2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1400

 

 

 

 

2026            05            13                                       2026/ШЦТ/1400

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

Шүүгдэгч  С.Г*****, түүний өмгөөлөгч Г.М*******, Э.Э*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Ч******** д******* прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж******** овогт С******* Г******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын **-** өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Ш********** биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын **-*** өдөр Төв а****** З****** суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын сантехникийн инженер мэргэжилтэй, ****** ****** ***-*** захирал ажилтай,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х**-*** д******* ** дугаар хороо, А****** ам Каса да винчи хотхоны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж******** овогт С******* Г***** /**:**********/,

Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч С.Г***** нь 2022 оны 12 дугаар сарын **-*** өдөр Ч******** д******* * дүгээр хорооны нутаг дэвсгэрт археологийн олдвор болох А**** аяг 1 ширхэг түүх соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан,

    2024 оны 04 дүгээр сарын **-*** өдөр С******** д******* * дугаар хорооны ** дүгээр байрны **,** тоотод үйл ажиллагаа явуулдаг Эртний соёлын өв Amtique gallery нэртэй үйлчилгээний зориулалт бүхий сууц, Х**-*** д******* ** дугаар хорооны Грийн хаус * байрны * тоот, Х**-*** д******* А****** ам Каса да винчи хотхоны *** тоотод 2024 оны 04 дүгээр сарын **-*** өдөр морины дүрс бүхий хүрэл чимэглэл, алт шармал унжлага, хүрэл товруу 2 ширхэг, хүрэл ойл, шавар ваар, эмээлийн мод, эмээл, монгол бичгээр бичсэн ном 2 ширхэг, дөрөө 6 ширхэг, хутга 8 ширхэг, амгай 4 ширхэг, зуузай 6 ширхэг, тэрэгний цөн 4 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, бүсний чимэг 3 ширхэг, цутгуурын шанага 2 ширхэг, чулуун эдлэл 3 ширхэг, ясан эдлэл, хүрэл чимэглэл, металл чимэглэл 12 ширхэг, чулуун зүүлт, чулуун шигтгээтэй алтан чимэглэл, ээмэг 8 ширхэг, эмээлийн бүүргийн чимэглэл, торгоны хэсэг, ширэн бүс, сумны зэв 51 ширхэг, хүрэл тогоо зэрэг нийт 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Ш********** гэм буруугийн талаар: 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Үүнд:

    2023 оны 09 дүгээр сарын **-*** өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /*-* **-ийн **-* хуудас/,

    С.Г******** эзэмшлийн **** банкны ********** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /*-* **-ийн ***-***, ***-***-* хуудас/,

    2024 оны 04 дүгээр сарын **-*** өдрийн орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлүүд /*-* **-ийн 55, 77, ***-***-* хуудас/,

    2024 оны 04 дүгээр сарын **-*** өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэл /*-* **-ийн **-**-* хуудас/,

    2024 оны 04 дүгээр сарын **-*** өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд /*-* **-ийн **-**-* хуудас/,

    2024 оны 04 дүгээр сарын **-** өдрийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоолууд, /*-* **-ийн 84-85, ***-* хуудас/,

    С***** өвийн үндэсний төвийн 2024 оны 05 дугаар сарын **-** өдрийн **/*** дугаартай албан бичиг, хавсралтууд буюу С***** өвийн үндэсний төвийн ****/** дугаартай эд зүйлд хийсэн шинжилгээгээр “...шинжилгээнд ирүүлсэн нийт 139 ширхэг эд зүйл нь С***** өвийн үндэсний төвийн Улсын бүртгэл мэдээллийн санд бүртгэлгүй болно...” гэх дүгнэлт /*-* **-ийн **-***-* хуудас/,

    Шинжлэх ухааны академи археологийн хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын **-*** өдрийн **/*** дугаартай “...тиймээс энэхүү олдворыг археологийн дурсгалаас олдсон олдвор гэж үзэх үндэстэй байна. ...аяганы материал, хэлбэр хийц, хээ чимэглэл, хээ чимэглэлийн бэлгэдэл, утга агуулга зэргээрээ **-**-* зууны Юань гүрний үеийн олдворуудтай эрхгүй ижилсэж байна. Тиймээс Юань гүрний үеийн олдвор байх боломжтой...” гэх дүгнэлт  /*-* **-ийн ***-***-* хуудас/,

    Ч***** хаан үндэсний музейн 2024 оны 05 дугаар сарын **-** өдрийн **/*** дугаартай албан бичиг буюу Ч***** хаан музейд эд өлгийн зүйл авах гэрээ /*-* **-ийн ***-***, *-* **-ийн *-**-* хуудас/,

    С***** өвийн үндэсний төвийн 2022 оны 12 дугаар сарын **-** өдрийн **/*** дугаартай “...М******* эзэнт гүрний үед холбогдох алтан аяга, **-* зууны үед хамрагдах мөнгө, шүр, оюу шигтгээтэй мөнгөн аяга эд зүйлийг С***** өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн авлаа...” гэх албан бичиг /*-* **-ийн ***-***-* хуудас/,

    С***** өвийн үндэсний төвийн тодорхойлолт, Монгол Улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл, музейд эд өлгийн зүйл санал болгох өргөдөл, /*-* **-ийн ***-***-* хуудас/,

    Ч***** хаан музейн захирлын 2022 оны 12 дугаар сарын **-** өдрийн */*** дугаартай тушаал, музейд эд өлгийн зүйл хүлээж авсан акт, музейн сан хөмрөгийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /*-* **-ийн ***-***, *-* **-ийн *-**-* хуудас,

    С***** өвийн үндэсний төвийн 2022 оны 12 дугаар сарын **-** өдрийн **/*** дугаартай албан бичиг, хавсралтууд /*-* **-ийн **-**-* хуудас/,

    Гэрч Ш.Э************* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г***** гэх хүн өргөдөл гаргасны дагуу өргөдлийг хүлээн авч холбогдох бичиг баримт болох С***** өвийн үндэсний төвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй эсэх материал, судалгааны ажилд гарч байсан уу?, таных гэдгийг нотлох баримт юу байна гэх зэргээр мэдээлэл, материалыг шаардаж авдаг. Үүний дараа музейн зөвлөл хуралдаж С***** яам руу явуулах эсэх саналыг хурааж шийддэг. Музейн зөвлөлөөс шийдвэр гарсны дараа хурлын тэмдэглэлийг жагсаалтын хамт С***** яамны тухайн үед ажиллаж байсан мэргэжлийн зөвлөлд хүргүүлдэг. С***** яамны мэргэжлийн зөвлөл музейд худалдан борлуулах гэж байгаа эртний эдлэлийн эздийг дуудан хуралддаг. М********* зөвлөлөөс гаргасан шийдвэр буцаад музейд ирдэг. Тэгээд дахиад эртний эдлэлийг худалдан борлуулах гэж байгаа хүнийг дуудан музейн зөвлөл хуралддаг. Хурлаас гарсан шийдвэрээр тухайн эд өлгийн зүйлийг худалдаж авах авахгүй асуудлыг шийддэг. Х**** музей худалдаж авахаар болбол эртний эдлэл худалдан борлуулах гэж байгаа хүнтэй музейн зүгээс худалдах, худалдан авах гэрээ байгуулдаг. Тэр гэрээд музейн талаас сан хөмрөг хадгалалт хамгаалалтын хэлтсийн дарга оролцож гарын үсэг зурдаг бол нөгөө талаас эд  өлийн зүйлээ худалдаж байгаа хүн оролцож гарын үсэг зурдаг. Уг баталгаажуулж Ч***** хаан үндэсний музейн захирал С.Ч***** оролцож гарын үсэг зураад, тамга дарж өгдөг. Тэгээд дээрх цугларсан бүх бичиг баримтыг С***** яам руу явуулж, санхүүжилтийг шийдүүлдэг. Уг материалыг С***** яамны санхүү хариуцсан албан тушаалтан хүлээж аваад гэрээн дээр эд өлгийн зүйл, худалдан борлуулах гэж байгаа хүний данс руу мөнгө шилжүүлдэг. ...С.Г******** өргөдөл, худалдан борлуулах гэж байгаа эртний эдлэл С***** өвд бүртгэгдсэн зэргийг үндэслэж, музей зөвлөл хуралдаж шийдвэр гарснаар саналаа С***** яамны мэргэжлийн зөвлөлд явуулдаг. С***** яамны мэргэжлийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг үндэслэн С.Г******** алтан аягыг 190 сая төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /*-* **-ийн **-**-* хуудас/,

    С***** өвийн үндэсний төвийн 2025 оны 11 дүгээр сарын **-*** өдрийн **/*** дугаартай албан бичиг буюу эд зүйлд хийсэн шинжилгээ /*-* **-ийн **-***-* хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн.

Улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, уялдаа холбоотойгоор үйл баримтыг сэргээн дүрсэлж, шүүх бодит байдалд нийцсэн шийдвэр гаргахад нөлөөлөх ач холбогдлыг харгалзсан үнэлсэн болно. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Г***** нь 2024 оны 05 дугаар сарын **-** өдөр **/*** дугаар бүхий Ч***** хаан музейд эд өлгийн зүйл худалдан авах гэрээг байгуулж алтан аяга 1 ширхгийг 190.000.000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна. 

Ч******** д******* прокурорын газраас шүүгдэгч С.Г******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүхээс үзлээ. 

Тодруулбал: Худалдаа гэдэг нь аливаа зүйлийг үнэ өртөгтэйгөөр харилцан өгч авахаар тохиролцож байгаа 2 талын идэвхтэй харилцаа юм. 

Дээр дурдсанчлан нэг талаас Ч********* музей, нөгөө талаас шүүгдэгч С.Г***** нар алтан аягыг худалдан авах гэрээ байгуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр Ч***** хаан музейн захирал С.Ч****** баталснаар 2022 оны 12 дугаар сарын **-** өдөр ****/** дугаартай Ч***** хаан музейд эд өлгийн зүйл авах гэрээг байгуулжээ. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд археологийн олдвор гэх алтан аягыг худалдсан үйл явдал нь дан ганц С.Г******** хүсэл эрмэлзэл байгаагүй нөхцөл байдал тогтоогддог. 

Иймд Ч***** хаан музей болон шүүгдэгч С.Г***** нарын хэн аль нь харилцан тохиролцсоны үндсэн дээр аягыг худалдсан үйлдэлд зөвхөн шүүгдэгч С.Г******** соёлын өвийн худалдааг хууль бусаар явуулсан гэм буруутай гэж үзэх боломжгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийн бүрэлдэхүүний аль нэг нь нотлогдоогүй, эргэлзээтэй, үгүйсгэгдсэн нөхцөлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдаагүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл үүсэж байна. 

            Иймд шүүгдэгч С.Г******** С***** биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, харин дээр аягыг шүүгдэгчийн соёлын биет өвийг завших гэмт хэрэгт хамааруулан шийдвэрлэв.

    Харин шүүгдэгч С.Г***** нь соёлын биет өвийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

    Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсэн.

    М** С***** биет өвийг завшсан, үрэгдүүлсэн тохиолдолд гэмт хэргт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд хуульчилжээ.

    Шүүгдэгч С.Г******** цуглуулгад байсан эд зүйлс нь С***** өвийн үндэсний төвийн ****-** дугаартай шинжээчийн дүгнэлтээр соёлын өв болох нь тогтоогдож байна.

    С***** биет өвийг завших гэмт хэрэг нь гэмт этгээд соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүй, хяналтад оруулахгүйгээр зөвхөн өөрийн эзэмшил, өмчлөлд байлгаж, өөрт ашигтай хэлбэрээр дур зоргоороо түгээн сурталчлах, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйлдлийг ойлгох ба соёлын биет өвийг төрийн өмч гэдгийг мэдсээр байж өөрт ашигтай нөхцөлийг бүрдүүлж ашиглах гэсэн шунахай сэдэл санаатай байдаг.

    С***** өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт: “Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ.”гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт: “С***** өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ” гэж тус тус зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээр зохицуулжээ.

    Түүнчлэн Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Д******** үнэт зүйлс дотор түүх, соёлын дурсгалт зүйл байвал тэдгээрийг төрийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ соёлын биет өв болох эд зүйлсийг 1996 оноос хойш сонирхож, судалж цуглуулсан гэж, түүний өмгөөлөгч нараас дээрх гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй гэж маргаж байна. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуулчилсан. 

            Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан соёлын биет өвийг худалдсан гэх гомдолд үндэслэн 2023 оны 10 дугаар сарын **-*** өдөр мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, цагдаагийн байгууллагаас 2024 оны 04 дүгээр сарын **-**-** өдрийн хооронд шүүгдэгчийн гэр болон түүний эзэмшлийн барилга, байгууламжид нэгжлэг хийж дээрх эд зүйлсийг хураан авснаар тодорхой цаг хугацаанд хадгалагдан, хувьдаа ашиглаж, завшиж байгаад таслан зогсоогдсон тул мөрдөгч, прокуророос гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тогтоосон гэж үзлээ. 

