянга арван долоо) төгрөгийг шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь Б.Пгийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 10 дугаар сарын 18,342,751 төгрөг, 11 дүгээр сарын 17,097,126 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 122,107.35 төгрөг, 168 цагийн хөлс 10,257,017 төгрөг байна.  

Иймээс ОТ ХХК-иас 10,257,017(арван сая хоёр зуун тавин долоон мянга арван долоо) төгрөгийг гаргуулж Б.Пд олгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдал нь ОТ ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж , 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 (арван хоёр) цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан, Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэ хүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, ОТ ХХК-иас 6,782,057(зургаан сая долоон зуун наян хоёр мянга тавин долоо) төгрөгийг шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь Г.Мөнхнайрамдалын илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 9 дүгээр сарын 10,334,913 төгрөг, 10 дугаар сарын 9,534,029 төгрөг, 11 дүгээр сарын 21,469,309 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 80,738.77 төгрөг, 168 цагийн хөлс 6,782,057 төгрөг байна.  

Иймээс ОТ ХХК-иас 10,257,017(зургаан сая долоон зуун наян хоёр мянга тавин долоо) төгрөгийг гаргуулж Г.Мөнхнайрамдалд олгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч И.Б, Д.М, Б.П, Б.А, Г.Мөнхнайрамдал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М, Б.П, Б.А, Г.Мөнхнайрамдал нар нь ОТ ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж , 14 хоног амарч өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 (арван хоёр) цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодон шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/92 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь И.Бийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2022 оны 10 дугаар сарын 15,221,691 төгрөг, 11 сарын 8,894,484 төгрөг, 12 сарын 8,015,638 төгрөгийн цалингаас, нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 61,792 төгрөг, 168 цагийн илүү ,ажлын хөлс 5,190,528 төгрөг, А.Мөнхтөрийн 2023 оны 10 дугаар сарын 8,118,134 төгрөг, 11 сарын 11,175,411 төгрөг, 12 сарын 18,853,677 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 73,412 төгрөг, 168 цагийн хөлс 6,166,608 төгрөг, Б.Аийн 2023 оны 9 дүгээр сарын 8,965,188 төгрөг, 10 дугаар сарын 7,030,437 төгрөг, 11 дүгээр сарын 9,629,306 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 50,048.76 төгрөг, 168 цагийн хөлс 6,166,608, Б.Пгийн 2023 оны 10 дугаар сарын 18,342,751 төгрөг, 11 дүгээр сарын 17,097,126 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 122,107.35 төгрөг, 168 цагийн хөлс 10,257,017 төгрөг, Г.Мөнхнайрамдалын 2023 оны 9 дүгээр сарын 10,334,913 төгрөг, 10 дугаар сарын 9,534,029 төгрөг, 11 дүгээр сарын 21,469,309 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 80,738.77 төгрөг, 168 цагийн хөлс 6,782,057 төгрөг байна.

