Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/00947

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 07 181/ШШ2024/00947

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,

 

2017 оны 11-р сарын 03-ны өдрийн дугаартай Орон сууц зээлээр худалдан авах тухай гэрээ болон нэмэлт гэрээг тус тус цуцлах, орон сууц ашигласны төлбөр 30,000,000 төгрөг, нийт 30,876,300 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууц болон авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг далгах, 7,576,210 төгрөгийг Эн эн жи юу ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай нь *******,,*******, ыг 2015-2016 оны хооронд барьж ашиглалтад оруулсан. Сүхбаатарын Мандахжаргал нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай Орон сууц зээлээр худалдан авах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр ,ын 37,8 мкв орон сууцыг 1 мкв-ыг 1,800,000 төгрөгөөр, нийт 68,040,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

нь урьдчилгаа 20,412,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 47,628,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор сар бүр 1,254,227,91 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцон зээлээр худалдан авч амьдарч байгаа боловч 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 27,559,000 төгрөг төлснөөс хойш төлбөр хийгээгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан. Манай компанийн зүгээс өөрийнх нь гараараа бичиж өгсөн хүсэлтийн дагуу итгэл хүлээлгэж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дугаартай Орон сууц зээлээр худалдан авах нэмэлт гэрээг байгуулж өгсөн. нь энэ гэрээгээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны дотор сар бүр 1,817,257 төгрөг төлж төлбөрөө барагдуулахаар тохирсон. Энэ гэрээнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11,914,912 төгрөгийг төлсөнөөс хойш одоог хүртэл үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байна. Нэмэлт гэрээ байгуулж боломжит хугацаа олгосон боловч мөн л төлбөрөө төлөлгүй хохироож байна. Гэрээний хугацаа дуусаад жил болж байгаа тул 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдэж боломжит хугацаа мөн олгосон болно. нь уг байранд нийт 60 сар амьдарч байна.

Иймд талуудын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай Орон сууц зээлээр худалдан авах тухай гэрээ болон нэмэлт гэрээг тус тус цуцлах, гэрээний 3.1.13, 3.1.14-д зааснаар орон сууц ашигласны төлбөр 30,000,000 төгрөг, нийт 30,876,300 төгрөг гаргуулах, тухайн *******,,*******, тоотын 37,8 мкв орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь -д 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 84,694,308 төгрөг төлсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгөхөөр тохиролцсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч болон иргэн нарын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/13/09 дугаар бүхий Орон сууц зээлээр худалдан авах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ын төлсөн мөнгө, авах авлагыг дутуу тооцож нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нь орон сууц худалдан авах гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 20,412,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл дансаар 67,951,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан дулаан зогсоолын гэрээний төлбөрт нийт 16,977,200 төгрөг шилжүүлсэн.

Мөн зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Цахилгаан шат нийлүүлж, угсарч, суурилуулах ажлын гэрээ-г байгуулсан ба нь д цахилгаан шатны үнэ болон тээврийн зардалд 18,160 ам.доллар, гүйцэтгэлийн баталгааны 908 ам.доллар буюу нийт 19,068 ам.доллар + 6,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Төгрөгт шилжүүлбэл 59,047,176 болж байна. Үүнээс байрны төлбөрт 6,000,000 төгрөг суутгасан. Үүнээс шилжүүлсэн дүн:

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14,000,000 төгрөг /Америк долларын ханш 2,782 төгрөг/,

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,165,800 төгрөг /Америк долларын ханш 2,782 төгрөг/,

2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг /Америк долларын ханш 2,806 төгрөг/,

Нийт 45,165,800 төгрөг шилжүүлэн 7,881,376 төгрөгийн дутуу төлөлт хийсэн.

Хариуцагч орон сууц болон гаражийн төлбөрт 79,928,200 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн дээр авлага 15,201,608 төгрөгийг нэмээд нийт 95,129,808 төгрөгийн төлбөрийг хийсэн байна. Орон сууц болон дулаан зогсоолын төлбөр, хүү алданги нийлээд 87,553,598 төгрөг болж байгаа тул 7,576,210 төгрөгийн авлагатай байгаа юм.

