| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03322/И |
| Дугаар | 181/ШШ2024/01148 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/01148
| 2024 03 20 | 181/ШШ2024/01148 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, ИТ овогт П.Г /РД: …/,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,,******* орон сууц, С18 тоотод оршин суух, ФВП /Пассдорт ... нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,,,,, МП ХХК/РД: ..., гүйцэтгэх захирал Э.У./-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөх, гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.Г, ФВП нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Г нь Австрали Улсын иргэн нөхөр ФВП-ийн хамт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр АПЛХХК-ийн хөрөнгө оруулалттай МПХХК-тай Орон сууц захиалах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч МПХХК нь ... буюу 2007 оны 03-р сарын 15-ны өдрийн Газар эзэмших гэрчилгээ ... болон 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай гэрээ ...-д тус, тус нарийвчлан заасан байршилд барилга барьж, Нэхэмжлэгчдэд тус барилгын орон сууцыг иж бүрэн тавилга, В1 давхрын авто машины зогсоолын хамт хүлээлгэн өгч, өмчлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг.
Талууд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж орон сууцны м.кв талбайн үнийг 2.300 ам. доллар байсныг 3.000 ам. доллар, орон сууцны нийт талбайн хэмжээг 173.5 м.кв байсныг 206.5 м.кв болгож тус тус өөрчилсөн.
Нэхэмжлэгчид нь хариуцагчид дээрх гэрээний дагуу 2010 оны 12 дугаар 8-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр 206.5 м.кв талбайтай орон сууцны төлбөрт 619,500.00 ам. доллар, тавилгын багцын төлбөрт 31,485.00 ам. доллар, В1 давхрын авто машины зогсоолын төлбөрт 13,000.00 ам. доллар нийт 663,985.00 ам.долларыг төлж төлбөрөө бүрэн барагдуулсан.
Хариуцагч 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр орон сууц, тавилгын багц болон авто машины зогсоолын талбайг нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгч талууд Орон сууцыг хүлээлгэн өгсөн тухай актад гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Гэрээний 4.4-т заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид хөрөнгийг албан ёсоор хүлээн авах хүртэл нийт 6 жил 1 сар 9 өдрийн (2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацааны) хугацаа өнгөрсөн.
Гэрээний 4.5-д Эрх шилжүүлэх өдөр-ийг заахдаа Гэрээний 4.5(а)-д ...Эцсийн төлбөрийг хүлээн авснаас хойш Гүйцэтгэгч нь 14 хоногт Нэгж болон гаржийн талбайг захиалагчийн нэр дээр бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргана. Мөн гэрээний 4.5(с)-д эрх шилжүүлэх гэж нэгж болон гаражийн талбайн өмчлөх эрх нь бүртгэлээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гарган өгсөн өдөр шилжинэ. Өмчлөх эрхийн гэрчилгээг гүйцэтгэгч хүлээн авмагцаа захиалагчид гардуулан өгнө гэж заасан.
Орон сууц захиалах гэрээнд нэр томьёоны тодорхойлолт байна. Худалдан авч буй зүйл нь тавилгын багц, B1 давхрын зогсоол болон орон сууц гэж нийтэд нь тодорхойлсон байгаа. Энэ байгууллага маш олон захиалагч нарыг хохироосон мэдээлэл байдаг. Маш их хэл ам хийж явсан хүмүүст бичгийг нь гаргаж өгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргадаг. Энэ хүмүүсийг олон жил хохироогоод өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, эд хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй байдал үүсгээд байгаа учраас арга хэмжээ авч өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн орчуулга, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцыг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Г, нэхэмжлэгч ФВП нар хариуцагч МПХХК-д холбогдуулан ...д байрлах, ... хотхоны 206.5 м.кв орон сууц болон авто зогсоолын талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэн гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч МПХХК-д 2023 оны 8 дугаар сарын 10-ны нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн орчуулга, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцыг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч ... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлэх үндэслэлтэй байна.
