Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/01804

 

 

 

 

 

 

 

 

2024он 04рын 24дөр

182Ш2024/01804

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах БЛ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Дгийн Т /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 718,928.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар түрээслэгч Д.Т нь үндсэн зээлийн үлдэгдэл 435,434.95 төгрөг, үндсэн хүү 238,007.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,986.56 төгрөг, нийт лизингийн төлбөр 710,428.74 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 718,928.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: БЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Тд холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 718,928.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 718,928.74 төгрөгийг дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Д.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 359,464.37 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 359,464.37 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БЛ ХХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Д.Т нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч БЛ ХХК нь хариуцагч Д.Тд холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 718,928.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 718,928.74 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 359,464.37 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 359,464.37 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БЛ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,805 төгрөгийн 50 хувь болох 10,902.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 10,902.5 төгрөг, хариуцагч Д.Таас 10,902.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Д.Т нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 718,928.74 төрөг гаргуулах тухай нэхэмжллэийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 359,464.37 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 359,464.37 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БЛ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,805 төгрөгийн тал хувь болох 10,902.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 10,902.5 төгрөг, хариуцагч Д.Таас 10,902.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч БЛ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА