Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/01165

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/01165

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, ...од оршин суух, Т овогт З.Э /РД: …/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,, Б овогт С.Х /РД: …./,

 

Хариуцагч:*******,*******,*******,, Ш овогт Т.А /РД: …/ нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:,,,, Б овогт Г.О /РД: …/,

 

Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах, 14,500,000 төгрөгийг гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай, 8,685,922 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагч С.Хы өмгөөлөгч Ж.З, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Э 2018 оны 4-р сарын 22-ны өдөр …. байрлах  гэрчилгээний дугаартай, ...улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв 1 өрөө орон сууцыг 29,000,000 (хорин есөн сая) төгрөгөөр зээлээр худалдаж авахаар С.Х, Т.А нартай харилцан тохиролцож амаар хэлцэл байгуулсан.

Тухайн үед уг орон сууц нь хариуцагч Т.Аын нэр дээрх ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаанд банкны барьцаанд байсан учир албан ёсоор миний нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байсныг бид харилцан ойлголцож барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр болсон. 

Энэ тохиролцооныхоо дагуу би 2018 оны 4-р сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны … тоот данснаас С.Хы бэр Д.Гаийн хаан банкны … тоот дансанд 500,000 (таван зуун мянган) төгрөгийг шилжүүлж тохиролцоогоо баталгаажуулсан.

Түүнээс хойш би нийт 10 удаагийн гүйлгээгээр 19,864,600 (арван есөн сая найман зуун жаран дөрвөн мянга зургаан зуун) төгрөгийг худалдагч талд төлсөн. Энэ нь миний дансны хуулгаар нотлогдоно. Миний бие 2018 оноос хойш 2022 оны 10 сар хүртэл тухайн орон сууцанд амьдарч эзэмшиж, ашиглаж, байгаад /ашиглалтын зардал төлсөн дансны хуулгаар нотлогдоно./ 2022 оны 10-р сараас эхлэн бусдад түрээслүүлсэн байгаа болно.

Бид 2020 оны 3-р сарын 17-ны өдөр аман гэрээгээ баталгаажуулж Үл хөдлөх э. хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г С.Х, Т.А нартай байгуулж 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үлдэгдэл 9.700.000 (есөн сая долоон зуун мянган) төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан.

Улмаар миний зүгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусгаж худалдагч тал руу холбогдож байрны гэрчилгээг шилжүүлж өгөхийг удаа шаардахад ...өнөөдөр завгүй байна, за яг дараа сар шилжүүлж өгнө, ээжийн бие муу сахиж байна, ажил явдал гарчихлаа, өөрийн бие муу ковид-19 туссан... гэх зэргээр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн ...2.1.3-т Орон сууцны үнийг бүрэн төлсөн өдөр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг нэн даруй зохих журмын дагуу худалдаг тал шилжүүлэх бөгөөд шалтгаангүй хугацаа хожимдуулсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0,5% алдангийг хоног тутамд худалдан авагч талд үл маргах журмаар толно ... гэж заасныг ноцтой зөрчсөөр байгаад гомдолтой байна.

Миний бие 2018 оны 4-р сараас хойш өөрийн орох орон байртай болохын тулд гэрээний үүргээ биелүүлж С.Хд итгэж хэлсэн цаг тухай бүрд нь мөнгө шилжүүлж төлбөрийг бүрэн төлж дуусгасан боловч 2020 оны 8-р сараас хойш өнөөдрийг хүртэл өөрийн худалдаж авсан байрныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авч чадахгүй хохирч байна. Орон сууцны гэрчилгээ гаргаж өгөхийг удаа дараа худалдагч С.Хаа шаардахад ...Т.А банкны ипотекийн зээлийг бүрэн төлж дуусгасан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгөх боломжтой гэсэн хариуг өгч байсан боловч ... сүүлдээ миний худалдаж авсан байрыг өөр хүнд дамжуулан зарсан гэж надад хэлсэн ба өөртөө нь утсаар холбогдож очиж уулзахад эгч нь одоо чиний амьдарч байгаа байрыг өөр хүнд зарсан Солонгос улсаас ирэх барааны мөнгө өгөх болоод өгч чадаагүй бөгөөд чиний байрыг зарж өөрөө дарсан гэж хэлээд чамд чиний 29.000.000 (хорин есөн сая) төгрөг болон зуслангийн газар зэргийг тодорхой хугацаанд өгч чиний хохирлыг барагдуулна гэж бичиж өгсөн.