Иймээс ОТ ХХК-иас И.Бийн 5,190,528 төгрөгийг, Д.Мийн 6,166,608 төгрөгийг, Б.Пгийн 10,257,017 төгрөгийг, Б.Аийн 6,166,608 төгрөгийг, Г.Мөнхнайрамдалын 6,782,057 төгрөгийг тус тус олгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч И.Б, Д.М, Б.А, Б.П, Г.Мөнхнайрамдал нарын өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ салбарын онцлог нь нийгэм эдийн засгийн ач холбогдлынх нь хувьд аваад үзвэл улс орны стратегийн шинж чанартай буюу байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялаг шүү дээ. Улс орныхоо эдийн засагт чухал ач холбогдолтой салбарт ажиллаж байгаа хүмүүст, гэрээс алслагдсан газар ажиллаж байгаа хүмүүст олгож байгаа цалин хөлсийг бид нар ердийн журмаар ажлаа хийгээд гэртээ харьдаг хүмүүстэй харьцуулж ингэж ойлгоод дүгнээд байгаа юм бэ? 168 цагаар ажиллах ёстой гээд байгаа ажил ажилтнуудын хувьд аваад үзвэл 14 хоног гэрээсээ алслагдах газар, хөдөө очоод кэмп дээр байрлаад, нийгмийн харилцаанд тодорхой хэмжээгээр орохгүйгээр ажиллаж байгаа. Дээрээс нь амь насны хувьд эрсдэл байгаа шүү дээ. Хүн болгонд тодорхой хэмжээний эрсдэл байгаа. Гэхдээ тэр эрсдэл, уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн эрсдэл 2 тэнгэр газар шиг. Тодорхой хэмжээний ялгаа байгаа учраас энэ хүмүүст тэр ялгаварлалыг бий болгоод өгчихсөн байна. Тэр ялгаварлал нь хүний эрхийн суурь, зарчим, онолын үүднээс аваад үзэх юм бол эерэг ялгаварлал гэдэг зүйл байдаг. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой. Шүүхийн өмнө ч гэсэн тэгш байх ёстой. Гэвч яагаад ийм ялгаварлалыг бий болгоод байна вэ гэхээр хүний эрхийн хувьд аваад үзвэл тэгш бус харагдаж байгаа. Уул уурхайн салбарт ажиллаж ажиллаж байгаа хүмүүс арай их өндөр цалин хөлс, хангамжтай байгаад байна гэдэг асуудал яригддаг. Гэтэл алагчлахгүй байх гээд олон улсын конвенц 111-р конвенц байдаг. Энэ конвенцоор хүртэл энэ алагчлах хэмээх ойлголтыг бол зохицуулсан. Манай Монгол Улс нэгдээд орчихсон байдаг. Тэгэхээр ажил мэргэжлийн шаардлагатай холбоотойгоор давуу байдал олгох үйлдлийг алагчлах гэсэн ойлголтод бол хамруулахгүй гээд заагаад өгсөн. Хуулиар энэ салбарынх нь онцлогоос хамаараад эерэг ялгаврыг бий болгож өгсөн. Тэгэхээр нэхэмжлэгч нарын гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байгаа. гэв.

 

Хариуцагч ОТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба тус хуулиар анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу Уртын ээлжийн зохицуулалт-ыг хуульчилсан бөгөөд тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг батлан гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалтад "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна хэмээн хуульчилсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж цагийг 168 цагаар тооцож болно" хэмээн заасан нь оффисын ажилтан ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж цаг 168 байна хэмээн зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын эр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах та 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно хэмээн хуульчилсан ба энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа" нь үндэслэлгүй байна.

Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг , сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй болно. Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг ОТ ХХК нь хуулийн дагуу олгож байгаа болно. Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус, тус хандах эрхтэй гэж заасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ.

Гэвч нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д заасан "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэсэн заалтыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

ОТ ХХК нь нэхэмжлэгч нарын цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 5,190,528 төгрөгийг, 6,166,608 төгрөгийг, 4,204,096 төгрөгийг, 10,257,017 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгох үндэслэлгүй болно.

Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар:

1.1. Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан.

1.2. ОТ ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тодруулга авахаар хүсэлт гаргасан.

Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын мөнгийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн хариуг ирүүлсэн болно.  

1.3. Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.Уранцэцэг Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй... гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.

1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан гэж тайлбарласан байсан.

Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

1.5. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.

Х.Болорчулуун ... Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг ...,

М.Оюунчимэг ... Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоовол ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна ...,

С.Чинзориг ... Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь гэж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд ярьчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-аасаа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс нь буурах юм байна ...,

Х.Ганбаатар 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг сард 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ...

Үүнээс дүгнэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар:

Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх ... гэж заасантай үл нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцөлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.

Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 -д заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алийнх нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30

хувиар буурахаар байсан. Гэвч ОТ ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлсний зохицуулалтын үүднээс авч үзвэл илүү цаг нь нэмэгдэл хөлсөнд хамаарч цалин хөлсний бүрэлдэхүүн болж байгаа. Хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт хуулийн 87 дугаар зүйлийг баримтлахаар хуульчилсан. Хэрэв үүнийг нэхэмжлэгчийн байр сууринаас авч үзэж тайлбарлавал, ажилтан нь 14 хоног ажиллахдаа нийт 168 цаг ажиллах ба ердийн ажлын цагаар тооцвол 7 хоногт 40 цаг ажиллаж, 14 хоногт 80 цаг ажиллах ба илүү цаг нь 88 цаг болохоор байна.