Иймд *******,,*******, Барилгачдын гудамж, , 108 тоот орон сууцны болон тус байрны зоорийн давхарын 07 тоот (18 м.кв) автомашины зогсоолын Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргаж өгөхийг даалгаж, 7,576,210 төгрөгийг -иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аас -д гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад холбогдох нотлох баримтуудыг тулгаж шалгаад үндэслэлгүй байгаа учир хариу тайлбар хүргүүлж байна. Нэхэмжлэгч болон иргэн нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/13/09 дугаар бүхий Орон сууц зээлээр худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 20,412,000 төгрөг төлж, үлдэгдэл 47,628,000 төгрөгийг 4 жилийн хугацаанд сарын 1 хувийн хүүтэй төлөхөөр гэрээнд заагдсан. Үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 28,814,000 төгрөг төлсөн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дулаан зогсоол захиалгын гэрээг байгуулж урьдчилгаа 3,230,000 төгрөг төлж үлдэгдэл 16,770,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд жилийн 8 хувийн хүүтэй төлөхөөр гэрээ байгуулсан. Үүнээс хойш гражийн төлбөрт 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 3,152,700 төгрөг төлсөн. Гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тул 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дугаар бүхий хүсэлтийн дагуу Орон сууц зээлээр худалдан авах нэмэлт гэрээ мөн дулаан зогсоол захиалгын нэмэлт гэрээнүүдийг байгуулж 2020 оны 05 дугаар сарын 15-наас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 31,000,000 төгрөг төлсөн. Нийтдээ орон сууц болон гражийн төлбөрт 86,608,700 төгрөгийн манай дансаар шилжүүлсэн байна. Нэмэлт гэрээгээр байр болон гражийн нийт төлбөр 109,292,396 төгрөг болно. Өөрөөр хэлбэл дулаан зогсоолын үнэ бүрэн төлөгдсөн, харин байрны мөнгө 22,683,242 төгрөг дутуу төлсөн. Гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Сөрөг нэхэмжлэл дээр 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээг байгуулсан ба нь С.Манхдахжаргалд цахилгаан шатны үнэ болон тээврийн зардалд 18,160 ам.доллар, гүйцэтгэлийн баталгаанд 908 ам.доллар буюу нийт 19.068 ам.доллар+6,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж гэрээ болон шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтад хавсаргажээ. Манай компани нь 2020 онд барьж байсан Icon нэртэй 5 давхар үйлчилгээний төвийн цахилгаан шатыг нийлүүлж суурилуулахаар захиралтай " компанитай дээрх гэрээг байгуулсан нь үнэн билээ.

Энэ гэрээний дагуу цахилгаан шатны үнэ болон тээврийн зардалд 18.160 ам.доллар шилжүүлэх буюу /төгрөгт шилжүүлбэл 51,165,800/ төгрөгийн үүргээ хүлээж гэрээний 2.8-д зааснаар байрны төлбөрт 6,000,000 төгрөгийг тооцон хасаж 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,165,800 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, нийт 45,165,800 төгрөг шилжүүлсэн. Тус гэрээний 2.2-д зааснаар цахилгаан шат угсралт гэсэн заалтыг биелүүлээгүй бөгөөд манай компани " ХХК-иар цахилгаан шат угсрах ажлыг 6,000,000 төгрөгөөр тохиролцон хийлгүүлсэн болно. захиралтай " ХХК-тай байгуулсан гэрээг хоёр тал дүгнээд дуусгавар болгосон. Энэ сөрөг нэхэмжлэл нь манай үндсэн нэхэмжлэл болох гэрээг цуцлах шаардлагатай огт хамаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт заасан нөхцөлийг хангахгүй. гэсэн иргэнтэй байгуулсан орон сууц зээлээр худапдан авах гэрээг цуцлах талаар хянан хэлэлцэх хэрэгт хоёр хуулийн этгээдийн байгуулж байсан, дуусгавар болчихсон гэрээг оруулж хянан хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нотлох баримт

Нэхэмжлэгч талаас: 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 023/002 дугаартай ад олгосон итгэмжлэл /Хх4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх5/, -ийн дүрэм /Хх6-8/, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/13/09 дугаартай Орон сууц зээлээр худалдан авах гэрээ /Хх9-12/, ын хүсэлт /Хх13/, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № дугаартай Орон сууц зээлээр худалдан авах нэмэлт гэрээ /Хх14-15/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Хх16-21/, Голомт банкны дансны хуулга /Хх22-29/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /Хх30-33/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Хх34-41/, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 022/64 дугаартай д хүргүүлсэн мэдэгдэл /Хх42/, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн баримт /Хх43/, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №07 дугаартай Дулаан зогсоол захиалгын гэрээ /Хх146-147/, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №07-01 дугаартай Дулаан зогсоол захиалгын нэмэлт гэрээ /Хх147/, 002 дугаартай олгосон итгэмжлэл /Хх163/, хаан банкны дансны хуулга /Хх167-169/-ыг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1756 бүртгэлийн дугаартай Г.Одхүүд олгосон итгэмжлэл /Хх58/, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх71-72/, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /Хх73/, дансны хуулгууд /Хх74-134/, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ /Хх135-138/, , 108 тоот байрны төлбөр төлсөн тооцоо /Хх139-142/-г гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар нотлох баримт гаргаагүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сүхбаатарын Мандахжаргал нь -тай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай Орон сууц зээлээр худалдан авах тухай гэрээ байгуулж,  37,8 мкв орон сууцыг 1 мкв-ыг 1,800,000 төгрөгөөр, нийт 68,040,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

нь урьдчилгаа 20,412,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 47,628,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор сар бүр 1,254,227,91 төгрөгөөр графикын дагуу төлөхөөр тохиролцон зээлээр худалдан авч амьдарч байгаа боловч 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 27,559,000 төгрөг төлснөөс хойш төлбөр хийгээгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дугаартай Орон сууц зээлээр худалдан авах нэмэлт гэрээг байгуулсан.

Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11,914,912 төгрөгийг төлснөөс хойш одоог хүртэл үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байна. Гэрээний хугацаа дуусаад жил болж байгаа тул 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдэж боломжит хугацаа мөн олгосон. нь уг байранд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал нийт 60 сар амьдарч байгаа бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцвол 30,000,000 төгрөгийн төлбөр гарч байна. Хариуцагч нь дулаан зогсоолын 20,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан, харин орон сууцны төлбөрөөс 49,102,692 төгрөгийг төлсөн, 18,937,308 төгрөгийг төлж барагдуулаагүй болно.

Иймд талуудын байгуулсан үндсэн гэрээ болон нэмэлт гэрээг цуцалж, орон сууц ашигласны төлбөр 30,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876,300 төгрөг нийт 30,876,300 төгрөгийг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжилж байна гэв.

 

3.    Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: Миний бие -д шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 79,928,200 төгрөг төлсөн, мөн талууд цахилгаан шат нийлүүлэх гэрээг байгуулж, тус гэрээнд орон сууцны үнээс 6,000,000 төгрөгийг суутгахаар тохиролцсон байдаг. Тиймээс үүнийг оролцуулаад нийт 85,928,200 төгрөгийг төлж орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Нэхэмжлэгч нь төлсөн 20,000,000 төгрөгийг төлөөгүй мэтээр тооцож нэхэмжлээд байна. Нотлох баримтаар тодорхой харагдах болно. Гараажийн төлбөрийг төлсөн гэдэгт маргахгүй байна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.    Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь орон сууц худалдан авах гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 20,412,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл дансаар 67,951,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан дулаан зогсоолын гэрээний төлбөрт нийт 16,977,200 төгрөг шилжүүлсэн.

Мөн зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Цахилгаан шат нийлүүлж, угсарч, суурилуулах ажлын гэрээ-г байгуулсан ба нь д цахилгаан шатны үнэ болон тээврийн зардалд 18,160 ам.доллар, гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 908 ам.доллар буюу нийт 19,068 ам.доллар + угсралт суурилуулалтын 6,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Тухайн үеийн ханшаар бодож төгрөгт шилжүүлбэл 59,046,032 болж байна. Үүнээс байрны төлбөрт 6,000,000 төгрөг суутгасан. Энэ төлбөрөөс шилжүүлсэн дүн:

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14,000,000 төгрөг /Америк долларын ханш 2,782 төгрөг/, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,165,800 төгрөг /Америк долларын ханш 2,782 төгрөг/, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг /Америк долларын ханш 2,806 төгрөг/ нийт 45,165,800 төгрөг шилжүүлсэн 7,881,376 төгрөгийн дутуу төлөлт хийсэн.