С.Х Т.А нар надад худалдаж буй хөрөнгөө барьцаанаас суллагдсаны дараа миний өмчлөлд албан ёсоор шилжүүлэхээр надтай тохиролцсон хугацаанаас хойш одоог хүртэл гэрчилгээг шилжүүлж өгөөгүй байгаа тул би өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Миний бие өмчлөх эрхийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр бий болгосон бөгөөд ИХ-н 112-р зүйлийн 112.1-т зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэж заасан байх тул өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 2023 оны 01-р сарын 20-ний өдөр 181/Ш32023/01842 дугаар захирамж гаргаж Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ингэхдээ нэхэмжлэгч нь 1013 дугаар байр, 1105 тоот орон сууцыг банк барьцаанаас чөлөөлсөн эсэх, хэрэв чөлөөлөгдөөгүй тохиолдолд барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаж байгаа эсэх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тусгах шаардлагатай, мөн нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. Тус захирамжийн хүрээнд шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

Нэхэмжлэгч талаас уг орон сууцны төлбөрийг 2023.01.11-ний өдөр шаардахад хариуцагч нар банкны барьцаанаас чөлөөлсөн талаар тайлбарлаж, энэ талаараа бичгээр бичиж өгсөн тул бид барьцаанаас чөлөөлөгдсөн гэж ойлгосон. Мөн банкнаас асууж, тодруулахад барьцаанаас чөлөөлөгдсөн байна гэдгийг хэлсэн. Би өмнө ч тэр, одоо ч тэр Барьцааны гэрээтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй гэдгийг хэлье.

Барьцаатай холбоотой шаардлага гаргаагүй байхад шүүхэд гарсан мэтээр дүгнэж энэ талаар надаас тодруулахаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгааг гайхаж байгаа төдийгүй энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь надад хүндрэл учруулж, шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай авах эрхийг хязгаарласан гэж үзэж байгааг дурдаж байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хариуцагч талд хугацаа хожих боломжийг олгож байгаа энэ байдлаас болж би дахин хохирсон тохиолдолд энэ нь шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэж үзэх үндэслэл болно гэдгийг хэлье.

Иймд .... 20,5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн .... гэрчилгээний дугаартай, ...улсын бүртгэлийн дугаартай нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр З.Э намайг тогтоож, миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалган шийдвэрлэж өгнө үү.

Тус шүүхэд хянагдаж байгаа З.Эын нэхэмжлэлтэй С.Х, Т.А нарт холбогдох .... байрлах гэрчилгээний .... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 20,5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох баримт бичгүүдийг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч З.Э, хариуцагч С.Х, Т.А нар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт ...Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ..." гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үнийн нийт үнийн дүнг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид бүрэн төлж нэхэмжлэгч З.Э тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүссэн байна. ...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ... гэж заасан үүргээ зөрчиж, мэдсээр байж гуравдагч этгээдэд худалдан борлуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Э хариуцагч С.Х, Т.А нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ-ний талаарх үйл баримтын талаар гуравдагч этгээд болон хэн аль нь мэдэж байсан, мэдэх боломжтой байсан бөгөөд хэргийн материалд хариуцагч С.Х, А, гуравдагч этгээд Ч.О нарын хооронд хийсэн 2023.01.06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл 56.1.2 дахь хэсэгт дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр анх тус орон сууцыг өөр этгээдэд худалдсан тухай мэдсэн /хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан баримтаар нотлогдоно./ ба 2018 оны 04 дүгээр сараас хойш тус орон сууцанд одоог хүртэл амьдарч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Х, Т.А, гуравдагч этгээд Ч.Онарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. гэв.

 

Нэхэмжлэгч З.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тухайд:

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дахь хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх. дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хүүлийн этгээдийн үйлдэл /эс ҮЙЛДЭХҮЙ/-Г хэлцэл гэнэ. гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.' гэж зааснаар хариуцагч нь хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.

Иймд талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэсэн гэх тухайд:

Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 244 дугаар зүйлийн 244.1 дахь хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний 2.2.1 дахь хэсэгт зааснаар төлбөрийг төлж барагдуулсан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна6

2.Нотариатч энэхүү гэрээнд тухайн өдөр огт төлөгдөөгүй, төлөгдөхгүй төлбөрийг заасан гэх тухайд:

Нэхэмжлэгч ЭУ нь хариуцагч С.Х, Т.Анарт:

2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 8,500,000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4,269,000 төгрөг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 560,000 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 560,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 5,500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 20,889,000 төгрөгийг төлсөнөөр гэрээний 2.2.1 дахь хэсэгт заасан төлбөрийг цаг тухайд нь төлж барагдуулсан байна. Иймд нотариартчын үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж заасан байдаг тул хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байсан ч алданги төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй байна. 2018 оноос одоог хүртэл оршин сууж байгаа гэх тухайд:

Нэхэмжлэгч нь … хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн үнийг 2018 оны 04 сараас хариуцагч С.Хтай харилцан тохиролцсон үнийгтөлж эхлэснээр тус орон сууцанд одоог хүртэл амьдарч байх тул хууль бусаар оршин суусан гэж үзэх үндэслэл байхгүй.