Энэ нь үндсэн ажлын цагаасаа илүү гарсан илүү цаг тооцох нөхцөлийг бий болгож, илүү цагаар тооцсон тохиолдолд цалин хөлс нь 154 хувиар өсөх нөхцөл байдал бий болохоор байна. Хууль тогтоогчоос уртын ээлжийг хуулиар тусгайлан зохицуулахдаа дээрх шиг нийгмийн хортой үр дагаврыг хүсээгүй болох нь хуулийн үзэл баримтлал, танилцуулга, УИХ-ын чуулганы тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байгаа билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт ... уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, ажилтныг сургаж, бэлтгэх :эрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан ... гэсэн байдаг. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/ тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн, уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

Гурав. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч нар нь хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Гэвч дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д "Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ... нэмэгдэл хөлс олгохоор заасан. Ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

4.1. Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баримталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд ОТ ХХК-ийн ХН-Г 1.1: Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а -д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Мөн НR-Е.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас УЭЭШ цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.

4.2. Түүнчлэн ОТ ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/НК дугаар албан бичгээр ОТ ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно. /Холбогдох баримтыг хавсаргав/

ОТ ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр ;арын 31 өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно. Нэхэмжлэгч нар нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолтоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 14/14 хуваариар 12 цагаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор. Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус, тус хандах эрхтэй гэж заасан. Хуульд заасан хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэл гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй нь ч хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. гэв.

 

Хариуцагч ОТ ХХЗ-ийн өмгөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Ер нь амраахгүй, амрахыг нь хориглочихсон гэдэг утгыг бас илэрхийлж тайлбарладаг. Тэгэхээр тийм биш. Нөгөө талд нь цалинжуулъя, мөнгөжүүлье гэх юм бол яг адилхан ажлын байранд яг адилхан мөр зөрөлдөөд ажиллаж байгаа хүмүүс нэг нь уртын ээлжийнх, нэг нь өдрийн 8 цаг ажилладаг гэдэг дээр ямар үр дагавар үүсэх гээд байна вэ гэхээр хоёулаа адилхан цалинтай, тэгвэл ердийн 8 цагаар ажилладаг хүн сар ажиллаж, ажиллаж Х цалингаа авна, Нөгөө уртын ээлжээр ажилладаг хүн 14 хоногтоо 12 цагаар ажиллаад Х цалин дээр нэмэх нь 168 болж байгаа учраас 154 дахин нэмэгдүүлж Х дээр нэмэх нь 154 гээд тэр цалин 2,54 дахин нэмэгдэж авах юм байна билээ. 5 сая төгрөгийн цалинтай бол 12,5 сая төгрөг авна, нөгөө хүн 30 хоног ажиллаад 5 сая төгрөг. Энэ эерэг ялгаварлал гэж үү? Энэ нийгмийн сайн сайхан байдал гэж үү? гэдэг үргэлжилсэн асуултууд руу түлхэж оруулна. гэв.

 

Хариуцагч ОТ ХХЗ-ийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Энэ тодруулсан шаардлагууд дээр нэмэн нэхэмжлэл тодруулах тухай гээд өгсөн. 5 нэхэмжлэгчийн хувьд жишээлбэл бусад хүмүүсийн хувьд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гээд Д.Мийн хувьд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гээд он сар маш зөрүүтэй. ИХШХШТХ-ийн 40.2-т зааснаар Шүүхэд байгаа нотлох баримт, огноо эргэлзээгүй үнэн зөв байх ёстой. Тэгээд шүүх тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлдэг. Ажилласан цагуудын хувьд нэхэмжлэл талаас ерөнхийдөө хүснэгтлээд яг л хэвлэчихсэн юм шиг л цагуудыг дурдаад байдаг. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа цаг үеүд бүгд ижилхэн, тухайн сард ажиллаад байгаа хүмүүсийн цаг 1 л байна. Тэгэхээр зөрүүтэй байгаа цаг үеийг нэхэмжлэгч нарын хувьд бол яг адилхан байдлаар томьёолчихсон. Тэгэхээр хүн болгон яг адилхан. Энэ ростероор ажиллаж байгаа, дээрээс нь хийж байгаа ажлууд өөр өөр байгаа. Гэтэл ингэж нэхэмжлээд тэрийгээ шаардаад байгаа нь бас хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч И.Бийн баримтаар гаргасан И.Бийн 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгч Д.Мийн баримтаар гаргасан Д.Мийн 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгч Б.Аийн баримтаар гаргасан Б.Аийн 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгч Б.Пгийн баримтаар гаргасан Б.Пгийн 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдалын баримтаар гаргасан Г.Мөнхнайрамдалын 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан ОТ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Профессор Б.Уранцэцэгийн хууль зүйн дүгнэлтийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 дугаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн албан бичгийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472/нп дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173/нп дугаар албан бичгийн хуулбар 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн магадлалын хуулбар, ОТ ХХК болон ОТ ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 оны хамтын гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 дугаар журам шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар хавсралтын хамт, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дугаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар хавсралтын хамт, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69/21 дугаар ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар хавсралтын хамт, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар орчуулгын хамт, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичгийн хуулбар хавсралтын хамт, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаар захирамжийн хуулбар, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн И.Бийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Д.Мийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Б.Аийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Б.Пгийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх Цагийн хүснэгтийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цалингийн тооцооллын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ОТ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдлын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гомдол буцаах тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 01 дугаар ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И.Б хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан 5,190,528/таван сая нэг зуун ерэн мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.П хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан 10,257,017/арван сая хоёр зуун тавин долоон мянга арван долоо/ төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.А хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан 4,204,096/дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга ерэн зургаа/ төгрөгийг тухай, нэхэмжлэгч Д.М хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан 6,166,608/зургаан сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун найм/ төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдал хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан 6,782,057/зургаан сая долоон зуун наян хоёр мянга тавин долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ОТ ХХК нь ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч И.Б хариуцагчид Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд, нэхэмжлэгч Б.П хариуцагчид Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд, нэхэмжлэгч Б.А хариуцагчид Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд, нэхэмжлэгч Д.М хариуцагчид Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд, нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдал хариуцагчид Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд ажилладаг болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч И.Б нь 2022 оны 10 дугаар сард 176/нэг зуун далан зургаа/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 11 дүгээр сард 168/нэг зуун жаран найм/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 12 дугаар сард 176/нэг зуун далан зургаа/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан гэх үндэслэлээр илүү цагийн хөлсөд бүгд 5,190,528/таван сая нэг зуун ерэн мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Б.П нь 2022 оны 10 дугаар сард 176/нэг зуун далан зургаа/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 11 дүгээр сард 168/нэг зуун жаран найм/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 12 дугаар сард 176/нэг зуун далан зургаа/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан гэх үндэслэлээр илүү цагийн хөлсөд бүгд 10,257,017/арван сая хоёр зуун тавин долоон мянга арван долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Б.А нь 2022 оны 9 дүгээр сард 168/нэг зуун жаран найм/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 10 дугаар сард 168/нэг зуун жаран найм/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 11 дүгээр сард 176/нэг зуун далан зургаа/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан гэх үндэслэлээр илүү цагийн хөлсөд бүгд 4,204,096/дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга ерэн зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Д.М нь 2022 оны 10 дугаар сард 176/нэг зуун далан зургаа/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 11 дүгээр сард 168/нэг зуун жаран найм/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 12 дугаар сард 176/нэг зуун далан зургаа/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан гэх үндэслэлээр илүү цагийн хөлсөд бүгд 6,166,608/зургаан сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдал нь 2022 оны 9 дүгээр сард 168/нэг зуун жаран найм/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 10 дугаар сард 168/нэг зуун жаран найм/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 11 дүгээр сард 176/нэг зуун далан зургаа/ цаг ажилласнаас 56/тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан гэх үндэслэлээр илүү цагийн хөлсөд бүгд 6,782,057/зургаан сая долоон зуун наян хоёр мянга тавин долоо/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч И.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугар сарын 25-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг ажилласан болох нь Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 12-р сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.П нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугар сарын 25-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг ажилласан болох нь Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 12-р сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 10 дугаар сарын сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг ажилласан болох нь Цалин хөлс бодогдсон 9-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Мөнхтөр нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугар сарын 25-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг ажилласан болох нь Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 12-р сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдал нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 10 дугаар сарын сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 14/арван дөрөв/ хоног, нийт 168/14х12=168/ /нэг зуун жаран найм/ цаг ажилласан болох нь Цалин хөлс бодогдсон 9-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д Талууд хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг нэмж тусгаж болно:, мөн хуулийн 49.2.1-т ажил, амралтын цаг; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.2.1 дэх заалтад зааснаар зохигчид ажил, амралтын цагийг Хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсэгт тусгажээ.

 

Хөдөлмөрийн гэрээний 5-д ... Ажилтны ажил, амралтын хуваарь, өдөр, цаг нь Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу байна ... гэжээ.