2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-д зааснаар хариуцагч нь ...д баригдах барилгын 173.5/нэг зуун далан гурав аравны тав/ м.кв талбайтай орон сууцыг иж бүрэн тавилга, В1 давхрын авто машины зогсоолын хамт 2013 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нар нь 173.5/нэг зуун далан гурав аравны тав/ м.кв талбайтай орон сууц, иж бүрэн тавилга, В1 давхрын авто машины зогсоолын нийт үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн орчуулга, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцыг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, орон сууцны 1/нэг/ м.кв талбайн үнэ 2,300/хоёр мянга гурван зуу/ ам.доллар байсныг 3,000/гурван мянга/ ам.доллар, орон сууцны нийт талбайн хэмжээ 173.5/нэг зуун далан гурав аравны тав/ м.кв байсныг зураг төслийн төлөвлөгөөнд 907-р нэгж гэж заасан байрны 206.5/хоёр зуун зургаа аравны тав/ м.кв болгож, Гэрээний нийт үнэ 658,525/345,000+313,525=658,525/ /зургаан зуун тавин найман мянга таван зуун хорин тав/ ам.доллар гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн орчуулгаар тогтоогдож байна.
2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтөд Гэрээний нийт үнэ 658,525/345,000+313,525=658,525/ /зургаан зуун тавин найман мянга таван зуун хорин тав/ ам.доллар гэсэн байх боловч нэхэмжлэгч нар нь 2010 оны 12 дугаар 8-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хариуцагчид нийт 663,985/зургаан зуун жаран гурван мянга есөн зуун наян тав/ ам.долларыг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцыг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар, Олимпик Редиден төлбөрийн задаргаа баримтаар тогтоогдож байна.
Гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч нарт орон сууц, иж бүрэн тавилга, авто машины зогсоолыг 2013 оны 1 дүгээр сард хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан байх боловч 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцыг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбараар тогтоогдож байна.
2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцыг хүлээлгэн өгсөн тухай актад актыг үйлдсэн гүйцэтгэгч АПЛХХК гэсэн байх ба нэхэмжлэгч нар нь хариуцагчийг төлөөлөн АПЛХХК орон сууц, иж бүрэн тавилга, авто машины зогсоолыг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч нарт хөрөнгийн буюу орон сууц, иж бүрэн тавилга, авто машины зогсоолыг шилжүүлэн өгсөн байх боловч орон сууц, авто машины зогсоолыг баримт бичгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэн өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцыг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 206.5/хоёр зуун зургаа аравны тав/ м.кв талбайтай орон сууц болон авто зогсоолын баримт бичгийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүрэгтэй тул хариуцагчид ... хотхоны 206.5/хоёр зуун зургаа аравны тав/ м.кв орон сууц болон авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг бүрдүүлэн гаргаж өгөхийг даалгах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг бүрдүүлэн гаргаж өгөх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах гэсэн байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг даалгах нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах ба нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь ... хотхоны байрны дугаар, авто зогсоолын дугаарыг тодруулахгүй байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МПХХК-д нэхэмжлэгч П.Г, нэхэмжлэгч ФВП нарт Улаанбаатар хот, ....хотхоны 206.5 м.кв орон сууц болон авто зогсоолын талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг бүрдүүлэн гаргаж өгөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, УТХТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Г, ФВП нарын УТХ-д урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үйлдээж, хариуцагч Монголиан пропертиес ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Г, ФВП нарт олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МПХХК-д нэхэмжлэгч П.Г, нэхэмжлэгч ФВП нарт ... хотхоны 206.5/хоёр зуун зургаа аравны тав/ м.кв орон сууц болон авто зогсоолын талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг бүрдүүлэн гаргаж өгөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, УТХТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Г, ФВП нарын УТХ-д урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үйлдээж, хариуцагч МПХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Г, ФВП нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