Нөгөөтэйгөөр хариуцагч ХЦ нь гэрээгэээр хүлээсэн үүргээ биелүүлж, барьцаанаас суллаж гэрчилгээ шилжүүлэхийг санаатайгаар хойшлуулж, гуравдагч этгээд болох Ч.Отэй дүр үзүүлсэн хэлцэл хийж, нэхэмжлэгчид өнөөдрийг хүртэл хохирол учруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч З.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Оийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаж авах үед уг орон сууцанд очиж үзэхэд ХЦ нь одоогийн байдлаар түрээслүүлж байгаа ба 1 сарын 13-нд түрээслэгч гарна гэж надад уг байраа үзүүлж харуулсан. Ингээд би байрандаа орохоор 13нд очиход хаалгаа тайлж өгөхгүй өдийг хүрч байгаа ба ХЦтай холбогдоход З.Э гэх хун хууль бусаар эзэмшээд байгаа мөн шүүхэд хариуцагчаар өгсөн тухай хэлсэн гэх тухайд:

Нэхэмжлэгч З.Э нь Сонгинохайрхан дүүргийн ...т 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд гуравдагч этгээд Ч.Оболон бусад этгээд ирж тус байрыг ирж үзэж байгаагүй болно.

Мөн нэхэмжлэгч З.Э болон хариуцагч С.Х, Т.А нарын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт ...Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх ЭРХ шинэ өмчлөгчид шилжинэ... гэж зааснаар нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данснаас;

2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөгөөр;

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 8,500,000 төгрөгөөр;

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4,269,000 төгрөгөөр;

2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 560,000 төгрөгөөр;

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 560,000 төгрөгөөр;

2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 5,500,000 төгрөгөөр;

2020 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөгөөр;

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөгөөр ;

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөгөөр;

Нэхэмжлэгчийн Төрийн банкны 340701939558 дугаарын данснаас;

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1,200,000 төгрөгөөр 

2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 6,800,000 төгрөгөөр нийт 29,589,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээр нэхэмжлэгч З.Э тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүссэн байна.

Түүнчлэн хариуцагч С.Х нь төлбөрийг бүрэн төлж дууссаныг хүлээн зөвшөөрч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ... Сангидорж овогтой С.Х би З.Эд ... тоот 1 өрөө орон сууцаа хувиараа тохиролцон 29,000,000 төгрөгөөр зарахаар болсон байсан. 2020 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар үлдэгдэл 7,000,000 төгрөгийг З.Э нь С.Х надад өгч тооцоог бүрэн дуусгалаа... гэх бичиг үйлдэж өгсөн байдаг.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч З.Э хариуцагч С.Х, Т.А нарын хооронд байгуулсан Худалдах худалдан авах гэрээ-ний талаарх үйл баримтын талаар Гуравдагч этгээд болон хэн аль нь мэдэж байсан, мэдэх боломжтой байсан бөгөөд хариуцагч С.Х, Т.А, гуравдагч этгээд Г.О нарын хооронд 2023.01 06-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1,4-т заасан үнэн санаанаасаа бүс хөнгөмсгөөр хандаж, түүнийг илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд албадан чөлөөлөх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч З.Эын өмгөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлагын тухайд тухайн СӨХ, орон сууцны контор, тог усыг хариуцдаг тухайн байгууллагууд байгаа. Хэрвээ гуравдагч этгээд энийг төлчихсөн гэж байгаа бол төлбөрийн баримтаа хавсаргаад бие даасан шаардлага гаргах боломжтой. Гэвч тухайн төлбөрийг төлсөн баримт нэгдүгээрт хэрэгт хавсар хавсрагдаагүй, хоёрдугаарт тухайн төлбөрүүдийг шаардах эрхтэй этгээд нь гуравдагч этгээд биш учраас нэхэмжлэлийн эхний үндэслэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоёрдугаарт нь түрээслүүлэх байсан тухайн үеийн орлого гэж байна. Түрүүн шүүх хурал эхлэхээс өмнө ИХШХШТ-ийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг шүүгч тайлбарласан. Түүний тухайн эрхийг бол мөн гуравдагч этгээд, оролцогч нартайгаа хамт эрх, үүрэг хүлээдэг байгаа. Тэгэхээр тухайн орон сууцыг яг хэнд түрээслэх гэж байсан бэ, хэдэн төгрөгөөр түрээслэх гэж байсан бэ, тухайн байрны зах зээлд түрээслэх үнэ ханш нь хэд байгаа вэ, гэдэг талаар тогтоосон, нотолсон баримт хэрэгт хавсаргагдаагүй. Тэгэхээр тэр бие даасан шаардлагын үндэслэл нь нотлогдохгүй байгаа учраас нэмэлтээр гаргасан нийт 8,000,000 төгрөгийн үнийн дүнг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. гэв.

