| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2024/01565/И |
| Дугаар | 182/ШШ2024/01409 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/01409
| 2024 04 02 | 182/ШШ2024/01409 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХК /РД:., ..
хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.эийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Боржигон овогт Э э /РД:../ нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******тай Дугаар 3Г4315111640 зээлийн гэрээ байгуулан 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, 6,500,000.00 төгрөгийн цалингийн зээлийг авсан болно.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй байсныг үндэслэн түүнд холбогдуулан дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж Зээл олгогчийн зүгээс харьяалах Шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Зээл олгогчийн зүгээс зээлдэгчийн оршин суух хаягийг шүүхийн бус журмаар тодруулахад хүндрэлтэй байх тул, зээлдэгч Э.эийг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж, түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг холбогдох хуульд зааснаар Цагдаагийн байгууллагад даалгаж өгөхийг хүсье гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Зээл болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Э.эийн иргэний үнэмлэхний мэдээлэл ГХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ГХК-ийн гүйцэтгэх захирлын эрх олгосон тушаал зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ГХК нь зээлийн гэрээний үүрэг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.эийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд, оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан байна.
2. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигин овогт Э э /РД:../, .. тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох тухай ГХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ГХК, Э.э нар зээл болон барьцааны гэрээг байгуулсан ба Э.эийн хаяг тодорхойгүйгээс гэрээний үүрэг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй байгаа нь тогтоогдож байна.
Иймд Э.эийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д заасныг баримтлан Боржигин овогт Э э /РД:../, .. тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасан ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Утас:95094551/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БУД