Хариуцагч орон сууц болон гаражийн төлбөрт 79,928,200 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн дээр авлага 15,201,608 төгрөгийг нэмээд нийт 95,129,808 төгрөгийн төлбөрийг хийсэн байна. Орон сууц болон дулаан зогсоолын төлбөр, хүү алданги нийлээд 87,553,598 төгрөг болж байгаа тул 7,576,210 төгрөгийн авлагатай байгаа юм.

Иймд *******,,*******, Барилгачдын гудамж, , 108 тоот орон сууцны болон тус байрны зоорийн давхарын 07 тоот (18 м.кв) автомашины зогсоолын Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргаж өгөхийг даалгаж, 7,576,210 төгрөгийг -иас гаргуулж өгнө үү гэв.

 

5.    Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Талуудын байгуулсан Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ-нд зааснаар байрны төлбөрт 6,000,000 төгрөгийг тооцон хасч, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,165,800 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, нийт 45,165,800 төгрөг шилжүүлсэн. Тус гэрээний 2.2-д зааснаар цахилгаан шат угсралт гэсэн заалтыг биелүүлээгүй бөгөөд манай компани " ХХК-иар цахилгаан шат угсрах ажлыг 6,000,000 төгрөгөөр тохиролцон хийлгүүлсэн болно. захиралтай " ХХК-тай байгуулсан гэрээг хоёр тал дүгнээд дуусгавар болгосон. Хавтаст хэрэгт лифтийг хүлээлгэн өглөө, авлаа гэсэн баримт байдаг бөгөөд хариуцагч нь лифт угсралтын ажлыг хийж гүйцэтгээгүй, өөр тусгай зөвшөөрөлтэй компаниар гүйцэтгүүлсэн нь харагдана. Иймд хийгээгүй ажлын гүйцэтгэл нэхэх эрхгүй учир бид төлөх төлбөргүй байна гэв.

 

6.    Талууд тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ байгуулагдсан гэдэгт, авто зогсоолын төлбөрийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан гэдэгт, гэрээгээр 6,000,000 төгрөгийн төлбөрийг орон сууцны төлбөрөөс хасч тооцохоор тохирч, тэр дүнгээр хасалт хийгдсэн гэдэгт, орон сууцны нийт үнэ 68,040,000 төгрөг гэдэгт, цахилгаан шатны үнэ 45,165,800 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн гэдэгт маргадаггүй боловч орон сууцны төлбөрт төлсөн нийт үнийн дүнд, лифтийг угсарч суурилуулсны 6,000,000 төгрөгийг төлөх эсэхэд, лифт суурилуулсан ажлын гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 908 ам.доллар төлөх эсэхэд, мөн хариуцагчийн 1 удаагийн төлбөрийн гүйлгээг нэхэмжлэгчийн дансанд ороогүй төлбөр, манай данс биш гэж маргаж байна.

 

7.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1.     Нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК нь цайны газар ажиллуулах үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, хүнсний дэлгүүр, барилгын засал чимэглэл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын материалын худалдаа, авто машин засвар үйлчилгээ, авто машины сэлбэгийн худалдаа, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Чимэддорж овогтой Сүрэнцэцэгийг захирлаар бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

7.2.     Талууд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/13/09 дугаартай Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүргийн,*******, барилгачдын гудамж, Залуу гэр бүл 2 орон сууцны хорооллын А дугаар блок, 13 дугаар давхарын 9 тоот, 37,8 мкв 2 өрөө орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх, нөгөө талаас урьдчилгаа төлбөрийг төлсний дараах үлдэгдэл 47,628,000 төгрөгийг сард 1,254,227 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ.