 

Хариуцагч С.Х, Т.А нар шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагч С.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭУын шүүхээр шийдүүлэх гэж хүссэн хүсэлтээс иргэн С.Х би татгалзаж байна. Иргэн би ЭУд тодорхой хугацааны дараа авсан мөнгийг нь гаргаж өгнө гэснийхээ дагуу энэ хүнд өгөх болно.

С.Х миний бие 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ... хаягт байрлах, ...улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м2 орон сууцыг З.Эд 29,000,000 /хорин есөн сая/ төгрөгөөр, зээлээр худалдахаар харилцан тохиролцсон билээ.

З.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 8,500,000 төгрөг төлөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нэг сарын 1,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, сар бүрийн 10-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож, зээл эргэн төлөх хуваарийг хүүгийн хамт тооцоолон хийсэн боловч тохирсон хугацаандаа сар бүр төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй болно. Тиймээс миний бие З.Эд зээлээ хугацаандаа төлж чадахгүй бол тус орон сууцыг суллаж, өөр хүнд худалдан борлуулах тухай олон удаа мэдэгдсэн.

Гэтэл З.Э нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нотариат орж гэрээ байгуулах тухай санал гаргасан. Тухайн үед тус орон сууцны гэрчилгээ нь эх хувиараа байхгүй, мөн Капитал банк-ны зээлийн барьцаанд байгаа тул аль ч нотариат батлах боломжгүй талаар мэдэгдэхэд З.Э нь таньдаг нотариатч дээрээ гэрээг нь бэлдээд би гарын үсгээ зурсан байгаа, та 2 нэг заваараа очоод гарын үсэг зурж болох тухай мэдэгдсэн. Ингээд миний бие 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус нотариат дээр ганцаараа очиж гэрээнд гарын үсэг зурсан. Охин Т.А маань 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан.

Тиймээс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэг талаас З.Э, нөгөө талаас С.Х, Т.А нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

1. Тус гэрээ нь иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэсэн байна. 243-р зүйл нь худалдах худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан заалт байдаг. Гэтэл тус гэрээ нь Зээлээр худалдах худалдан авах гэрээ байна. Зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцааг иргэний хуулийн 262-264-р зүйлээр зохицуулдаг. Тиймээс энэхүү гэрээ нь үндэслэх хэсгээсээ л буруу зүйл заалтыг үндэслэл болгосон байна. 2. Гэрээний гол нөхцөл гэх 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт төлбөр төлөх нөхцөлийн тухай заасан байна. Худалдан авагч тал буюу З.Э нь нийт төлбөрөөс 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлнө гэж заасан байна. Гэтэл энэ өдөр ийм мөнгө огт төлөгдөөгүй, маргааш нь ч төлөөгүй, өнөөдрийг хүртэл төлөөгүй байна Хэрэв энэ гэрээний 2.1.2-т заасан алданги тооцох тохиолдолд худалдагч буюу С.Х нь 20,000,000 төгрөг дээр нэмээд 10,000,000 төгрөгийн алданги нэхэмжлэх бүрэн боломжтой байна. Тиймээс нотариатч энэхүү гэрээнд тухайн өдөр огт төлөгдөөгүй, төлөгдөхгүй төлбөрийг заасан байна.

3. Гэрээний 3.1-т шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчилгүй, барьцаалагдаагүй байна гээд гэрээг гэрчилсэн байна. Гэтэл энэхүү гэрээ байгуулагдсан гэх өдөр тухайн орон сууц нь капитал банкны зээлийн барьцаанд байсан болно. Мөн гэрчилгээний эх хувь нь тус банканд хадгалагдаж байсан.

4. Гэрээний 3.3-т Энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагч талд үүснэ гэж заасан байна. Талууд тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь З.Э энэхүү орон сууцны өмчлөгч биш гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл З.Э нь тус орон сууцанд 2018 оноос одоог хүртэл хууль бусаар оршин сууж, бусдад хууль бусаар түрээсийн гэрээгүйгээр түрээслүүлэн ашиг орлого олсоор байна. Өмчлөгч нь мэт аашилж, эзэмшиж, ашиглаж байна.

5. Гэрээний 3.6-д гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж урьдчилсан тэмдэглэл хийлгэнэ гэсэн байна. Бас л тийм тэмдэглэл хийлгээгүй, тийм тэмдэглэл хийлгэх боломж ч байхгүй. Учир нь тус орон сууц тухайн үед банкны зээлийн барьцаанд байсан.

6. Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбаруудаас харахад энэхүү худалдах худалдан авах гэрээ нь талуудын хооронд 2018 онд хийсэн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэдэг нь нотлогдож байна.

Иймд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэг талаас З.Э, нөгөө талаас С.Х, Т.А нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэв.

 

Хариуцагч С.Хы өмгөөлөгч Ж.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2018 онд орон сууц, үл хөдлөх хөрөнгө, зээлээр худалдан авах хэлцэл хийсэн гэдэг дээр маргахгүй. Гэтэл З.Э ХЦ нарын хооронд хийсэн хэлцэл нь 2018 оны хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь зээлээр үл хөдлөх хөрөнгө худ худалдан авах гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага байдаг. Талуудын аль аль нь тус хэлцлийг бичгээр хийгээгүй амаар хийсэн гэдгийг нотолж байна. тийм учраас 2018 оны хэлцэл Иргэний хуулийн 263.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байна. Тэгэхээр 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хийсэн зээлээр худалдах худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч нэхэмжлэл дээр 2018 оны хэлцлийг үндэслэж хийсэн гэсэн байгаа. Энэ хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн аливаа хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус байдаг. Энэ тухай бас Иргэний хуулийн 56.1.10-т бас заасан байна. Тэгэхээр 2018 оны талуудын хооронд хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь бас хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Мөн тухайн орон сууцын хууль ёсны өмчлөгч гуравдагч этгээд Г.О мөн байна гэж үзэж байна. гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О шүүхэд гаргасан бие даасан шаардлага, ихэсгэсэн бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О миний бие 2023 оны 01 сарын 06-ны өдөр С. ХЦ, Т.А гэх хүмүүсээс УБ хот ... хаягт байршилтай 20.5 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн /.../, /..../ дугаартай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн өдрийн байдлаар ХУР системээс авсан хөрөнгийн лавлагаагаар шалгуулж,хуулийн дагуу Улсын бүртгэлд бүртгүүлж уг орон сууцны хууль ёсны өмчлөгч би болсон. Худалдаж авах үед уг орон сууцанд очиж үзэхэд ХЦ нь одоогийн байдлаар түрээслүүлж байгаа ба 1 сарын 13нд түрээслэгч гарна гэж надад уг байраа үзүүлж харуулсан. Ингээд би байрандаа орохоор 13нд очиход хаалгаа тайлж өгөхгүй өдийг хүрч байгаа ба ХЦтай холбогдоход З.Э гэх хүн хууль бусаар эзэмшээд байгаа мөн шүүхэд хариуцагчаар өгсөн тухай хэлсэн. Иймд УБ хот, ... хаягт байрлах 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Г. Очгэрэл би мөн тул хууль бусаар эзэмшигч З.Эаас албадан чөлөөлүүлж өгнө үү. 1. З.Э нь дээрх миний орон сууцыг хууль бусаар эзэмшиж байх хугацаандаа орон сууцны ашиглалтын зардлыг 2022 оны 12 сараас өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Үүнд: байрны цэвэр, бохир ус, халуун ус, халаалт, тог цахилгааны төлбөр- 847,752 төгрөг" ... СӨХ-н төлбөр- 338170 төгрөг уг орон сууцыг би түрээсэлж мөнгө олох зорилготой худалдаж авсан. Гэтэл 3. ЭУын хууль бус эзэмшлээс болоод түрээсэлж мөнгө олж чадаагүй хохирсон. Иймд худалдаж авсан өдрөөс өнөөдрийг хүртэл 10 сарын хугацаанд түрээсэлж олох ёстой байсан 1 сарын 750.000 төгрөг ба 10 сарын нийт мөнгө болох 7.500.000 төгрөгийг З. ЭУаас нэхэмжилж байна.

Иймд дээрх зардлууд буюу байрны халаалт, цэвэр бохир ус, тог цахилгааны төлбөр- 847,752 төгрөг, СӨХ-н төлбөр-338170 төгрөг, түрээсэлж олох ёстой байсан орлого 7.500.000 төгрөг, нийт- 8.685.922 төгрөгийг З.Эрдэнэ- Ундралаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар гаргахад нэхэмжлэгч 3.ЭУын 2023 оны 8 сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч уг шаардлагадаа 2023 оны 01 сарын О6-ны өдөр С.Х, Т, А, Ч. Онарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь:

1. Нэхэмжлэгчийн шаардлагад Ч.О... гэжээ. миний бие Ч. Отул надад хамааралгүй байна.