 

Хөдөлмөрийн гэрээний хавсралт №1 Ажлын байрны тодорхойлолтын 1-ийн 1.9-д Ажил амралтын хуваарь 14/14, 1.10-т Өдөрт ажиллах цаг 8 цаг+4 гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна., 84.4-т ... Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна., мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Ажилтныг ... уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно., 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно., 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 92 дугаар зүйлийн 92.1, 92.3, 92.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь уул уурхай, олборлох салбарын ажил олгогчийн хувьд нэхэмжлэгч нартай уртын ээлжээр буюу өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй буюу 12/арван хоёр/ цаг, нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14/арван дөрөв/ хоног, амрах хугацаа 14/арван дөрөв/ хоног байхаар харилцан тохиролцсон болох нь Хөдөлмөрийн гэрээний болон Хөдөлмөрийн гэрээний хавсралт №1 Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Цалин хөлс бодогдсон 9-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 12-р сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т ... ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно., мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг ... нэмэгдүүлж олгоно. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган, нэхэмжлэгч нар нь долоо хоногт 40 цагаас илүү буюу 14/арван дөрөв/ хоногт нийт 168/12х14=168/ цаг, 56/168-112=56/ /тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан болох нь Цалин хөлс бодогдсон 9-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 12-р сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэмэгдүүлж олгох тухай заасан.

 

Нэхэмжлэгч нар нь 14/арван дөрөв/ хоногт нийт 56/168-112=56/ /тавин зургаа/ цаг илүү цаг ажиллаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг нөхөн амруулсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь нэг ээлжид 14/арван дөрөв/ хоног ажил үүрэг гүйцэтгэж, 14/арван дөрөв/ хоног амарч байгаа болох нь Цалин хөлс бодогдсон 9-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 10-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 12-р сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна., мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т Дараалсан хоёр ажлын өдрийн хоорондын тасралтгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байна. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 8/найм/ цагаас илүүгүй цаг ажиллаж байгаа ажилтан 16 /24-8=16/ /арван зургаа/ цаг, дараалсан 2/хоёр/ ажлын өдрийн амралтын хугацаа 12/арван хоёр/ цаг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь 14/арван дөрөв/ хоногийн турш 336/14х24=336/ /гурван зуун гучин зургаа/ цаг амран, илүү 56/тавин зургаа/ цаг ажилласан илүү цагийг нөхөн амарч байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь 14/арван дөрөв/ хоногийн турш амарч байх тул нэхэмжлэгч нарыг нөхөн амраасан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг нөхөн амрааж байх тул хариуцагчаас илүү цаг ажилласан хөлс гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс буюу 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан байх ба хариуцагчийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гомдлыг буцаасан болох нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Гомдлын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Гомдлыг буцаах тухай хариуны хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь ажлын 10/арав/ хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь 2023 оны № 01 Ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10/арав/ хоногт буюу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Мэдээлэл лавлагааны мэргэжилтний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тайлбарын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хугацаанд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч И.Бийн хариуцагч ОТ ХХК-иас нийт 5,190,528/таван сая нэг зуун ерэн мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.Пгийн хариуцагч ОТ ХХК-иас 10,257,017/арван сая хоёр зуун тавин долоон мянга арван долоо/ төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.Аийн хариуцагч ОТ ХХК-иас 4,204,096/дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга ерэн зургаа/ төгрөгийг тухай, нэхэмжлэгч Д.Мийн хариуцагч ОТ ХХК-иас 6,166,608/зургаан сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун найм/ төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдалын хариуцагч ОТ ХХК-иас 6,782,057/зургаан сая долоон зуун наян хоёр мянга тавин долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч И.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,998 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч И.Бид, нэхэмжлэгч Б.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,062 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Пд, нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,216 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Ад, нэхэмжлэгч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,616 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Мд, нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдлын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,462 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдалд тус тус олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч И.Бийн хариуцагч ОТ ХХК-иас нийт 5,190,528/таван сая нэг зуун ерэн мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.Пгийн хариуцагч ОТ ХХК-иас 10,257,017/арван сая хоёр зуун тавин долоон мянга арван долоо/ төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.Аийн хариуцагч ОТ ХХК-иас 4,204,096/дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга ерэн зургаа/ төгрөгийг тухай, нэхэмжлэгч Д.Мийн хариуцагч ОТ ХХК-иас 6,166,608/зургаан сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун найм/ төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдалын хариуцагч ОТ ХХК-иас 6,782,057/зургаан сая долоон зуун наян хоёр мянга тавин долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч И.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,998 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч И.Бид, нэхэмжлэгч Б.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,062 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Пд, нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,216 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Ад, нэхэмжлэгч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,616 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Мд, нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,462 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхнайрамдалд тус тус олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