 

7.3.     Хариуцагч аас нэмэлт гэрээ байгуулах хүсэлт гаргаснаар Орон сууц зээлээр худалдан авах нэмэлт гэрээ-г 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр талууд байгуулсан байна. Гэрээгээр 32,763,561 төгрөгийг 20 сарын хугацаанд жилийн 12 хувийн хүүтэйгээр, сарын 1 хувийн хүүтэйгээр тохирч, сард 1,817,237 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

7.4.     Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20,412,000 төгрөгийг байрны урьдчилгаанд нэхэмжлэгч компанид төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

7.5.     Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК-д урьдчилгаанд 20,412,000 төгрөгийг баримтаар, Эн эн жи юу ХХК-ийн хаан банкны 5009304027 дугаартай данс болон компанийн захирал Ч.Сүрэнцэцэгийн хаан банкны 5099119595 дугаартай, худалдаа хөгжлийн банкны 411035999 болон голомт банкны 1175114788 дугаартай дансанд 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд нийт 26 удаагийн гүйлгээгээр нийт 59,971,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна.

 

7.6.     Нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК нь хариуцагч д төлбөрөө төлөхийг сануулж, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдэж, мэдэгдэл хүргэж байсан болох нь хэрэгт авагдсан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна.

 

7.7.     Хариуцагч ын хэрэгт гаргаж өгсөн төлбөрийн баримт болон дансы хуулгаар нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК-д урьдчилгаанд 20,412,000 төгрөгийг баримтаар, Эн эн жи юу ХХК-ийн хаан банкны 5009304027 дугаартай данс болон компанийн захирал Ч.Сүрэнцэцэгийн хаан банкны 5099119595 дугаартай, худалдаа хөгжлийн банкны 411035999 болон голомт банкны 1175114788 дугаартай дансанд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 29 удаагийн гүйлгээгээр, талуудын суутгасан 6,000,000 төгрөгийг оруулж тооцоод нийт 71,151,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

7.8.     Нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 87 дахь талд авагдсан хариуцагчийн өгсөн баримтын төлөлтүүдээс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр голомт банкны 1205107681 дугаартай дансанд төлсөн 1,200,000 төгрөг манайд төлөгдөөгүй, манай данс биш гэж маргадаг боловч хариуцагчаас өгсөн нийт гүйлгээг баримттай тулгаж, шүүж үзэхэд бүх гүйлгээг компанийн данс болон компанийн захирал Ч.Сүрэнцэцэгийн дансруу шилжүүлж, нийт 71,151,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон учир нэхэмжлэгчийн манайх 1,200,000 төгрөгийн төлөлтийг аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7.9.     Талууд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ-г байгуулж, нэг талаас цахилгаан шатыг нийлүүлж, гэрээнд заасан барилгын талбайд тээвэрлэн авч ирж, захиалагч талд актаар хүлээлгэн өгөх, мөн угсарч суурилуулан захиалагчид актаар хүлээлгэн өгөх, нөгөө талаас цахилгаан шатны үнэ болон тээвэрлэлтийн зардалд 18,160 доллар, цахилгаан шатны угсралт суурилуулалтын төлбөрт 6,000,000-8,000,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгаанд 5 хувийг олгох, мөн 1 цахилгаан шатны үнийн дүнгээс Эн эн жи юу ХХК-ийн аас авах авлагаас 6,000,000 төгрөгийг хасч тооцохоор талууд харилцан тохиролцсон байна.

 

7.10.  Талууд гэрээний хойно гар бичмэлээр Тус компанид лифт хүлээлгэж өглөө. Бүрэн гүйцэд хүлээлгэж өглөө. ... Угсралтаас шалтгаалах зүйлийг манайх хариуцахгүй болно. Хүлээлгэж өгсөн ХХК, , хүлээж авсан ХХК, М.Энхбаяр, Эн эн жи юу ХХК гэж бичсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагч болон түүний компани ХХК нь тус орон сууцны цахилгаан шатыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.