2. Нэхэмжлэгч 3. ЭУ нь С. ХЦ, Т.А, Ч.Онарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь хууль болон гэрээнд нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч З.Э нь уг хэлцлийн хэлцэл хийгч тал биш байтлаа хэлцэл хийгч талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хариуцагч биш Г.О надад нэхэмжлэлийг гардуулсан нь ойлгомжгүй байна.

3. Нэхэмжлэлийн шаардлагад Гуравдагч этгээд нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хэрхэн хариуцах талаарх нөхцөл байдал тодорхойгүй байна. Иймд ИХШХШТ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дах хэсэг, 62.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Оийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн нэмэлт тайлбарыг өмгөөлөгчийн хувьд хууль зүйн үндэслэлтэй хэлж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хариуцагчаас гаргаж өгсөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа гэж үзэж байна. Яагаад гэвэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны Худалдан худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Энийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж харж байгаа. Яагаад гэвэл анх С.Х, Т.А, З.Э нарын хооронд хийгдсэн гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр бус байгаа нь Худалдан худалдан авах гэрээний үүрэгт заасан эд хөрөнгийн зөрчилгүй байх шаардлагыг хангаагүй, тэр нь Капитал банканд барьцаатай, мөн сүүлд нөхөж хийгдсэн гэрээ гэх мэтчилэн Худалдан худалдан авах гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 56-г зөрчсөн хэлцэл байсан учраас хариуцагч, нэхэмжлэгч нар нь хооронд хийгдсэн гэрээ өнөөдөр хууль бус байгаа учраас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэгч тал шударга өмчлөгч гэж тайлбарлаад байна. Тэгэхээр нэхэмжлэгч тал өмчлөгч болоогүй байгаа. Зүгээр худалдан худалдан авах гэрээний хэлцлийн талууд байгаа болохоос хууль ёсны өмчлөгч нь өнөөдөр улсын бүртгэлээр Г.О болох нь тогтоогдчихсон. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн нотариатын гэрээг үндэслэж Улсын бүртгэлийн ерөнхий газар Очгэрэлийг өмчлөгч болохыг нь тогтоосон байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Түрүүн үндэслэлээ тайлбарлалаа. Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байгаа. Яагаад гэвэл энэ хүнийг Иргэний хуулийн 114-т зааснаар шударга өмчлөгчөөр тооцно. Хүмүүсийн хооронд хийгдсэн тэр гэрээ хэлцлийг мэдэхгүй, мэдээгүй, угаасаа бүртгэлгүй учраас улсын бүртгэлд энэ гэрээ бүртгэгдээгүй учраас энэ нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус байгаад байгаа. Тийм учраас системээс авсан, энэ нотариатын баримтаар ямар ч зөрчилгүй байна гэсэн үүднээс улсын бүртгэл батлаад хүлээж аваад хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. Түрүүн тайлбарлахдаа бас гэрт нь очиход хүлээлгэж өгөөгүй гэсэн юм ярьж байна. ХЦ худалдан худалдан авах гэрээг хийхээсээ өмнө зарын дагуу Г.О нар уулзаад маргаан бүхий орон сууцад очиход хаалгыг нь тогшоод оруулсан. Г.О харсан. Энэнийг бид нар түрээсэлж байгаа, 03 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээний хугацаа дуусна гэхэд О өөрөө би ч гэсэн цаашид ер нь түрээслэх сонирхолтой байгаа. 03 дугаар сарын 14-нд ирье гээд гараад С.Х, Г.О нар нотариат дээр очиж Худалдан худалдан авах гэрээгээ хийгээд явсан. Тэгээд гэрээгээ хийгээд үл хөдлөх эд хөрөнгө дээр очиж нэрээ шилжүүлж өмчлөх эрхээ авчхаад 03 дугаар сарын 13-ны өдөр очоод хаалгаа тогшиход тавьж өгөхгүй байсан учраас Г.О цагдаад ч дуудлага өгсөн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бас нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд өнөөдөр нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан учраас гуравдагч этгээдээр бие даасан шаардлага гаргаж, З.Эын хууль бус эзэмшлээс энэ орон сууцыг чөлөөлж өгөөч ээ гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Хоёрдугаарт ашиглалтын зардлыг баримтаа гаргаад нэхэмжилсэн байгаа. Одоо хэргийн материал шинжлэн судлахад тэр баримтыг судлуулаад үнийн дүнгээ хэлье. Гуравдугаарт угаасаа анхнаасаа түрээслэх сонирхолтой байна гэдгийг С.Х худалдагч талд хэлсэн байдаг. Тэгээд өнөөдрийг хүртэл түрээслэх байсан орлогоо нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Ийм учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, 2020 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Төрийн банк ХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн харилцах дансны хуулга, Хаан банк ХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх Шилжүүлгийн мэдээллийн хуулбар, Төрийн банк ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн төлбөр төлсөн баримт, 2022 оны 5, 6, 7, 8 дугаар саруудын төлбөр төлсөн баримт, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Төрийн банк ХК-д З.Эын эзэмшиж байгаа ... дугаар дансны 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх Харилцах дансны харилцагчийн хуулга, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх зээлийн дансны хуулга, З.Эын Иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/01842 дугаар захирамжийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-37 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Банкны зээл хүүгийн төлбөр эргэн төлөх хуваарь, БГ-37 дугаар барьцааны гэрээ, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн баримтаар гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хур системийн лавлагаа, Г.Оийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ГК ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлийн баримт, З СӨХ-ын шаардах хуудас, Т.Аын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх зээлийн дансны хуулгыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Э хариуцагч С.Х, хариуцагч Т.А нарт холбогдуулан ... хаягт байрлах, гэрчилгээний .... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 20.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 20.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Х, Т.А нарт даалгах тухай, алдангид 14,500,000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл, хариуцагч С.Х нэхэмжлэгч З.Эд холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О нэхэмжлэгч З.Эд холбогдуулан ... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай, 8,685,922/найман сая зургаан зуун наян таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Х, Т.А нар тодорхой хугацааны дараа авсан мөнгийг нь гаргаж өгнө гэснийхээ дагуу энэ хүнд өгөх болно гэж маргасан.