Шүүгдэгч С.Г***** нь 2024 оны 04 дүгээр сарын **-*** өдөр С******** д******* * дугаар хорооны ** дүгээр байрны **,** тоотод үйл ажиллагаа явуулдаг Эртний соёлын өв Amtique gallery нэртэй үйлчилгээний зориулалт бүхий сууц, Х**-*** д******* ** дугаар хорооны Грийн хаус * байрны * тоот, Х**-*** д******* А****** ам Каса да винчи хотхоны *** тоотод 2024 оны 04 дүгээр сарын **-*** өдөр морины дүрс бүхий хүрэл чимэглэл, алт шармал унжлага, хүрэл товруу 2 ширхэг, хүрэл ойл, шавар ваар, эмээлийн мод, эмээл, монгол бичгээр бичсэн ном 2 ширхэг, дөрөө 6 ширхэг, хутга 8 ширхэг, амгай 4 ширхэг, зуузай 6 ширхэг, тэрэгний цөн 4 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, бүсний чимэг 3 ширхэг, цутгуурын шанага 2 ширхэг, чулуун эдлэл 3 ширхэг, ясан эдлэл, хүрэл чимэглэл, металл чимэглэл 12 ширхэг, чулуун зүүлт, чулуун шигтгээтэй алтан чимэглэл, ээмэг 8 ширхэг, эмээлийн бүүргийн чимэглэл, торгоны хэсэг, ширэн бүс, сумны зэв 51 ширхэг, хүрэл тогоо зэрэг нийт 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан үйл баримт хангалттай тогтоогдож байх тул улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч С.Г******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов. 

Ш********* эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

    Шүүхээс шүүгдэгч С.Г******** соёлын биет өвийг завшсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

    Шүүгдэгч С.Г******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

    Шүүхээс шүүгдэгч С.Г******** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г******* оногдуулсан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ. 

Бусад асуудлаар: 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн *-* зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 135 нэр төрлийн соёлын биет өв буюу түүх соёлын хөдлөх дурсгалт эд зүйл, 1 ширхэг алтан аяга зэргийг улсын орлого болгон зохих байгууллага болох С***** яаманд шилжүүлж,

    Т********** боломжгүй 4 ширхэг шаазан аяга, Эндомед дотоод шүүрлийн эмнэлгийн дүгнэлт 7 хуудас, Project of great idol propagating the deeds “Green Tara” museum complex нэртэй материал 24 хуудас, Сүм аялал жуулчлалын цогцолбор нэртэй танилцуулга 6 хуудас, Амбулаториор эмчлүүлэгчдийн карт 19 хуудас, Соёл судлалын магистрын зэрэг горилсон бүртээл нэртэй материал 63 хуудас зэргийг шүүгдэгч С.Г******* олгож,

    7 ширхэг СиДи-г хэргийг хадлагах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Ч******** д******* прокурорын газраас шүүгдэгч Ж******** овогт С******* Г******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

    2. Шүүгдэгч Ж******** овогт С******* Г******** соёлын биет өвийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    3. Эрүүгийн хуулийн тусгай 25.3 дуаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г******** 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г******* оногдуулсан торгох ялыг хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн *-* зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 135 нэр төрлийн соёлын биет өв буюу түүх соёлын хөдлөх дурсгалт эд зүйл, 1 ширхэг алтан аяга зэргийг улсын орлого болгон зохих байгууллага болох С***** яаманд шилжүүлж,

    Т********** боломжгүй 4 ширхэг шаазан аяга, Эндомед дотоод шүүрлийн эмнэлгийн дүгнэлт 7 хуудас, Project of great idol propagating the deeds “Green Tara” museum complex нэртэй материал 24 хуудас, Сүм аялал жуулчлалын цогцолбор нэртэй танилцуулга 6 хуудас, Амбулаториор эмчлүүлэгчдийн карт 19 хуудас, Соёл судлалын магистрын зэрэг горилсон бүртээл нэртэй материал 63 хуудас зэргийг шүүгдэгч С.Г******* олгож,

    7 ширхэг СиДи-г хэргийг хадлагах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

    6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Г***** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     10. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ТҮВШИНТӨГС