 

7.11.  Талуудыг дээрх Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах ажлын гэрээ-г байгуулах үе 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн долларын ханш 2,781 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

7.12.  Нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК нь цахилгаан шатыг суурилуулах ажлыг ХХК-иар гүйцэтгүүлж, 3 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны баримт, шилжүүлгийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчийн лифтийг угсарсны төлбөрт 6,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

8.          Талуудын хооронд орон сууцыг шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин цахилгаан шатыг угсрахтай холбоотой Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

9.          Талуудын тайлбараар орон сууц болон авто зогсоолын төлбөр, хүүгийн хамт нийт 109,292,396 төгрөг болсноос авто зогсоолын төлбөр болох 20,000,000 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн гэж талууд хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй тул энэ үнийн дүнг хасч тооцох нь зүйтэй бөгөөд орон сууцны үнэ, хүүгийн хамтаар 89,293,396 төгрөг болжээ. Үүнээс хариуцагч нь 71,151,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон, хариуцагч нь орон сууцны төлбөрт 18,143,396 төгрөгийг төлөөгүй байна.

 

10.       Талууд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулах хүртэл хариуцагч нь орон сууцны төлбөрт нийт 50,151,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд 68,040,000 төгрөгийн орон сууцны төлбөрийн дийлэнх олонх буюу 73 хувийн төлбөрийг төлсөн байсан болох нь баримтаар тогтоогдсон.

 

11.       Орон сууцны нийт үнэ болох 68,040,000 төгрөгөөс 50,151,000 төгрөгийг төлсөн тул нэмэлт гэрээ байгуулахаас өмнө 17,889,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд үүн дээр гэрээнд заасан хүү 4,138,952 төгрөгийг нэмж тооцоод 22,027,952 төгрөгийн үлдэгдэлтэйгээр нэмэлт гэрээг байгуулах нь үндэслэлтэй байсан байна. Гэтэл талуудын байгуулсан нэмэлт гэрээгээр хариуцагчийг 32,763,561 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцож, 10,735,609 төгрөгийн төлөлтийг дутуу тооцож, гэрээ байгуулжээ.

 

12.       Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т талуудын гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлүүдийг зохицуулсан бөгөөд 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн гэж заасан бөгөөд хариуцагч ыг гэрээнд заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нийт орон сууцны төлбөрийн 73 хувийн төлбөрийг хариуцагч нь төлж барагдуулсан, мөн гэрээнд заасны дагуу хүүгийн төлөлтийг 2022 оны 11 дүгээр сарыг хүртэл төлсөөр ирсэн болох нь баримтаар тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хариуцагчийн хамгийн сүүлд төлөлт хийсэн хугацаанаас хойш удаагүй зэрэг үндэслэлээр хариуцагч ыг үүргийг ялимгүй зөрчсөн гэж дүгнэв.

 

13.       Иймд талуудын байгуулсан Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нээс нэхэмжлэгч Эн эн жи юу татгалзах эрхгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх эрхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц ашигласны төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14.       Хариуцагч буюу түүний компани нь хэрэгт авагдсан баримтаар цахилгаан шатыг суурилуулаагүй болох нь тогтоогдсон тул цахилгаан шат суурилуулсны төлбөрт 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Мөн энэ үндэслэлээр цахилгаан шатыг суурилуулсны гүйцэтгэлийн баталгаанд 908 долларыг хариуцагч нь нэхэмжлэгчээс нэхэмжлэх эрхгүй байх тул эдгээр сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15.       Харин нэхэмжлэгч нь хариуцагч ыг авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн гэж хүлээн зөвшөөрч, маргаагүй тул хариуцагчийн *******,,*******, Барилгачдын гудамж, ны зоорийн давхарын 07 тоот (18 м.кв) автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

16.       Хариуцагч нь нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК-д орон сууцны төлбөрөөс 18,143,396 төгрөгийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул *******,,*******, Барилгачдын гудамж, , 108 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК-ийн хариуцагч д холбогдуулан гаргасан орон сууц ашигласны төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулах, *******,,*******, , 108 тоот 37,8 мкв орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Хариуцагч ын нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас *******,,*******, Барилгачдын гудамж, ны зоорийн давхарын 07 тоот (18 м.кв) автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хангаж, үлдэх 7,576,210 төгрөг гаргуулах, *******,,*******, Барилгачдын гудамж, , 108 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргаж өгөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эн эн жи юу ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч д олгосугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