 

Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч гуравдагч этгээдтэй дүр үзүүлсэн хэлцэл хийж, хохирол учруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Нэхэмжлэгч З.Э нь албадан чөлөөлөх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг, нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Хариуцагч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчтэй ... хаягт байх 20.5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг нийт 29,000,000/хорин есөн сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Баталгаа, Хаан банк ХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл ... үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд ... гэж заасан.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай хэлцлийг бичгээр хийж нотариатчаар гэрчлүүлнэ.

 

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлцлийг бичгээр хийгээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Баталгаа, Хаан банк ХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ..., мөн хуулийн 56.3-т Энэ хуулийн ... 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... хаягт байх 20.5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг нийт 29,000,000/хорин есөн сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь заалтад зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч зохигчид 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, уг хэлцлийг бичгээр байгуулжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө зээлээл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар зохигчид 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шинээр хэлцэл хийсэн гэж үзнэ.

 

Зохигчид 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ...т байх 20.5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг нийт 29,000,000/хорин есөн сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцлийг шинээр хийсэн болох нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий 1-ийн 3.10, 2-ын 2.1, 2.1.1, 3-ын 3.3-т зааснаар хариуцагч нар нь ...т байх 20.5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагч нарт орон сууцны нийт үнэ 29,000,000/хорин есөн сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчид тус гэрээг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн байх боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь заалтад зааснаар төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгаагүй, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.2.1-т зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгчид ... орон сууцыг нийт 29,000,000/хорин есөн сая/ төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь хариуцагч нарт Гэрээг байгуулсан өдөр ... орон сууцны үнэд 20,000,000/хорин сая/ төгрөгийг, үлдэгдэл үнэ 9,000,000/есөн сая/ төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч нарт орон сууцны үнэ 20,000,000/хорин сая/ төгрөгийг төлөөгүй байх ба 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 25,133,600/500,000+8,500,000+870,000+851,600+852,640+843,960+826,400+4,269,000+560,000+560,000+5,500,000+1,000,000=25,133,600/ /хорин таван сая нэг зуун гучин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлбөрийн жагсаалт, Хаан банк ХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх Шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ... орон сууцны үнэд нийт 29,589,000/хорин есөн сая таван зуун наян есөн мянга/ төгрөгийг төлсөн байх ба 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 200,000/хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлбөрийн жагсаалт, Хаан банк ХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өдөр хүртэлх Шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ... орон сууцны Гэрээнд заасан үнийг төлсөн байх боловч хариуцагч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдтэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нар нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй *******, 18-р хороо,*******,*******, ..., 20.5 м.кв талбайтай, орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд шилжүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ-2 гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ-2 нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Гэрээ-2-ын 3-ны 3.1, 3.2-т зааснаар ... орон сууцны үнийг 40,000,000/дөчин сая/ төгрөг гэсэн байх ба бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орон сууцны үнийг бүрэн төлж дууссан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь ... орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Гэрээ-2-ын дагуу ... орон сууцны өмчлөх эрх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд үүсэж, хариуцагч нарын ...ыг өмчлөх эрх дуусгавар болжээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Гэрээ-2-ын дагуу ...ыг өмчлөлдөө шилжүүлэн авч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд өмчлөх эрх үүссэн болох нь Гэрээ-2-ын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь ... орон сууцны өмчлөх эрхийг Гэрээ-2-ын дагуу шилжүүлэн авч, өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгчийн ...байрлах, гэрчилгээний .... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 20.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 20.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл; гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь хариуцагч нар Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан үүргээ зөрчиж хууль зөрчсөн гэж маргаж байна.

 

Хариуцагч нар нь Гэрээнд заасан ...орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсгэх боломжтой болно.

 

Хариуцагч нар Гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад заасан Гэрээ хүчин төгөлдөр бус байх үр дагавар үүсгэхгүй болно.

 

Хариуцагч нар болон бие даасан шардлага гаргасан гуравдагч этгээд нар нь Гэрээ-2-ыг байгуулах хүсэл зоригтой, уг гэрээгээр үр дагавар үүсэж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь ...орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул Гэрээ-2-ыг дүр үзүүлсэн үзүүлсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас алдангид 14,500,000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч, мөн хариуцагч нар Гэрээнээс татгалзах санал гаргаагүй байх тул аль нэг тал Гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд зааснаар Гэрээнээс татгалзаагүй байна.

 

Гэрээний 2-ын 2.1.3-т орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг ... худалдагч тал шилжүүлэх бөгөөд ... гэрээний үнийн дүнгийн 0,5% алдангийг хоног тутамд худалдан авагч талд ... төлнө. гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.1.3 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Гэрээний 2-ны 2.1.3-т зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн өдөр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг нэн даруй шилжүүлэх үүрэг хүлээсэн байх ба нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ... орон сууцны үнийг бүрэн төлж дуусгасан байх боловч хариуцагч нар нь ... орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шижлүүлж өгөөгүй болох нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас алдангид 14,500,000/29,000,000x0,5=145,000, 145,000x365=52,925,000, 29,000,000:2=14,500,000/ /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч С.Х нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь заалтад зааснаар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; гэж заасан.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Гэрээ байгуулсан байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан байдаг ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь ... орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч нь ... орон сууцны үнийг төлж, хариуцагч нар нь ... орон сууцны үнийг хүлээн авсан байх тул Гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг...хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь ...орон сууцны өмчлөгч болох нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас ... орон сууцыг эзэмшил, ашиглалтдаа шилжүүлэн авсан болох нь Төрийн банк ХК-д нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа ... дугаар дансны 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх Харилцах дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Сонгонохайрхан дүүрэг, 18-р хороо, Толгойт/18101/,*******, ...хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлөх үндэслэлтэй.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээс байрны халаалт, цэвэр, бохир ус, тог, цахилгааны төлбөр 847,752/найман зуун дөчин долоон мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 338,170/гурван зуун гучин найман мянга нэг зуун дал/ төгрөгийг, түрээслэж олох байсан орлого 7,500,000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг, нийт 8,685,922/найман сая зургаан зуун наян таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж заасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгааны төлбөрт 847,752/найман зуун дөчин долоон мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 338,170/гурван зуун гучин найман мянга нэг зуун дал/ төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгааны төлбөрийг хуульд заасан эрх бүхий байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны зардлыг*******ны холбогдох сууц өмчлөгчдийн холбоо шаардах эрхтэй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгчээс байрны халаалт, цэвэр, бохир ус, тог, цахилгааны төлбөр 847,752/найман зуун дөчин долоон мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 338,170/гурван зуун гучин найман мянга нэг зуун дал/ төгрөгийг гаргуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан этгээд нь 1301 тоот орон сууцыг түрээслэж 7,500,000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийн орлого олох байсныг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчээс олох байсан орлогод 7,500,000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х, Т.А нараас нийт 14,500,000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгон, үлдсэн гэрчилгээний .... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 20.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 20.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Х, Т.А нарт даалгах тухай, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Хы 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Эыг Улаанбаатар хот, ...хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, үлдсэн нийт 8,685,922/найман сая зургаан зуун наян таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 610,650 төгрөгөөс илүү төлсөн 7050 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Х, Т.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 230,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгон, хариуцагч С.Хы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 546,950 төгрөгөөс илүү төлсөн 90,075 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч З.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 302,950 гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Од олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

:

 

1.           Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х, Т.А нараас нийт 14,500,000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгон, үлдсэн гэрчилгээний .... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 20.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 20.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Х, Т.А нарт даалгах тухай, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Хы 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.           Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Эыг...хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, үлдсэн нийт 8,685,922 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 610,650 төгрөгөөс илүү төлсөн 7050 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Х, Т.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 230,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгон, хариуцагч С.Хы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 546,950 төгрөгөөс илүү төлсөн 90,075 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч З.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 302,950 гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Од олгосугай.

 

5.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

, С.ХИШИГБат